2026 оны 11 дүгээр сарын 2-нд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн (НЫЮ СЕМЕТРИ)-д Хамаг талийгаачдын төлөө мөргөл үйлдлээ. 2026 оны 11 дүгээр […]

католик шашны
2026 оны 11 дүгээр сарын 2-нд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн (НЫЮ СЕМЕТРИ)-д Хамаг талийгаачдын төлөө мөргөл үйлдлээ. 2026 оны 11 дүгээр […]
Пап XIV Лео, Кардинал Жоржо Маренго болон Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа. Пап XIV Лео […]
Улаанбаатар дахь Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газар нь Төв Азийн Католик Шашны Хамба нарын Чуулгантай нэгдэн эдүгээ эрүүл мэндийн асуудалтай тулгараад буйгаа хуваалцсан эрхэм дээдэс Пап XIV Леогийн түргэн илаарьшихын төлөө халуун сэтгэлээр залбирч байна. Гэгээн Петрийн залгамжлагчтай сэтгэл зүрхээрээ ойр байж, түүний эрүүл энхийн төлөө хамтдаа залбирахыг та бүхэндээ уриалж байна. Кардинал Жоржо Маренго
Монголын ариун хөрсөнд тулгын гурван чулуу мэт түшилцэн, нэгэн сэтгэл, нэгэн санаагаар Католик шашны үрийг тарьж, Монголын ард түмний дунд итгэл найдвар, энэрэл хайрын гэрлийг түгээн дэлгэрүүлсэн анхны шашин дэлгэрүүлэгчдийн нэг, эрхэм хүндэт Фр. Роберт Гооссенс (CICM) маань 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Тэнгэр Эцэгийнхээ гэрт дуудагдан, Христ доторх мөнхийн амьдралд одлоо.
2026 оны 6 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд Ватикан хотноо Пап Лео XIV дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кардиналуудыг оролцуулсан Кардиналуудын ээлжит бус Хуралдааныг зохион байгууллаа. Тус уулзалтанд Монгол дахь Католик шашны тэргүүн, Кардинал Жоржо Маренго мөн оролцсон байна.
2026 оны 5 дугаар сарын 24-ний Ням гарагт Пэнтикостын их баярыг тохиолдуулан Петр, Паул гэгээнтнүүдийн Катедрал сүмд Бататгал ёслол хүртээх нэгдсэн мөргөл зохион байгуулагдлаа.
Сүсэгтнүүдийн Туслагч Ээж Мариа сүмийн баярыг тохиолдуулан Кардинал Жоржо Маренго Дархан хот дахь тус сүмд зочилж, сүмийн ахан дүүстэй хамт талархал магтаалын мөргөл тэмдэглэв.
“Монгол дахь Католик шашин: Хишиг ивээл ба Томилгоо” сэдвийн хүрээнд “Христ дотор хамтдаа байгуулагдаж байна” уриан дор зохион байгуулагдсан 2026 оны Пасторал долоо хоног дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа