Залил
Есүс Эзэн
Аяа, Есүс Эзэн минь.
Миний төлөө онгоц тэвшинд мэндлэсэн үедээ уйлах дуугаараа уламжлан, Миний төлөө загалмай дээр амьсгал хураасан үедээ урсах нулимсаараа уламжлан,Миний төлөө ариун гэрт орших үедээ ундрах хайраараа уламжлан, та намайг өршөөж, намайг аварна уу.
Амэн.
Чулуун зүрх сэтгэлийг надаас салгана уу
Аяа, Эзэн минь. Та чулуун, хатуу, бузар зүрх сэтгэлийг надаас салгаж, шинэ, зөөлөн, цэвэр зүрх сэтгэлийг надад хайрлана уу!
Аяа, та надад өндрөөс өндөр, дотноос дотно байдаг бөгөөд бузар зүрх сэтгэлийг ариусгаж, цэвэр зүрх сэтгэлийг хайрладаг болохоор та зүрх сэтгэлийг минь эзэмдэн оршиж, өөрийн оршихуйгаар түүнийг дүүргэж, бялхаана уу!
Аяа, та бол гоо үзэсгэлэнгийн хэлбэр дүрс, ариун гэгээн байдлын тамга тэмдэг болохоор зүрх сэтгэлийг минь өөрийн хэлбэр дүрсээр, энэрэл нигүүлслээр тамгална уу!
Аяа, миний зүрх сэтгэлийн Тэнгэрбурхан, мөнхөд миний хувь заяаны Тэнгэрбурхан! Амэн.
Эзэн минь, өөрийгөө мэдсүгэй!
Аяа, Есүс Эзэн минь,
Өөрийгөө мэдэж, таныг мэдсүгэй.
Танаас гадна өөр зүйлсийг бүү эрмэлзсүгэй.
Өөрийгөө үзэн ядаж, таныг хайрласугай.
Таны тул хамаг зүйлсийг үйлдсүгэй.
Өөрийгөө дорд үзэж, таныг өргөмжилсүгэй.
Танаас гадна өөр зүйлийг бүү бодсугай.
Өөрийгөө үгүйсгэж, танаар амьд явсугай.
Танаас хамаг зүйлсийг хүлээн авсугай.
Өөрийгөө умартаж, таныг дагасугай.
Таныг үргэлжид дагасугай.
Өөрөөсөө зугтаж, танд хорогдсугай.
Танаар ивээгдэх зохистой нэгэн болсугай.
Өөрөөсөө айж, танаас эмээсүгэй.
Танд сонгогдогсдын дундах нэгэн болсугай.
Өөрөөсөө сэрэмжилж, танд итгэсүгэй.
Таны тул танд дуулгавартай болохыг эрмэлзсүгэй.
Танаас гадна өөр зүйлст бүү хорогдсугай.
Таны тул ядуу даржин амьдарсугай.
Таныг хайрлахын тул намайг харна уу.
Таныг харахын тул, Тантай мөнхөд нөхөрлөхийн тул намайг дуудна уу. Амэн.
Августин гэгээнтэн (354-430)
Туйлын зөөлөн Цагаатгагч Есүс
(Хүн төрөлхтнийг Есүс Христэд зориулах энэхүү зориулалтын өчиг нь өөртөө бага өршөөлийг хүртээх эрхийг багтаадаг юм. Христ Хааны баярын өдөр нийтээр уншваас их өршөөлийг хүртэх болно.)
Аяа, туйлын зөөлөн Есүс, хүн төрөлхтнийг Цагаатгагч минь. Та мэлмийн тань өмнө тахимдаж буй биднийг тольдоно уу. Бид таных, бид таных болохыг эрмэлздэг билээ. Харин, тантай нягт нэгдэлтэй болохын тулд
бид өөрсдийгөө энэ өдөр таны ариун нандин Зүрх сэтгэлд дуртайяа өргөж байна. Олон хүн таныг таньдаггүй, олон хүн таны бошгийг зөрчдөг, олон хүн танаас татгалздаг. Аяа, туйлын өршөөлт Есүс ээ!
Та тэднийг өршөөж, өөрийн ариун нандин Зүрх лүү эргүүлэн өөрчилнө үү.
Аяа, Эзэн минь. Зөвхөн танаас огоот үл салсан итгэгчдэд бус харин танаас салж явсан үрэлгэн хөвгүүдэд та тэдний хаан байх болтугай. Та тэднийг Эцэгийнхээ гэр лүү үтэр эргүүлж, тэднийг үгүйрэл, өлсгөлөнгөөс болж хүчин мөхөстөхгүй байлгаж соёрхоно уу.
Аяа, Эзэн минь. Буруу үзлийн улмаас шантарсан эсхүл эвдрэлийн улмаас салсан хүмүүсийг та дуудаж, үнэн, итгэл бишрэлийн хоргодох газар луу эргүүлж, тэдний хаан байх болтугай.
Тиймийн тул удахгүй нэг сүрэг, ганц хоньчин болох болно.
Аяа, Эзэн минь. Та Шашиндаа сэвтээгүй аюулгүй байдал ба эрх чөлөөг, бүх үндэстнүүдэд дэг журмын амарлингуй байдлыг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул зүг зүгээс нэгэн дууг газар дэлхийд өргөх болно:
биднийг аварсан тэнгэрлэг Зүрх магтагдах болтугай.
Түүнд жавхлан, хүндлэл үүрд мөнхөд байх болтугай.
Амэн.
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд
“Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон
тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Тэнгэрбурханыг магтан, – Дээр өндөрт алдар нь Тэнгэрбурханд байх болтугай, доор газарт амар тайван нь түүний
тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.” (Лук 2:12-14)
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд
(Iesu infans dulcissime – Jesus, Sweetest Child)
У. Аяа, Тэнгэрбурхан минь, надад дэм үзүүлнэ үү
Н. Аяа, Эзэн минь, надад түргэн тусална уу
У. Эцэг, Хүү, Ариун Сүнсийг магтан дуулъя.
Н. Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
I
Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, та бидний авралын төлөө Эцэгийнхээ өврөөс бууж, Ариун Сүнсээр бүрэлдэж, Охины хэвлийгээс татгалзалгүй Үг бие махбод болж, зардсын дүрийг хүлээн зөвшөөрчээ. Биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Н. Есүс, зүйрлэшгүй зөөлөн хүүхэд, биднийг нигүүлсэж, та биднийг нигүүлсэн соёрхоно уу. Амар амгалан Мариа минь ээ.
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
Амар амгалан ариун загалмай минь, хүчин чадал минь
Загалмайн өлмийн өмнөх даатгал залбирал
Аяа, дээдийн дээд, төгс алдарт Тэнгэрбурхан минь.
Та миний зүрх сэтгэлийн харанхуйг сарниулж, намайг гийгүүлнэ үү.
Аяа, Эзэн минь. Та надад цэвэр итгэл бишрэл, бат горьдол найдвар, төгс энэрэл хайр, мэдрэмж ба эрдэм мэдлэгийг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул би таны ариун, үнэн бошгийг биелүүлэх болно. Амэн.
Ассиси хотын Францис гэгээнтэн (1181-1226)
Ариун нандин загалмай, намайг авраач!
Ариун нандин загалмай минь. Та Есүсийн биеэр адислагдаж, түүний эрхтнүүдтэй нэгтгэгдсэн нэгдлээр сувд мэтээр чимэглэгдсэн байсан бөгөөд
бидний авралын үнэ цэнийг тэврэх зохистой болж, бидэнд мөнхийн амьдралыг хайрласан билээ. Ариун нандин загалмай минь, намайг аварна уу!
Аяа, сайн Есүс ээ, та намайг ариун загалмайн тэмдэг ба түүний цагаатгалаар уламжлан өстөн дайснуудын минь довтлолоос чөлөөлж, намайг өөрийн сайн сайханд байршуулж, гэм нүглээс минь ангижруулж, өөрийн өршөөлөө надад хайрлана уу. Та бол үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Танд бид өргөн барья
Аяа, Есүс Христ минь. Загалмайн дэргэд зогссон таны болон өөрсдийн Эх Мариагийн гавьяаг бид танд өргөн барья. Тиймийн тул бид таны Тарчлалт ба Үхлийн баяр жаргалт үр шимийг түүний итгэлт зуучлалын залбирлаар уламжлан хүртэх болно. Амэн.
Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд зориулсан өдөр тутмын даатгал залбирал
“Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ.” (Матай 12:29)
Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд зориулсан өдөр тутмын даатгал залбирал
Аяа, Есүс Христ Эзэн минь. Таны туйлын ариун нандин зүрхээр уламжлан Тэнгэрбурханыг магтаж, тухайн үед таны өргөсөн тэнгэрлэг залбирал ба эдүгээ болон цагийн эцэс хүртэл Эвхаристын үндсэн ёслолоор уламжлан газар сайгүй давтагдаж буй энэхэн залбиралтай нэгтгэгдсэн би Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн туйлын ариун нандин зүрхийг үлгэрлэн дууриаснаараа эл бүхэл өдрөөр уламжлан өөрийн бодол санаа, хүсэл эрмэлзэл, үг хэл, ажил үйлийг танд өргөн барья. Амэн.
Дээдийн дээд Тэнгэрбурханы дүрслэшгүй гоо үзэмж
Аяа, нигүүлсэхүй Эцэг
Аяа, нигүүлсэхүй Эцэг, сайн сайхны эх булаг минь.
Та надад өөртөө болон хөршдөө зориулах амьд итгэл бишрэлийн хишиг ивээл, бат бэх горьдол найдвар, гал дөлтэй энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу. Бүх гэм нүглээ гэмшсэн үнэнч гэмшил ба таныг үүрд үл доромжлох сэтгэл шулуудалтын хишиг ивээлийг та надад бас хайрлана уу. Тиймийн тул би таны
тэнгэрлэг сайн сайхны ёсоор үргэлжид амьдарч, өгөөмөр сэтгэлээр бүх үйлст таны дур тааллыг дагаж, насан эцэслэх хүртлээ таны хайранд үүрд үнэнч байх
болно.
Би үүнийг өөрийн Эзэн ба Цагаатгагч, таны сэтгэлээсээ хайрласан Хүү Есүсийн туйлын ариун нандин зүрхээр уламжлан танаас залбиран гуйж
байна. Амэн.
Есүсийн туйлын ариун нандин зүрхний гуйлтын залбирал
Аяа, Есүсийн туйлын ариун нандин Зүрх
Есүс Христ Эзэн
“Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа биеэ эмээн авч яв. Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин эрдэнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.” (1 Петр 1:17-19)
Аяа, Есүс Христ Эзэн минь, та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа
урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Амэн.
Есүсийн туйлын ариун нандин алдрын гуйлтын залбирал
Аяа, сайн сайхан Есүс
Таны ариун нандин алдар
Аяа, Эзэн минь. Та өөрийн ариун нандин алдрыг энэрэн хайрлах хайр, түүнээс айн эмээх айдсыг бидэнд үүрд мөнхөд хайрлана уу. Учир нь таны
энэрэл хайраар хүмүүжсэн хүмүүсийг та өөрийн хишиг ивээлээр удирдахаа үл огоорох билээ. Эзэнээр тийн болтугай. Амэн.
Эзэний тарчлалтын талаарх Грегориа гэгээнтний зохиосон долоон даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ.
Есүсийн таван шархыг хүндлэх залбирал
Де Лигори Алфонц Мариа гэгээнтний зохиосон загалмайн замын залбирал
Аяа, Есүс минь. Би тантай хамт амьд явах хийгээд амьсгал хураахыг үнэхээр хүсэмжилж байна.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Амэн.
Амэн.
Амэн.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Та бол энэрэл хайрын төлөө золиослогч, цагаатгагч юм. Би таныг дагаж, тантай хамт үхэх гэсэн юм. Амэн.
Та мөнхийн хайраа надад хайрлаж, намайг дур тааллынхаа дагуу зохистой нэгэн болгож соёрхоно уу.
Зогсолтод зориулсан даатгал залбирал
Бэлтгэх залбирал
Аяа, Ариун Нандин Гурвал минь. Таны тэнгэрлэг сүр жавхлан, бидний цагаатгалын дурсамж, миний гэм нүглийн өршөөлийн төлөө зориулагдсан бөгөөд үхэгсдэд мөнх нойр, үлдэгсдэд хишиг ивээл, бүгдэд сүр жавхланг хүртээхийн тул бидний Есүс Христийн гавьяа болон Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа, хамаг гэгээнтнүүдтэй нэгдэж, танд өргөн барих энэхүү үйлчилгээг минь та хүлээн авна уу.
Аяа, Төгс Жаргалт Гурвал минь. Танд магтаал, хүндлэл болон жавхланг үүрд мөнхөд болготугай. Aмэн.
У. Аяа, Тэнгэрбурхан минь, надад дэм үзүүлнэ үү
Н. Аяа, Эзэн минь, надад түргэн тусална уу Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.
Тэнд Есүсийг цаазаар авч байна.
Тэнд Есүст загалмайг үүрүүлж байна.
Тэнд Есүс анх удаа загалмайн модонд бүдрэн унаж байна.
Тэнд Цэвэр Охин, Иохан гэгээнтэн нар
Есүстэй уулзаж байна.
Тэнд Курений Симонд загалмайг үүрүүлж байна.
Тэнд Вероника Есүстэй уулзаж байна.
Тэнд Есүс шүүхийн хаалганы өмнө бүдрэн унаж байна.
Тэнд эмэгтэйчүүд Есүсийн төлөө гашуудан уйлж байна.
Тэнд Есүс сүүлчийн удаа Гавал толгой дээр бүдрэн унаж байна.
Тэнд Есүсийг цөс ба цуугаар ундаалж байна.
Тэнд Есүсийг аймшигт хадаасаар хадаж байна.
Тэнд Есүс загалмай дээр амьсгал хурааж байна.
Н. Загалмайн үхэлд хүртэл дуулгавартай болсон. (Филиппой 2:8)
У. Аяа, Христ минь, та өөрийн Ариун Загалмайгаар дэлхийг цагаатгасан болохоор
Н. Бид таныг шүтэн биширч, бид таныг магтъя.
У. Эзэн минь, залбирлыг минь сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Аяа, Есүс Христ Эзэн минь. Та тэнгэр дэх Эцэгийнхээ өврөөс дэлхийд буусан бөгөөд бидний гэм нүглүүдийг уучлан өршөөхийн тулд эрдэнэт цусаа урсгасан болохоор шүүлтийн өдөр таны баруун талд зогсоод, “Адислалт минь, нааш ир” гэхийг тань сонсох зохистой нэгэн болготугай хэмээн бид танаас дорд сэтгэлээр залбиран гуйж байна. Та Тэнгэрбурхан Эцэг болон Ариун Сүнсний хамт оршигч, та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Тэнд Есүсийн биеийг загалмайгаас буулгаж, зовлонт эхийн өвөрт тавьж байна.
Есүсийн биеийг булшилж байна.
