Залил

Загалмайн тэмдэг

Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

АЭцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.
Эцэг, Хүү, Ариун Сүнсийг магтан дуулъя. Урднаас угтай, хэзээнээс хэвтэйгээр одоо болон үүрд мөнхөд алдаршуулъя. Амэн.

Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Таны алдар эрхэм дээд байх болтугай.
Таны хаанчлал орших болтугай.
Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай.
Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу.
Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү.
Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу. Амэн.

Амар aмгалан Мариа минь ээ.
Та хишиг ивээлээр бялхам билээ.
Эзэн тантай хамт байна.
Таныг эмэгтэйчүүдийн дундаас адисласан билээ.
Таны хэвлий дэх үр Есүсийг бас адисласан билээ.
Тэнгэрбурханы эх Мариа гэгээн минь ээ,
Та одоо болон насан эцэслэх мөчид нүгэлт бидний төлөө залбиран соёрхоно уу. Амэн.

Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ.
Би түүний амин ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ.
Тэрээр Ариун Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ.
Тэрээр Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг сөрөн амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр ирнэ.
Би Ариун Сүнс, бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглүүдийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд
итгэнэ. Амэн.

Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж байснаа би хүлээж байна.
(Цээжээ дэлдэхдээ бид ийн хэлдэг:)
Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын буруу.
Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин Мариа, бүх тэнгэр элчүүд, бүх гэгээнтнүүд, мөн ахан дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний төлөө залбирахыг гуйж байна. Амэн.

Есүс минь ээ!
Бидний гэм нүглийг хэлтрүүлэн,
Тамын түймрээс аварч,
Бүхий л сүнсийг, ялангуяа Таны эрхэм өршөөл чухаг Тэдгээрийг тэнгэр лүү жолоодон соёрхоно уу. Амэн.

Тэнгэрлэг сайн сайхнаас намайг танд даатгасан хайрт өмөглөгч Тэнгэрийн элч минь, та (энэ өдөр, энэ шөнө) намайг соён гийгүүлж, намайг сахин хамгаалж, намайг удирдан зална уу. Амэн.

Тэнгэрбурханы амин ганц Хүү хүмүүн бидний авралын төлөө бие махбод болсон гэдгийг эргэн санахын тулд энэхүү залбирлыг өглөө (6.00), өдөр дунд (12.00), орой (18.00) уншиж болно.
У. Эзэний Тэнгэр элч Мариад хэл хүргэжээ.
Н.Тэр нь Ариун Сүнсээр жирэмсэлжээ. Амар амгалан Мариа минь ээ!
У. Миний бие Эзэний шивэгчин мөн буюу.
Н.Таны өгүүлснээр надад бүтэх болтугай. Амар амгалан Мариа минь ээ!
У. Үг нь бие махбод болжээ.
Н.Тэрээр бидний дунд амьдарч байжээ. Амар амгалан Мариа минь ээ!
У. Тэнгэрбурханы ариун Эх минь ээ! Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой болгохын тулд
Н. Та бидний төлөө гуйж залбирна уу.

Залбирцгаая :
Эзэн минь, Тэнгэр элчийн мэдүүлснээр Христ таны хүү бие махбод болсныг
мэдэгч биднийг түүний тарчлалт хийгээд загалмайгаар амилалтын сүр
жавхланд хүргэхийн тул бидний сэтгэлд та хишиг ивээлээ буулгаж хайрлана уу. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Н.Амэн. Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

Мөнхийн үнэн хийгээд билиг ухаан, хуурмаггүй бас хууртдаггүй Тэнгэрбурхан Эзэн минь, та үнэн бүхнийг илчилсний тул таны ариун католик Шашнаас
илэрхийлсэн хамаг үнэнд би батад итгэж тунхаглана.
Энэхүү итгэл бишрэлээр насан туршид амьдрахаа би өчиж байна. Амэн.

Төгс хүчит, хуурмаггүй, энэрэлт, нигүүлсэхүй Тэнгэрбурхан Эзэн минь, таны амласны тул таны хишиг ивээлээр хамаг гэм нүглийг уучлан өршөөх хийгээд энэхэн амь наснаас хойш надад мөнхийн аз жаргалыг хайрлана гэж би батад итгэж найдна.
Энэхүү горьдол найдвараар насан туршид амьдрахаа би өчиж байна. Амэн.

Хайрын гагц Тэнгэрбурхан Эзэн минь, та хязгааргүй сайн, төгс сайн, туйлын сайн мөний тул би хамаг бүхнээс таныг хийгээд таны төлөө хөршөө энэрч
хайрлана.
Энэхүү энэрэл хайраар насан туршид амьдрахаа би өчиж байна. Амэн.

Хайрын гагц Тэнгэрбурхан Эзэн минь. Та туйлын сайн мөний тул үйлдсэн гэм нүглээ үзэн ядаж, таны шударга зөв шийтгэлийг хүлээн авах зохистой
төдийгүй таныг басамжилж доромжилсон гэм нүглээ би чин сэтгэлээсээ гэмшинэ.
Тиймийн тул таны хишиг ивээлээр гэм нүглийг дахин эс үйлдэх хийгээд гэм нүглийн учралаас зайлахаар шийдсэнээ би өчиж байна. Амэн.

Аяа, Эзэн минь. Та биднийг болон таны өгөөмөр билгээс хүлээн авах энэхүү зоогийг адислана уу. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.

Үдийн зоогийн өмнө:
Мөнхийн сүр жавхлант Хаан минь. Та биднийг тэнгэрийн зоогт уригдагсад болгох болтугай. Амэн.

Оройн зоогийн өмнө:
Мөнхийн сүр жавхлант Хаан минь. Та биднийг мөнх амьдралын зоогт удирдан залах болтугай. Амэн.

хамаг билигт хишгийн төлөө бид танд талархаж байна. Та үүрд мөнхөд оршин хаанчилдаг билээ.
Амэн.
У. Тэнгэрбурхан өөрийн амар амгаланг болон
Н. Мөнх амьдралыг бидэнд хайрлах болтугай. Амэн.

Aяа, тэнсэлгүй итгэлт охин Мариа, та санагтун! Танаас ивээл хүртэж, танаас дэм хүсэж, танаас тэтгэмж гуйж байсан ч хаягдсан хүн гэснийг бид огоот сонсоогүй билээ. Аяа, охидын манлай Эх минь, энэлэлт нүгэлтэн би энэхэн бат итгэмжтэйгээр тандаа зорьж яваа юм. Үгийн эрхэн Эх, та гуйлтын минь үгийг алгасуулалгүй, харин намайгаа сонсож, намайгаа энэрч хариулна уу. Амэн.

Энэрэл хайрын хоёр бошиг
  1. Чи өөрийн Тэнгэрбурхан Эзэнээ хамаг зүрх, хамаг сэтгэл, хамаг хүчин чадал, хамаг оюун ухаанаараа хайрла.
  2. Чи хөршөө өөрийн адил хайрла.

Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд. (Матай 7:12)

Жаргалантай яа, ядуу даржин сүнсээр амьдарч буй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх юм.
Жаргалантай яа, гашуудаж буй хүмүүс жаргалтай яа!
Учир нь тэднийг тайтгаруулж болох юм.
Жаргалантай яа, дөлгөөн зантай хүмүүс жаргалтай яа!
Учир нь газар дэлхий тэдний өв хөрөнгө болох юм.
Жаргалантай яа, шударга ёсоор цангаж өлсөж буй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд хангалуун болох юм.
Жаргалантай яа, нигүүлсэгч хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд нигүүлслийг хүртэх юм.
Жаргалантай яа, цэвэр сэтгэлтэй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд Тэнгэрбурханы билгийн хараатай болох юм.
Жаргалантай яа, амар тайвнаар зүтгэгч хүмүүс жаргалтай яа! Учир нь тэд Тэнгэрбурханы хөвгүүд гэж алдарших юм.
Жаргалантай яа, шударга ёсын төлөө хэлмэгдэж буй хүмүүс жаргалтай яа! Учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх юм.
Жаргалантай яа, надаас болж хүмүүс та нарыг доромжилж, хяхаж, та нарын эсрэг хуурамчаар гүтгэхийн цагт та нар жаргалтай яа!
Тэнгэр дэх шагнал тань агуу болох тул баясан цэнгэгтүн!

(Матай 5:3-12)

  1. Ариун угаал:
    бид түүгээр Христийн сүсэгтэн, Тэнгэрбурханы хүүхдүүд, Ариун нандин Шашны гишүүд, тэнгэрийн өв залгамжлагчид болдог.
  2. Бататгал:
    Хүчирхэг, төгс Христийн сүсэгтэн ба Христийн бараа бологчид болгодог Ариун Сүнсийг бид түүгээр хүлээн авдаг.
  3. Ариун Эвхарист:
    Энэ нь талх ба дарсны үзэгдэх байдлын дор бодитоор, үнэнээр, илтээр орших Есүс Христийн Бие ба Цус, Сүнс ба Тэнгэрлэг мөн чанар юм. Ариун Эвхарист нь гагц Үндсэн ёслол биш, басхүү Өргөл тахил юм. Үндсэн ёслолоор бид сүнснийхээ амин зуулгын төлөө тэнгэрлэг Эзэнийг хүлээн авдаг, тэр нь тахилын ширээний дээр бишрэн хүндлэгдэх бодитоор орших оршихуй билээ. Мөн түүнчлэн Ариун Эвхарист нь Есүс Христийн Бие ба Цусанд хувирсан талх ба дарсыг аравнайлах үед, бидний төлөө Есүс Христийн мөнхийн Эцэгт түүнийг өргөх үед Өргөл тахил болдог, талархал магтаалын Ариун Мөргөлийн Өргөл тахил болдог юм.
  4. Наманчлал:
    Ариун Угаалын дараа үйлдэгдсэн гэм нүглүүд түүгээр уучлагддаг.
  5. Өвчтөний Түрхлэг:
    Хэрэв Тэнгэрбурхан үүнийг ач тустай гэж харвал, түүгээр аюулт өвчин ба үхлийн өмнө сүнсийг тайтгаруулж, гэм нүглийг зайлуулж, эрүүл мэндийг сэргээдэг.
  6. Ариун Сахил Санваарын Хэргэм:
    Хамба лам, санваартан, тахилч нар ариун үүргээ биелүүлэхийн тулд хүч чадал ба хишиг ивээлийг түүгээр хүртдэг.
  7. Гэрлэлт: 
    Энэ нь Христийн Гэрлэлтийн үндсэн ёслол юм.
  1. Би бол чиний Тэнгэрбурхан Эзэн байна.
  2. Чи өөрийн Тэнгэрбурхан Эзэний нэрийг дэмий бүү дурд.
  3. Амралтын өдрийг ариунаар сахихыг эргэн санагтун.
  4. Эцэг эхээ хүндэл.
  5. Чи хүн бүү ал.
  6. Чи бүү завхайр.
  7. Чи бүү хулгайл.
  8. Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
  9. Чи хөршийнхөө эхнэрт бүү тачаад.
  10. Чи хөршийнхөө өмчид бүү шуна
  1. Ням гараг хийгээд үүрэгт баярын өдрүүдэд талархал-магтаалын мөргөл (буюу Миса) -д оролцож, тэдгээр өдрүүдийг ариусгахад түйтгэрлэх ямар ч үйл ажиллагаа, ажил хөдөлмөрөөс ангид байх
  2. Наанадаж, жилд нэг удаа Эвлэрлийн үндсэн ёслолыг хүртэж, гэм нүглүүдээ наманчлах;
  3. Наанадаж, Амилалтын улиралд Эвхаристын үндсэн ёслолыг хүртэх;
  4. Шашнаас тогтоосон мацаг барих болон мах идэхийг тэвчих ёсны өдрүүдийг сахих;
  5. Хүн бүр өөрийн чадвараар Шашны бодит хэрэглээг хангахад туслах зэрэг болно.
  1. Итгэл бишрэл
  2. Горьдол найдвар
  3. Энэрэл хайр
  1. Хянамж болгоомж
  2. Шудaрга ёс
  3. Чин бат
  4. Хашир хэрсүү
  1. Билиг ухаан
  2. Оюун ухаан
  3. Зөв зөвлөгөө
  4. Хүчин чадал
  5. Эрдэм мэдлэг
  6. Сүсэг бишрэл
  7. Эмээх айдас
  1. Өглөг буян
  2. Баяр баясгалан
  3. Амар амгалан
  4. Тэсвэр тэвчээр
  5. Нинжин сэтгэл
  6. Сайхан ааль
  7. Өгөөмөр сэтгэл
  8. Ялдам зан
  1. Өлссөнийг хооллох
  2. Цангасныг ундлах
  3. Мөр нүцгэнийг хувцаслах
  4. Гэр оронгүйг орогнуулах
  5. Өвдсөнийг асрах
  6. Хоригдлыг эргэх
  7. Үхсэнийг оршуулах
  1. Эргэлзэгчид зөвлөх
  2. Мунхагийг сэнхрүүлэх
  3. Нүгэлтнийг засан авах
  4. Шаналагчийг тайтгаруулах
  5. Зовиурыг хүлцэх
  6. Бурууд зөвт хандах
  7. Үхэгсэд ба үлдэгсдийн төлөө залбирах
  1. Омог бардам
  2. Хариг харамч
  3. Савсаг самуун
  4. Уур хилэн
  5. Ховдог хомхой
  6. Атаа жөтөө
  7. Залхуурал хойргошил
  1. Номхон зан
  2. Өгөөмөр сэтгэл
  3. Журамт явдал
  4. Нинжин сэтгэл
  5. Хашир хэрсүү
  6. Ах дүүгийн хайр
  7. Хянамж болгоомж
  1. Даатгал залбирал
  2. Мацаг барилт
  3. Өглөг өгөх
  1. Ганц биеэр журамт явдал
  2. Ядуу даржин амьдрал
  3. Дуулгавартай байдал
  1. Үхэл
  2. Шүүлт
  3. Там
  4. Тэнгэрийн орон

Өршөөл гэдэг нь мөхлийн гэм нүглийн гэм буруугаас чөлөөлөгдөгсдөд аль хэдийн уучлагдсан гэм нүглийнх нь төлөө хугацаат ял шийтгэлийг, бүхлээр нь эсвэл хэсгээр нь өршөөн хэлтрүүлэхээр Шашнаас олгосон хэлтрүүлэлт юм.


(1) Мөнхийн ял шийтгэлээс ялгагдах хугацаат ял шийтгэл нь гэм нүглийн ял шийтгэл гэсэн утгатай бөгөөд төгсгөлд, энэ дэлхий ертөнцөд эсвэл ариусгах орон дахь нөгөө ертөнцөд тохиолдох юм. Тэнгэрбурханаас гэм нүгэл болон бүх ял шийтгэлийн хэлтрүүлэлтийг олж авахын тулд гэм нүглийн агуу их гэмшил хангалттай байж болно ; гэвч бидний гэмшлийн бүрэн бус байдлын улмаас гэм нүглийн зарим ял шийтгэл нь гэм нүглийн ангижруулалтын дараа байсаар байдаг.


(2) Өршөөл нь дор дурдан заасан сайн үйлс биелэх нөхцөлд олгогддог; мөхлийн бүх гэм нүглийн гэм буруугаас чөлөөлөгдөөгүй хэн нэгэн тэдгээрийг хүртэж чадахгүй.


(3) Бидний гэм нүгэлд тохирсон хугацаат ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийн тулд католик Шашин өршөөлийг олгохдоо бидний Эзэний хязгааргүй хэтийдсэн гавьяа ба түүгээр (зөвхөн хоёрдогчоор) Төгс Жаргалт Цэвэр Охин болон Гэгээнтнүүдийн гавьяаг Тэнгэрбурханд өргөн барьдаг.


(4) Их өршөөл гэдэг нь уучлагдсан гэм нүглийн ял шийтгэлийг бүхлээр нь өршөөн хэлтрүүлсэн хэлтрүүлэлт юм; Бага өршөөл гэдэг нь тэрхүү ял шийтгэлийг хэсгээр нь өршөөн хэлтрүүлсэн хэлтрүүлэлт юм. Олгох их өршөөлийн бүрэн төгс үр дүнд саад тотгор байгаа бол бага өршөөл болдог.


Түүнтэй холбогдох сайн үйлээс гадна их өршөөлийг хүртэх ерийн нөхцөл нь эдгээр болно:

(1) Наманчлалын үндсэн ёслолд сайн үйлийн хэрэгжилтийн тухайн өдөрт эсвэл өмнө болон дараах хэдэн өдрийн дотор оролцоно.

(2) Ариун Нэгдэлд сайн үйлийн хэрэгжилтийн тухайн өдөрт эсвэл өмнө болон дараах хэдэн өдрийн дотор оролцоно.

(3) Пап ламын зориулахуй гуйлтын төлөөх даатгал залбирал. Үүний тул, сүсэгтнүүд хувийнхаа сүсгээр өөр бусад даатгал залбирлыг хэлэх чөлөөтэй боловч нэг Эцэг минь ээ, нэг Амар амгалан Мариа минь ээ-ийн уншлага хангалттай.


Ариун Нэгдэл болон Пап ламын зориулахуй гуйлтын төлөөх даатгал залбирал сайн үйлийг хийх өдөрт тохиолдвол зөв зүйтэй гэж зөвлөдөг. Үхлийн мөчид хүлээн авах боломжтой их өршөөлийн онцгой тохиолдлыг эс тооцвол аль нэг өдөр цорын ганц их өршөөлийг хүртэж болно. Наманчлалын нэг үндсэн ёслол нь хэдэн их өршөөлийг хүртэхэд хангалттай. Гэвч их өршөөл бүрийн төлөө Нэгдлийг хүлээн авах хэрэгтэй ба Пап ламын зориулахуй гуйлтын төлөөх даатгал залбирлыг унших хэрэгтэй.

Бүх өршөөлүүд нь талийгаач сүсэгтэнд хамаарагдах болно.

Элч нарын бэлгэдэл

Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ.
Би түүний амин ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ.
Тэрээр Ариун Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ.
Тэрээр Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг сөрөн амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр ирнэ.
Би Ариун Сүнс, бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглүүдийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд итгэнэ. Амэн.

Би хамаг үзэгдэхүй ба эс үзэгдэхүй хийгээд тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, гагц Тэнгэрбурханд итгэнэ.
Би хамаг үеэс эхлэлтэй Эцэгээс гаралтай Тэнгэрбурханы амин ганц Хүү Есүс Христ, гагц Эзэнд итгэнэ.
Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, Эцэг лүгээ нэгэн адил бодистой, Тэнгэрбурханаас Тэнгэрбурхан, гэрлээс гэрэл, үнэн Тэнгэрбурханаас үнэн Тэнгэрбурхан юм. Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ.
Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө тэнгэрээс бууж, Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн хүмүүн ажээ.
Тэрээр бидний төлөө Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ.
Тэрээр Судрын ёсоор гурав дахь хоногтоо амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж,
амьд болон үхэгсдийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэж ирнэ. Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ.
Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд итгэнэ. Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ. Түүнийг Эцэг ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг.
Тэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ.
Би элч нар дээр суурилсан бөгөөд бүх нийтийн католик, ариун нандин, нэг Шашинд итгэнэ.
Би гэм нүглүүдийг уучлан өршөөдөг нэг ариун угаалыг сүсэглэнэ.
Би үхэгсдийн амилалт хийгээд мөнхийн амьдрал хүрч ирэхийг хүсэн хүлээнэ. Амэн.
Сүр жавхлангийн магтаал

Хамгийн дээд оргилд байгаа Тэнгэрбурхан алдар-шиж, дэлхий дээрх сайн санаат хүмүүст амар амгалан байх болтугай.
Тэнгэрбурхан Эзэн, тэнгэрийн хаан, агуу хүчирхэг Тэнгэрбурхан бас Эцэг, таныг бид бишрэн хүндэтгэж, танд бид баярлан талархаж, таны алдрыг магтан дуулья.
Эзэн Есүс Христ, Эцэгийн цорын ганц Хүү, Эзэн Тэнгэрбурхан, Тэнгэрбурханы хурга, Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, биднийг өршөөнө үү.
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, бидний залбирлыг хүлээн авна уу.
Та Эцэгийн баруун гарт заларч байдаг, биднийг өршөөнө үү.
Учир нь Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн дотор Ариун Сүнсний хамт, ганц та Ариун Нэгэн, ганц та Эзэн, ганц та дээдийн дээд, Есүс Христ. Амэн.

Аяа мөнхийн Тэнгэрбурхан, аяа мөнхийн Гурвал минь. Та тэнгэрлэг мөн чанартайгаа нэгдсэнээрээ амин ганц Хүүгийнхээ цусыг тийм их эрдэнэт
болгосон.
Мөнхийн Гурвал минь, та тэнгис далай мэт гүн билээ. Тэнд таныг хайх тусмаа олдог, олох тусмаа хайдаг билээ. Та сүнсийг минь тогтворгүй байдлаар
40 ДААТГАЛ ЗАЛБИРЛЫН СУДАР НОМ хангадаг. Учир нь, танаар цаг ямагт өлсөж цангаж байдаг миний сүнсийг мөнхийн Гурвал та ёроолгүй
гүн дотроо хангасаар атал гэгээн гэрлийн тань дотор таны гэгээн гэрлийг харах хүсэл, эрмэлзэл миний сүнсэнд үүрд хэвээр байдаг.
Мөнхийн Гурвал минь, би таны нууцын ёроолгүй гүн болон таны бүтээлүүдийн гоо сайхныг оюун ухааны гэгээн гэрэлтэйгээр амссан билээ. Учир нь, таны дотор өөрийгөө харахдаа би өөрийгөө таны дүр төрхийн адил болохыг олж харав.
Мөнхийн Эцэг минь, та хүчин чадлаасаа, түүнчлэн өөрийн амин ганц Хүүгийн эзэмших билиг ухаанаас тус билиг ухааныг надад хайрласан билээ. Танаас болон Хүүгээс гардаг Ариун үнэн Сүнс таныг хайрлах чадвартай дур зоригийг надад өгсөн билээ.
Мөнхийн Гурвал минь, та бүтээгч, би бүтээл мөн.
Амин ганц Хүүгийнхээ цусаар уламжлан та намайг бүтээж сэргээснийг таны соён гийгүүлсний тусаар би мэдэж авсан билээ. Учир нь, түүний энэрэл хайр
таны бүтээлийн гоо сайханд автсан билээ.
Аяа мөнхийн Гурвал, аяа Тэнгэрбурхан, аяа ёроолгүй гүн, аяа тэнгис далай! Та надад өөрийгөө өгөхөөс илүүтэй өөр юуг өгөх сөн билээ? Та бол мөнхөд
дүрэлзэх унтаршгүй гал дөл. Та бол өөрийгөө хайрлах миний аминч хайрыг илч гэрлээрээ мөхөөх гал дөл.
Та бол алив хүйтнийг хариулж, гэгээн гэрлээрээ оюун ухааныг гийгүүлэх гал дөл бөгөөд таны гэгээн гэрэл үнэнийг тань надад мэдүүлсэн билээ.
Энэхүү гэгээн гэрлийн толиор би таныг таньж мэдсэн билээ. Та бол туйлын сайн сайхан, сайн сайхнаас төгс сайхан, баяр жаргалт сайн сайхан, ухаарч хүршгүй сайн сайхан, үнэлж баршгүй сайн сайхан, гоо сайхнаас үзэсгэлэн сайхан, билиг ухаанаас төгөлдөр билиг ухаан. Та өөрөө билиг ухаан, та тэнгэр элч нарын амин зуулга, та хүн төрөлхтөнд соёрхогдсон
энэрэл хайрын гал дөл.
Аяа, мөнхийн зөөлөн Гурвал минь. Та бол миний нүцгэн байдалд нөмөргөх нөмрөг. Та бол бидний цангаж, өлсөж буй байдлыг хангах зөөлөн амин
зуулга. Танд алив гашуун гэж үгүй. Амэн.

Төгс Жаргалт Гурвал, гагц Тэнгэрбурхан минь.
Би таныг хайрлаж, танд найдаж, танд итгэнэ. Эдүгээ намайг өршөөж, насан эцэслэх мөчид намайг аварна уу. Амэн.

Ариун, ариун, ариун, Эзэн, агуу хүчирхэг Тэнгэрбурхан.
Тэнгэр газар таны алдраар бялхам билээ.
Хосанна хамгаас өндөрт.
Эзэний нэрээр ирж адислагдсан хүн тэр.
Хосанна хамгаас өндөрт.

Тэнгэрбурхан минь, таныгаа бид магтму.
Тэнгэр Эзэн минь, тандаа бид мөргөмү.
Та мөнхийн Эцэг, хамаг дэлхий таныг биширмү.
Тэнгэр элч нар, хамаг тэнгэр, ертөнцийн эрх сүр, Серафууд, Херубууд таныг мөнхөд дуулдаг билээ:
Ариун, ариун, ариун, Эзэн, ертөнцийн Тэнгэрбурхан.
Тэнгэр газар таны алдраар бялхам билээ.
Элч нарын алдарт найрал, Эш үзүүлэгчдийн жавхлант чуулган, Эрхэм цагаан дээлтэй тарчлагчид таны алдрыг магтму.
Эцэг минь, дэлхий даяар ариун нандин Шашин таны эцэсгүй сүр жавхлан, таны гагц үнэн сайхан Хүүгийн хамтаар Өмгөөлөгч Ариун Сүнсийг тунхагламу.
Аяа Христ минь, Та сүр жавхлант Хаан.
Та Эцэгийн мөнхийн Хүү.
Та хүн төрөлхтнийг чөлөөлөхөөр Охины хэвлийгээс татгалзалгүй хүн болсон.
Та үхлийг ялж, итгэгчдэдээ тэнгэрийн хаанчлалыг нээж өгсөн.
Та Эцэгийн сүр жавхланд Тэнгэрбурханы баруунтаа суудаг.
Та ирэх учиртай шүүгч гэдэгт бид итгэмү.
Тиймийн тул та эрдэнэт цусаараа цагаатгасан зардас нараа аварна уу.
Та тэднийг мөнхийн сүр жавхландаа гэгээнтнээр тооцно уу.
Эзэн, та ард түмнээ аварч, өв хөрөнгөө адислана уу.
Та тэднийг замчилж, мөнхийн зам мөрөөр удирдан зална уу.
Эзэн, бид өдөр өдөрт хийгээд үүрд мөнхөд Таны алдрыг магтан, тандаа мөргөмү.
Эзэн, биднийг хамгаалж, Та биднийг хамаг гэм нүглээс хамгаалан соёрхоно уу.
Эзэн, биднийг нигүүлсэж, Та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Эзэн, та бидний горьдол найдвар, Таны нигүүлсэл бидэн дээр байх болтугай.
Эзэн, та миний горьдол найдвар, Та намайг үүрд огт хуурахгүй билээ. Амэн.

Тэнгэрбурхан Эзэн рүү өөрсдийгөө эргүүлэн өөрчилцгөөе!

Төгс хүчит Тэнгэрбурхан Эзэн болох өөрийн Эцэг рүү өөрсдийгөө эргүүлэн өөрчилцгөөе!
Түүнд мөхөс байдлынхаа хэр чинээгээр цэвэр зүрх сэтгэлээсээ гүн, үнэн талархлаа илэрхийлцгээе!
Тэрээр бидний залбирлыг таалан сонордохын тул бид түүний онцгой өгөөмөр билгийг хамаг сүнсээрээ магтан дуулцгаая!
Тэрээр бидний санаа болон үйлдлээс хорон мууг тонилгох болтугай.
Тэрээр бидний итгэл бишрэлийг нэмэгдүүлж, бидний оюун ухааныг удирдаж, бидэнд сүнслэг санаа бодлыг хайрлаж, биднийг өөрийн жаргаланд залах болтугай.
Есүс Христ түүний Хүүгээр уламжлан тийн болтугай.
Амэн.

Тэнгэрбурхан минь, би хамаг сүнс, хамаг сэтгэл, хамаг хүчин чадлаараа таныг бүхнээс илүү хайрлаж, танд найдаж, танд итгэнэ.
Та туйлын сайн сайхан бөгөөд хайрлагдах зохистой нэгэн мөн тул би танд хайртай. Таныг хайрладаг учраас таныг үл хүндэтгэснээ би хамаг зүрх сэтгэлээсээ гэмшин хүлээж байна. Гэм нүгэлтэн мөхөс намайг өршөөнө үү. Амэн.

Мөнхийн Тэнгэрбурхан, төгс хүчит Эцэг, ариун гэгээн Эзэн минь.
Таны өгөөмөр билиг, миний төлөөх таны Хүүгийн амсаж эдэлсэн тарчлалт ба үхэл, таны Эхийн туйлын ариун байдал, таны гэгээнтнүүдийн хүнд гавьяаны
үүднээс хамаг ачийг тань хүртэх зохисгүй гэм нүгэлтэн мөхөс би танаас залбиран гуйж байна.
Зөвхөн таныг хайрлах, таны хайраар үргэлжид цангах, өөрийн зүрх сэтгэлд тарчлалтын ач ивээлийг оршоох, өөрийн даржин явдлыг хүлээх, өөрийгөө бусдад дорд үзүүлэх хүсэл, мөн түүнчлэн миний буруугаас бус өөр юу ч намайг уй гашуут үл болгохыг
та надад зөвшөөн соёрхоно уу. Амэн.

Аяа, бүхний Эзэн минь, бүхнийг бүтээгч, бүтээлийн бүтээгч ээ!
Аяа, бидний Тэнгэрбурхан, бидний Эцэг, биднийг удирдагч аа!
Аяа, биднийг амьд явуулагч, биднийг үхэхийн цаг дахь шүүгч ээ!
Аяа, бидний сүнснүүдийг сахигч ба ивээгч ээ!
Аяа, та бүхнийг бүтээсэн! Та билиг ухаан, агуу удирдлага ба Үгийнхээ хүчин чадлаар уламжлан бүхнийг цаг цагт нь хувиргаж өөрчилдөг болохоор та бидний талийгаачийн сүнсийг хүлээн авна уу хэмээн би танаас залбиран гуйж байна.
Мөн түүнчлэн хэдий хугацаанд бие махбодын энэхэн амьдрал бидэнд ашигтай байна, төдий хугацаанд
түүнийг бидэнд хайрладаг болохоор та зохистой цагтаа биднийг хүлээн авна уу. Иймийн тул та биднийг хүлээн авна уу. Учир нь, танаас эмээснээрээ бид бэлэн байж, айж сандрахгүй юм, мөнөөх эцсийн өдрөөс гэдрэг зугтахгүй юм. Харин амармаг ертөнц хийгээд махан биед мансуурсан дур тачаалт хүмүүний араншины эсрэг ангижрахуй сэтгэлтэйгээр баяр жаргалт бөгөөд мөнхийн амьдрал болох Есүс
Христ Эзэндээ яаралтай бөгөөд зоригтойгоор бид эндээс очиж явна. Түүнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

Хамаг бүтээлийн үндсийн үндэс Эцэг минь, бид таны алдарт найдах болтугай.
Та цор ганц, дээдийн дээд, ариунаас ариун болохыг ухаарахын тул бидний зүрх сэтгэл танд нээлттэй
байх болтугай.
Та дээдсийн бардам сэтгэлийг дорд үздэг, та бурхангүйчүүдийн сэтгэл санааг үймрүүлдэг.
Та эгэл даруу занг өргөмжилдөг, та бардам ихэрхүү сэтгэлийг басамжилдаг.
Та хоосруулдаг, та баяжуулдаг.
Та үгүйрүүлдэг, та авардаг, та амилуулдаг.
Та сэтгэлийн гагц ач буянтан, хамаг бие махбодын гагц Тэнгэрбурхан.
Та ёроолгүй гүнд нэвтрэн ордог.
Та хүмүүсийн үйлдлийг ажиглан хянадаг.
Та аюулд өртсөнд туслаж, найдвар алдсныг авардаг.
Та хамаг амьдыг бүтээгч ба сахигч.
Та дэлхий дээрх үндэстнүүдийг олон болгодог бөгөөд тэдний дундаас Есүс Христээр уламжлан
таныг хайрладаг хүмүүсийг сонгож авдаг. Хүүгээрээ та биднийг хүмүүжүүлж, биднийг ариусгаж, биднийг эрхэмд тооцдог.
Аяа, Эзэн минь. Та бидний тэтгэгч, бидний туслагч болно уу гэж танаас залбиран гуйж байна.
Зовлонт манай хүмүүсийг чөлөөлж, даруу занг нигүүлсэн соёрхож, унасныг босгож, ядуучуудыг тосож, өвдсөнийг илаарьшуулж, төөрсөн үндэстнийг өөрийн зүг эргүүлэн өөрчилж, өлссөнийг хооллож, бидний хоригдогсдыг чөлөөлж, мунхагийг сэнхрүүлж, эргэлзэгчдэд зөвлөх болтугай. Та гагц Тэнгэрбурхан, Есүс Христ таны хүү, бид таны ард түмэн, таны хонин сүрэг мөн хэмээснийг бүх үндэстнүүдэд таниулах болтугай.
Та үнэхээр ертөнцийн мөнхийн үндэс суурийг үйлдлээрээ илчилсэн бөгөөд газар дэлхийг бүтээсэн билээ.
Та бол хамаг үеүдэд үнэнч, шүүлтэд шударга, хүчин чадал ба сүр жавхланд бишрэлтэй, бүтээн байгуулахдаа ухаантай, тогтоохдоо болгоомжит, үзэгдэхүйн зүйлст сайн сайхан, танд итгэгчдэд үнэнч
хийгээд өгөөмөр, басхүү өршөөнгүй.
Та бидний шударга бус явдал, нүгэл, хилэнц, гэмийг өршөөнө үү.
Зардсынхаа үйлдсэн хамаг гэм нүглийг бүү тооц, харин үнэн дотроо биднийг ариусгаж, бидний амьд явахуйг удирдан зална уу. Тиймийн тул бид сүсэг бишрэл, шударга ёс, чин зүрх сэтгэлээр явж, таны ба удирдагчдынхаа өмнө тааламжит бөгөөд буянт ажил үйлсийг үйлдэх болно.
Аяа Эзэн минь, өөрийн мэлмийг бидний дээр гийгүүлнэ үү. Тиймийн тул таны хүчит мутрын ивээл дор бид амар тайванд таны сайн сайхныг амсаж эдлэх бөгөөд таны сунгасан мутраар бид хамаг гэм
нүглээс гэтэлж, биднийг шударга бусаар буруутгах хүмүүсээс чөлөөлөгдөх болно.
Танд үнэн ба итгэл дотор сүсэгтэйгээр хандсан бидний урд үеүдийн өвөг дээдэст үзүүлснийхээ
адилаар та бидэнд болон хүн төрөлхтөнд энх тайван ба эв найрамдлыг хайрлана уу. Гагц та үүнийг болон улам сайн сайхныг бидэнтэй хамтран үйлдэж чадна.
Танд бид сүнснүүдийнхээ ивээгч болох Есүс Христ тэргүүн тайлгачаар уламжлан мөргөдөг бөгөөд түүгээр уламжлан танд сүр жавхлан, сүр хүчийг одоо болон үүрд мөнхөд болготугай. Амэн.

Пап лам I Клэмэнт гэгээнтэн  (†99/101)

Аяа, Эзэн минь. Та энэхэн мөхөшгүй энэрэл хайрыг надад соёрхоно уу хэмээн таны хүү Есүс Христ Эзэнээр уламжлан танаас залбиран гуйж байна.
Тиймийн тул зул минь асаж, үүрд үл бөхөх бөгөөд миний дотор шатахдаа бусдыг гийгүүлэх болно.
Аяа, Христ зөөлөн аврагч минь. Бидний зул таны ашдын сүм хийдэд үүрд мөнхөд асаж, мөнхийн гэгээн гэрэл болох танаас мөнхийн гэгээн гэрлийг хүлээн авахын тул та бидний зулыг барина уу. Тиймийн тул бидний зул харанхуйг гийгүүлж, өөрсдийн өмнөх ертөнцийн харанхуйг сарниулах болно.
Аяа, Есүс минь. Та өөрийн гэгээн гэрлийг миний зулаар дамжуулж түгээнэ үү хэмээн танаас би залбиран гуйж байна. Тиймийн тул түүгээр би Ариунаас ариун газрыг харах болно. Тус газарт мөнх Тэргүүн Тайлгач та сүм хийдийн өндөр баганасын дундуур орсон билээ.
Би таныг үргэлжид харж, таныг үзэж, таныг эрмэлзэх бөгөөд таныг хайрласныг минь хараад миний зул таны өмнө үргэлжид бадамлан мандах болтугай.
Аяа, туйлын хайрт Аврагч минь. Та бидний тогшилтонд хариулахдаа өөрийгөө бидэнд үзүүлнэ үү хэмээн танаас гуйж байна. Тиймийн тул таныг ойлгохдоо бид таныг ихэд хайрлаж, зөвхөн таныг хайрлаж, зөвхөн таныг эрмэлзэж, өдөр шөнөгүй зөвхөн таныг тунгаан бодож, аливаа цагт таныг эргэцүүлэх болно. Тэнгэрбурхан мэтээр хайрлах зохистой хайрыг та бидний дотроос төрүүлж соёрхоно уу. Тиймийн тул дурлал тань бидний сэтгэлийг эзэмдэж, хайр тань биднийг бүхэл бүтнээр ТАВДУГААР АНГИ – Эцэг Тэнгэрбурха Н 51 эзэлж, энэрэл тань бидний мэдрэмжийг хангах
бөгөөд мөнхийн Тэнгэрбурхан болох танаас гадна бус хайрыг бид үл амсаж, үл мэдэх болно. Тэнгэр газар ба хамаг тэнгис далайн ус нь бидний дотор шатаж буй энэхэн энэрэл хайрын гал дөлийг унтрааж үл дийлэх бөгөөд тэдгээр нь энэрэл хайрыг үүрд үл устгах юм.
Үүнийг бүхлээр эсвэл наанадаж, хэсгээр Есүс Христ бидний Эзэнээр уламжлан биелүүлэх болтугай.
Түүнд сүр жавхланг үүрд мөнхөд болготугай. Амэн.

 

Хамба лам Kолумбан гэгээнтэн (ойр. 543-615)

Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Ариун Эцэг минь,
Н. Биднийг сонордоорой.
Шударга Эцэг минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг цагаатгагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Есүс Христ, бидний Эзэний Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг тайтгарлын Тэнгэрбурхан, нигүүлсэхүй Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг минь, бид тэнгэрийн эсрэг, таны өмнө гэм
нүглийг үйлдсэн.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнхийн адист Тэнгэр Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үнэн ба сүнсний дотор шүтэн бишрэгдсэн Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тангүйгээр Хүүгийн тань ивээлийг хэн ч эс хүртэх
билээ, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр газрын Эзэн, сүр жавхлангийн Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Хүүгээ ертөнцөд илгээсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх танаас газарт эцэг эх болох эрх соёрхогддог
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та энэхэн ертөнцийг бүтээхийнхээ урьд биднийг
Хүүгийнхээ дотор сонгосон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд үрчлэгдсэн хүүхдүүдийн заяаг соёрхсон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та гүн утгыг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж
балчир хүүхдүүдэд илчилсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг тэнгэрлэг ба сүнслэг адисаар адисласан
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидний гэм нүглийг өршөөдөг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та мэлмийнхээ өмнө биднийг цэвэр ариун болгож
сонгосон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас гуйдаг хүнд сайн сайхан сүнсийг та хайрладаг
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас хамаг сайн сайхан гардаг, гэгээн гэрлийн Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үхэгсдийг амилуулж, амьдруулагч Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Нууцаар хардаг, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Одоог хүртэл ажилласаар л байгаа, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та хорон муу болоод зөвт сайн хүмүүс дээр нарыг
мандуулдаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороог оруулдаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидний үсний ширхэг бүрийг тоолдог юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өөрийн Хүүг цаазын ялаас үл хэлтрүүлсэн атал
түүнийг бид болон бүгдийн төлөө өргөн барьсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгээ дагалдуулахаар урин дуудсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг хайрт Хүүгийнхээ дотор өршөөсөн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг хайрт Хүүгийнхээ хаанчлалд
байршуулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг гэгээнтнүүдийн хувь заяанд оруулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгийнхээ хуримд урин дуудсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг сонгож, бидэнд мөнхийн тайтгарлыг
хайрласан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц
Хүүгээ өгсөн билээ.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та тэнгэрээс дуурьссан дуу хоолойгоороо Хүүгээ
алдаршуулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны дур таалал Хүүгийнхээ дотор байсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд хаанчлалаа соёрхохоор таалсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр элчүүд таныг үргэлжид нүүр тулан хардаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг цагаатгахын тул Хүүгээ өргөн барьсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд ихэд хайртай тул бид таны хөвгүүд болж,
бид ийнхүү нэрлэгдсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгийнхээ дүр төрхөөр бүтээхээр
таалсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бүхний чанадахь, бүхий бүхнээр, бид бүхний
дотор оршдог юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өөрийн сонгосон хүмүүсийн төлөө ертөнцийн
сууриас хаанчлалыг бэлтгэсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өнчин хүүхдүүдийн Эцэг ба бэлэвсэн эхнэрүүдийн
шударга ёс юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бодгаль биеэр бус харин үйлсээр шүүдэг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны гэр олон тасалгаатай юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Энэрэнгүй, тэвчээртэй, туйлын нигүүлсэхүй Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг нигүүлсээрэй
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг өршөөн сонордоорой.
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг хорон муугаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг гэм нүглээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Ад чөтгөрийн эрх мэдлээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүглийн хамаг учрал хийгээд хамаг сорилтоос,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Өстөн дайснуудын хамаг заль мэхээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Уур хилэн, үзэн ядалт ба хорон санаанаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүглийн нүүрлэсэн гай түйтгэрээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг тотгор түйтгэр хийгээд бие ба сэтгэлийн алив
өстөн дайснаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Тамын мөнхийн ял шийтгэлээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гүн далайг уудлах таны гүн ухаанаар уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хоосноос хамгийг бүтээсэн таны агуу их хүчин
чадлаар уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг зүйлсийг удирдаж буй таны хишигт
өмөглөлөөр уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Дэлхийг хайрласан таны мөнхийн энэрэл хайраар
уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг зүйлсийг бялхаасан таны хэмжээлшгүй
өгөөмөр билгээр уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Шүүлтийн өдөр,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүгэлтэн,
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Таны алдрыг хэзээ ямагт хаа газарт ариусгахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Таны хаанчлал бидэнд оршихын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг өршөөхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг сорилтонд үл оруулахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг хорон муу бүхнээс гэтэлгэхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Бид итгэлтэйгээр гуйж, гуйснаа олохын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Эцэг минь, таны Хүүгийн алдраар уламжлан
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эцэгтэйгээ биднийг эвлэрүүлээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эцэгийн хаалгыг бидэнд нээж өгөөрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Та Эцэгийг бидэнд энэхэн цөллөгөөс хагацсанаас
хойш үзүүлээрэй.
Ариун Эцэг минь,
Н. Биднийг сонордоорой.
Шударга Эцэг минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эцэг минь ээ,…
Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу
бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
У. Аяа, Тэнгэрбурхан бидний өмгөөлөгч,
Н. Хүүгийнхээ нүүрийг та харна уу.
У. Аяа, Эзэн минь биднийг санагтун!
Н. Авралаараа та бидэнд зочлогтун!
У. Аяа, Эзэн минь та өршөөлөө бидэнд үзүүлнэ үү.
Н. Та авралаа бидэнд хайрлан соёрхоно уу.
У. Тэнгэрбурхан Эзэн минь, биднийг сэргээнэ үү.
Н. Та нүүр царайгаа бидэнд үзүүлнэ үү. Тэгэх бөгөөс
бид аврагдах болно.
У. Аяа, Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Хүүгийнхээ амаар би
Шашныхаа бүх хүүхдийн сэтгэлд олж болохуйц сайн
үрийг тарьж, шилдэг мөчрүүдийг ургуулдаг хэмээн
өгүүлсэн билээ. Та өөрийн усан үзмийн талбай
ба тариалангийн газар болох өөрийн итгэгчдээс
хогийн ургамлыг зулгаасныхаа хойно элбэг дэлбэг,
үнэ цэнэтэй үр шимийг ургуулахыг хайрлан
соёрхоно уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Аяа, Тэнгэрбурхан минь. Таны хүчин чадал
хөдөлбөргүй ба таны гэгээн гэрэл мөнх байдаг
болохоор та Шашныхаа биеийг өршөөн харж,
мөнх өмөглөлөөрөө уламжлан хүний авралын
ажил үйлсийг гүйцэтгэнэ үү. Тиймийн тул та хамаг
зүйлсийн үндэс болох Хүүгээрээ уламжлан унасныг
босгож, хуучирсныг шинэтгэж, хамаг зүйлсийг
бүхлээр ба шинээр бүтээдгийг бүхэл дэлхий харах
болно.
Аяа, Тэнгэрбурхан минь. Та эгэл даруу занг
өргөмжилдөг ба зөв шударгууг хүчирхэгжүүлдэг
юм. Хүүгийн тань үйлс бидэнд сургалт болохын тулд
та цорын ганц Хүүгээрээ уламжлан дэлхийд зааж
соёрхсон болохоор Сүнснийхээ зүтгэлийг бидний
дотроос гаргана уу. Тиймийн тул бид Хүүгийн үг
хэл ба үлгэр дууриалаар зааж өгсөн зүйлсийг даган
дууриах болно.
Аяа, Тэнгэрбурхан минь. Та итгэгчдийг нэг сэтгэл,
нэг санаатай болгодог болохоор та тушаасан зүйлсээ
бидний хайранд, амласан амлалтаа бидний эрмэлзэлд
хүртээж, энэхэн амармаг ертөнцөд бидний зүрх
сэтгэлийг үнэн зөв баяр баясгаланд байршуулна уу.
Аяа, Тэнгэрбурхан минь. Танаас хамаг сайн сайхан
зүйлс гардаг болохоор та өөрийн зөн билгээр
бидний санаа бодлыг шулуун шударга болгож, таны
удирдлага дор бидний ажил үйлийг сайн сайхны зүг
хөтөлнө үү хэмээн гуйланчлагч бид танаас залбиран
гуйж байна.
Тантай болон Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд
оршиж, хаанчилдаг Есүс Христ бидний Эзэнээр
уламжлан тийн болтугай. Амэн.
У. Аяа, Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
У. Эзэнийг магтацгаая.
Н. Тэнгэрбурхандаа талархъя.
У. Талийгаач нарын сүнс амар амгаланд жаргах
болтугай.
Н. Амэн.

Есүс Эзэн

Аяа, Есүс Эзэн минь.
Миний төлөө онгоц тэвшинд мэндлэсэн үедээ уйлах дуугаараа уламжлан, Миний төлөө загалмай дээр амьсгал хураасан үедээ урсах нулимсаараа уламжлан,Миний төлөө ариун гэрт орших үедээ ундрах хайраараа уламжлан, та намайг өршөөж, намайг аварна уу.
Амэн.

Аяа, Эзэн минь. Та чулуун, хатуу, бузар зүрх сэтгэлийг надаас салгаж, шинэ, зөөлөн, цэвэр зүрх сэтгэлийг надад хайрлана уу!
Аяа, та надад өндрөөс өндөр, дотноос дотно байдаг бөгөөд бузар зүрх сэтгэлийг ариусгаж, цэвэр зүрх сэтгэлийг хайрладаг болохоор та зүрх сэтгэлийг минь эзэмдэн оршиж, өөрийн оршихуйгаар түүнийг дүүргэж, бялхаана уу!
Аяа, та бол гоо үзэсгэлэнгийн хэлбэр дүрс, ариун гэгээн байдлын тамга тэмдэг болохоор зүрх сэтгэлийг минь өөрийн хэлбэр дүрсээр, энэрэл нигүүлслээр тамгална уу!
Аяа, миний зүрх сэтгэлийн Тэнгэрбурхан, мөнхөд миний хувь заяаны Тэнгэрбурхан! Амэн.

Аяа, Есүс Эзэн минь,
Өөрийгөө мэдэж, таныг мэдсүгэй.
Танаас гадна өөр зүйлсийг бүү эрмэлзсүгэй.
Өөрийгөө үзэн ядаж, таныг хайрласугай.
Таны тул хамаг зүйлсийг үйлдсүгэй.
Өөрийгөө дорд үзэж, таныг өргөмжилсүгэй.
Танаас гадна өөр зүйлийг бүү бодсугай.
Өөрийгөө үгүйсгэж, танаар амьд явсугай.
Танаас хамаг зүйлсийг хүлээн авсугай.
Өөрийгөө умартаж, таныг дагасугай.
Таныг үргэлжид дагасугай.
Өөрөөсөө зугтаж, танд хорогдсугай.
Танаар ивээгдэх зохистой нэгэн болсугай.
Өөрөөсөө айж, танаас эмээсүгэй.
Танд сонгогдогсдын дундах нэгэн болсугай.
Өөрөөсөө сэрэмжилж, танд итгэсүгэй.
Таны тул танд дуулгавартай болохыг эрмэлзсүгэй.
Танаас гадна өөр зүйлст бүү хорогдсугай.
Таны тул ядуу даржин амьдарсугай.
Таныг хайрлахын тул намайг харна уу.
Таныг харахын тул, Тантай мөнхөд нөхөрлөхийн тул намайг дуудна уу. Амэн.

Августин гэгээнтэн (354-430)

(Хүн төрөлхтнийг Есүс Христэд зориулах энэхүү зориулалтын өчиг нь өөртөө бага өршөөлийг хүртээх эрхийг багтаадаг юм. Христ Хааны баярын өдөр нийтээр уншваас их өршөөлийг хүртэх болно.)

Аяа, туйлын зөөлөн Есүс, хүн төрөлхтнийг Цагаатгагч минь. Та мэлмийн тань өмнө тахимдаж буй биднийг тольдоно уу. Бид таных, бид таных болохыг эрмэлздэг билээ. Харин, тантай нягт нэгдэлтэй болохын тулд
бид өөрсдийгөө энэ өдөр таны ариун нандин Зүрх сэтгэлд дуртайяа өргөж байна. Олон хүн таныг таньдаггүй, олон хүн таны бошгийг зөрчдөг, олон хүн танаас татгалздаг. Аяа, туйлын өршөөлт Есүс ээ!
Та тэднийг өршөөж, өөрийн ариун нандин Зүрх лүү эргүүлэн өөрчилнө үү.
Аяа, Эзэн минь. Зөвхөн танаас огоот үл салсан итгэгчдэд бус харин танаас салж явсан үрэлгэн хөвгүүдэд та тэдний хаан байх болтугай. Та тэднийг Эцэгийнхээ гэр лүү үтэр эргүүлж, тэднийг үгүйрэл, өлсгөлөнгөөс болж хүчин мөхөстөхгүй байлгаж соёрхоно уу.
Аяа, Эзэн минь. Буруу үзлийн улмаас шантарсан эсхүл эвдрэлийн улмаас салсан хүмүүсийг та дуудаж, үнэн, итгэл бишрэлийн хоргодох газар луу эргүүлж, тэдний хаан байх болтугай.
Тиймийн тул удахгүй нэг сүрэг, ганц хоньчин болох болно.
Аяа, Эзэн минь. Та Шашиндаа сэвтээгүй аюулгүй байдал ба эрх чөлөөг, бүх үндэстнүүдэд дэг журмын амарлингуй байдлыг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул зүг зүгээс нэгэн дууг газар дэлхийд өргөх болно:
биднийг аварсан тэнгэрлэг Зүрх магтагдах болтугай.
Түүнд жавхлан, хүндлэл үүрд мөнхөд байх болтугай.
Амэн.

“Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон
тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Тэнгэрбурханыг магтан, – Дээр өндөрт алдар нь Тэнгэрбурханд байх болтугай, доор газарт амар тайван нь түүний
тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.”
(Лук 2:12-14)

Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд 
(Iesu infans dulcissime – Jesus, Sweetest Child)

У. Аяа, Тэнгэрбурхан минь, надад дэм үзүүлнэ үү
Н. Аяа, Эзэн минь, надад түргэн тусална уу
У. Эцэг, Хүү, Ариун Сүнсийг магтан дуулъя.
Н. Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

Тэнгэр дэх Эцэг минь ээ.
I
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та бидний авралын төлөө Эцэгийнхээ өврөөс бууж, Ариун Сүнсээр бүрэлдэж, Охины хэвлийгээс татгалзалгүй Үг бие махбод болж, зардсын дүрийг хүлээн зөвшөөрчээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

II
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Охин Эхээрээ уламжлан Елизабетад зочилж, өөрийн зөгнөгч болох Иохан Баптистад Ариун Сүнсээрээ бялхсан бөгөөд түүнийг эхийн хэвлийд ахуйд ариусгажээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

III
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та эхийнхээ хэвлийд есөн сар тээгдэж, Цэвэр Охин Мариа, Иосеф гэгээнтэн нарыг гүн бат эрмэлзэлтэй болгосон бөгөөд
та дэлхийн авралын төлөө Тэнгэрбурхан Эцэгт өргөгдсөн билээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

IV
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Бетлехемд Цэвэр Охиноос мэндэлж, өлгийд манцуйлагдаж, тэжээлийн тэвшинд хэвтсэн бөгөөд тэнгэр элч таныг тунхаглаж, хоньчид танд зочилжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ. Аяа, Цэвэр Охиноос мэндэлсэн Есүс минь, танд болон Эцэг, Ариун Сүнсэнд сүр жавхланг үүрд мөнхөд болготугай. Амэн.
У. Христ бидэнд ойрхон байна.
Н. Ирж, түүнд мөргөсүгэй Тэнгэр дэх Эцэг минь ээ.

V
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та найман өдрийн дараа хозлох ёсыг гүйцэтгүүлж, та алдарт нэрээр Есүс хэмээн нэрлэгдсэн бөгөөд таны эрдэнэт цус, алдарт нэр авралын томилолтыг зөгнөжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

VI
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, Цэцэн гурван хаан одын удирдлага дор таныг илрүүлж, Эхийн өвөр дээрх таныг шүтэн биширсэн бөгөөд танд алт, гүгэл, мир нууцлаг гурван хишгийг өргөн барьжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

VII
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, таныг Охин Эх тань сүм хийдэд өргөж, Симеон таныг тэвэрсэн бөгөөд зөнч Анна таныг Израильд илчилжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

VIII
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, харгис хаан Херод таныг цаазлахаар эрэн сурвалжилсан бөгөөд Иосеф гэгээнтэн таныг эхтэй тань хамт авч Египет уруу
зугтжээ. Та харгис үхлийн аюулаас гэтэлсэн бөгөөд гэм хоргүй тарчлагчид таныг алдаршуулжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.
Аяа, Цэвэр Охиноос мэндэлсэн Есүс минь, танд болон Эцэг, Ариун Сүнсэнд сүр жавхланг үүрд мөнхөд болготугай. Амэн.
У. Христ бидэнд ойрхон байна.
Н. Ирж, түүнд мөргөсүгэй Тэнгэр дэх Эцэг минь ээ.

IX
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Херод хааныг үхэх хүртэл туйлын ариун Мариа, өрхийн тэргүүн Иосеф гэгээнтний хамт Египетэд амьдарчээ. Биднийг
нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

X
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та эцэг эхтэйгээ Египетээс Израиль нутагтаа буцаж, замдаа цөөнгүй гашуун зовлонг үзсэн бөгөөд Назар хотод хүрчээ.
Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

XI
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та Назар хотын ариун гэртээ ариунаар амьдарч, эцэг эхдээ дуулгавартай байж, ажил ба ядуурлаас болж зүдэрсэн бөгөөд таны амь нас, билиг ухаан, хишиг ивээл батажсаар байжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.

XII
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та арван хоёртой байхдаа Иерусалим хотыг зорьж, тэнд эцэг эх тань таныг түгшүүртэйгээр эрж хайсан бөгөөд таныг
гурван өдрийн дараа багш нарын дундаас баяртайгаар олжээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.
Аяа, Цэвэр Охиноос мэндэлсэн Есүс минь, танд болон Эцэг, Ариун Сүнсэнд сүр жавхланг үүрд мөнхөд болготугай. Амэн.
 
Христ мэндэлсэн баяр ёслолын өдөр ба найм хоногт
зориулав:
У. Үг бие махбод болсон, аллэлуяа.
Н. Тэрээр бидний дунд амьдарчээ, аллэлуяа. Илрэлтийн баяр ёслолын өдөр ба найман хоногт зориулав:
У. Христ өөрийгөө бидэнд илчилсэн, аллэлуяа.
Н. Ирж, түүнд мөргөсүгэй, аллэлуяа. Жилийн туршид зориулав:
У. Үг бие махбод болсон.
Н. Тэрээр бидний дунд амьдарчээ.

Залбирцгаая:
Төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан, тэнгэр газрын Эзэн минь, та өөрийгөө балчир хүүхдүүдэд илчилдэг болохоор таны ариун Хүү Есүсийн бага насны
нууцуудыг хүндтэйгээр тунгаан бодож, тэдгээрийг үнэнчээр дууриан дагахдаа хүүхдүүддээ таны амласан тэнгэрийн оронд бид очих зохистой болтугай
хэмээн танаас залбиран гуйж байна. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
“Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Тэнгэрбурханы хүчин чадал мөн.” (1 Коринт 1:18)
 
Амар амгалан ариун загалмай минь, хүчин чадал минь
(Ave, crux sancta, virtus nostra – Hail, Holy Cross, our Strength)
 
Амар амгалан ариун загалмай минь, хүчин чадал минь
Амар амгалан бишрэлт загалмай минь, сүр жавхлан минь
Амар амгалан загалмай минь, тусламж ба хоргодох газар минь
Амар амгалан загалмай минь, шаналагчийг тайтгаруулагч минь
Амар сайн уу, загалмай минь, ялалт ба найдвар минь
Амар сайн уу, загалмай минь, өмгөөлөл ба амьд явахуй минь
Амар сайн уу, загалмай минь, цагаатгал ба чөлөөлөлт минь
Амар сайн уу, загалмай минь, авралын тэмдэг ба хамгаалалтын хана минь
Загалмайг үргэлжид Христэд итгэх миний найдвар болгох болтугай.
Загалмайг үхлийг туулсан миний амилалт болгох болтугай.
Загалмайг ад чөтгөрийг ялсан миний ялалт болгох болтугай.
Загалмайг миний тайтгарлын эх болгох болтугай.
Загалмайг миний зовлонгийн тайвшрал болгох болтугай.
Загалмайг миний өндөр насны тулах таяг болгох болтугай.
Загалмайг миний өвчнийг илаарьшуулах эм болгох болтугай.
Загалмайг миний биед нөмөргөх нөмрөг болгох болтугай.
Загалмайг миний амьд явахуйн баясал болгох болтугай.
Загалмайг миний бэрхшээлийн тайвшрал болгох болтугай.
Загалмайг миний зүдгүүрийн гарц болгох болтугай.
Загалмайг миний өвчин эмгэгийн эдгэрэл ба миний өстөн дайснуудын өмнөх бэхлэлт болгох болтугай.
Амэн.

Аяа, дээдийн дээд, төгс алдарт Тэнгэрбурхан минь.
Та миний зүрх сэтгэлийн харанхуйг сарниулж, намайг гийгүүлнэ үү.
Аяа, Эзэн минь. Та надад цэвэр итгэл бишрэл, бат горьдол найдвар, төгс энэрэл хайр, мэдрэмж ба эрдэм мэдлэгийг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул би таны ариун, үнэн бошгийг биелүүлэх болно. Амэн.

 

Ассиси хотын Францис гэгээнтэн (1181-1226)

Ариун нандин загалмай минь. Та Есүсийн биеэр адислагдаж, түүний эрхтнүүдтэй нэгтгэгдсэн нэгдлээр сувд мэтээр чимэглэгдсэн байсан бөгөөд
бидний авралын үнэ цэнийг тэврэх зохистой болж, бидэнд мөнхийн амьдралыг хайрласан билээ. Ариун нандин загалмай минь, намайг аварна уу!
Аяа, сайн Есүс ээ, та намайг ариун загалмайн тэмдэг ба түүний цагаатгалаар уламжлан өстөн дайснуудын минь довтлолоос чөлөөлж, намайг өөрийн сайн сайханд байршуулж, гэм нүглээс минь ангижруулж, өөрийн өршөөлөө надад хайрлана уу. Та бол үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

Аяа, Есүс Христ минь. Загалмайн дэргэд зогссон таны болон өөрсдийн Эх Мариагийн гавьяаг бид танд өргөн барья. Тиймийн тул бид таны Тарчлалт ба Үхлийн баяр жаргалт үр шимийг түүний итгэлт зуучлалын залбирлаар уламжлан хүртэх болно. Амэн.

“Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ.” (Матай 12:29)

Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд зориулсан өдөр тутмын даатгал залбирал

Аяа, Есүс Христ Эзэн минь. Таны туйлын ариун нандин зүрхээр уламжлан Тэнгэрбурханыг магтаж, тухайн үед таны өргөсөн тэнгэрлэг залбирал ба эдүгээ болон цагийн эцэс хүртэл Эвхаристын үндсэн ёслолоор уламжлан газар сайгүй давтагдаж буй энэхэн залбиралтай нэгтгэгдсэн би Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн туйлын ариун нандин зүрхийг үлгэрлэн дууриаснаараа эл бүхэл өдрөөр уламжлан өөрийн бодол санаа, хүсэл эрмэлзэл, үг хэл, ажил үйлийг танд өргөн барья. Амэн.

Аяа, Тэнгэрбурханы дүрслэшгүй гоо үзэмж, мөнхийн гэгээн гэрлийн туйлын цэвэр гялбаа, хамаг амьдсыг амьдруулсан амьдрал, хамаг гэрлийг гийгүүлсэн
гэрэл минь. Анх цагаас тэнгэрлэг сэнтийн тань өмнө гялалзан буй тоолж баршгүй гэгээн гэрлүүдийг та өөрийн мөнхийн цог жавхаандаа хамгаалсаар байдаг билээ.
Аяа, ойртошгүй мөнхийн эх булаг, аяа тунгалаг зөөлөн рашаан минь. Та хүмүүсийн нүдэнд үл үзэгдэх бөгөөд та хэмжээлшгүй, таны цэвэр ариун
хувиршгүй билээ.
Танаас урссан гол мөрөн Тэнгэрбурханы хот орныг баярлуулдаг болохоор бид баярын уухайгаар таны агуу сүр жавхланг тунхаглаж, танд магтаалыг
өргөдөг. Үнэндээ таны хажууд амьдралын эх булаг байдаг бөгөөд таны гэгээн гэрэлд бид гэгээн гэрлийг хардаг гэдгээ бид өөрсдийн туршлагаас мэдэж авсан билээ. Амэн.
 
Бонавентур гэгээнтэн (1218-1274)

Аяа, нигүүлсэхүй Эцэг, сайн сайхны эх булаг минь.
Та надад өөртөө болон хөршдөө зориулах амьд итгэл бишрэлийн хишиг ивээл, бат бэх горьдол найдвар, гал дөлтэй энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу. Бүх гэм нүглээ гэмшсэн үнэнч гэмшил ба таныг үүрд үл доромжлох сэтгэл шулуудалтын хишиг ивээлийг та надад бас хайрлана уу. Тиймийн тул би таны
тэнгэрлэг сайн сайхны ёсоор үргэлжид амьдарч, өгөөмөр сэтгэлээр бүх үйлст таны дур тааллыг дагаж, насан эцэслэх хүртлээ таны хайранд үүрд үнэнч байх
болно.
Би үүнийг өөрийн Эзэн ба Цагаатгагч, таны сэтгэлээсээ хайрласан Хүү Есүсийн туйлын ариун нандин зүрхээр уламжлан танаас залбиран гуйж
байна. Амэн.

(Тус гуйлтын залбирал нь бага өршөөлийг хүртээх эрхийг
багтаадаг юм.)
 
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг сонордоорой,
Н. Христ минь, биднийг сонордоорой.
Христ минь, биднийг өршөөн сонордоорой,
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнхийн Эцэгийн Хүү, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Охин Мариагийн хэвлийд Ариун Сүнсээр бүрэлдсэн
зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы Үгтэй бодистойгоор нэгтгэгдсэн
зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хэмжээлшгүй сүр жавхлант зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы ариун нандин сүм хийд, Есүсийн
зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын дээд ариун гэр, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы орд, тэнгэрийн үүд, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Энэрэл хайрын гал дөл, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Шударга ёс, энэрэл хайрын бумба, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сайн сайхан, энэрэл хайраар бялхам зүрх, Есүсийн
зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг эрдэм буяны гүн далай, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг магтаалаар магтагдваас нэн зохист Есүсийн
зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг зүрхний хаан, зүглүүлэгч, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мэдлэг ухаан, мэргэн ухааны хамаг эрдэнэсийн сан,
Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Төгс тэнгэрлэг чанарын сууц хүрээ, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэгт туйлын тааламжит зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Төгс чанараасаа бидэнд хишгийг түгээгч, Есүсийн
зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнх уулсын эрмэлзэл, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хүлцэлт, нигүүлсэнгүй зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас гуйсан хүмүүсийг баяжуулагч эх булаг,
Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун гэгээн байдал, амьд явахуйн эх сурвалж,
Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний гэм нүглийн уучлал өршөөл, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Доромжлолоор дүүрсэн зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний гэмээр эмтэрсэн зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үхэлд хүртэл дуулгавартай зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Жадаар сүлбэгдсэн зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг тайтгарлын эх булаг, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний амь амьдрал, бидний амилалт, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний амар амгалан, бидний эвлэрэл Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Бидний гэм нүглийн тул золиослогдогч, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танд найдах хүмүүний найдвар, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны дотор амьсгал хурааж буй хүмүүсийн найдвар,
Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг гэгээнтнүүдийн баяр хөөр, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эзэн минь, биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эзэн минь, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрөй
Есүс, та зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ.
Н. Өөрийн зүрхээр бидний зүрхийг төлөвшүүлнэ үү.
Залбирцгаая:
Төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан минь. Та хамгаас
хайрт Хүүгийнхээ Зүрхийг харж, гэм нүгэлтнүүдийн
төлөө түүний өргөсөн магтаал, цагаатгалын үйлсийг
үзээд, таны өршөөлийг гуйсан хүмүүсийн гуйлтыг
сонордоод, өөрийн сайн сайханд Есүс Христийн
алдраар уламжлан уучлал өршөөлөө тэдэнд хайрлан
соёрхоно уу.
Тэрээр тантай хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг
билээ. Амэн.
Аяа, Есүсийн туйлын ариун нандин Зүрх ээ! Та Христийн сүсэгтний гэр бүлийн дээр хаанчлах таалалтай гэдгээ Маргэрит Мариад илчилсэн билээ.
Үзвээс, таны тааллыг биелүүлэхийн тулд бид өнөөдөр таны хаанчлалыг өөрсдийн гэр бүлийн дээр тунхаглана. Учир нь, таны амь амьдралаар амьдарч, газар дээрх амар амгалан болох таны амласан эрдэм буяныг өөрсдийн гэр бүлд бадраан дэлгэрүүлээд, танаар буруушаагдсан дэлхийн сүнсийг өөрсдөөсөө салгахыг бид хүсэж байна. Та оюун ухаанд минь бидний энгийн итгэл бишрэлээр уламжлан хаанчилдаг. Та зүрх сэтгэлд минь гагц таныг хайрладаг бидний хайраар уламжлан хаанчилдаг.
Түүгээр бидний зүрх сэтгэл галтай байж, энэхэн галын дөл Ариун Эвхаристыг олонтоо хүртсэнээр амьд хэвээр байдаг. Аяа, тэнгэрлэг Зүрх ээ! Та бидний хурлыг удирдаж, бидний сүнслэг бөгөөд хэмжээт үйлсийг адислаж, бүх
түйтгэрийг биднээс тонилгож, бидний баяр хөөрийг ерөөж, бидний зовлонг ангижруулж соёрхоно уу.
Аяа, Есүсийн Зүрх ээ! Хэрэв манай хүмүүсийн зарим нь тийм аз жаргалгүй болж, танд тааламжгүй болох ядууралд автсан бол та гэмшсэн гэм нүгэлтнүүдэд нигүүлсэнгүй ба өршөөнгүй гэдгээ тэдэнд эргэн
сануулж соёрхоно уу. Гэр бүлээсээ хагацахын цаг дөхөж, үхлийн мөч ирвээс үхэгсэд эсхүл үлдэгсэд бид бүгдээр таны бошгийг дорд сэтгэлээр хүндлэх
болтугай. Нэгэн сайхан өдөр тэнгэрт нэгтгэгдсэн бидний гэр бүл таны алдаршуулал, таны сайн сайхныг мөнхөд дуулах болно хэмээсэн нь бидний
тайтгарал юм. Мариагийн цэвэр ариун зүрх хийгээд өрхийн тэргүүн
Иосеф гэгээнтэн бидний ариусахуйн өчгийг танд өргөн барьж, энэхүү өчгийн дурсгалыг бидний насан туршид амьд байлгах болтугай.
Бидний Эцэг, бидний Хаан, Есүсийн зүрхэнд жавхланг болготугай. Амэн.

“Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа биеэ эмээн авч яв. Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин эрдэнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.” (1 Петр 1:17-19)

Аяа, Есүс Христ Эзэн минь, та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа
урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Амэн.

“Тиймээс ч Тэнгэрбурхан түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх хэл Тэнгэрбурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.” (Филиппой 2:9-11)
 
Есүсийн туйлын ариун нандин алдрын гуйлтын залбирал
Капестрано хотын Иохан гэгээнтэн (1386-1456) –
Сиена хотын Бернардин гэгээнтэн (1380-1444)
 
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй. Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй. Христ минь, биднийг сонордоорой,
Н. Христ минь, биднийг сонордоорой. Христ минь, биднийг өршөөн сонордоорой,
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой. Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй. Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй. Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй. Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй. Амьд Тэнгэрбурханы Хүү, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Эцэгийн цог жавхлан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Мөнх гэрлийн гэгээ, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Сүр жавхлант хаан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Шударга ёсын гэгээн гэрэл, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Охин Мариагийн Хүү, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Туйлын хайрт Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Туйлын бишрэм Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Аугаа Тэнгэрбурхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Ирэх дэлхийн Эцэг, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Зөв зөвлөгөөний тэнгэр элч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Туйлын хүч чадалтай Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Туйлын тэвчээртэй Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Туйлын дуулгавартай Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Дөлгөөн, даруу зүрх сэтгэлтэй Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Журмыг сахигч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Биднийг хайрлагч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Амар амгалангийн Тэнгэрбурхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Амийг бүтээгч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Эрдэм буяны үлгэр дууриал, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Сүнсүүдийг зүтгэлтэй хайрлагч, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Бидний Тэнгэрбурхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Бидний хоргодох газар, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Бядуучуудын Эцэг, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Сүсэгтнүүдийн эрдэнэсийн сан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Сайн Хоньчин, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Үнэн гэгээн гэрэл, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Мөнхийн билиг ухаан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Хэмжээлшгүй сайн сайхан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Бидний зам мөр, бидний аж амьдрал, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Тэнгэр элч нарын баяр баясгалан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Өвөг дээдсийн хаан, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Элч нарын тэргүүн, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Сударч нарын багш, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Тарчлагчдын чин бат, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Наминчлалыг сонсогчдын гэгээн гэрэл, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Охидын цэвэр явдал, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Хамаг гэгээнтнүүдийн титэм, Есүс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй. Есүс ээ, биднийг өршөөгөөрэй.
Н. Биднийг нигүүлсээрэй. Есүс ээ, биднийг өршөөгөөрэй.
Н. Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой. Есүс ээ, та хамаг хорон муугаас
Н. Биднийг ангижруулаарай. Есүс ээ, та хамаг гэм нүглээс
Н. Биднийг ангижруулаарай. Есүс ээ, та өөрийн уур хилэнгээс
Н. Биднийг ангижруулаарай. Есүс ээ, та ад чөтгөрийн заль мэхээс
Н. Биднийг ангижруулаарай. Есүс ээ, та бузар сүнсээс
Н. Биднийг ангижруулаарай.\Есүс ээ, та мөнх үхлээс
Н. Биднийг ангижруулаарай. Есүс ээ, таны зөн билгийг үл тоомсорлохоос
Н. Биднийг ангижруулаарай. Та бие махбод болсноороо уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та мэндэлснээрээ уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та бага насаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та туйлын тэнгэрлэг амьдралаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та ажил хөдөлмөрөөрөө уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та амь тэмцэхүй ба тарчлалтаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та Загалмай ба даатгалаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та муужралт ба тамирдлаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та үхэл ба оршуулгаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та Амилалтаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та Тэнгэрт заларснаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та туйлын ариун Эвхаристыг тогтоосноороо уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та баяр баясгалангаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Та сүр жавхлангаараа уламжлан
Н. Биднийг ангижруулаарай. Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг нигүүлсээрэй. Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой. Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөгөөрөй Есүс ээ, биднийг сонордоорой.
Н. Биднийг сонордоорой. Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Н. Биднийг өршөөн сонордоорой.

Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь, та “гуй, тэгвэл та нартөгөгдөнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” хэмээн айлдсан билээ. Ингэснээр
бид таныг хамаг зүрх сэтгэлээрээ, хамаг үг хэлээрээ, хамаг ажил үйлдлээрээ хайрлаж, таныг үргэлжид магтахын тул та туйлын тэнгэрлэг энэрэл хайрынхаа билигт хишгийг бидэнд хайрлан соёрхоно уу хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Аяа, Эзэн минь, таны энэрэл хайрын суурийн чулуун дээр байгуулагдсан хүмүүсийн амьд явахуйг та цаг ямагт удирдаж, тэднийг үүрд эс огоорохын тул та өөрийн ариун Алдраас мөнхөд эмээх айдас ба түүнийг хайрлах мөнхийн хайрыг бидэнд хайрлан
соёрхоно уу.
Та үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.
Аяа, сайн сайхан Есүс ээ! Та өөрийн агуу нигүүлслийн дагуу намайг өршөөнө үү. Аяа, туйлын өршөөлт Есүс ээ! Таны ариун нандин Алдрыг дуудахад гэм нүгэлтэн мөхөс намайг та зөв харж, миний бүх алдаа гэмийг арилгана уу хэмээн бүх гэм нүгэлтний төлөө таны урсгасан Цусаар уламжлан танаас би залбиран гуйж байна. Аяа, Есүс ээ! Та өөрийн ариун нандин Алдрын төлөө
намайг аварна уу.

Аяа, Эзэн минь. Та өөрийн ариун нандин алдрыг энэрэн хайрлах хайр, түүнээс айн эмээх айдсыг бидэнд үүрд мөнхөд хайрлана уу. Учир нь таны
энэрэл хайраар хүмүүжсэн хүмүүсийг та өөрийн хишиг ивээлээр удирдахаа үл огоорох билээ. Эзэнээр тийн болтугай. Амэн.

“Ингэхдээ би түүнийг болон түүний амилалтын хүчин чадал, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, түүний үхэлтэй адилхан болгогдож, үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна.” (Филиппой 3:10)
 
Эзэний тарчлалтын талаарх Грегориа гэгээнтний зохиосон долоон даатгал залбирал
Пап лам аугаа Грегориа гэгээнтэн (ойр. 540-604)
 
I
Аяа, Есүс Эзэн минь. Загалмайн модонд өлгөгдсөн бие ба өргөст титмийг өмссөн тэргүүнийг тань би шүтэн биширнэ. Загалмай тань намайг хуурмаг
зантай тэнгэр элч нараас чөлөөлөх болтугай хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
 
II
Аяа, Есүс Эзэн минь. Цөс, цуугаар ундаалж, Загалмай дээр шархдсан таныг би шүтэн биширнэ. Шарх тань миний сүнсний тайвшрал болох болтугай хэмээн
танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

III
Аяа, Есүс Эзэн минь. Хагацахын цагт ариун нандин сүнсээ шархдсан биеэсээ салгах үедээ та тарчлалтын зовлонг өчнөөн ихээр эдэлсний тул би түүгээр
уламжлан танаас залбиран гуйж байна. Биеэсээ салахын үед сүнсийг минь нигүүлсэж, та түүнийг мөнх амьдрал руу удирдан зална уу. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

IV
Аяа, Есүс Эзэн минь. Булшлуулж, мирр тос болон анхилуун үнэртнээр түрхэгдсэн таныг би шүтэн биширнэ. Үхэл тань миний аж амьдрал болох
болтугай хэмээн танд би даатган залбирч байна. Амэн. 
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.

V
Аяа, Есүс Эзэн минь. Та тамд бууж, тэндээс олзлогдогчдыг чөлөөлсөн тул таныг би шүтэн биширнэ. Тэнд намайг үүрд үл буулгах болтугай
хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
 
VI
Аяа, Есүс Эзэн минь. Үхлээс амилж, тэнгэрт залран, Эцэгийн баруунтаа суусан таныг би шүтэн биширнэ. Таныг дагаж, тантай хамт байх зохистой нэгэн
болгох болтугай хэмээн танд би даатган залбирч байна. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
 
VII
Аяа, Есүс Эзэн минь. Та Сайн Хоньчин, үнэнч шударгууг ивээгч, гэм нүгэлтнийг зөвтгөгч, хамаг сүсэгтнийг нигүүлсэгч мөн тул гэм нүгэлтэн мөхөс
намайг өршөөнө үү. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Амар амгалан Мариа минь ээ.
 
Унших залбирал нь:
Есүс Христ Эзэн минь. Тарчлалт тань миний хүчин чадал болж, намайг хүчирхэгжүүлж, намайг хамгаалж, намайг өмгөөлөх болтугай хэмээн би
танаас залбиран гуйж байна. Шарх тань намайг хооллож, ундалж, баясгах амин зуулга болох болтугай. Цус тань миний хамаг гэм нүглийг угаах
угаал болох болтугай. Үхэл тань миний мөнхийн алдаршуулал болох болтугай. Тэнд миний сэргэлт, миний цэнгэл, миний эдгэрэл, миний зүтгэл, миний\баяр, миний биеийн хүсэл ба сүнсний эрмэлзэл одоо болон үүрд мөнхөд байх болтугай. Амэн. 
 
Өөр нэг унших залбирал нь:
Амьд Тэнгэрбурханы Хүү, Есүс Христ Эзэн минь. Та өөрийн шүүлт ба миний сүнсний хооронд Тарчлалт, Загалмай ба Үхлээ одоо болон насан эцэслэх мөчид байршуулна уу. Надад хишиг ивээл ба уучлал өршөөл, амьдаст
өршөөл нигүүлсэл, үхэгсдэд мөнх нойр, өөрийн Шашинд амар амгалан, хамаг гэм нүгэлтэнд аж амьдрал ба сүр жавхланг хайрлан соёрхоно уу. Та
үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.
Нэгдүгээрт нь. Би баруун гарын шархыг хүндэлнэ.
Ертөнцийн цэнгэлийг таашаах хийгээд омог төрөхүй дор үл автагдахын тул би чин бат эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та миний бие ба сүнсийг авран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ хэмээх тус бүрийн залбирлыг уншсаны дараа шарх тутмыг хүндлэхэд энэ ёсоор болгосугай.
Хоёрдугаарт нь. Би зүүн гарын шархыг хүндэлнэ.
Ертөнцийн зовлонг хүлээн өнгөрүүлэх хийгээд эгээрэл алдахуй дор үл автагдахын тул би хашир хэрсүү эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та миний бие ба сүнсийг авран соёрхоно уу.
Гуравдугаарт нь. Би баруун хөлийн шархыг хүндэлнэ.
Аливаа сайн үйлсийг үйлдсэнээр тэнгэрийн орноо гарах гавьяаг олохын тул би хянамж болгоомж эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та арилгах орны сүнснүүдийг авран соёрхоно уу.
Дөрөвдүгээрт нь. Би зүүн хөлийн шархыг хүндэлнэ.
Аливаа муугаас буруулснаар тамд унахаас гэтлэхийн тул би шудaрга ёс эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та гэм нүгэлтнүүдийг өршөөн соёрхоно уу.
Тавдугаарт нь. Би хажуу хавирган дахь шархыг хүндэлнэ.
Тэнгэрбурхан хүмүүнийг энэрэхийн тул би энэрэл хайрын эрдэм буяныг гуйж байна.
Эзэн минь. Та намайг өршөөн соёрхоно уу. Амэн.
“Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав.” (Иохан 19:17)
 
Де Лигори Алфонц Мариа гэгээнтний зохиосон загалмайн замын залбирал
Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
 
Есүс Христ Эзэн минь. Та миний төлөө үхэхээр энэхэн зам мөрт гүн хайраар орсон атал би үнэхээр таныг олонтоо үл тоомсорлосон билээ. Харин одоо хамаг сүнсээрээ таныг хайрладаг, танд үнэхээр хайртай учраас таныг үл хүндэтгэснээ би чин сэтгэлээсээ гэмшиж байна. Намайг өршөөж, энэхэн замаар тантай хамт явахыг надад зөвшөөрнө үү.
Таны хайр намайг удирдаж, миний төлөө амьсгал хураасан газартаа намайг хүргэж өгнө үү. Хамгаас хайрт Цагаатгагч минь, би ачийг тань хариулахын тул тантай хамт амьсгал хураахын төлөө таны хайрын удирдлага дор тантай хамт явахыг эрмэлзэж байна.

Аяа, Есүс минь. Би тантай хамт амьд явах хийгээд амьсгал хураахыг үнэхээр хүсэмжилж байна.

Нэгдүгээр зогсолт
Есүсийг цаазаар авч байна.
У. Христ минь. Та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс Христийг ташуурдаж, өргөст титмийг өмсгөснөөс хойш Пилат түүнийг загалмай дээр хэрхэн шударга бусаар цаазаар авсныг эргэцүүлье.
Аяа, бишрэлт Есүс ээ! Пилат бус харин гэм нүгэл минь таныг цаазаар аваачсан билээ. Гавал толгой хүрэх энэхүү зовлонгийн өгсүүр замын гавьяагаараа сүнсийг минь мөнх амьдрал руу удирдаж, надтай хамт үргэлжид явна уу хэмээн танаас би залбиран гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ
гэмшиж байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч. Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож
соёрхоно уу. Таны дур таалал минийх болсон юм.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.

Хоёрдугаар зогсолт
Есүст загалмайн модыг үүрүүлж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Мөрөндөө загалмайг үүрээд явж байхдаа Есүс биднийг эргэн санаж, бидний төлөө эдлэх үхлээ өөрийн мөнх Эцэгт хэрхэн өргөн барьсныг эргэцүүлье.
Аяа, хамгаас хайрт Есүс минь. Би үхэх хүртлээ танд заяагдсан хамаг гай зовлонг хүлээн авч, таны үүрсэн загалмайн зовлон шаналлын гавьяагаар
өөрийн загалмайг тэвчээртэйгээр үүрэхэд туслах дэм тусламжийг надад хайрлана уу хэмээн танаас би гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм.

Амэн.

Гуравдугаар зогсолт
Есүс анх удаа загалмайн модонд бүдрэн унаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс анх удаа загалмайн модонд бүдрэн унасныг эргэцүүлье. Түүний махан биеийг ташуураар шархдуулж, түүний тэргүүнд өргөст титэм өмсгөсний тул тэрээр цус их алдсан. Түүний бие сульдсан тул алхаж чадахгүй байсан. Загалмайд дарагдаж, цэргүүдэд хэрцгийгээр түлхэгдсэнээс болж тэрээр замдаа газарт нэг бус удаа унасан.
Аяа, Есүс минь. Загалмайн модны дарамт бус харин миний гэм нүглийн дарамт таныг тарчлаасан юм.
Анхны уналтын гавьяагаараа хамаг гэм нүгэлд унах уналтаас намайг хамгаална уу хэмээн би танаас залбиран гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм.

Амэн.

Дөрөвдүгээр зогсолт
Есүс зовлонт эхтэйгээ дайралдаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Хүү замдаа Эхтэйгээ уулзсан уулзалтын тухай эргэцүүлье. Есүс, Мариа хоёр бие биеэ харахад, тэдний харц бие биеэ хайрладаг зүрхийг онох сум
мэт байсан.
Аяа, хамгаас хайрт Есүс минь. Та уулзалтынхаа энэхүү гашуун зовлонгоор уламжлан таны туйлын ариун нандин Эхэд ачлах үнэн ачлалыг надад
хайрлана уу.
Аяа, туйлын зовлонт Хатан минь. Оюун санаа минь цовдлогдсон таны Хүүгийн тарчлалтыг үргэлжид сүсэглэн бясалгахын тулд түүний тарчлалтын
дурсгалыг надад мэдрүүлж, миний төлөө зуучлан залбирна уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм.

Амэн.

Тавдугаар зогсолт
Курений Симон загалмайг үүрэхэд нь Есүст туслаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Үхлийн ирмэг дэх Есүсийг харж байхдаа түүнийг зам дээр бус харин загалмай дээр үхүүлэх санаатай байсан Иудейчүүд Эзэний араас загалмайг нь үүрүүлэхээр Курений Симоныг хэрхэн дуудсаныг эргэцүүлье.
Аяа, туйлын зөөлөн Есүс минь. Курений Симоны адилаар загалмайгаас тань би татгалзахгүй, харин түүнийг дуртайяа хүлээн зөвшөөрч, тосон авах төдийгүй танд заяагдсан үхлийг болон түүнтэй нэгтгэгдэж болохуйц гашуун зовлонг хүлээн авна.
Би таны үхэлтэй нэгдэж, түүнийг танд золиосоор өргөн барья. Намайг хайрласнаасаа болж та амьсгал хураасан тул би басхүү таныг хайрласнаасаа болж нас бараад, танд тааламжит нэгэн болох гэсэн юм. Та
хишиг ивээлээрээ надад тусална уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.

Зургадугаар зогсолт
Вероника Есүсийн нүүрийг арчиж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Зовлонт Есүс болон цус, хөлсөөр нэвчсэн түүний нүүрийг харж байхдаа ариун эмэгтэй Вероника хэрхэн нүүрийг нь алчуураар арчсан хийгээд алчуурт
Есүсийн ариун дүр төрх үлдсэнийг эргэцүүлье.
Аяа, Есүс минь. Таны нүүр царай гоо сайхан байсан хэрнээ шарх, цуснаас болж гоо сайхан тань энэхэн замын турш огт харагдахгүй болсон. Ээ тоогүй!
Ариун угаал хүртэх үед таны хишиг ивээлээр уламжлан сүнс минь бас гоо сайхан байсан атал би гэм нүглээрээ сүнснийхээ хэвийг алдагдуулсан юм.
Аяа, Цагаатгагч минь. Зөвхөн та сүнсний минь анхдагч гоо сайхныг сэргээж чадах бөгөөд та үүнийг хийнэ үү хэмээн тарчлалтын тань гавьяагаар танаас
би залбиран гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
 
Долдугаар зогсолт
Есүс хоёр дахь удаагаа загалмайн модонд бүдрэн унаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс хоёр дахь удаагаа загалмайн модонд бүдрэн унасныг эргэцүүлье. Энэхүү уналт зовлонт Эзэний тэргүүн ба биеийн шархыг сэдрээж, тарчлалтын
зовлонг нь нэмэгдүүлж байна.
Аяа, туйлын өгөөмөр Есүс минь. Та хэдэнтээ намайг өршөөсөн билээ! Үнэхээр би олонтоо гэм нүгэлд автаж байсан бөгөөд таныг төдөнтөө доромжилсон билээ.
Таны хишиг ивээлийн дор үхэх хүртлээ хичээхийн тул та энэхүү сүүлийн уналтын гавьяагаараа надад тусална уу. Дарлах сорилтуудын дундах би танд
өөрийгөө үргэлжид даатгахыг та соёрхоно уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
 
Наймдугаар зогсолт
Есүс уйлхай эмстэй ярилцаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Замдаа цус алдаж, ядарч туйлдсан Есүсийг хараад эмэгтэйчүүд өрөвдөж, хэрхэн нулимс асгаруулсныг эргэцүүлье. Харин Есүс тэдэнд “миний төлөө
уйлахаа боль. Өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл” хэмээн хэлсэн юм.
Аяа, зовлонт Есүс минь. Таныг доромжилсон доромжлолынхоо улмаас би уйлж байна. Учир нь, тэдгээр нь зөвхөн миний сүр хүчийг хассан бус харин
бас таныг зовлонтой болгосон юм. Мөн түүнчлэн та намайг ихэд хайрласан. Тамын айдсаас илүүтэй хайртань намайг уйлахад хүргэсэн.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
 
Есдүгээр зогсолт
Есүс гурав дахь удаагаа загалмайн модонд бүдрэн унаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүс гурав дахь удаагаа загалмайн модонд бүдрэн унасныг эргэцүүлье. Тэрээр ихэд сульдан тамирдаж бараг алхаж чадахгүй байхад түүнийг хурдан явахыг
шаардсан тамлагчдын харгислалаас болж дахин унасан юм.
Аяа, доромжлогдсон Есүс минь. Гавал толгой хүрэх замдаа эдэлсэн тамирдлынхаа гавьяагаар уламжлан та хүчин чадлыг надад хайрлана уу. Түүгээр би хүний санаа бодлоо үл тоомсорлох бөгөөд сөрөг гажлаасаа
гэтэлж чадна. Учир нь, тэдгээрийн харгайгаар би таны нөхөрлөлийг эс хайхарсан.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.

Аравдугаар зогсолт
Есүсийн хувцсыг тайлж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүсийн хувцсыг хэрхэн хэрцгийгээр тайлсныг эргэцүүлье. Дотуур хувцас нь түүний шархдсан биед наалдсан байсан бөгөөд тамлагчид хувцсыг нь
тайлахдаа мөн арьсыг нь хуулж байсан. Та Эзэнээ өрөвдөн, түүнд ийн хэлээч:
Аяа, туйлын гэмгүй Есүс минь. Та эдэлсэн зовлонгийнхоо гавьяагаар дэлхийн зүйлсээс дур шуналыг минь салгаж, таныг хайрлах зөв зохистой
болгож, өөрийн дур зоргын хандлагыг зөвхөн тан руу эргүүлэхэд минь надад тусална уу.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.

Арван нэгдүгээр зогсолт
Есүсийг загалмайд хадаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Загалмай дээр орхигдсон Есүс гараа сунгаад, бидний авралын төлөө өөрийн амиа мөнх Эцэгт хэрхэн өргөн барьсныг эргэцүүлье. Тамлагчид түүнийг
цовдоор цовдолж, загалмайг босгосон бөгөөд энэхүү гутамшигт дүүжлүүрт түүнийг харгисаар үхүүлэхээр орхив.
Аяа, туйлын басамжлалт Есүс минь. Та зүрхийг минь өөрийн өлмийдөө хадна уу. Тиймийн тул энэрэл хайрын холбоо хэлхээнээс уяатай зүрх сэтгэл минь
тантай хамт үргэлжид үлдээд, таныг үүрд эс огоорох болно.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.

Арван хоёрдугаар зогсолт
Есүс загалмай дээр амьсгал хурааж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Загалмай дээр гурван цаг амь тэмцсэн Есүс хэрхэн зовлон зүдгүүрээс болж өөрийн биеийг орхиод, тэргүүнээ бөхийлгөж, амьсгалаа хураасныг эргэцүүлье.
Аяа, амь тавьж буй Есүс минь. Миний төлөө амьсгал хураасан загалмайг би гүн сүсэгтэйгээр үнсье.
Гэм нүглийнхээ улмаас би гаслант үхлээр үхвээс зохистой, харин таны үхэл миний найдвар болно.
Таны үхлийн гавьяагаар уламжлан, таны хайрын дор би таны өлмийг үнсээд амьсгалаа хураахыг надад хайрлан соёрхоно уу. Таны мутарт би өөрийн амийг даатгая.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
 
Арван гуравдугаар зогсолт
Есүсийг загалмайгаас буулгаж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Есүсийн хоёр шавь Иосеф, Никодем нар түүний цогцсыг загалмайгаас хэрхэн буулгаж, зовлонт Эхийн хоёр гар дээр тавихад Мариа түүнийг туйлын хайртайгаар тосон авч, цээжиндээ тэвэрснийг эргэцүүлье.
Аяа, зовлонт Эх ээ! Хайрласан Хүүгийнхээ хайраар уламжлан та намайг өөрийн үйлчилгээнд хүлээн авч, миний төлөө түүнээс зуучлан залбирна уу.
Аяа, Цагаатгагч минь. Та миний төлөө амьсгал хураасан болохоор намайг өөртөө хайртай нэгэн болгож соёрхоно уу. Учир нь, би танаас аливаа
зүйлсийг бус, харин гагцхүү таныг хүсэж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
 
Арван дөрөвдүгээр зогсолт
Есүсийг булшилж байна.
У. Христ минь, та ариун загалмайгаараа уламжлан дэлхийг цагаатгасны тул
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
Зовлонт Эхийн хамт Шавь нар нь Цагаатгагчийн цогцсыг хэрхэн зөөж, Эх нь Хүүгээ өөрийн гараар булшинд тавьсан хийгээд тэд булшийг хааж, бүгд
энэ газраас явсныг эргэцүүлье.
Аяа, булшлагдсан Есүс минь. Би булшны тань чулууг үнсье. Та гурав дахь хоногтоо амилсан билээ. Тантай хамт үргэлжид байж, таныг магтаж, таныг мөнхөд хайрлахын тул та амилалтаараа уламжлан эцсийн өдөрт намайг амилуулж, намайг тэнгэрийн оронд оруулж соёрхоно уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Аяа, Есүс минь, хайрт минь. Би танд хайртай, би өөрөөсөө ч илүүтэйгээр таныг хайрладаг бөгөөд таныг үл хүндэтгэснээ чин сэтгэлээсээ гэмшиж
байна. Танаас дахин салахыг надад бүү зөвшөөрөөч.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм.
Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.

Бэлтгэх залбирал
Аяа, Ариун Нандин Гурвал минь. Таны тэнгэрлэг сүр жавхлан, бидний цагаатгалын дурсамж, миний гэм нүглийн өршөөлийн төлөө зориулагдсан бөгөөд үхэгсдэд мөнх нойр, үлдэгсдэд хишиг ивээл, бүгдэд сүр жавхланг хүртээхийн тул бидний Есүс Христийн гавьяа болон Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа, хамаг гэгээнтнүүдтэй нэгдэж, танд өргөн барих энэхүү үйлчилгээг минь та хүлээн авна уу.
Аяа, Төгс Жаргалт Гурвал минь. Танд магтаал, хүндлэл болон жавхланг үүрд мөнхөд болготугай. Aмэн.
У. Аяа, Тэнгэрбурхан минь, надад дэм үзүүлнэ үү
Н. Аяа, Эзэн минь, надад түргэн тусална уу Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

Нэгдүгээр зогсолт
Тэнд Есүсийг цаазаар авч байна.
Таныг тамын мөнхийн ял шийтгэлээс ангижруулахын тулд тэрээр энэхүү шударга бус шүүхийн шийдвэрийг хүлээн авав.
 
Шад бадаг
Зөв санаа бодлоор бус, харин өөрсдийн санаа бодлоор
Есүст үл итгэгчид нь:
“Түүний үйлс бидний эсрэг тул зөв шударга хүнийг буруутгацгаая. Тэрээр Тэнгэрбурханы билиг ухаантай хэмээн баталж, өөрийгөө Тэнгэрбурханы
Хүү гэж нэрлэдэг болохоор түүний үг үнэн эсэхийг үзэцгээе, хэрвээ тэр үнэхээр Тэнгэрбурханы Хүү мөн бол түүнийг өөрсдийн гараас чөлөөлцгөөе: түүнд цаазаар авах ял онооё” гэв.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Тэнгэрбурхан өөрийн Хүүг цаазын ялаас үл хэлтрүүлсэн,
Н. Харин тэрээр бид болон бүгдийн төлөө Хүүгээ өргөн барив.
У. Тэрээр зөвшөөрсөн болохоор өөрийгөө өргөн барьсан бөгөөд,
Н. Ам нээгээгүй.
У. Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Хоёрдугаар зогсолт
Тэнд Есүст загалмайг үүрүүлж байна.
“Тариачин миний нурууг анжсаар хагалав.” (Дуулал 129)
 
Шад бадаг
Аяа, Хаан минь. Зөвхөн та бидний гэм нүглийг нигүүлсдэг бөгөөд Эцэгтээ дуулгавартай байж, нядлагдах зөөлөн хурга мэт цовдлуулахаар энэхэн
замд оров.
Танд жавхлан, Хосанна! Танд бадрал ба ялалт, танд өндөр магтаал ба хүндлэлийн титэм байх болтугай.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Бидний амар амгалангийн төлөө гэсгээлт түүн дээр байсан бөгөөд,
Н. Түүний шарх биднийг илаарьшуулдаг юм.
У. Эзэн түүнд бидний болон бүгдийн шударга бус явдлыг үүрүүлэв.
Н. Ард түмний гэмийн харгайгаар түүнийг жанчив.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Гуравдугаар зогсолт
Тэнд Есүс анх удаа загалмайн модонд бүдрэн унаж байна.
Тэрээр үгийнхээ хүчин чадлаар бүгдийг үүрсэн тул
түүнийг унагаасан бидний гэм нүглийн жин ямархан
хүнд байсан бол!

Шад бадаг
Бидний Эзэн үхэлд төдийгүй загалмайн үхэлд хүртэл өөрийгөө дорд үзэв. Тиймийн тул Тэнгэрбурхан түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд
аливаа нэрсээс дээд алдрыг түүнд соёрхов.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Үнэндээ тэрээр өөрөө бидний гэм согогийг үүрсэн бөгөөд,
Н. Тэрээр өөрөө бидний гашуун зовлонг үүрэв.
У. Бидний шударга бус явдлын улмаас тэр гэмтэв.
Н. Бидний гэм нүглийн улмаас тэр шархдав.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Дөрөвдүгээр зогсолт
Тэнд Цэвэр Охин, Иохан гэгээнтэн нар
Есүстэй уулзаж байна.
Есүсийг хар даа. Эх ба хайрт Шавийн зүрх сэтгэлийг
жадласан үйлт жад ямархан хурц байсан бол!
Тэрээр өөрийн доторх өрөвдөл нигүүлслийн зовлонг
хэрхэн мэдэрч байсан бол!

Шад бадаг
Аяа, энэхүү замаар яваа хүмүүс ээ! Та нар миний эдэлсэн гаслан зовлонгийн адилаар тийм гаслан зовлон байхыг үзээд, эргэцүүлцгээгээрэй. Үүний
учир би уйлж байгаа бөгөөд миний нүднээс ус гоожиж байна. Учир нь, миний сүнсний тайвшрал болох тайтгаруулагч минь надаас хол байна. Өстөн
дайснууд дийлсэн болохоор хүүгийнхээ шаналлын өмнө уйлснаас болж нүд минь яргаж, дотор минь зүсэгдэж, элэг минь эмтэрч байна.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Таны гаслан зовлон гүн далайн адил болов.
Н. Хэн таныг илаарьшуулж чадах вэ?
У. Таны сүнс хүртэл илдэнд нэвт сүлбэгджээ.
Н. Тиймийн тул олон түмний зүрхний санаа бодол илчлэгдэв.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Тавдугаар зогсолт
Тэнд Курений Симонд загалмайг үүрүүлж байна.
Түүнд Есүсийн загалмайг үүрүүлэхээр албадсан
болохоор загалмайг эрхгүй үүрэх болсон түүний
гавьяа юутай өндөр вэ! Та Есүсийн загалмайг
үүрэхэд бэлэн байна уу?
 
Шад бадаг
Бид Есүс Христ бидний Эзэний загалмайн дотор алдаршиж болно, учир нь түүний дотор аж амьдрал ба амь амилалт болох бидний аврал байдаг бөгөөд
түүгээр уламжлан тэрээр биднийг аварч, биднийг чөлөөлдөг юм.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Би зөвхөн Есүс Христ бидний Эзэний загалмайн дотор алдарших болтугай.
Н. Түүгээр уламжлан надад дэлхийг цовдлуулсан ба дэлхийд намайг цовдлуулав.
У. Аяа, итгэлт загалмай минь, үнэ цэнэтэй мод минь.
Н. Таны адилаар навч, цэцэг, нахиаг ургуулдаг ой мод гэж байхгүй.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Зургадугаар зогсолт
Тэнд Вероника Есүстэй уулзаж байна.
Христийн нүүрнээс Вероника ямар ариухан тунгалаг
толийг авсан бэ! Та өөрийн дүрсийг энэхүү толинд
харна уу?
 
Шад бадаг
Үзвээс, түүнд хэлбэр дүрс, цог жавхлан алга. Түүнийг харъя гэвч бидний анхаарлыг татахуйц дүр төрх түүнд алга. Тэрээр үзэн ядагдаж, хүмүүст орхигдов.
Тэрээр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.
Бид түүнээс нүүрээ буруулсан. Тэрээр үзэн ядагдаж, бид түүнийг үл хүндэтгэсэн.
Хүмүүсийн дунд түүний үзэмж жавхаа, түүний хэлбэр дүрс суу алдаргүй байсан атал тэрээр өөрөө хүмүүсийн хөвгүүдийн өмнө гоо сайхны хэлбэр дүрс болсон бөгөөд түүний шархаар бид илаарьшсан.
(харьцуул. Исаиа 53:2-4).
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Тэнгэрбурхан Эзэн минь, биднийг сэргээнэ үү.
Н. Та өөрийн нүүр царайг бидэнд үзүүлнэ үү. Тэгвэл бид аврагдах болно.
У. Та өөрийн нүүр царайг биднээс бүү буруулаач.
Н. Та өөрийн уур хилэн дээр зардсаа бүү орхиоч.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Долдугаар зогсолт
Тэнд Есүс шүүхийн хаалганы өмнө бүдрэн унаж байна.
Эцсийн шүүлтийн өдөр та түүний өмнө хэрхэн
зогсож чадах вэ?
 
Шад бадаг
Тэд намайг үл итгэгчдийн гарт орхиж, шударга бус хүмүүсийн дунд хаясан бөгөөд тэд сүнсийг минь нигүүлсээгүй. Бяртай эрчүүд намайг хүрээлж,
аваргын дүрээр миний өмнө зогсоод, догшин харцаар над руу ширтсэн бөгөөд намайг харгисаар ташуурдаж, намайг басамжилсан.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Би бол өт, хүн биш!
Н. Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм. (Дуулал 22)
У. Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг.
Н. Тэд уруулаа нээж, толгойгоо сэгсэрдэг. (Дуулал 22)
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
 
Наймдугаар зогсолт
Тэнд эмэгтэйчүүд Есүсийн төлөө гашуудан уйлж байна.
Дэлхийн зүйлс алдагдсанаас илүүтэй гэм нүглээс
болсон таны гашуудлын нулимс хэзээ гарах вэ?
 
Шад бадаг
Иерусалимын охид оо, миний төлөө уйлахаа боль.
Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж
байгаагүй хөх нь ерөөлтэй еэ гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно. Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд
тэгвэл юу болох билээ? гэв.” (Лук 23:28-31)
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Бидний амин амьсгал болох Христ Эзэн
Н. Бидний гэм нүгэлд олзлогдож байна.
У. Бидний толгойн титэм унасан
Н. Бид гэм нүглийнхээ улмаас золгүй байна.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Есдүгээр зогсолт
Тэнд Есүс сүүлчийн удаа Гавал толгой дээр бүдрэн унаж байна.
Бидний гэм нүгэл Есүсийг хэдэнтээ дарамтласан бол?
 
Шад бадаг
Аяа ард олон минь. Би та нарт юу хийсэн бэ? Би та нарыг яаж гомдоосон бэ? Надад хариулаач!
Би та нарыг Египет нутгаас удирдсан, харин та нар намайг Загалмайн гэсгээл хүртэл удирдав.
Би та нарыг дөчин жилийн турш маннагаар тэжээсэн, харин та нар намайг цохилт, ташуураар дайлав.
Би та нарт хааны очирт таягийг өргөн барьсан, харин та нар намайг өргөст титэмд өргөмжлөв.
Үйлдээгүй зүйлсийнхээ дундаас би та нарын төлөө юуг дутуу хийсэн бэ?
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Тэрээр нядлагдах хурга мэт болно.
Н. Тэрээр хяргагчийн өмнө дуугарахгүй хонь мэт болно. (Исаиа 53:7)
У. Түүний ард олон амьд байхын тул
Н. Тэрээр амьсгал хураасан.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Аравдугаар зогсолт
Тэнд Есүсийг цөс ба цуугаар ундаалж байна.
Та ядуучуудад хэчнээн ширүүн хэрцгийгээр ханддаг
юм бэ? Тэдэнд хэрхэн ханддагийнхаа адилаар та
Есүст тийн үйлддэг.
 
Шад бадаг
Аяа ард олон минь. Би та нарт юу хийсэн бэ? Би та нарыг яаж гомдоосон бэ? Надад хариулаач!
Би та нарыг боолчлолын нутгаас амласан газар луу удирдсан, харин та нар эцгийн өврөөс буусан намайг Загалмай дээр үхэл хүртэл удирдав.
Би та нарыг өөрийн шилдэг усан үзмийн талбай болгосон, харин та нар намайг хэтэрхий уй гашуут нэгэн болгов.
Би та нарыг авралын хадны усаар ундаалсан, харин та нар намайг цөс ба цуугаар ундаалав.
Үйлдээгүй зүйлсийнхээ дундаас би та нарын төлөө юуг дутуу хийсэн бэ?
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг бутарч,
Н. Миний хэл түүшиндээ наалдсан. (Дуулал 22)
У. Тэд намайг цөсөөр дайлж.
Н. Тэд миний цангааг цуугаар тайлав.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Арван нэгдүгээр зогсолт
Тэнд Есүсийг аймшигт хадаасаар хадаж байна.
Таныг хайрласнаараа Есүсийн гинжин хэлхээ ямар
хүчтэй вэ! Түүнийг хайрласнаараа таны гинжин
хэлхээ хэчнээн хүчтэй вэ?
 
Шад бадаг
Аяа ард олон минь, би та нарт юу хийсэн бэ?
Би та нарыг агуу хүчин чадлаар өргөмжилсөн, харин та нар намайг Загалмайн дүүжлүүрт өлгөв.
Би та нарыг үндэстнүүдийн дундаас аугаа болгосон, харин та нар намайг басамжлалт болгов.
Би та нарын өмнө Улаан тэнгисийг нээсэн, харин та нар миний хажуу хавиргыг жадаар нээв.
Үйлдээгүй зүйлсийнхээ дундаас би та нарын төлөө юуг дутуу хийсэн бэ?
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Таны мутрын эдгээр шарх юу вэ?
Н. Түүгээр намайг хайрладаг хүмүүсийн гэрт би шархдсан байв.
У. Тэд миний гар, хөлийг нэвт хатгав.
Н. Тэд миний ясыг тоолов. (Дуулал 22)
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

 

Арван хоёрдугаар зогсолт
Тэнд Есүс загалмай дээр амьсгал хурааж байна.
Есүс амьсгал хураахдаа юу хэлсэн, юу хийснийг
эргэцүүлье. Та түүний үйлдсэний адилаар амьсгал
хураах болтугай.
 
Шад бадаг
Үзвээс, зөв шударга хүн ийн үхэхэд хэн ч түүнийг зүрхээрээ мэдрэхгүй; зөв шударга хүн амьсгал хураахад хэн ч түүнийг анзаарахгүй. Зөв шударга
хүн шударга бус явдлаас чөлөөлөгдөх бөгөөд түүний дурсгал амар түвшинд хүрэх болтугай.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Христ бидний төлөө үхэлд төдийгүй
Н. Загалмайн үхэлд хүртэл дуулгавартай болсон. (Филиппой 2:8)
У. Аяа, Христ минь, та өөрийн Ариун Загалмайгаар дэлхийг цагаатгасан болохоор
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
 
Арван гуравдугаар зогсолт
Тэнд Есүсийн биеийг загалмайгаас буулгаж, зовлонт эхийн өвөрт тавьж байна.
 Хүүгийнхээ биеийг загалмайгаас буулгаж, тэврээд, өвөр дээрээ тавих үеийн Мариагийн сүнсний асар их уй гасланг эргэцүүлье. Энэрэл хайр түүнийг ийм
аймшгийн уй гашууд автуулсан бөгөөд түүнийг үнэн тарчлагч болгосон. Аврагчийн төлөөх таны энэрэл хайр, таны өрөвдөл нигүүлсэл хэчнээн өндөр вэ?
 
Шад бадаг
Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлэх вэ?
Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам. (Гашуудал 2:13)
Аяа, нигүүлсэхүй Эх минь. Та намайг Есүсийн үхлийг нигүүлсэгч, түүний тарчлалтанд оролцогч болгоно уу.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ.
 
У. Аяа, Охин Мариа минь. Бид авралыг Христийн шархнаас
Н. Танаар уламжлан хүртдэг.
У. Аяа, итгэлт Есүс минь. Та намайг эхээрээ уламжлан,
Н. Ялалтын шагналтан болгож соёрхоно уу.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
 
Арван дөрөвдүгээр зогсолт
Есүсийн биеийг булшилж байна.
 Аяа, сүнс минь. Есүсийн биед хэрхэн анхилуун үнэртнийг түрхэж, шинэ булшинд тавьсныг эргэцүүлье. Та өдөр бүр хэр өндөр хүндлэлээр үндсэн
ёслолоор эсвэл оюун санаагаараа Есүс Цагаатгагчаа хүлээн авдаг вэ? Та түүнийг хүлээн авахдаа өөрийгөө үргэлжид шинэ булш мэт болгож, эрдэм буяны эрхэм тансаг хувцсыг өмсөхөөр уламжлан гэгээтэй болгохыг хичээдэг үү?
 
Шад бадаг
Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүйн адил үхэгсдийн дунд хаягдсан, булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон. (Дуулал 88:4-5)
Аяа, сайн Есүс ээ! Таны хишиг ивээлийн хаанчлалыг зүрх сэтгэлдээ оршоон тогтоохын тулд зохисгүй байсан учраас гашуудаж, уйлж байсан би эмэгтэйчүүдтэй цуг таны булш уруу очиж яваа юм.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эзэн минь, Амар амгалан Мариа минь ээ
 
У. Бие махбод минь найдвар дотор оршино.
Н. Та өөрийн Ариун нэгнийг ялзралд хүргэхгүй. (Дуулал 16:9-10)
У. Аяа, Эзэн минь. Та сэрж, надад тусална уу.
Н. Та намайг гэм нүглээс минь ангижруулна уу.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
 
Залбирцгаая:
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
 
Даатгал
Аяа, Эзэн минь. Та өөрийн гэр бүлээ харж хандана уу гэж бид танаас гуйж байна. Түүний төлөө Есүс Христ бидний Эзэн өөрийн амийг үл итгэгчдийн
гарт алдсан бөгөөд Загалмайн зовлонг эдлэхээс татгалзаагүй билээ. Тэрээр тантай ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
 
Христийн ариун нандин маалинган даавууны
залбирал
Аяа, Есүс Христ Эзэн минь. Загалмайгаас буугдсан өөрийн туйлын ариун биеэ Иосефоор ороолгосон ариун нандин маалинган даавуун дээр та тарчлалтынхаа ул мөрийг үлдээсэн тул таны үхэл ба оршуулгаар уламжлан бид амилалтын алдрыг хүртэх болтугай хэмээн танаас залбиран гуйж байна.
Та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Аяа, Ариун Сүнс

Аяа, Ариун Сүнс ээ! Та Пэнтикостын өдөр дээд өрөөнд цугларсан Элч нарын дээр гал дөл хаялах мэт хэлүүдээр гэнэт бууж, тэдний ухаан санааг гийгүүлж, тэдний зүрх сэтгэлийг шатааж, тэдний дур зоригийг бататгасан болохоор тэд дэлхий даяар ялж, газар сайгүй Есүс Христийн сургаал номлолыг итгэлтэйгээр бас зоригтойгоор тунхаглаад, түүнийг цусаа урсгаснаар тамгалсан билээ. Ийнхүү бидний сүнсэнд хишиг ивээлийнхээ оргилолтыг дахин сэргээнэ үү хэмээн бид танаас залбиран гуйж байна.
Хүн төрөлхтөн авралд эс найдсанаас буюу итгэл бишрэлийн өгүүлэгдэхүүн болох бодит бөгөөд тэнгэрлэг баттай үнэнийг үл мэдсэнээс бидний ухаан санаа будангуйралд хэдийхэн автсан байсан бэ! Сүнсэнд нэг бус удаа үзэгдсэн дэлхийн баялгийг үнэлэх үнэн зөв үнэлэлт дүгнэлтээс хүн төрөлхтөн ямархан хол явна вэ! Бүтээгчийг хайрлах учиртай хайраар бус, харин бүтээлийг тачаах тачаалаар бидний зүрх хэр удаан цохилж байна вэ! Есүс Христийн бошгуудыг илт тунхаглаж, эдгээрийг чин сэтгэлээсээ, үйлсээрээ, мөн түүнчлэн хэрэгтэй бол, бодит үгсээрээ хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хүний шүүлтийг хүндэтгэх хуурмаг хүндлэлээр бид хэр удаан хөтлөгдөж байсан бэ! Христэд итгэгчийг тэнгэрлэг багшийн үнэн шавь болгох энэхүү аж амьдралын загалмайг уужим бөгөөд энэрэнгүй сэтгэлээсээ хүлээн авч, үүрэхийн цагт бид ямар сул дорой байдаг вэ!
Аяа, Ариун Сүнс ээ! Бид өөрийн сүнсийг илт дээдлэх хийгээд энэхүү дэлхийн баялгаас алгасахын тулд, Тэнгэрбурханыг бүхнээс дээгүүр хайрлаж, түүний хайрын төлөө хөршөө өөрийн адил хайрлахын тулд, итгэл бишрэлээ тунхаглах үед бид айдсаас чөлөөлөгдөхөөсөө илүүтэй өөрсдийгөө түүн дотор алдаршуулахын тулд, эцэст Эзэнд өөрт нь дуртайяа хандаж буй хүмүүст зориулагдсан хамаг зүйлсийг сайн сайхан болгоход итгэж, түүний мутраас зөвхөн мандал бадралыг бус гай зовлонг бас бид
хүлээн авахын тулд оюун санааг минь гийгүүлж, зүрх сэтгэлийг минь ариутгаж, дур зоригийг минь бататгана уу. Таны зөөлөн хишиг ивээлийг дагаж, шулуудсан сэтгэлээр сайн сайхныг үйлдэхээр уламжлан та нэгэн сайхан өдөр бидэнд мөнхийн шагнал хүртээж соёрхоно уу хэмээн бид танаас залбиран гуйж байна. Амэн.

Амин зохиол бууж Ард бидний сэтгэлийг Ач тусаар гийгүүлж Ариусган соёрхтугай!
Сайхан тэнгэрийн сэргээгч
Шагнасан амины булаг – та
Сайны зоригийн үндэс – та
Санаа сэтгэлийг бататгагч
Та бол тэнгэрээс заяагдсан
Амлалтаар шагнагдсан
Ам хэлийг олон болгосон
Ариун долоон хишгийг шагнагч
Гэрлийг сэтгэлд шатааж
Гэгээн энэрлийг хайрлаж
Гэмтэй махбодыг эмнэж
Хишиг эрдмээр бататга!
Дайсныг хол хөөгөөд
Тайван жаргаланг шагнаад
Даган явах мөрийг заагаад
Тамын хорыг таниултугай!
Тэнгэр Эцэгийг таниул
Түүний Хөвгүүнийг угтуул
Тэр хоёроос гарсан таны хамт
Тэргүүн дээдээр бишрүүлтүгэй!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Ариун Сүнс буугтун!
Ард бидний сэтгэлийг гийгүүлж Ариун хайрын галаа бидний дотор хөгжөөгтүн.
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.

Тэнгэрлэг Сүнс буугтун!
Тэнгэрлэг гэгээн туяагаа
Тэнгэрээс та явуулагтун!
Бядуучуудын Эцэг буугтун!
Билгийг Түгээгч буугтун!
Сэтгэлийн Гэгээ буугтун!
Сайхнаас сайхан сэргээгч
Сүнсний эрхэм гийчин
Сайхан таатай сэрүүцэл
Хөдөлмөрлөхийн цагт амралт
Халууцахын цагт хүлцэл
Харуусахын цагт тайвшрал
Аяа, тэнсэлгүй гэрэл
Алив сүсэгтний сэтгэлийг
Аятайхнаар та гийгүүлэгтүн!
Таны хүчин чадалгүйгээр
Гэм нүгэлгүй, амьд
Амьтан гэж байдаггүй
Бузарлагдсаныг ариусгагтун!
Хатаагдсаныг услагтун!
Шархадсаныг илаарьшуулагтун!
Хатуудсаныг зөөлтгөгтүн!
Хүйтэндсэнийг халаагтун!
Гажуудсаныг шулуутгагтун!
Танд итгэмжтэйгээр ханддаг
Таны бат сүсэгтнүүдэд
Долоон билгээ хайрлагтун!
Эрдмийн гавьяаг шагнагтун!
Эцсийн авралыг соёрхогтун!
Эцэсгүй баясгаланг хайрлагтун! Амэн.

Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг сонордоорой,
Н. Христ минь, биднийг сонордоорой.
Христ минь, биднийг өршөөн сонордоорой,
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг ба Хүүгээс гаралтай Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг ба Хүүтэй эн тэнцүү Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын хайрт, туйлын сайн Эцэгийн амлалт
Н. Биднийг өршөөгөөрэй.
Дээдийн дээд Тэнгэрбурханы билигт хишиг
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрлэг гэгээн гэрлийн туяа
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг сайн сайхны эх сурвалж
Н. Биднийг өршөөгөөрэй.
Амьд усны эх булаг
Н. Биднийг өршөөгөөрэй.
Шатаж буй гал дөл
Н. Биднийг өршөөгөөрэй.
Галтайхан энэрэл хайр
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сүнслэг түрхлэг
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үнэн зөв ба хүчин чадлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Билиг ухаан ба оюун ухааны Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Зөв зөвлөгөө ба хүчин чадлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эрдэм мэдлэг ба сүсэг бишрэлийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эзэнээс эмээх айдсын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Харамсал ба наминчлалын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хишиг ивээл ба даатгал залбирлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Энэрэл хайр, амар амгалан, баяр баясгалангийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэсвэр тэвчээр, өгөөмөр сэтгэл, сайхан аалийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Нинжин сэтгэл, тэвчих ёс, журамт байдлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы хөвгүүн болох үрчлэлтийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тайтгаруулагч Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариусгагч Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та эрт цагийн эхэнд усны мандал дээгүүр элин халив.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны зөн билгээр зөнч нар өгүүлэв.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Тэнгэрбурханы хүүг бүрэлдэхэд нууцаар оролцов.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та угаалын үед түүн дээр буув.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Пэнтикостын өдөр Эзэний дагалдагч нар дээр
буусан гал дөл хаялах мэт хэлүүдээр үзэгдэв.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаар уламжлан бид төрөв.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд оршин суув.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Шашныг удирдан залдаг.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бүхэл дэлхийг бялхаадаг.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс минь, биднийг сонордоорой,
Н. Ариун Сүнс минь, биднийг сонордоорой.
Таны хууль дүрмийг бидний зүрх сэтгэлд
бичүүлэхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны гэгээн гэрлээр бидний сэтгэлийг гийгүүлэхийн
тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны галтайхан энэрэл хайр биднийг шатаахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хишиг ивээлийнхээ эрдэнэсийн санг бидэнд
нээхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Та өөрийн дур тааллын дагуу тэдгээрийг хэрхэн
гуйхыг бидэнд заахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны тэнгэрлэг зөн билиг биднийг гийгүүлэхийн
тулд
Н. Биднийг сонордоорой.
Та бошгийнхоо замаар биднийг хөтлөхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны хүчин чадалд татагдахуйц биднийг таных
болгохын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хэрэгцээт эрдэм мэдлэгийг бидэнд хайрлахын
тулд
Н. Биднийг сонордоорой.
Та зөн билигтээ биднийг оруулахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та залбирлыг бидэнд заахын тулд, бидэнтэй хамт
залбирахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хөршөө хайрлах хайрын дээлийг бидэнд
өмсгөхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хорон муугаас зугтахыг бидэнд заахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та сайн сайхныг хэрэгжүүлэх зам мөрөөр биднийг
хөтлөхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хамаг эрдэм буяныг бидэнд хайрлахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та шударга ёсоор бидний дур зоригийг шулуутгахын
тулд
Н. Биднийг сонордоорой.
Та өөрөө бидний мөнхийн шагнал болохын тулд
Н. Биднийг сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа Есүс ээ! Биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа Есүс ээ! Биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа Есүс ээ! Биднийг өршөөгөөрөй
Ариун Сүнс ээ, биднийг сонордоорой.
Н. Биднийг сонордоорой.
Ариун Сүнс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Аяа, Тэнгэрбурхан минь. Бидний дотор цэвэр зүрхийг
бүтээгээрэй,
Н. Бидний дотор зөв сүнсийг дахин сэргээгээрэй.
Залбирцгаая:
Аяа өршөөлт Эцэг минь. Таны тэнгэрлэг Сүнс
бидний зүрх сэтгэлийг гийгүүлж, шатааж, ариутгах
төдийгүй тэрээр өөрийн тэнгэрлэг шүүдрээр бидэнд
нэвтрэн орж ирэхийн цагт бид сайн сайхны үр
шимийг ургуулахыг та соёрхоно уу. Би танаас Есүс
Христ, бидний Эзэнээр уламжлан гуйж байна. Амэн.

“Элч нар хэсэг эмэгтэйчүүд болон Есүсийн эх Мариа, түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байв.” (Үйлс 1:14)

Пэнтикостын залбиралт ес

Анхны өдөр эсвэл
Есүсийн амилалтын зургадугаар долоо хоногийн Баасан гараг

Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал
Амин зохиол бууж
Ард бидний сэтгэлийг
Ач тусаар гийгүүлж
Ариусган соёрхтугай!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Библи судрын уншлага
Үйлс 18:9-18
Иохан 16:20-23
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал:
билиг ухааны Сүнс
Аяа, билиг ухааны Сүнс минь. Та миний хамаг
санаа бодол, үг хэл, ажил үйлсийг удирдан зална уу.
Тиймийн тул би Тэнгэрбурханыг бүхнээс дээгүүр
хайрлах болно.

Аниргүй бясалгал

У. Цэвэр ариун Мариа, билиг ухааны сэнтий,
Н. Бидний төлөө залбираарай. 

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээАлдаршуулал.

Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.


Хоёрдугаар өдөр эсвэл
Есүсийн амилалтын зургадугаар долоо хоногийн Бямба гараг

 

Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал
Сайхан тэнгэрийн сэргээгч
Шагнасан амины булаг – та
Сайны зоригийн үндэс – та
Санаа сэтгэлийг бататгагч
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Библи судрын уншлага
Үйлс 18:18-28
Иохан 16:23-28
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: оюун ухааны Сүнс
Аяа, оюун ухааны Сүнс минь. Та намайг сурган хүмүүжүүлж, намайг соён гийгүүлнэ үү. Тиймийн тул би итгэл бишрэлийнхээ дотор үл ганхан, харин
зүрх сэтгэлийн хийгээд оюун санааны үнэн их амар амгаланг эдлэх болно.

Аниргүй бясалгал

У. Цэвэр ариун Мариа, амар амгалангийн хатан,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.


Гуравдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Ням гараг
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал
Та бол тэнгэрээс заяагдсан
Амлалтаар шагнагдсан
Ам хэлийг олон болгосон
Ариун долоон хишгийг шагнагч
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Библи судрын уншлага
А жил
Үйлс 1:12-14
1 Петр 4:13-16
Иохан 17:1-11
Б жил
Үйлс 1:15-17
1 Иохан 4:11-16
Иохан 17:11-19
В жил
Үйлс 7:55-60
Илчлэлт 22:12-14, 16-17, 20
Иохан 17:20-26
Есүсийн Тэнгэрт заларсан өдөр
Үйлс 1:1-11
Ефес 1:17-23
А жил Матай 28:16-20
Б жил Марк 16:15-20
В жил Лук 24:46-53 
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: эрдэм мэдлэгийн Сүнс
Аяа, эрдэм мэдлэгийн Сүнс минь. Хамаг зүйлсийн гэрэл дотор тэдгээрийг хэрхэн харахыг та надад зааж өгнө үү. Тиймийн тул би газар дэлхийн татагдах зүйлст үл автах бөгөөд харин таны тэнгэрлэг
тайвшралыг цаг ямагт олох болно.
 
Аниргүй бясалгал
 

У. Цэвэр ариун Мариа, бидний баяр баясгалангийн учир шалтгаан,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.

Дөрөвдүгээр өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Даваа гараг
 

Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Гэрлийг сэтгэлд шатааж
Гэгээн энэрлийг хайрлаж
Гэмтэй махбодыг эмнэж
Хишиг эрдмээр бататга!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Библи судрын уншлага
Үйлс 19:1-8
Иохан 16:29-33

У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: зөв зөвлөгөөний Сүнс

Аяа, зөв зөвлөгөөний Сүнс минь. Би таны удирдлагыг үргэлжид эрж хайх ба та надад түүнийг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул миний санаа бодол, ажил үйлс, зөв зөвлөгөөгөөр илчлэгдэх бөгөөд хүмүүс миний зөвлөгөөг сонсохын цагт би нинжин сэтгэлээр, хянамж болгоомжтойгоор үнэн дотор Тэнгэрбурханы дур тааллын ёсоор түүнийг илэрхийлэх болно.

 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, зөв зөвлөгөөний Эх,
Н. Бидний төлөө залбираарай.
 
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
 
Тавдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Мягмар гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал
Дайсныг хол хөөгөөд
Тайван жаргаланг шагнаад
Даган явах мөрийг заагаад
Тамын хорыг таниултугай!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Библи судрын уншлага

Үйлс 19:1-8
Иохан 16:29-33
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: Хүчин чадлын Сүнс

Аяа, хүчин чадлын Сүнс минь. Та миний мөхөс байдлыг хүчирхэгжүүлнэ үү. Тиймийн тул би эрдэм буян, ариун гэгээн зам мөр дэх алив тотгор түйтгэрээс
үүрд үл шантрах бөгөөд харин аж амьдралын элдэв саад бэрхшээлийг дуулгавартайяа хүлээн авах болно.
 

Аниргүй бясалгал

У. Цэвэр ариун Мариа, тарчлагчдын хатан,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.

Зургадугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Лхагва гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал

Тэнгэр Эцэгийг таниул
Түүний Хөвгүүнийг угтуул
Тэр хоёроос гарсан Таны хамт
Тэргүүн дээдээр бишрүүлтүгэй!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.

Библи судрын уншлага

Үйлс 20:17-27
Иохан 17:1-11
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэнбилээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: сүсэг бишрэлийн Сүнс

Аяа, сүсэг бишрэлийн Сүнс минь. Та Тэнгэрбурхан болох тэнгэрлэг Эцэгт үзүүлэх зохистой ачлалыг болон бүх хүмүүсийг хайрлах ахан дүүсийн элбэрэл
хайрыг миний сүнсэнд хайрлана уу. Тиймийн тул би Тэнгэрбурхан ба хөршийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх болно.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, бидний Эх,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал

Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
 
Долдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Пүрэв гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал
Тэнгэрлэг Сүнс буугтун!
Тэнгэрлэг гэгээн туяагаа
Тэнгэрээс та явуулагтун!
Бядуучуудын Эцэг буугтун!
Билгийг Түгээгч буугтун!
Сэтгэлийн Гэгээ буугтун!

Библи судрын уншлага

Үйлс 22:30; 23:6-11
Иохан 17:20-26
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: эмээх айдсын Сүнс

Аяа, эмээх айдсын Сүнс минь. Та Тэнгэрбурханы сүр жавхланг надад ухамсарлуулна уу. Та амин хувиа бодсон хүсэл хийгээд хорон муу ажил үйлсээс намайг хамгаална уу. Тиймийн тул би цэвэр ариун зүрх сэтгэл ба даруу номхон зангаар Тэнгэрбурхан болон бусад хүмүүст үйлчлэх болно.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, Христийн сүсэгтнүүдийн туслагч,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
 

Наймдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Баасан гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал

Сайхнаас сайхан сэргээгч
Сүнсний эрхэм гийчин
Сайхан таатай сэрүүцэл
Хөдөлмөрлөхийн цагт амралт
Халууцахын цагт хүлцэл
Харуусахын цагт тайвшрал

Библи судрын уншлага
Үйлс 25:13-21
Иохан 21:15-19
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал
Аяа, тэнгэрлэг Тайтгаруулагч минь. Гаслан зовлонтой бид чинь тандаа очиж яваа юм. Бидний цагаатгагч Есүсийн алдраар та бидэнд туслаж, биднийг шаналал зовуурь дотор тайвшруулна уу.
 
Аниргүй бясалгал
 
У. Цэвэр ариун Мариа, тарчлагчдын хатан,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал

Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн. 

Есдүгээр өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Бямба гараг
 
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.

Магтаал

Аяа, тэнсэлгүй гэрэл
Алив сүсэгтний сэтгэлийг
Аятайхнаар та гийгүүлэгтүн!
Таны хүчин чадалгүйгээр
Гэм нүгэлгүй, амьд
Амьтан гэж байдаггүй

Библи судрын уншлага

Үйлс 28:16-20
Иохан 21:20-25
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)

Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал:
үнэний Сүнс

Аяа, үнэний Сүнс, Ариун Сүнс минь. Та бидний зүрх сэтгэлд бууж ирээд, гэгээн гэрлийнхээ туяагаар бүх хүмүүсийг гийгүүлнэ үү. Тиймийн тул тэд итгэл бишрэлийнхээ нэгдлээр таны дур таалалд нийцэх болно.
 
Аниргүй бясалгал
 

У. Цэвэр ариун Мариа, бидний Эх,
Н. Бидний төлөө залбираарай.

Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.

Унших залбирал

Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.

Ариун угаал үндсэн ёслолыг хүртсэний дараах талархлын өчиг

Аяа, Эцэг, Хүү, Ариун Сүнс болох туйлын ариун Гурвал минь.
Намайг Ариун угаалын хишиг ивээлийн зүгт удирдсан тул би танд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна. Үзвээс, би загалмайн эцэг, эхийнхээ амлаж тунхаглаж байсан үгсийг дахин амлаж тунхаглаж байна.
Би Сатан болон түүний ажил үйл, сэтгэл татахуйц зүйлсээс татгалзана. Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ. Би түүний амин
ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ. Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд итгэнэ. Би бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглүүдийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд итгэнэ.
Аяа, Төгс Жаргалт Гурвал минь. Та одоо Ариун угаалаар миний дотор оршин үйлддэг учраас энэхүү үндсэн ёслолын тэнгэрлэг мөн чанараар уламжлан
би хүсэл тачаалаас гэдрэг зугтаж, мөнхийн шагналыг хүртэх болно гэдгийг та бататгана уу. Та бол үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.

Бүх Католик сүсэгтэнд мөрдөгддөг Шашны нэгдүгээр тушаал нь бүх ням гараг болон үүрэгт Ариун өдрүүдэд Талархал магтаалын мөргөлд оролцох юм.
Үнэхээрийн ноцтой зарим шалтгаан биднийг саатуулахгүй бол энэ нь бидний ухамсар дахь хүнд үүрэг юм. Талархал магтаалын мөргөл эхэлчихсэн байхад санаатайгаар эсвэл хайхрамжгүйгээсээ хоцорч ирэх нь наанадаж, өчүүхэн гэм нүгэл юм. Талархал магтаалын мөргөлд оролцох нь таны хувьд маш бэрхшээлтэй байх үед эсвэл Сүм рүү явж чадахгүй түүнийг таслах нь гэм нүгэл биш юм. Хэрэв өвчтэй учраас Талархал магтаалын мөргөлийг тасалсан бол эсвэл өвчтэй хүнийг болон хүүхдийг харж хандахаар гэртээ үлдсэн учраас, эсвэл сүмээс маш хол байсан учраас, аль эсвэл өөр бусад шалтгаанаар та явж чадаагүй бол энэ нь гэм нүгэл болохгүй юм. Хэрэв боломжтой бол Талархал магтаалын мөргөлд явж чадаагүй үедээ Талархал магтаалын мөргөлийн даатгал залбирлуудыг гэртээ өөрөө уншаарай.

Үүрэгт Ариун өдрүүд нь:
Тэнгэрбурханы ариун эх Мариагийн их баяр (1 сарын 1);
Иосеф гэгээнтэн, Т. Ж. Ц. О. Мариагийн нөхөр (3 сарын 19);
Христийн Туйлын Эрдэнэт Бие ба Цус (Туйлын ариун нандин Гурвалын Ням гарагийн дараах Пүрэв гараг);
Петр, Паул гэгээнтэн (6 сарын 29);
Төгс жаргалт цэвэр охин Мариа Тэнгэрт залагдсан өдөр (8 сарын 15);
Хамаг гэгээнтнүүд (11 сарын 1);
Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс жаргалт цэвэр охин Мариа (12 сарын 8);
Христ/Эзэний мэндэлсэн өдөр (12 сарын 25);

Талархал магтаалын мөргөлийг энгийнээр тайлбарлахуй

Түүнийг дурсан бидний хийдэг болон загалмай дээрх түүний золиослолын үхлийг бүх үеийнхэнд бүх хүмүүст харуулдаг ариун зан үйлийн бүрэлдэхүүнийг Сүүлчийн Оройн зоог дээр Есүс бидэнд даатгаж өгсөн билээ.
Эхэнд тэрээр Тэнгэрбурханы үгийг шавь нартаа номлоод, энэрэл хайрын шинэ тушаалыг тэдэнд өгсөн билээ. Тэр тэдний төлөө болон өөрт нь итгэдэг тэдгээр шавь нараараа дамжуулж бүх хүмүүсийн төлөө залбирсан юм. Тэр бүх итгэгчдийн нэгдлийн төлөө залбирсан юм.
Энэ нь Талархал магтаалын мөргөлийн ёслол дээр Тэнгэрбурханы Үгийн Үйлчлэлээр илэрхийлэгддэг. Бид судар номууд болон номлол дахь Тэнгэрбурханы үгийг сонсдог, бид түүний үгээр өөрсдийн итгэл бишрэлийг илэрхийлдэг, Тэнгэрбурханы ард түмний хэрэгцээний төлөө Сүсэгтний Даатгал залбирлаар залбирдаг.
Тэгээд тэр талх болон дарстай хундагыг авчээ. Христийн энэ үйлдэл нь Талархал магтаалын мөргөлийн ёслол дээр Өргөлийн зан үйлээр эсвэл бэлгүүдийг өргөх ёслолоор илэрхийлэгддэг. Талх болон дарсыг тахилын ширээнд авчраад, санваартан тэдгээрийг өргөж, тэдгээрийн тул Тэнгэрбурханыг ерөөдөг. Учир нь тэдгээр нь загалмай дээр бидний төлөө өргөл болсон Христийн бие ба бидний төлөө, түмэн олны төлөө гэм нүглийг уучлан өршөөхөөр урсгах түүний цус болдог. Нэгдлийн зан үйлээр тэдгээр нь бидний төлөө “амийн талх” ба “бидний сүнслэг сэтгэлийн ундаа” болдог.
Тэр адислалын даатгал залбирлыг тэдгээрийн дээр хэлсэн билээ. Энэ нь Талархал магтаалын мөргөлийн
үед түүний бүх билигт хишгүүдийн төлөө, нэн ялангуяа түүний амьдрал, үхэл, амилалтаар Есүсийн биелүүлсэн юмсыг болон Тэнгэрбурханыг магтаж, талархдаг Эвхаристын Даатгал залбирал юм. Тэдгээрийг Христийн бие ба цус болгох хийгээд бид тэдгээрийг зохистой бөгөөд үр ашигтайгаар хүлээн авахын тулд билигт хишгүүдийг доош буулгахаар Ариун Сүнс нь дуудагдсан билээ. Адислалын дараа, тэдгээрийг Эцэг Тэнгэрбурханд бүх дэлхийн төлөө, амьд болон үхэгсдийн хэрэгцээний төлөө өргөн барьдаг.
Тэр талхыг адислан хувааж, шавь нартаа өгсөн ; тэр тэдэнд уулгахаар хундагыг өгсөн. Энэ бол ариун зоогоор Христийн золиослолын үр шимийг бидэнд өгдөг Нэгдлийн зан үйл юм. Христийн бие ба цусыг хүртэхдээ, бид Христтэй болон Христ доторх нэг нэгэнтэйгээ нэгддэг. Түүнчлэн Христийн тэнгэрлэг хаанчлалын алдаршууллаар Христтэй биднийг үүрд нэгдсэн үед биднийх болох баяр баясгалангийн баярын совинг бид хүлээн авдаг.

Талархал магтаалын мөргөлийн өмнөх даатгал залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь, танд сэтгэл бүхэн нээгдэж, хүсэл бүхэн танигдах бөгөөд нуугдаж хоцрох нууц гэж үгүй юм. Бид таныг үнэхээр хайрлаж, таны ариун нэр алдрыг зүй зохистойгоор магтахын тулд та Ариун Сүнснийхээ урам зоригоор бидний зүрх сэтгэлийн бодлуудыг ариусгана уу.

Лам санваартан болон үйлчлэгчид зориулсан:
Аяа, энэрэнгүй Эцэг минь, ертөнцийн бүтээгч минь. Талархал-магтаалын мөргөлийн үед таныг шүтэн бишрэх ба тантай болон бие биетэйгээ хамт байхын төлөө та өөрийн ард түмнийг уриалан дууддаг билээ.
Таны ариун нандин тахилын ширээнд танд үйлчлэх ба танд залбирах бусдын даатгал залбирлыг тэтгэхийн төлөө намайг сонгож дуудсан тул танд би талархаж байна.
Та хамаг хорон муу хийгээд сарниун тогтворгүй санаанаас миний зүрх сэтгэлийг ариусгана уу.
Даатгасан итгэлээ үл эвдэхийн сацуу үлгэр дууриал болон үйлчлэлээрээ бусдыг танд зөвөөр ойртуулахын тулд та өөрийн Сүнсээр уламжлан намайг удирдан зална уу. Амэн.

Угтлагын зан үйл
Санваартан : Эцэг, Хүү, X Ариун Сүнсний нэр алдраар.
Хариу: Амэн.

  1. Санваартан: Есүс Христ бидний Эзэний хишиг ивээл, Тэнгэрбурханы энэрэл хайр, Ариун Сүнсний эв нэгдэл та бүхэнтэй хамт байх болтугай.
    Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
  2. Санваартан: Тэнгэрбурхан бидний Эцэг, Есүс Христ Эзэний амар амгалан ба хишиг ивээл та нартай хамт байх болтугай.
    Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
  3. Санваартан: Эзэн та нартай хамт байх болтугай.
    Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
  4. Хамба лам: Амар амгалан та нартай хамт байх болтугай.
    Хариу : Таны амь сүнстэй хамт байх болтугай.


Наманчлалын өчиг

  1. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
    Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж байснаа
    би хүлээж байна.

    Цээжээ дэлдэхдээ тэд ийн хэлдэг :
    Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын буруу.
    Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин Мариа, бүх Тэнгэр элчүүд, бүх Гэгээнтнүүд, мөн ахан дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний төлөө залбирахыг гуйж байна.

    Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
    Хариу: Амэн.
  2. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
    Аяа, Эзэн минь, та биднийг өршөөнө үү.
    Хариу: Учир нь, бид таныг доромжлон гутаав.
    Санваартан: Аяа, Эзэн минь, та өөрийн өршөөл ивээлийг бидэнд үзүүлнэ үү.
    Хариу: Та өөрийн аврал ивээлийг бидэнд хайрлан соёрхоно уу.
    Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
    Хариу: Амэн.
  3. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
    Гэмшсэн зүрх сэтгэлийг илаарьшуулахын төлөө таныг илгээсэн ажээ : Эзэн минь, өршөөгөөрэй.
    Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
    Санваартан: Та гэм нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн билээ : Христ минь, өршөөгөөрэй.
    Хариу: Христ минь, өршөөгөөрэй.
    Санваартан: Бидний төлөө зуучлан залбирахын төлөө та Эцэгийн баруунтаа суудаг юм. Эзэн минь, өршөөгөөрэй.
    Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
    Санваартан : Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
    Хариу: Амэн.

Эзэн минь, өршөөгөөрэй хэмээх гэмшлийн дуудлагыг үргэлжлүүлэн хэлнэ. Тус гэмшлийн дуудлага нь өмнө үйлдсэн наманчлалын даатгал залбиралд багтсан бол хэлэхгүй.
Санваартан: Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
Санваартан: Христ минь, өршөөгөөрэй.
Хариу: Христ минь, өршөөгөөрэй.
Санваартан: Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.

Сүр жавхлан хэмээх магтаал

Хамгийн дээд оргилд байгаа Тэнгэрбурханд сүр жавхлан, дэлхий дэх түүний таалалд оршин буй хүмүүст амар амгалан байх болтугай. Аяа, Тэнгэрбурхан Эзэн, тэнгэрийн Хаан, Тэнгэрбурхан төгс хүчит Эцэг, таныг бид магтаж, таныг бид ерөөж, таныг бид шүтэж, таныг бид алдаршуулж, таны агуу сүр жавхлангийн төлөө тандаа бид талархъя.
Аяа, Амин Ганц Хүү Эзэн, Есүс Христ Тэнгэрбурхан Эзэн, Тэнгэрбурханы Хурга, Эцэгийн Хүү: Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, биднийг өршөөнө үү.
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, бидний залбирлыг хүлээн авна уу. Та Эцэгийн баруунтаа заларч байдаг, биднийг өршөөнө үү. Учир нь, Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн дотор Ариун Сүнсний хамт, ганц та Ариун Нэгэн, ганц та Эзэн, ганц та Дээдийн дээд, Есүс Христ. Амэн.

Магтаал дууссаны дараа санваартан гараа хавсраад ийнхүү хэлдэг: Залбирцгаая.
Санваартантай хамтдаа бүгдээрээ түр хугацаанд аниргүйгээр залбирдаг.

  • Ирэлтийн цаг улирал
    Аяа, Тэнгэрбурхан минь, таны ард түмэн Эзэний Мэндэлсэн өдрийн их баярыг үнэнчээр хүсэн хүлээдгийг та үзэн мэддэг. Бид авралыг тун баяртайгаар хүртэж, энэхүү их баярыг туйлын цэнгэлтэйгээр ямагт тэмдэглэхийг та бидэнд хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
    Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
    Хариу: Амэн.
  • Дөч хоногийн цаг улирал
    Аяа, Тэнгэрбурхан минь, хамаг сайн сайхан хийгээд энэрэл нигүүлслийг бүтээгч минь. Даатган залбирах ба өглөг өгөх хийгээд мацаг барих эдгээр сахих гурван ёс нь гэм нүглийг арилгах арга зам болдгийг та бидэнд нотлон үзүүлсэн билээ. Бидний ухамсар сэтгэл биднийг толгой бөхийлгөх үед таны энэрэл нигүүлсэл биднийг ямагт өргөн тэтгэхийн тулд доорд сэтгэлээр өргөсөн бидний наманчлалыг та таалан болгооно уу.
    Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
    Хариу: Амэн.
  • Дээгүүр өнгөрөх цаг улирал
    Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан минь, ариун угаалаар шинэчлэгдсэн таны хүмүүс таны ивээл өмгөөлөл дор арвин үр шимийг ургуулж, танаар мөнх амьдралын баяр баясгаланд хүрэхийн тулд та дээгүүр өнгөрөх үндсэн ёслолыг бидний дотор үргэлжид үйлдэнэ үү.
    Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
    Хариу: Амэн.
  • Жирийн цаг улирал
    Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, бид таныг сэтгэлийн гүнээс шүтэн биширч, бүх хүмүүсийг зүрхний угаас хайрлахыг та болгоон соёрхоно уу.
    Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
    Хариу: Амэн.

Үгийн ёслол үйлдэх нь
Уншлагын төгсгөлийг тэмдэглэхийн тулд уншигч ийнхүү тунхаглана: Эзэний Үг.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.
Дууллын уншигч аль эсвэл дуучин дууллыг дуулдаг эсвэл хэлдэг. Сүсэгтэн олон дууллын хариултаар хариулна.
Дараа нь хоёрдугаар уншлага байгаа бол түүнийг уншигч дээр дурдсан ёсоор индрээс уншина. Уншлагын төгсгөлийг тэмдэглэхийн тулд уншигч ийн тунхаглана: Эзэний Үг.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.
Аллэлуяа эсвэл Шашны ёслол үйлдэх цаг улирлаар тогтоосон заавар ёсоор аль нэгэн дууг дуулна.
Санваартан тахилын ширээний өмнө бөхийн амандаа ийн хэлнэ:
Аяа, төгс хүчит Тэнгэрбурхан минь, намайг таны Сайн Мэдээний айлдлыг үнэн сэтгэлээсээ тунхаглахын тулд та миний зүрх болон уруулыг ариусгаж соёрхоно уу.
Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу : Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Санваартан: Н. -н/ы/ийн бичсэний дагуу
Сайн Мэдээний ариун айлдлаас унших уншлага,
Хариу: Эзэн минь, сүр жавхлан танд байх болтугай.
Санваартан : Эзэний Үг.
Хариу: Христ минь, сайшаал магтаал танд байх болтугай.
Дараа нь тэр номыг үнсээд амандаа хэлнэ:
Сайн Мэдээний тунхагласан айлдал бидний гэмийг барагдуулах болтугай.


Элч нарын бэлгэдэл

Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ. Би түүний Амин Ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ.
Доорх үгээс эхлэн Мариагаас мэндэлжээ гэдэг хүртэл бүгд бөхийн хүндэтгэдэг.
Тэрээр Ариун Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ. Тэрээр Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ.
Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг сөрөн амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр ирнэ.
Би Ариун Сүнс, бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд итгэнэ. Амэн.


Никеа Константинополийн бэлгэдэл

Би хамаг үзэгдэхүй ба эс үзэгдэхүй хийгээд тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, гагц Тэнгэрбурханд итгэнэ. Би хамаг үеэс эхлэлтэй Эцэгээс гаралтай Тэнгэрбурханы Амин Ганц Хүү Есүс Христ, гагц Эзэнд итгэнэ. Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, Эцэг лүгээ нэгэн адил бодистой, Тэнгэрбурханаас Тэнгэрбурхан, гэрлээс гэрэл, үнэн Тэнгэрбурханаас үнэн Тэнгэрбурхан юм. Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ. Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө тэнгэрээс бууж, Доорх үгээс эхлэн хүмүүн ажээ гэдэг хүртэл бүгд бөхийн хүндэтгэдэг.
Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн хүмүүн ажээ. Тэрээр бидний төлөө Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. Тэрээр Судрын ёсоор гурав дахь хоногтоо амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэж ирнэ. Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ. Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд итгэнэ. Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ
Түүнийг Эцэг ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг. Тэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ. Би элч нарын эрх мэдэл дээр суурилсан бөгөөд бүх нийтийн католик, ариун нандин, нэг Шашинд итгэнэ. Би гэм нүглийг уучлан өршөөдөг нэг ариун угаалыг сүсэглэнэ. Би үхэгсдийн амилалт хийгээд мөнх амьдрал хүрч ирэхийг хүсэн хүлээнэ. Амэн.
Дараа нь бүх нийтийн даатгал залбирал буюу сүсэгтнүүдийн залбирлыг үйлдэнэ.

ТАЛАРХАЛ-МАГТААЛЫН ЁСЛОЛЫГ ҮЙЛДЭХ НЬ
Сүсэгтнүүд тус тусын өргөлөөрөө өөр өөрсдийн оролцоог илэрхийлэх нь зөв юм. Тэд Эвхарист буюу Талархал-магтаалын ёслолд зориулан талх эсвэл дарс аль эсвэл Сүмийн хэрэгцээ хийгээд ядууст зориулан өөр бусад хишгийг авчирч болно.
Санваартан: Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан, Эзэн минь, таны өгөөмөр билгээр уламжлан танд өргөн барих энэ талхыг бид хүлээн авсан тул та ерөөлтэй. Энэ бол газар дэлхийн үр шим, хүний хөдөлмөрийн үр өгөөж : энэ бол бидний амийн талх.
Хариу: Тэнгэрбурхан үүрд мөнх ерөөлтэй еэ.

Тахилч эсвэл санваартан хундаганд дарс болон дусал усыг хийгээд, амандаа хэлнэ:
Эдгээр ус ба дарсны далд нууцаар дамжуулан хүний мөн чанарыг хуваалцсан Христийн тэнгэрлэг мөн чанарыг бид хуваалцагчид болох болтугай.
Санваартан : Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан, Эзэн минь, таны өгөөмөр билгээр уламжлан танд өргөн барих энэ дарсыг бид хүлээн авсан тул та ерөөлтэй. Энэ бол усан үзмийн модны үр жимс, хүний хөдөлмөрийн үр өгөөж: энэ бол бидний сүнслэг сэтгэлийн ундаа.
Хариу: Тэнгэрбурхан үүрд мөнх ерөөлтэй еэ.
Дараа нь санваартан гүнээ бөхийн амандаа ийн хэлнэ:
Аяа, Эзэн минь, доорд сэтгэлээр гэмшиж буй биднийг та хүлээн авна уу.

Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, таны мэлмийд өргөж буй бидний өнөөдрийн өргөл тахил танд тааламжтай байх болтугай.
Үүний дараа санваартан тахилын ширээний хажууд зогсон гараа угаагаад, амандаа хэлнэ:
Аяа, Эзэн минь, гэм буруугаас минь намайг угааж, гэм нүглээс минь намайг цэвэршүүлнэ үү.
Тэр тахилын ширээний ард зогсоод гараа урагш сунган хавсраад сүсэгтнүүдэд ийн хэлнэ:
Санваартан: Ахан дүүс ээ, та нарын болон миний өргөл тахил төгс хүчит Эцэг Тэнгэрбурханы таалалд нийцэхийн тулд залбирцгаая.

Сүсэгтэн олон босож, ийн хариулна:

Таны гар дээрх энэхүү өргөл тахилыг бидний Эзэн өөрийн нэр алдрын магтаал ба сүр жавхлангийн төлөө, бидний болон өөрийн түгээмэл ариун нандин Шашны ач тусын төлөө таалан авах болтугай.
Санваартан: Аяа, Эзэн минь, таны ард түмний энэхүү өргөл тахил тэдэнд ариусал болж, гуйсан бүхнийг нь хүртээхийн тулд тэдний өргөл барьц танд тааламжтай байх болтугай хэмээн танаас бид залбиран гуйж байна.Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.


Талархал-магтаалын 2 дугаар Даатгал залбирал

Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Санваартан: Зүрх сэтгэлээ өөдөө өргөцгөө.
Хариу: Бид Эзэн рүү түүнийгээ өргөцгөөе.
Санваартан: Бид Тэнгэрбурхан Эзэндээ талархлаа өргөцгөөе.
Хариу: Энэ нь зөв зохистой.
Санваартан : Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан Эзэн, ариун гэгээн Эцэг минь. Есүс Христ таны хайрт Хүүгээр уламжлан бид хэзээ ямагт газар бүрд танд талархлаа өргөх нь үнэхээр зохистой бөгөөд ивээлтэй, бас даатгал авралтай.
Учир нь, та Үгээрээ юм бүхнийг бүтээсэн ажээ : Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн түүнийг та Аврагч ба Цагаатгагч болгож, бидэнд илгээсэн ажээ.
Таны дур тааллыг гүйцэлдүүлэн ариун гэгээн ард түмнийг эрхшээлд тань багтаахдаа Христ Эзэн үхлийн хүлээсийг тайлж, амилалтыг илчлэхийн төлөө тарчлалтынхаа зовлонг эдэлж, мутраа дэлгэсэн ажээ.

Тиймийн тул Тэнгэр элч нар болон хамаг Гэгээнтнүүдтэй хамт таны сүр жавхланг бид тунхаглаж, нэгэн дуугаар ийн хэлнэ :
Ариун, Ариун, Ариун Түг түмний Тэнгэрбурхан Эзэн. Тэнгэр газар таны сүр жавхлангаар бялхам билээ. Хосанна хамгаас өндөрт. Эзэний нэр алдраар ирэгч нь ерөөлтэй еэ. Хосанна хамгаас өндөрт.
Санваартан: Аяа, Эзэн минь, та үнэхээр ариун гэгээн, хамаг ариун гэгээн ахуйн эх булаг билээ.
Эдгээр өргөл барьцыг та шүүдэр мэт өөрийнхөө Сүнсээр aриусгана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Тиймийн тул тэдгээр нь бидэнд Есүс Христ бидний Эзэний Бие ба Цус болох болно.

Тарчлалтанд өөрийгөө сул чөлөөтэй өгөх үедээ, тэр талх авч, талархал өргөхдөө түүнийг хувааж, шавь нартаа өгөөд, хэлсэн нь :
Та бүхэн үүнийг ав, тэгээд ид : энэ бол та нарын төлөө өгөх миний Бие.
Үүнтэй нэгэн адил, оройн зоог дууссаны дараа

тэрээр хундагыг авч, талархлыг дахин дэвшүүлэхдээ шавь нартаа өгөөд, хэлсэн нь :
Та бүхэн үүнийг ав, тэгээд уу : энэ бол миний Цустай хундага, энэ бол шинэ гэрээ, мөнхийн эвслийн гэрээний Цус. Түүнийг та нарын төлөө , түмэн олны төлөө гэм нүглийг уучлан өршөө хөө р урсгах болно. Намайг дурсан үүнийг үйлд.

Санваартан: Итгэл бишрэлийн далд нууц.
Хариу: Аяа, Эзэн минь, таныг ирэх хүртэл бид үхлийг тань зарлаж, амилалтыг тань тунхаглана.
Эсвэл:
Аяа, Эзэн минь, энэхүү талхнаас идэж, тэрхүү хундагаас уух болгондоо таныг ирэх хүртэл бид үхлийг тань зарлана.
Эсвэл:
Та өөрийн загалмай ба амилалтаар биднийг чөлөөлсөн тул ертөнцийн Аврагч минь, та биднийг аварна уу.
Тиймийн тул, Эзэн минь, түүний үхэл ба амилалтыг дурсан санахдаа бид амийн талх ба авралын хундагыг танд өргөн барья. Бид таны өмнө залбиран зогсож, танд сүсэглэн үйлчлэх болсондоо талархаж байна.
Түүнчлэн Христийн Бие ба Цусыг хуваалцахдаа бид Ариун Сүнсээр хамтдаа нэгдэхийн тулд танд хандан залбиран гуйж байна.
Аяа, Эзэн минь, манай Пап лам Н., бидний Хамба лам Н. болон бүх лам санваартантай хамт газар дэлхийд дэлгэрсэн түгээмэл таны Шашныг тэнгэрлэг энэрэл хайрын дотор улам төгс байлгахын тулд
түүнийгээ та эргэн санана уу.

Талийгаачдын төлөөх талархал-магтаалын Мөргөл дээр үүнийг нэмж хэлэх болно.
Энэ ертөнцөөс хальсан Н. -г/ыг/ийг та (өнөөдөр) өөртөө дуудсны тул өөрийн зардасыг дурсан санана уу. Таны Хүүгийн үхлийн хувь заяатай нэгтгэгдсэн тэр түүний амилалтын хувь заяагаар түүнтэй нэгдэхийг та болгоон соёрхоно уу.

Амилалтын горьдол найдварын дотор мөнх нойрсож буй бидний ахан дүүс болон таны энэрэл нигүүлслийн дотор багтсан хамаг талийгаачдыг та дурсан санаж, тэдэнд өөрийн жавхлант нүүр царайг үзүүлнэ үү.
Тэнгэрбурханы Эх, төгс жаргалт Цэвэр Охин Мариа тэргүүтэй түүний нөхөр гэгээн Иосеф, гэгээн Элч нар болон үеийн үед танд таацан нийцсэн хамаг Гэгээнтнүүдийн хамтаар бид бүхэн мөнх амьдралын хувь заяаг эдлэхдээ таныг магтан дуулж, таныг алдаршуулахын тулд биднийг өршөөнө үү хэмээн танаас бид Есүс Христ таны Хүүгээр уламжлан залбиран гуйж байна.
Түүгээр, түүнтэй, түүнд, Ариун Сүнсний нэгдэлд төгс хүчит Эцэг Тэнгэрбурхан минь танд хамаг хайр хүндлэл ба сүр жавхлан мөнхөөс мөнхөд байх болтугай.
Хариу: Амэн.


Ариун нандин Нэгдлийн зан үйл

Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье :
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.

Санваартан: Аяа, Эзэн минь, Есүс Христ Аврагчийнхаа ирэлт ба түүний ариун найдварыг хүсэн хүлээхдээ бид таны энэрэл нигүүлсэлд түшиглэн хамаг гэм нүглээс үргэлж чөлөөлөгдөх ба хамаг зовлонгоос үүрд хамгаалагдахын тулд биднийг та хорон муу бүхнээс гэтэлгэж, бидний өдрүүдэд амар амгаланг соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Хариу: Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Санваартан: Аяа, Есүс Христ Эзэн минь, та өөрийн Элч нарт Амар амгаланг би та нарт үлдээнэ, амар амгалангаа би та нарт өгнө хэмээн айлдсан билээ. Бидний гэм нүглийг бус харин Шашныхаа итгэл бишрэлийг үзэхдээ та өөрийн дур тааллын үүднээс
амар амгалан ба эв нэгдлийг өөрийн Шашинд хайрлана уу. Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Санваартан: Эзэний амар амгалан та нартай хамт үргэлж байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Үүний дараа тохиромжтой бол тахилч эсвэл санваартан нэмж хэлнэ:
Та нар амар амгаланг өргөн баригтун.
Үүний дараа санваартан тахилын талх авч, түүнийг тахилын тавган дээр хувааж, хундаган дотор талхны жижиг хэсгийг хийгээд, амандаа хэлнэ:
Есүс Христ бидний Эзэний Бие ба Цусны энэхүү нэгдэл биднийг мөнх амьдралыг хүртэгчид болгох болтугай.
Энэ үед ийн дуулна эсвэл хэлнэ:
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: биднийг өршөөнө үү.
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: биднийг өршөөнө үү.
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: бидэнд амар амгалангаа хайрлана уу.

Дараа нь санваартан гараа хавсран амандаа хэлнэ:
Аяа, Есүс Христ Эзэн минь, амьд Тэнгэрбурханы Хүү та Эцэгийнхээ дур тааллын ёсоор Ариун Сүнсний ид хүчээр уламжлан өөрийн үхлээр ертөнцийг амьдруулсан билээ. Та туйлын ариун нандин Бие ба Цусаараа намайг хамаг гэм нүгэл ба хорон муугаас ангижруулна уу. Та надаар өөрийн тушаалыг үүрд баримтлуулж, намайг өөрөөсөө үүрд үл хагацааж соёрхоно уу.
Эсвэл :
Аяа, Есүс Христ Эзэн минь, таны биеийг хүртэх энэхүү үйл явц намайг үл буруутгаж, намайг эс шийтгэх ба харин таны асрал соёрхлын үүднээс миний бие ба сэтгэлийг сахин хамгаалж, намайг илаарьшуулах болтугай.
Санваартан өвдөг сөхөрч, тахилын талхыг авч, түүнийг бариад тахилын таваг эсвэл хундаган дээр бага зэрэг өргөөд, сүсэгтэн олонд хандаж өндөр дуугаар ийн хэлнэ:
Үзэгтүн, энэ бол дэлхийн гэм нүглийг арилгах Тэнгэрбурханы Хурга. Хургын зоогт уригдсан хүн бүхэн жаргалтай яа.
Аяа, Эзэн минь, би таныг дээвэр дороо оруулах зохистой нэгэн биш, харин та ганцхан үгийг айлдана уу. Тэгвэл миний амь сүнс эдгэх болно.
Тэгээд санваартан тахилын ширээний өмнө зогсоод амандаа ийн хэлнэ:
Христийн Бие намайг мөнх амьдралын төлөө сахин хамгаалах болтугай.
Үүний дараа тэр тахилын таваг эсвэл тахилын савыг аваад, нэгдлийг хүртэгчид рүү явж очно. Тэр тахилын талхыг авч, ялимгүй дээш өргөөд хүн бүрд үзүүлж хэлнэ: Христийн Бие.
Нэгдлийг хүртэгч хариулна: Амэн.
Тэр нэгдлийг хүртэнэ.
Ариутгалыг үйлдээд санваартан амандаа ийн хэлнэ:
Аяа, Эзэн минь, эдгээр мөнх бусын билигт хишиг биднийг илаарьшуулах мөнхийн их тус болохын тулд
бид амаараа хүртсэн ариун нандин зүйлийг ариун сэтгэлээрээ олж авах болтугай.
Тэгээд санваартан сэнтий рүү буцах боломжтой. Тохиромжтой бол аниргүй ариун бясалгалыг богино хугацаанд үйлдэж болно эсвэл дуулал, магтаалын дуу буюу магтаалыг дуулж болно. Дараа нь тахилын ширээ эсвэл сэнтийн өмнө зогсож буй санваартан сүсэгтэн олонд хандаж гараа хавсраад ийн хэлнэ:
Залбирцгаая: Аяа, Эзэн минь, та Хүүгийнхээ Бие ба Цусаар биднийг тэжээсэн билээ. Зөвхөн үг хэлээр бус харин үйл хэрэг, үнэн мөнөөр таныг тунхаглахдаа бид тэнгэрийн хаанчлалд нийцэн орохын тулд та өөрийнхөө Сүнсээр биднийг удирдана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.


Төгсгөлийн зан үйл

Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, X Ариун Сүнс та нарыг адислах болтугай.
Хариу: Амэн.
Тахилч эсвэл санваартан : Талархал-магтаалын мөргөл өндөрлөлөө, та бүхэн амар амгалан явцгаа.
Эсвэл: Эзэний Сайн Мэдээний айлдлыг тунхаглахаар та бүхэн амар амгалан явцгаа.
Эсвэл: Та бүхэн өөрийн амьдралаар Эзэнийг алдаршуулж, амар амгалан явцгаа.
Эсвэл: Та бүхэн амар амгалан явцгаа.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.


ТАЛАРХАЛ-МАГТААЛЫН МӨРГӨЛИЙН ДАРААХ ДААТГАЛ ЗАЛБИРАЛ

Лам санваартан болон үйлчлэгчид зориулсан:
Аяа, Эзэн Есүс минь. Талархал-магтаалын мөргөлийн үед танд үйлчлэх учралын төлөө танд талархлаа.
Таны ариун нандин оршихуй миний зүрх сэтгэлийг баяр баясгалан ба амар амгалангаар бялхаасан билээ.
Тэнгэрлэг Эцэгийн хишиг ивээлээр уламжлан таны хайрын дотор би өсөхийн тулд таны ариун Сүнс намайг үргэлж удирдан залах болтугай.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

Акуйно нутгийн Томас гэгээнтний даатгал залбирал
Аяа, Эзэн, ариун гэгээн Эцэг, төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Миний гавьяагаар бус харин гагц өөрийн өршөөлөөр уламжлан та Хүүгийнхээ эрдэнэт Бие ба Цусаар гэм нүгэлтэн мөхөс намайг тэжээсэн тул би танд гүн талархлаа илэрхийлж байна. Уг ариун нандин нэгдэл надад ял шийтгэлийн учралыг бус харин авралын зуучлалыг хүртээх болтугай хэмээн би залбирч байна. Тэр надад итгэл бишрэлийн хуяг ба хүсэл зоригийн дуулга болох болтугай.

Тэр миний сөрөг гажлаас тонилж, миний махан биеийн хүсэл тачаалыг дийлэх болтугай. Тэр энэрэл хайр ба тэсвэр тэвчээр, төлөв даруу ба дуулгавартай байдал, хамаг эрдэм буяныг өсгөн олшруулах болтугай.
Тэр үзэгдэх ба эс үзэгдэх миний хамаг өстөн дайснуудын эсрэг бат бэх хэрэм болж, миний биет ба сүнслэг хамаг хөөрлийг төгс тайвшруулах болтугай.
Тэр намайг үнэн Тэнгэрбурхан болох тантай нягт
нэгтгэж, эцэст тантай хамт мөнхийн аз жаргалыг хүртэх болготугай. Мөн түүнчлэн та, Хүү, Ариун Сүнстэй хамт Гэгээнтнүүдийн үнэн гэгээн гэрэл, бялхам жаргалан, мөнхийн баяр хөөр, дуусашгүй хангалуун амь амьдрал, төгс аз жаргал болох өгүүлж баршгүй энэхүү зоогт гэм нүгэлтэн мөхөс намайг удирдан зална уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

Христийн сүнс
Христийн сүнс намайг ариун болготугай!
Христийн Бие намайг авартугай!
Христийн Цус намайг согтоотугай!
Христийн хавирганы ус намайг угаатугай!
Христийн тарчлалт намайг хүчтэй болготугай!
Сайн Есүс ээ. Намайг сонсон соёрхтугай.
Намайг олон шархныхаа дотор хоргодуултугай.
Намайг өөрөөсөө бүү салгатугай.
Намайг сүнсний зальт дайснаас хамгаалтугай!
Намайг үхэхийн цагт дуудтугай.
Бас гэгээнтнүүдийн тань хамтаар
Таныг мөнхөд магтахын тулд
Намайг өөрийнхөө өмнө ирүүлтүгэй. Амэн.
Өөрийгөө өргөн барих өчиг
Эзэн, та миний бүхий эрх чөлөөг таалан авна уу.
Та миний ой ухаан, миний оюун ухаан, миний бүхий хүсэл зоригийг хүлээн авна уу.
Хамаг эзэмших зүйлс минь таны өгөөмөр билигт хишиг байдаг бөгөөд таны дур таалал намайг удирдан залахын тулд би энэ бүгдийг танд эгүүлэн өгнө өө.
Таны хайр дурлал ба хишиг ивээлд миний сэтгэл хангалуун байдаг тул та надад эдгээрийг хайрлана уу.
Өөр юуг ч танаас үл гуйна. Амэн.

XI Клэмэнт Пап ламын алдар нэрийн дор танигдсан даатгал залбирал
Аяа, Эзэн минь,
Би итгэж байгаа боловч улам бат итгэсүгэй ;
Би найдаж байгаа боловч улам нот найдсугай ;
Би хайрлаж байгаа боловч улам их хайрласугай ;
Би шаналж байгаа боловч улам гүн шаналсугай .
Анхлан бүтээгч таныгаа шүтэн биширье, би ;
Эцэслэн гүйцэтгэгч таныгаа хүсэн хүлээе, би ;
Мөнхийн тэтгэгч таныгаа сайшаан магтья, би ;
Нигүүлсэхүйн ивээгч тандаа даатган залбирья, би.
Таны билиг ухаан намайг удирдах болтугай;
Таны шударга ёс намайг захирах болтугай;
Таны өршөөл ивээл намайг тайвшруулах болтугай;
Таны ид хүчин намайг хамгаалах болтугай.

Аяа, Эзэн минь,
Танд нийцэх санаа бодлоо,
Танаас гарах үг хэлээ,
Таныг дагах ажил үйлсээ,
Танд зориулах зовлон зүдгүүрээ
Тандаа өргөн барья, би.
Танд тааламжтай аливаа бүхнийг хүсье, би ;
Танд тааламжтай учир шалтгааныг хүсье, би ;
Танд тааламжтай зам мөрийг хүсье, би ;
Танд тааламжтай цаг мөчийг хүсье, би.

Аяа, Эзэн минь,
Тандаа даатган залбирья, би ;
Оюун ухааныг минь гийгүүлнэ үү, та ;
Хүсэл зоригийг минь бадраана уу, та ;
Зүрх сэтгэлийг минь ариусгана уу, та ;
Амь сүнсийг минь ариулна уу, та.
Өнгөрсөн гэм нүгэлдээ гэмшсүгэй, би ;
Ирэх сорилтоос татгалзсугай, би ;
Өөрийн алдаа эндэгдлээ зассугай, би ;
Эрдэм буяныг дэлгэрүүлсүгэй, би ;

Аяа, энэрэнгүй Тэнгэрбурхан минь,
Таныгаа хайрлаж,
Өөрийгөө умартаж,
Хөршдөө үйлчилж,
Аливаа бүхнийг хэлтрүүлэхийг болгоон соёрхоно уу, та.
Дээдсээ сонсож,
Доодсоо тэтгэж,
Анд нөхдөө халамжилж,
Атаатан дайснаа өршөөж явья, би.
Савсаг самууныг хатуужлаараа,
Хариг харамчийг өгөөмөрөөрөө,
Уур хилэнг тэвчээрээрээ,
Залхуу хойргыг зүтгэлээрээ давж явья, би.
Бодож төлөвлөхдөө болгоомжтой,
Аюул нүүрлэхэд туйлбартай,
Харш бүхэнд тэвчээртэй,
Магтаал үгэнд хүлээцтэй байлгаж хайрлана уу, та.
Аяа, Эзэн минь, залбирахдаа анхааралтай,
Хооллохдоо хэмжээтэй,
Ажиллахдаа тууштай,
Шийдэхдээ ухамсартай байлгаж хайрлана уу, та.
Үнэн сэтгэлтэй,
Даруу зантай,
Үлгэр дууриалтай,
Зөв амьдралтай амьд явья, би.
Ааш авираа засаж,
Хишиг буяныг дээдлэж,
Ёс зүйг дагаж,
Аврал ивээлийг хүртэж явья, би.
Газар дэлхийн юм бүхэн хэмжээтэй,
Тэнгэрлэг юм бүхэн эгнэшгүй,
Мөнх бус бүхэн хугацаатай,
Мөнх бүхэн хязгааргүй гэдгийг
танаас танин мэдсүгэй, би.
Үхэлдээ бэлтгэж,
Шүүлтээс эмээж,
Тамаас зугтааж,
Тэнгэрийн оронд хүрэхийг болгоон соёрхоно уу, та.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.

Цовдлогдсон Есүс Христ бидний Эзэнд зориулсан
даатгал залбирал
Аяа, сайн, туйлын зөөлөн Есүс ээ.
Өөрийн зүрх сэтгэлд итгэл бишрэл, горьдол найдвар ба энэрэл хайрын мэдрэмжийг бялхаахын тулд өөрийн гэм нүглээс ариун үнэн наманчлал ба туйлбар төгс гэмшлийг төрүүлэхийн тулд мөхөс миний бие таны өлмийн өмнө сөгдөж, танд чин сэтгэлээсээ хандан залбиран гуйж байна.

Аяа, сайн Есүс ээ.
Таны тухай : Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан. тэд миний бүх ясыг тоолсон юм (Дуулал 2216-17) хэмээн таны аманд урьдаас тавьсан Давид зөнчийн үгсийг нүдэндээ нандигнахдаа ихэд зовон гашуудаж буй би таны таван шархыг оюун сэтгэлдээ тунгааж, гүн гүнзгий эргэцүүлье. Амэн.

Амар сайн уу, Хатан эх минь
Амар сайн уу, нигүүлсэхүй Хатан эх минь.
Амар сайн уу, амь нас минь, зөөлөн найдвар минь.
Евагийн огоорсон хөвгүүд бид тандаа хандму.
Эмгэнэж, гашууддаг бид нулимст энэхэн хөндийд таныгаа эгээрмү.
Асрагч эх та нигүүлсэнгүй мэлмийгээрээ биднийг тольдоно уу.
Ариун хэвлийнхээ үр Есүсийг та бидэнд энэхэн цөллөгөөс хагацсанаас хойш үзүүлнэ үү.
Аяа, өршөөлт, итгэлт, зөөлөн охин Мариа минь. Амэн.

Ассиси нутгийн Францис гэгээнтний зохиосон даатгал залбирал
Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч болгон соёрхоно уу.
Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас би энэрэл хайрыг хүргэх болно.
Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас би уучлал өршөөлийг хүргэх болно.
Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас би эв нэгдлийг хүргэх болно.
Хаа нэгтээ эргэлзээ тээнэгэлзэл байх аваас би итгэмж найдлагыг хүргэх болно.
Хаа нэгтээ эндүү ташаарал байх аваас би үнэн зөвийг хүргэх болно.
Хаа нэгтээ ядрал цөхрөл байх аваас би итгэл найдварыг хүргэх болно.
Хаа нэгтээ уйтгар гуниг байх аваас би баяр баясгаланг хүргэх болно.
Хаа нэгтээ сүүдэр харанхуй байх аваас би гэгээн гэрлийг хүргэх болно.
Аяа, тэнгэрлэг Эзэн, тайтгарахаасаа илүүтэй бусдыг тайтгаруулж, ойлгогдохоосоо илүүтэй бусдыг ойлгож, хайрлагдахаасаа илүүтэй бусдыг хайрлаж болохыг та надад соёрхоно уу.
Учир нь өгөхдөө бид хүлээн авна, уучлахдаа бид өршөөгдөнө, үхэхдээ бид мөнх амьдралд төрнө. Амэн.

Пап лам VI Паулын залбирал
Аяа, Эзэн минь, та биднийг дэлхий даяар өлсгөлөн, ядуурал дунд амьдарч, үхэж буй ахан дүүстээ үйлчлэх зохистой хүмүүс болгоно уу.
Та тэдгээр ахан дүүст маань бидний гараар өдөр тутмын талхыг өгнө үү.
Бидний хайр халамжаар уламжлан амар амгалан ба баяр баясгаланг тэдэнд хайрлана уу. Амэн.

Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)

Төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Одоо би Есүс Христ бидний Эзэн, таны гагц Хүүгийн үндсэн ёслолыг хүртэж байна. Би энэхэн үндсэн ёслолыг амьдралын эмч рүү очиж яваа өвчтэй хүний адилаар, өршөөлийн эх булаг руу очиж яваа бузар хүн мэтээр, мөнхийн гэгээн гэрэл рүү очиж яваа сохор хүний адилаар, тэнгэр газрын Эзэн Тэнгэрбурхан руу очиж яваа ядуу хүн мэтээр хүртэж байна.
Та уудам сэтгэлээрээ уламжлан миний өвчнийг илаарьшуулж, бузрыг арилгаж, харанхуйг гийгүүлж, хоосонг дүүргэж, нүцгэнийг хувцаслана уу. Тиймийн
тул би сүнснийхээ аврал болох, Тэнгэр элч нарын амин талх болох хаадын Хаан, эздийн Эзэнийг хүндлэл ба дорд сэтгэлээр, гэмшил ба сүсгээр, итгэл ба цэврээр, дур зориг ба шулуудсан сэтгэлээр хүлээн авах болно.
Зөвхөн Эзэний бие ба цусны үндсэн ёслолыг хүртэх бус үндсэн ёслолын бодит зүйлс ба хүчин чадлыг надад давхар хүртээн соёрхоно уу хэмээн би танаас
залбиран гуйж байна.
Аяа, туйлын сайн сайхан Тэнгэрбурхан минь. Та надад Охин Мариагаас мэндэлсэн өөрийн гагц Хүү Есүс Христ бидний Эзэний биеийг хүртээнэ үү.
Тийнхүү би түүний нууцлаг биед орох ба түүний эрхтнүүдийн нэгд тооцогдох зохистой нэгэн болох болно.
Аяа, туйлын хайрт Эцэг минь. Та өөрийн хайрт Хүүг надад хайрлан соёрхоно уу. Тийнхүү одоо би энэхэн амьдралынхаа замд үзэгдэх байдал нь далдлагдсан
түүнийг хүлээн аваад, эцэст түүнтэй нүүр тулан үргэлжид түүнийг илээр харах болно. Тэрээр тантай болон Ариун Сүнсний хамт үүрд мөн

Аяа, итгэлт, өршөөлт Эх минь, Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа минь. Зохисгүй гэм нүгэлтэн, мөхөс би хамаг сэтгэлээрээ, хамаг хайраараа тандаа очиж яваа
юм. Загалмайд өлгөгдсөн хайрт Хүүгийнхээ дэргэд зогсож байсныхаа адилаар та Хүүгийн тань туйлын ариун биеийг хүртэх гэж буй гэм нүгэлтэн мөхөс миний болон бүх сүсэгтнүүдийн дэргэд зогсоно уу хэмээн таны энэрэл хайраар уламжлан би залбиран гуйж байна. Та хишиг ивээлийнхээ дэмээр уламжлан түүнийг зөв зохистойгоор, үр шимтэйгээр хүртээн соёрхоно уу. Амэн.

Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
(Actus communionis spiritualis – Act of Spiritual Communion)

Есүс минь ээ! Та Адислагдсан Ариун Зүйлст оршдог гэдэгт би итгэн биширнэ. Би хамаг зүйлсээс илүүтэй танд хайртай бөгөөд таны оршихуйг сүнснийхээ дотор эрмэлзэж байна. Би таныг үндсэн ёслолоор уламжлан хүлээн авч чадахгүй тул наанадаж, та миний зүрх сэтгэлд сүнслэг зам мөрөөр ирнэ үү. Таныг тэнд байдгийн адилаар би таныг тэврээд, би өөрөө тантай бүхлээрээ нэгдэнэ. Намайг өөрөөсөө үүрд үл холдуулна гэдгээ зөвшөөрнө үү. Амэн.

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон Талархал-магтаалын мөргөлийн дараах даатгал залбирал

Scroll to Top