Залил
Бидний үйлдэх ажил үйл
(Тус даатгал залбирал нь бага өршөөлийг хүртээх эрхийг
багтаадаг.)
Аяа, Эзэн минь. Бидний хамаг даатгал залбирал ба ажил үйл танаас цаг ямагт эхлэх бөгөөд танаар төгсөхийн тулд бидний үйлдэх ажил үйлсийг та өөрийн зөн билгээр удирдаж, өөрийн дэм тусламжаар тэтгэнэ үү хэмээн бид танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Төгс чадалт Тэнгэрбурхан
Төгс чадалт Тэнгэрбурхан минь. Сайн сайхан зүйлс ба гоо сайхан бүтээлүүд нь таных билээ. Энэхэн өдрийг таны алдраар баяртайгаар эхлүүлэх хийгээд түүнийг танд болон ахан дүүстээ үйлчлэх үйлчлэлээр хайраар дүүрэн биелүүлэхийг та бидэнд соёрхоно уу. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Аяа, Эзэн минь. Та энэ гэрт морилно уу
Аяа, Эзэн минь. Та энэ гэрт морилж, эндээс хамаг хорон муу сүнсийг тонилгоно уу хэмээн бид танаас залбиран гуйж байна.
Бид амар тайванд байхын тулд ариун Элч нар тань энд оршин байх болтугай. Түүнчлэн та биднийг Төрөл бүри йн шалтгаан ы даатгал залбирал 255 адислах болтугай. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Босохдоо
У. Эзэнийг магтацгаая.
Н. Тэнгэрбурхандаа талархъя.
Аяа, Есүс минь. Би таны тэнгэрлэг Зүрхний төлөө энэ өдрийн даатгал залбирал, ажил үйл, гашуун зовлонгоо Мариагийн туйлын ариун нандин зүрхээр уламжлан танд өргөн барья.
Амар амгалан Мариа минь ээ!
Есүсийн ариун нандин зүрх ээ, би танд итгэн биширнэ.
Бидний баяр хөөрийн учир шалтгаан болох Мариагийн цэвэр ариун зүрх ээ, бидний төлөө залбираарай.
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбираарай. Амэн.
Өглөө босох цагт хишиг ивээлийг мэдэх залбирал
Загалмайн тэмдэг Тэнгэрбурхан Эзэн минь.
Та намайг энэ шөнө сахиж, энэ өдөр амьд явуулж, өөрийн бүтээсэн сайхан зүйлсээ надад дахин үзүүлэх болохоор энэхүү аугаа хишгийн тул би танд ачийг хариулна.
Би энэ өдөр таны үнэн гэгээн гэрлийг гуйж байна.
Та энэхүү гэгээн гэрлээр миний ухаан санааг сэнхрүүлэх замыг удирдан зааж, энэ өдөр намайг мунхралаас аварна уу. Гэм нүгэлд унаваас Эзэн та намайг түргэнээр босгон аварч, гэм нүглээ гэмших, гэмээ засах, таныг санаж явахын хишгийг надад хайрлана уу. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Өргөл
Аяа, Эзэн минь. Та энэрэл хайрлаараа намайг бүтээж, сүнс махан бие хоёрыг надад хайрлаж, танд үйлчлэх хийгээд хөршдөө туслахыг надад тушаасан билээ.
Гэм нүгэлтэн боловч би эдүгээ зүрх сэтгэл, оюун ухаанаа танд өргөн барья. Та тэдгээрийг магтаал ба сүсгийн өргөл болгон хүлээн авна уу хэмээн танаас гуйж байна. Aмэн.
Нойрсохын өмнөх даатгал залбирал
Хайрт Эзэн минь. Таны хайрласан хайр хишигт мөргөхөөр энэ өдрийн өндөрлөх мөчид таны өмнө би ирээд байна. Та өөртэйгөө ойр дотно байлгахаар үгээ соёрхож, гэр хотол болон найз нөхөд хийгээд энэ өдрийн үйл явдлаар уламжлан намайг өөртөө урьсанд танд талархъя. Би үйлдсэн үйл хийгээд гаргасан амжилт, олсон ололт бүхнийхээ төлөө танд талархаж байна. Энэ үдэш таны тааллыг хүртэн алдаршуулахыг хичээн чармайж, цаг заваа
зарцуулахаас илүү сайн бэлэг үгүй билээ. Мөнхийн хайраараа амьдралыг тэтгэгч өөрийн оршихуйдаа, бидний төлөөх тэрхүү өмөглөлдөө намайг багтаан соёрхоно уу. Амэн.

Есүс Христ, Тэнгэрбурхан минь. Нойрсохын өмнөх даатгал залбирал - Де Лигори Алфонц Мариа
Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
(Iesu Christe, Deus meus – Jesus Christ, My God)
Есүс Христ, Тэнгэрбурхан минь. Таныг би шүтэн биширдэг бөгөөд энэ өдөр та хишиг ивээлээ хайрласан тул би танд талархлаа илэрхийлж байна.
Өөрийн нойр хийгээд энэхэн шөнийн хамаг хормыг би танд өргөн барих бөгөөд та намайг гэм нүглээс хамгаална уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Тиймийн тул би өөрөө таны ариун нандин хажуу хавирганд хоргодож, бидний ээж болох Манай Хатагтайн нөмрөгийг нөмөрнө.
Таны ариун Тэнгэр элч миний хажууд зогсож, намайг тайвшруулах болтугай. Түүнчлэн та намайг адислах болтугай. Амэн.
Шөнийн даатгал залбирал
Тэнгэрбурхан минь.
Би таныг шүтэн биширч, таныг хамаг зүрх сэтгэлээрээ хайрладаг юм.
Намайг бүтээж, намайг Христийн сүсэгтэн болгосон бөгөөд намайг энэ өдөр хамгаалсны тул би танд гүнээ талархаж байна.
Миний үйлдсэн саар мууг та өршөөнө үү. Түүнчлэн сайн үйл үйлдсэн бол та түүнийг өөртөө авна уу.
Миний нойрсох үеийг та хамгаалж, аливаа муу хорон аюулаас гэтэлгэнэ үү.
Таны хишиг ивээл надад болон миний хайртай дотно хүмүүст байх болтугай. Амэн.
Замд гарахын өмнөх даатгал залбирал
Хайрт Эзэн минь.
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт та Израилийн хүүхдүүдэд өршөөл үзүүлэн далайг ярж, мөр гарган гэтэлгэсэн билээ.
Түүнчлэн та Цэцэн гурван хааныг буцах замд нь одны замчлалыг үзүүлсэн билээ.
Бидэнд аян замын өлзий хутаг хийгээд төвшин амгалан өдрүүдийг хайрлана уу гэж танаас залбиран гуйж байна.
Ариун тэнгэр элчийг тань аюулгүй урт аян замынхаа адагт хүртэл өмөглөл болгосугай!
Аяа, Эзэн минь. Энэхүү аян замд бэлтгэж буй бидэнд зөвлөж, зам гудаст тайвшрал болж, халуун наранд халхавч болж соёрхоно уу.
Хар салхи, хавсарга шуурганаас хамгаалан соёрхоно уу. Халирч цуцрахад хатан зориг бол. Хамаг аюул учрахад халх нөмөр бол. Хавцал зөрөг замд хатан тулгуур таяг бол. Ус далайд хөлөг онгоц бол. Аян замынхаа адагт хүртэл алтан шар замдаа өлзийтэй, аян зөөлөн, ачаа хүнд амар амгалан эгэж гэртээ ирэхийн өлзий дэмбэрлийн мөр орштугай. Амэн.
Найз нөхдийнхөө төлөөх даатгал залбирал
Аяа, Эзэн минь.
Та сэтгэлд нийцтэй хамаг хүмүүстэй намайг нөхөрлүүлж соёрхоно уу.
Таны хишиг ивээлийг найз нөхдийнхөө хамт хэрхэн хүртэхийг надад заан соёрхоно уу.
Амин зуулга болсон мөнгө зоосноос нэн чухаг үнэнч найз нөхөдтэй учирч, тэднийгээ хайрлан, халамжилж, үргэлжид санан дурсаж явахыг соёрхон хайрлана уу.
Аяа, Эзэн минь, та найз нөхдийг минь адислана уу.
Та өөртэйгөө ойр дотно шадарлуулахаар намайг удирдан залдгийнхаа адил найз нөхдийг минь мөн удирдан зална уу.
Та тэднийг харанхуйд автах цагт зөн билгээр, хишиг ивээлээр, гэгээн гэрлээрээ дагуулан соёрхоно уу.
Та найз нөхдөд минь эрдэм буянаа хайрлаж, сэтгэлийн зовиур, айдас хүйдсийг нь тонилгож соёрхоно уу.
Та амар амгалан ба ээл халамжаараа тэдэнд өмөг түшиг нь болж, амьдрал ахуйд нь үүрдийн удирдлагаа хайрлан соёрхоно уу.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Өөрийн хишиг ивээлээ надад хайрлан соёрхоно уу
Аяа, Эзэн минь. Та өөрийн хишиг ивээлээ надад хайрлан соёрхоно уу. Тиймийн тул таны хишиг ивээл надтай хамт үүрд байж, надтай хамт үргэлжид хөдөлмөрлөж, миний дотор эцэс хүртэл орших болно.
Та надаар өөрийн хамгийн тааламжит зүйлсийг цаг ямагт хүсэмжлүүлж, эрмэлзүүлнэ үү. Таны дур таалал минийх болж, миний дур зориг таны дур тааллыг үргэлжид дагаж, түүнээс огт үл ангижрах болтугай.
Тантай хамт би гагц нэг эрмэлзэхүйтэй эсхүл гагц нэг үл эрмэлзэхүйтэй байх болтугай. Тиймийн тул би таны эрмэлзэхүйг эрмэлзэж, таны үл эрмэлзэхүйг үл эрмэлзэх болно. Амэн.
Өвдсөн үеийн даатгал залбирал
Аяа, тэнгэрлэг Эмч ээ. Та сэтгэл санааны болон бие цогсцын өвчнүүдийг цаг ямагт тайтгаруулж, илаарьшуулахыг таалдаг тул зовлон зүдгүүрээ тэсэх тэвсээр тэвчээрийг та надад хайрлан соёрхоно уу.
Та өөрийн хүчин чадлаар уламжлан миний шаналал, миний тамирдлын туйлыг тайвшруулахаар үл барам зөөлөн Есүс минь, та миний сүнсний шархыг илаарьшуулна уу.
Хэдийгээр эдүгээ даатган залбирах нь бэрхтэй авч би үүрд мөнхөд “таны дур таалал биелэх болтугай” хэмээн хэлнэ. Амэн.
Ган зуд тохиолдоход унших залбирал
Тэнгэрбурхан Эцэг минь.
Та бидний сүсэглэн гуйсныг ёсоор болгон соёрхож, ган зудыг тонилготугай.
Та ган зудаас болж мал өлдөн тарга тэвээрэг алдсаныг тэнхрүүлэн соёрхтугай.
Үүнийг бид Есүс Христ Эзэнээр уламжлан залбиран гуйж байна. Тэрээр тантай болон Ариун Сүнсний Төрөл бүри йн шалтгаан ы даатгал залбирал 261 хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Бид ирсэн юм
(Энэхүү даатгал залбирал бага өршөөлийг хүртээх эрхийг
багтаадаг юм.)
Аяа, Ариун Сүнс Эзэн минь, бид таны өмнө ирсэн юм! Гэм нүгэлд үнэхээр автсан хэдий боловч бид таны алдрын өлмийн өмнө онцгой зорилгын дор хуралдахаар ирсэн билээ. Та бидэн рүү буун ирж, бидэнтэй хамт байж, бидний зүрх сэтгэлд хүрч ирнэ
үү. Одоо юу хийх, цаашид хааш явахыг та бидэнд зааж өгнө үү. Тиймийн тул таны дэм тусламжтайгаар бид хамаг зүйлст танд таалагдах болно. Та бидний үнэлэлт дүгнэлтийн гагц зохиолч ба биелүүлэгч бөгөөд зөвхөн тантай хамт Тэнгэрбурхан Эцэг ба
Хүүд жавхлант нэр алдар байдаг юм.
Бүхнээс илүүгээр, тэгш байх эрхийг эрхэмлэдэг шударга ёсын тань дэг журмыг зөрчихийг бидэнд бүү зөвшөөр. Будангуйрал нь биднийг харанхуй нүх рүү бүү түлхэг. Алив нөлөө биднийг алагчлалын замд бүү удирдаг. Эрх мэдэл эсвэл хүний нөлөө биднийг хээл хахуульд бүү автуулаг. Харин та биднийг гагцхүү
хишиг ивээлээр өөртэйгөө нэгтгэнэ үү. Тиймийн тул таны алдраар цугласан бид тантай хамт нэг болж, үнэний замаас үл гажин, түүнчлэн бид хамаг зүйлст өршөөлийг баримтлахын зэрэгцээ шударга ёсыг хэрэгжүүлэх болно. Одоо бидний шийдвэр таныг
үл зөрчих бөгөөд цаашид сайн үйлсийн буянаар бид мөнхийн шагналыг хүртэх болно. Амэн.
Амар тайвны төлөөх даатгал залбирал
Аяа, Эзэн минь. Та бол Тэнгэрбурхан бөгөөд танаас өөр бидний төлөө тэмцэх өөр нэгэн үгүй болохоор энэхүү өдрүүдэд амар тайвныг та бидэнд хайрлан соёрхоно уу.
У. Амар тайван таны хэргэмд байх болтугай.
Н. Арвин ургац таны санд байх болтугай.
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Таны дур таалал ариун нандин, таны зөвлөгөө зөв зүйтэй, таны үйлс үнэн шударга байдаг болохоор дэлхий ертөнцийн өгч чадахгүй тэрхүү амар тайвныг та зардас нартаа хайрлана уу. Тиймийн тул бидний зүрх сэтгэл таны бошгуудыг батад баримтлах бөгөөд өстөн дайснуудаасаа чөлөөлөгдсөн бид таны ивээл дор амар тайвнаар амьдрах болно.

Аяа, Эзэн минь, бидэнд амар тайвны хишгийг хайрлан соёрхоно уу
Аяа, Эзэн минь. Та энэхүү өдрүүдэд амар тайвны хишгийг бидэнд хайрлан соёрхоно уу. Тиймийн тул таны өршөөлийн тусламжаар бид гэм нүглээсээ цаг үргэлжид чөлөөлөгдөх ба алив тотгор түйтгэрээс ангижирсан аюулгүйн дотор амьдрах болно.

Пап ламын төлөө даатгал залбирал
(Энэхүү даатгал залбирлын хариулт нь бага өршөөлийг
хүртээх эрхийг багтаадаг юм.)
У. Манай Пап лам (Нэр) -ын төлөө залбирцгаая!
Н. Эзэн түүнийг ивээж, амьдруулах бөгөөд түүнийг газар дээр аз жаргалтай болгох болтугай.
Эзэн түүнийг өстөн дайснуудынх нь дур зоригт үл орхих болтугай. (Дуулал 41:2)
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ.
Аяа, сүсэгтэн олны хоньчин бас удирдагч, Тэнгэрбурхан минь. Шашныхаа тэргүүнээр сонгогдсон (Нэр) зардсаа та ивээнэ үү. Түүнд даатгагдсан ард олныхоо хамтаар тэрээр мөнх амьдралыг хүртэхийн тулд тэднийг үг хэл ба үлгэр дууриалаараа сургамжлах авьяас чадварыг та түүнд хайрлана уу хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Аяа, сүсэгтэн олны хоньчин, Тэнгэрбурхан минь

Ромын пап ламын дуулал магтаал
- Гэгээн Петрийн бунханы дэргэд
Газар газрын улс үндэстэн
Гарваль язгуурын түмэн хэлээр
Гуйн, Тэнгэрт мөргөн дуулдаг
Бидний Пап лам, Христийн орлогч
Бүх ерөөлийг хүртэх болтугай! - Эл залбирлаар дөрвөн зүгийн
Элдэв улс түмэнтэй хамтран нэгдсэн
Манай нутгийн католик нар
Монгол хэлээр ийн дуулдаг
Бидний Пап лам, Христийн орлогч
Бүх ерөөлийг хүртэх болтугай! Амэн.
Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон сурч мэдэхийн өмнөх даатгал залбирал
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Oratio sancti Thomae Aquinatis ante studium – Prayer of Saint Thomas Aquinas Before Study)
Аяа, тэнсэлгүй Бүтээгч минь. Та өөрийн билиг ухааны эрдэнэсийн сангаас Тэнгэр элч нарын гурван шатлан захирах бүтцийг тогтоож, тэднийг тэнгэрт гайхамшигт дэс дараагаар байршуулсан бөгөөд та ертөнцийн үзэгдлийг гоо сайхнаар эмхлэн цэгцэлсэн билээ.
Та үнэхээр гэгээн гэрлийн эх сурвалж ба билиг ухааны эх үндэс мөн тул та өөрийн гялбарлага туяагаар миний оюун ухааны харанхуйг гийгүүлж, будангуйрал ба гэм нүгэл болох төрөлхийн хоёр харанхуйг надаас хол тонилгож соёрхоно уу.
Та хүүхдийг хэл оруулдаг учраас та миний хэлийг сурган хүмүүжүүлж, миний уруулд өөрийн хишиг ивээлээр бялхана уу.
Та ухаарахад минь хурц ухаан, цээжлэхэд минь авьяас чадвар, сурахад минь хялбар байдал ба арга зүй, тайлбарлахад минь уран арга, ярихад минь яруу баялаг үгсийг надад хайрлана уу.
Та миний эхлэлийг сургаж, миний дэвшлийг удирдаж, миний төгсгөлийг гүйцээнэ үү.
Та бол үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг үнэн Тэнгэрбурхан, үнэн хүн билээ. Амэн.
Шашин дэлгэрүүлэх ажил үйлд явахаас өмнөх даатгал залбирал
Аяа, аугаа эмч бас Эзэн минь.
Танаас хамаг төгс авьяaс билиг гарах учиртай тул би таны өмнө өвдөг сөгдөж байна.
Та миний гарт ур чадвар, миний оюун ухаанд алсын хараа, миний зүрх сэтгэлд дөлгөөн ба даруу занг хайрлана уу хэмээн би танаас залбиран гуйж байна.
Та зовлонтой хүмүүсийн тамирдлыг тайлахын тулд надад сэтгэл шулуудалт, хүчин чадал ба эрхийг биелүүлэх үнэн биелэлтийг хайрлана уу.
Та миний зүрх сэтгэлээс алив заль мэх ба дэлхий ертөнцийн зугаа цэнгэлийг зайлуулна уу. Тиймийн тул би хүүхдийн эгэл итгэл бишрэлээр танд өөрийгөө даатгана. Амэн.
Дуу: Аяа, Мариа, та замдаа бидэнтэй хамт явна уу.
Алхам тутам та биднийг хөтлөнө үү.
Аяа, та хайрт Хүү лүгээ биднийг хөтлөнө үү.
Аяа, Мариа, та бидэнтэй хамт явна уу.
Мөнх нойр
Эзэн минь, та түүнд (тэдэнд) мөнх нойрыг хайрлаж, түүнийг (тэднийг) мөнхийн гэгээн гэрлээр гийгүүлнэ үү. Тэр (тэд) амар амгаланд нойрсох болтугай. Амэн.
Талийгаачийн төлөө
Аяа, Эзэн минь. та талийгч (Нэр) … зардсынхаа сүнсэнд таны өршөөлийг гуйн буй бидний даатгал залбирлыг чих тавин сонордоно уу. Тиймийн тул түүний сүнс энэхэн ертөнцөөс хальж, амар амгалан ба гэгээн гэрлийн орон нутгийг зорьж, таны гэгээнтнүүдийн хувь заяагаар соёрхогдох болно. Амэн.
Талийгаачийн төлөөх Бизантын уламжлалт даатгал залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь, хамаг сүнс, бүх биеийн Эзэн минь, та өлмийгөөрөө үхэл дээр гишгэж, ад чөтгөрийг үгүй хоосон болгоод, дэлхий ертөнцөд амь амьдралыг хайрлав.
Аяа, Эзэн минь, та гэгээн саруул газар дахь, гаслан зовлонгүй орчин дахь талийгч (Нэр) … зардсынхаа сүнсэнд амар амгаланг хайрлана уу.
Агуу нигүүлсэхүй Тэнгэрбурхан минь, та үг, үйл, санаагаар үйлдсэн түүний хамаг гэм нүглийг өршөөнө үү. Учир нь гэм нүгэлгүй амьд амьтан гэж байдаггүй бөгөөд зөвхөн та гэм нүгэлгүй. Таны шударга бол мөнхийн шударга, таны үг бол үнэний үг байдаг билээ.
Аяа, Христ Тэнгэрбурхан минь, та талийгч (Нэр) … зардсынхаа амилал, амьдрал, амар жаргал мөний тул бид таныг бүтээгдээгүй Эцэг хийгээд амьдруулагч Ариун Сүнсний хамт одоо болон үүрд мөнхөд алдаршуулъя. Амэн.
Талийгаач амар амгаланд жаргах болтугай. Амэн.
Есүс, Мариа, Иосеф
Есүс, Мариа, Иосеф,
Миний бие сүнс, зүрх, амиа бүрэн өргөмүй.
Есүс, Мариа, Иосеф,
Амин эцэс болох цагт та надад тусалтугай!
Есүс, Мариа, Иосеф,
Таны нөмөрт сайн үхэх болтугай.
Таны нөмөрт
Таны нөмөрт сайн үхэх болтугай. Амэн.
Оршуулга хийгээд гэгээн дурсгалыг тэмдэглэхэд зориулсан магтаал
Мариа Магдoлна Татар
(Canticum pro defunctis – Canticle for the funerals and memorial of the departed)
- Найдвартай Христ, бидний төлөө
Тахил болсон Тэнгэрийн хурга та
Нас барсан энэ сүсэгтний
Нүглийг арилгаж өгнө үү.
Номын мөнх орондоо энэ хүнийг
Нөмөр нөөлөгтөө багтаана уу. - Хайртай хүний гэгээн дурсгал,
Хөшөө булшийн дэргэд мөргөөд
Хэзээ ч үл өнгөрөх сүнснүүд маань
Хязгааргүй мөнх оронд
Хамт жаргахаар ахин уулзахыг
Христийнхэн бид итгэдэг - Төгс билигтэй Есүс эзэн та
Дээр, үл нөгчих гэгээн насанд
Талийгаачид, бидний ах дүү,
Төрөл садан, өвөг дээдэстэй
Дээрээс өршөөж энх амгаланд,
Тэнгэрийн оронд биднийг уулзуулна уу. Амэн.