Залил
Аяа, Ариун Сүнс
Аяа, Ариун Сүнс ээ! Та Пэнтикостын өдөр дээд өрөөнд цугларсан Элч нарын дээр гал дөл хаялах мэт хэлүүдээр гэнэт бууж, тэдний ухаан санааг гийгүүлж, тэдний зүрх сэтгэлийг шатааж, тэдний дур зоригийг бататгасан болохоор тэд дэлхий даяар ялж, газар сайгүй Есүс Христийн сургаал номлолыг итгэлтэйгээр бас зоригтойгоор тунхаглаад, түүнийг цусаа урсгаснаар тамгалсан билээ. Ийнхүү бидний сүнсэнд хишиг ивээлийнхээ оргилолтыг дахин сэргээнэ үү хэмээн бид танаас залбиран гуйж байна.
Хүн төрөлхтөн авралд эс найдсанаас буюу итгэл бишрэлийн өгүүлэгдэхүүн болох бодит бөгөөд тэнгэрлэг баттай үнэнийг үл мэдсэнээс бидний ухаан санаа будангуйралд хэдийхэн автсан байсан бэ! Сүнсэнд нэг бус удаа үзэгдсэн дэлхийн баялгийг үнэлэх үнэн зөв үнэлэлт дүгнэлтээс хүн төрөлхтөн ямархан хол явна вэ! Бүтээгчийг хайрлах учиртай хайраар бус, харин бүтээлийг тачаах тачаалаар бидний зүрх хэр удаан цохилж байна вэ! Есүс Христийн бошгуудыг илт тунхаглаж, эдгээрийг чин сэтгэлээсээ, үйлсээрээ, мөн түүнчлэн хэрэгтэй бол, бодит үгсээрээ хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хүний шүүлтийг хүндэтгэх хуурмаг хүндлэлээр бид хэр удаан хөтлөгдөж байсан бэ! Христэд итгэгчийг тэнгэрлэг багшийн үнэн шавь болгох энэхүү аж амьдралын загалмайг уужим бөгөөд энэрэнгүй сэтгэлээсээ хүлээн авч, үүрэхийн цагт бид ямар сул дорой байдаг вэ!
Аяа, Ариун Сүнс ээ! Бид өөрийн сүнсийг илт дээдлэх хийгээд энэхүү дэлхийн баялгаас алгасахын тулд, Тэнгэрбурханыг бүхнээс дээгүүр хайрлаж, түүний хайрын төлөө хөршөө өөрийн адил хайрлахын тулд, итгэл бишрэлээ тунхаглах үед бид айдсаас чөлөөлөгдөхөөсөө илүүтэй өөрсдийгөө түүн дотор алдаршуулахын тулд, эцэст Эзэнд өөрт нь дуртайяа хандаж буй хүмүүст зориулагдсан хамаг зүйлсийг сайн сайхан болгоход итгэж, түүний мутраас зөвхөн мандал бадралыг бус гай зовлонг бас бид
хүлээн авахын тулд оюун санааг минь гийгүүлж, зүрх сэтгэлийг минь ариутгаж, дур зоригийг минь бататгана уу. Таны зөөлөн хишиг ивээлийг дагаж, шулуудсан сэтгэлээр сайн сайхныг үйлдэхээр уламжлан та нэгэн сайхан өдөр бидэнд мөнхийн шагнал хүртээж соёрхоно уу хэмээн бид танаас залбиран гуйж байна. Амэн.
Сүнс бүтээгч буугтун!
Амин зохиол бууж Ард бидний сэтгэлийг Ач тусаар гийгүүлж Ариусган соёрхтугай!
Сайхан тэнгэрийн сэргээгч
Шагнасан амины булаг – та
Сайны зоригийн үндэс – та
Санаа сэтгэлийг бататгагч
Та бол тэнгэрээс заяагдсан
Амлалтаар шагнагдсан
Ам хэлийг олон болгосон
Ариун долоон хишгийг шагнагч
Гэрлийг сэтгэлд шатааж
Гэгээн энэрлийг хайрлаж
Гэмтэй махбодыг эмнэж
Хишиг эрдмээр бататга!
Дайсныг хол хөөгөөд
Тайван жаргаланг шагнаад
Даган явах мөрийг заагаад
Тамын хорыг таниултугай!
Тэнгэр Эцэгийг таниул
Түүний Хөвгүүнийг угтуул
Тэр хоёроос гарсан таны хамт
Тэргүүн дээдээр бишрүүлтүгэй!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Ариун Сүнс буугтун! (Залбирал)
Ариун Сүнс буугтун!
Ард бидний сэтгэлийг гийгүүлж Ариун хайрын галаа бидний дотор хөгжөөгтүн.
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн
гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган
хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг
ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас
залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Ариун Сүнс буугтун! (Магтаал)
Тэнгэрлэг Сүнс буугтун!
Тэнгэрлэг гэгээн туяагаа
Тэнгэрээс та явуулагтун!
Бядуучуудын Эцэг буугтун!
Билгийг Түгээгч буугтун!
Сэтгэлийн Гэгээ буугтун!
Сайхнаас сайхан сэргээгч
Сүнсний эрхэм гийчин
Сайхан таатай сэрүүцэл
Хөдөлмөрлөхийн цагт амралт
Халууцахын цагт хүлцэл
Харуусахын цагт тайвшрал
Аяа, тэнсэлгүй гэрэл
Алив сүсэгтний сэтгэлийг
Аятайхнаар та гийгүүлэгтүн!
Таны хүчин чадалгүйгээр
Гэм нүгэлгүй, амьд
Амьтан гэж байдаггүй
Бузарлагдсаныг ариусгагтун!
Хатаагдсаныг услагтун!
Шархадсаныг илаарьшуулагтун!
Хатуудсаныг зөөлтгөгтүн!
Хүйтэндсэнийг халаагтун!
Гажуудсаныг шулуутгагтун!
Танд итгэмжтэйгээр ханддаг
Таны бат сүсэгтнүүдэд
Долоон билгээ хайрлагтун!
Эрдмийн гавьяаг шагнагтун!
Эцсийн авралыг соёрхогтун!
Эцэсгүй баясгаланг хайрлагтун! Амэн.
Ариун Сүнсний гуйлтын залбирал
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг сонордоорой,
Н. Христ минь, биднийг сонордоорой.
Христ минь, биднийг өршөөн сонордоорой,
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг ба Хүүгээс гаралтай Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг ба Хүүтэй эн тэнцүү Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Туйлын хайрт, туйлын сайн Эцэгийн амлалт
Н. Биднийг өршөөгөөрэй.
Дээдийн дээд Тэнгэрбурханы билигт хишиг
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрлэг гэгээн гэрлийн туяа
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг сайн сайхны эх сурвалж
Н. Биднийг өршөөгөөрэй.
Амьд усны эх булаг
Н. Биднийг өршөөгөөрэй.
Шатаж буй гал дөл
Н. Биднийг өршөөгөөрэй.
Галтайхан энэрэл хайр
Н. Биднийг өршөөгөөрэй.
Сүнслэг түрхлэг
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үнэн зөв ба хүчин чадлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Билиг ухаан ба оюун ухааны Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Зөв зөвлөгөө ба хүчин чадлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эрдэм мэдлэг ба сүсэг бишрэлийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эзэнээс эмээх айдсын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Харамсал ба наминчлалын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хишиг ивээл ба даатгал залбирлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Энэрэл хайр, амар амгалан, баяр баясгалангийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэсвэр тэвчээр, өгөөмөр сэтгэл, сайхан аалийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Нинжин сэтгэл, тэвчих ёс, журамт байдлын Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы хөвгүүн болох үрчлэлтийн Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тайтгаруулагч Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариусгагч Ариун Сүнс ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та эрт цагийн эхэнд усны мандал дээгүүр элин халив.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны зөн билгээр зөнч нар өгүүлэв.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Тэнгэрбурханы хүүг бүрэлдэхэд нууцаар оролцов.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та угаалын үед түүн дээр буув.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Пэнтикостын өдөр Эзэний дагалдагч нар дээр
буусан гал дөл хаялах мэт хэлүүдээр үзэгдэв.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаар уламжлан бид төрөв.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд оршин суув.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Шашныг удирдан залдаг.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бүхэл дэлхийг бялхаадаг.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс минь, биднийг сонордоорой,
Н. Ариун Сүнс минь, биднийг сонордоорой.
Таны хууль дүрмийг бидний зүрх сэтгэлд
бичүүлэхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны гэгээн гэрлээр бидний сэтгэлийг гийгүүлэхийн
тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны галтайхан энэрэл хайр биднийг шатаахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хишиг ивээлийнхээ эрдэнэсийн санг бидэнд
нээхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Та өөрийн дур тааллын дагуу тэдгээрийг хэрхэн
гуйхыг бидэнд заахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны тэнгэрлэг зөн билиг биднийг гийгүүлэхийн
тулд
Н. Биднийг сонордоорой.
Та бошгийнхоо замаар биднийг хөтлөхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Таны хүчин чадалд татагдахуйц биднийг таных
болгохын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хэрэгцээт эрдэм мэдлэгийг бидэнд хайрлахын
тулд
Н. Биднийг сонордоорой.
Та зөн билигтээ биднийг оруулахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та залбирлыг бидэнд заахын тулд, бидэнтэй хамт
залбирахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хөршөө хайрлах хайрын дээлийг бидэнд
өмсгөхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хорон муугаас зугтахыг бидэнд заахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та сайн сайхныг хэрэгжүүлэх зам мөрөөр биднийг
хөтлөхийн тулд
Н. Биднийг сонордоорой.
Та хамаг эрдэм буяныг бидэнд хайрлахын тулд
Н. Биднийг сонордоорой.
Та шударга ёсоор бидний дур зоригийг шулуутгахын
тулд
Н. Биднийг сонордоорой.
Та өөрөө бидний мөнхийн шагнал болохын тулд
Н. Биднийг сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа Есүс ээ! Биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа Есүс ээ! Биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Аяа Есүс ээ! Биднийг өршөөгөөрөй
Ариун Сүнс ээ, биднийг сонордоорой.
Н. Биднийг сонордоорой.
Ариун Сүнс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Аяа, Тэнгэрбурхан минь. Бидний дотор цэвэр зүрхийг
бүтээгээрэй,
Н. Бидний дотор зөв сүнсийг дахин сэргээгээрэй.
Залбирцгаая:
Аяа өршөөлт Эцэг минь. Таны тэнгэрлэг Сүнс
бидний зүрх сэтгэлийг гийгүүлж, шатааж, ариутгах
төдийгүй тэрээр өөрийн тэнгэрлэг шүүдрээр бидэнд
нэвтрэн орж ирэхийн цагт бид сайн сайхны үр
шимийг ургуулахыг та соёрхоно уу. Би танаас Есүс
Христ, бидний Эзэнээр уламжлан гуйж байна. Амэн.
Пэнтикостын залбиралт ес
“Элч нар хэсэг эмэгтэйчүүд болон Есүсийн эх Мариа, түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байв.” (Үйлс 1:14)
Анхны өдөр эсвэл
Есүсийн амилалтын зургадугаар долоо хоногийн Баасан гараг
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Амин зохиол бууж
Ард бидний сэтгэлийг
Ач тусаар гийгүүлж
Ариусган соёрхтугай!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 18:9-18
Иохан 16:20-23
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: билиг ухааны Сүнс
Аяа, билиг ухааны Сүнс минь. Та миний хамаг
санаа бодол, үг хэл, ажил үйлсийг удирдан зална уу.
Тиймийн тул би Тэнгэрбурханыг бүхнээс дээгүүр
хайрлах болно.
Аниргүй бясалгал
У. Цэвэр ариун Мариа, билиг ухааны сэнтий,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Хоёрдугаар өдөр эсвэл
Есүсийн амилалтын зургадугаар долоо хоногийн Бямба гараг
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Сайхан тэнгэрийн сэргээгч
Шагнасан амины булаг – та
Сайны зоригийн үндэс – та
Санаа сэтгэлийг бататгагч
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 18:18-28
Иохан 16:23-28
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: оюун ухааны Сүнс
Аяа, оюун ухааны Сүнс минь. Та намайг сурган хүмүүжүүлж, намайг соён гийгүүлнэ үү. Тиймийн тул би итгэл бишрэлийнхээ дотор үл ганхан, харин
зүрх сэтгэлийн хийгээд оюун санааны үнэн их амар амгаланг эдлэх болно.
Аниргүй бясалгал
У. Цэвэр ариун Мариа, амар амгалангийн хатан,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Гуравдугаар өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Ням гараг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Та бол тэнгэрээс заяагдсан
Амлалтаар шагнагдсан
Ам хэлийг олон болгосон
Ариун долоон хишгийг шагнагч
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
А жил
Үйлс 1:12-14
1 Петр 4:13-16
Иохан 17:1-11
Б жил
Үйлс 1:15-17
1 Иохан 4:11-16
Иохан 17:11-19
В жил
Үйлс 7:55-60
Илчлэлт 22:12-14, 16-17, 20
Иохан 17:20-26
Есүсийн Тэнгэрт заларсан өдөр
Үйлс 1:1-11
Ефес 1:17-23
А жил Матай 28:16-20
Б жил Марк 16:15-20
В жил Лук 24:46-53
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: эрдэм мэдлэгийн Сүнс
Аяа, эрдэм мэдлэгийн Сүнс минь. Хамаг зүйлсийн гэрэл дотор тэдгээрийг хэрхэн харахыг та надад зааж өгнө үү. Тиймийн тул би газар дэлхийн татагдах зүйлст үл автах бөгөөд харин таны тэнгэрлэг
тайвшралыг цаг ямагт олох болно.
У. Цэвэр ариун Мариа, бидний баяр баясгалангийн учир шалтгаан,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Пэнтикостын өмнө Даваа гараг
Загалмайн тэмдэг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Гэрлийг сэтгэлд шатааж
Гэгээн энэрлийг хайрлаж
Гэмтэй махбодыг эмнэж
Хишиг эрдмээр бататга!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 19:1-8
Иохан 16:29-33
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: зөв зөвлөгөөний Сүнс
Аяа, зөв зөвлөгөөний Сүнс минь. Би таны удирдлагыг үргэлжид эрж хайх ба та надад түүнийг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул миний санаа бодол, ажил үйлс, зөв зөвлөгөөгөөр илчлэгдэх бөгөөд хүмүүс миний зөвлөгөөг сонсохын цагт би нинжин сэтгэлээр, хянамж болгоомжтойгоор үнэн дотор Тэнгэрбурханы дур тааллын ёсоор түүнийг илэрхийлэх болно.
Н. Бидний төлөө залбираарай.
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Дайсныг хол хөөгөөд
Тайван жаргаланг шагнаад
Даган явах мөрийг заагаад
Тамын хорыг таниултугай!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 19:1-8
Иохан 16:29-33
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: Хүчин чадлын Сүнс
Аяа, хүчин чадлын Сүнс минь. Та миний мөхөс байдлыг хүчирхэгжүүлнэ үү. Тиймийн тул би эрдэм буян, ариун гэгээн зам мөр дэх алив тотгор түйтгэрээс
үүрд үл шантрах бөгөөд харин аж амьдралын элдэв саад бэрхшээлийг дуулгавартайяа хүлээн авах болно.
Аниргүй бясалгал
У. Цэвэр ариун Мариа, тарчлагчдын хатан,
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Пэнтикостын өмнө Лхагва гараг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Тэнгэр Эцэгийг таниул
Түүний Хөвгүүнийг угтуул
Тэр хоёроос гарсан Таны хамт
Тэргүүн дээдээр бишрүүлтүгэй!
Эцэг, Хөвгүүн хийгээд
Ариун Сүнсэнд жавхланг
Анхан цагт байсан мэт
Аливаа цагт болготугай! Амэн.
Библи судрын уншлага
Үйлс 20:17-27
Иохан 17:1-11
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэнбилээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: сүсэг бишрэлийн Сүнс
Аяа, сүсэг бишрэлийн Сүнс минь. Та Тэнгэрбурхан болох тэнгэрлэг Эцэгт үзүүлэх зохистой ачлалыг болон бүх хүмүүсийг хайрлах ахан дүүсийн элбэрэл
хайрыг миний сүнсэнд хайрлана уу. Тиймийн тул би Тэнгэрбурхан ба хөршийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх болно.
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Пэнтикостын өмнө Пүрэв гараг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Тэнгэрлэг Сүнс буугтун!
Тэнгэрлэг гэгээн туяагаа
Тэнгэрээс та явуулагтун!
Бядуучуудын Эцэг буугтун!
Билгийг Түгээгч буугтун!
Сэтгэлийн Гэгээ буугтун!
Библи судрын уншлага
Үйлс 22:30; 23:6-11
Иохан 17:20-26
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал: эмээх айдсын Сүнс
Аяа, эмээх айдсын Сүнс минь. Та Тэнгэрбурханы сүр жавхланг надад ухамсарлуулна уу. Та амин хувиа бодсон хүсэл хийгээд хорон муу ажил үйлсээс намайг хамгаална уу. Тиймийн тул би цэвэр ариун зүрх сэтгэл ба даруу номхон зангаар Тэнгэрбурхан болон бусад хүмүүст үйлчлэх болно.
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр
уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Пэнтикостын өмнө Баасан гараг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Сайхнаас сайхан сэргээгч
Сүнсний эрхэм гийчин
Сайхан таатай сэрүүцэл
Хөдөлмөрлөхийн цагт амралт
Халууцахын цагт хүлцэл
Харуусахын цагт тайвшрал
Библи судрын уншлага
Үйлс 25:13-21
Иохан 21:15-19
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал
Аяа, тэнгэрлэг Тайтгаруулагч минь. Гаслан зовлонтой бид чинь тандаа очиж яваа юм. Бидний цагаатгагч Есүсийн алдраар та бидэнд туслаж, биднийг шаналал зовуурь дотор тайвшруулна уу.
Н. Бидний төлөө залбираарай.
Даатгал залбирал
Тэнгэр дэх Эцэг минь ээ, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал.
Унших залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Ариун Сүнсний гэгээн гэрлээр сүсэгтнүүдийнхээ зүрх сэтгэлийг сурган хүмүүжүүлсэн билээ. Энэхүү Ариун Сүнсээр уламжлан бид үнэхээр билиг ухаантай болж, цаг ямагт түүний тайтгаралд баясах болно хэмээн танаас залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Есдүгээр өдөр эсвэл
Пэнтикостын өмнө Бямба гараг
Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдраар. Амэн.
Магтаал
Аяа, тэнсэлгүй гэрэл
Алив сүсэгтний сэтгэлийг
Аятайхнаар та гийгүүлэгтүн!
Таны хүчин чадалгүйгээр
Гэм нүгэлгүй, амьд
Амьтан гэж байдаггүй
Библи судрын уншлага
Үйлс 28:16-20
Иохан 21:20-25
У. Та өөрийн Сүнсийг илгээгээд, тэд бүтээгдсэн
билээ.
Н. Та газрын өнгө төрхийг шинэчлэх болно. (Дуулал 104:30)
Ариун Сүнсний билигт хишгийн бясалгал:
үнэний Сүнс
Аяа, үнэний Сүнс, Ариун Сүнс минь. Та бидний зүрх сэтгэлд бууж ирээд, гэгээн гэрлийнхээ туяагаар бүх хүмүүсийг гийгүүлнэ үү. Тиймийн тул тэд итгэл бишрэлийнхээ нэгдлээр таны дур таалалд нийцэх болно.
У. Цэвэр ариун Мариа, бидний Эх,