Залил
Сүр жавхлангийн магтаал
Хамгийн дээд оргилд байгаа Тэнгэрбурхан алдар-шиж, дэлхий дээрх сайн санаат хүмүүст амар амгалан байх болтугай.
Тэнгэрбурхан Эзэн, тэнгэрийн хаан, агуу хүчирхэг Тэнгэрбурхан бас Эцэг, таныг бид бишрэн хүндэтгэж, танд бид баярлан талархаж, таны алдрыг магтан дуулья.
Эзэн Есүс Христ, Эцэгийн цорын ганц Хүү, Эзэн Тэнгэрбурхан, Тэнгэрбурханы хурга, Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, биднийг өршөөнө үү.
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, бидний залбирлыг хүлээн авна уу.
Та Эцэгийн баруун гарт заларч байдаг, биднийг өршөөнө үү.
Учир нь Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн дотор Ариун Сүнсний хамт, ганц та Ариун Нэгэн, ганц та Эзэн, ганц та дээдийн дээд, Есүс Христ. Амэн.
Гурвалд хандах талархлын өчиг
Аяа мөнхийн Тэнгэрбурхан, аяа мөнхийн Гурвал минь. Та тэнгэрлэг мөн чанартайгаа нэгдсэнээрээ амин ганц Хүүгийнхээ цусыг тийм их эрдэнэт
болгосон.
Мөнхийн Гурвал минь, та тэнгис далай мэт гүн билээ. Тэнд таныг хайх тусмаа олдог, олох тусмаа хайдаг билээ. Та сүнсийг минь тогтворгүй байдлаар
40 ДААТГАЛ ЗАЛБИРЛЫН СУДАР НОМ хангадаг. Учир нь, танаар цаг ямагт өлсөж цангаж байдаг миний сүнсийг мөнхийн Гурвал та ёроолгүй
гүн дотроо хангасаар атал гэгээн гэрлийн тань дотор таны гэгээн гэрлийг харах хүсэл, эрмэлзэл миний сүнсэнд үүрд хэвээр байдаг.
Мөнхийн Гурвал минь, би таны нууцын ёроолгүй гүн болон таны бүтээлүүдийн гоо сайхныг оюун ухааны гэгээн гэрэлтэйгээр амссан билээ. Учир нь, таны дотор өөрийгөө харахдаа би өөрийгөө таны дүр төрхийн адил болохыг олж харав.
Мөнхийн Эцэг минь, та хүчин чадлаасаа, түүнчлэн өөрийн амин ганц Хүүгийн эзэмших билиг ухаанаас тус билиг ухааныг надад хайрласан билээ. Танаас болон Хүүгээс гардаг Ариун үнэн Сүнс таныг хайрлах чадвартай дур зоригийг надад өгсөн билээ.
Мөнхийн Гурвал минь, та бүтээгч, би бүтээл мөн.
Амин ганц Хүүгийнхээ цусаар уламжлан та намайг бүтээж сэргээснийг таны соён гийгүүлсний тусаар би мэдэж авсан билээ. Учир нь, түүний энэрэл хайр
таны бүтээлийн гоо сайханд автсан билээ.
Аяа мөнхийн Гурвал, аяа Тэнгэрбурхан, аяа ёроолгүй гүн, аяа тэнгис далай! Та надад өөрийгөө өгөхөөс илүүтэй өөр юуг өгөх сөн билээ? Та бол мөнхөд
дүрэлзэх унтаршгүй гал дөл. Та бол өөрийгөө хайрлах миний аминч хайрыг илч гэрлээрээ мөхөөх гал дөл.
Та бол алив хүйтнийг хариулж, гэгээн гэрлээрээ оюун ухааныг гийгүүлэх гал дөл бөгөөд таны гэгээн гэрэл үнэнийг тань надад мэдүүлсэн билээ.
Энэхүү гэгээн гэрлийн толиор би таныг таньж мэдсэн билээ. Та бол туйлын сайн сайхан, сайн сайхнаас төгс сайхан, баяр жаргалт сайн сайхан, ухаарч хүршгүй сайн сайхан, үнэлж баршгүй сайн сайхан, гоо сайхнаас үзэсгэлэн сайхан, билиг ухаанаас төгөлдөр билиг ухаан. Та өөрөө билиг ухаан, та тэнгэр элч нарын амин зуулга, та хүн төрөлхтөнд соёрхогдсон
энэрэл хайрын гал дөл.
Аяа, мөнхийн зөөлөн Гурвал минь. Та бол миний нүцгэн байдалд нөмөргөх нөмрөг. Та бол бидний цангаж, өлсөж буй байдлыг хангах зөөлөн амин
зуулга. Танд алив гашуун гэж үгүй. Амэн.
Танд итгэнэ
Төгс Жаргалт Гурвал, гагц Тэнгэрбурхан минь.
Би таныг хайрлаж, танд найдаж, танд итгэнэ. Эдүгээ намайг өршөөж, насан эцэслэх мөчид намайг аварна уу. Амэн.
Ариун хэмээх магтаал
Ариун, ариун, ариун, Эзэн, агуу хүчирхэг Тэнгэрбурхан.
Тэнгэр газар таны алдраар бялхам билээ.
Хосанна хамгаас өндөрт.
Эзэний нэрээр ирж адислагдсан хүн тэр.
Хосанна хамгаас өндөрт.
Та Тэнгэрбурхан
Тэнгэрбурхан минь, таныгаа бид магтму.
Тэнгэр Эзэн минь, тандаа бид мөргөмү.
Та мөнхийн Эцэг, хамаг дэлхий таныг биширмү.
Тэнгэр элч нар, хамаг тэнгэр, ертөнцийн эрх сүр, Серафууд, Херубууд таныг мөнхөд дуулдаг билээ:
Ариун, ариун, ариун, Эзэн, ертөнцийн Тэнгэрбурхан.
Тэнгэр газар таны алдраар бялхам билээ.
Элч нарын алдарт найрал, Эш үзүүлэгчдийн жавхлант чуулган, Эрхэм цагаан дээлтэй тарчлагчид таны алдрыг магтму.
Эцэг минь, дэлхий даяар ариун нандин Шашин таны эцэсгүй сүр жавхлан, таны гагц үнэн сайхан Хүүгийн хамтаар Өмгөөлөгч Ариун Сүнсийг тунхагламу.
Аяа Христ минь, Та сүр жавхлант Хаан.
Та Эцэгийн мөнхийн Хүү.
Та хүн төрөлхтнийг чөлөөлөхөөр Охины хэвлийгээс татгалзалгүй хүн болсон.
Та үхлийг ялж, итгэгчдэдээ тэнгэрийн хаанчлалыг нээж өгсөн.
Та Эцэгийн сүр жавхланд Тэнгэрбурханы баруунтаа суудаг.
Та ирэх учиртай шүүгч гэдэгт бид итгэмү.
Тиймийн тул та эрдэнэт цусаараа цагаатгасан зардас нараа аварна уу.
Та тэднийг мөнхийн сүр жавхландаа гэгээнтнээр тооцно уу.
Эзэн, та ард түмнээ аварч, өв хөрөнгөө адислана уу.
Та тэднийг замчилж, мөнхийн зам мөрөөр удирдан зална уу.
Эзэн, бид өдөр өдөрт хийгээд үүрд мөнхөд Таны алдрыг магтан, тандаа мөргөмү.
Эзэн, биднийг хамгаалж, Та биднийг хамаг гэм нүглээс хамгаалан соёрхоно уу.
Эзэн, биднийг нигүүлсэж, Та биднийг нигүүлсэн соёрхоно уу.
Эзэн, та бидний горьдол найдвар, Таны нигүүлсэл бидэн дээр байх болтугай.
Эзэн, та миний горьдол найдвар, Та намайг үүрд огт хуурахгүй билээ. Амэн.
