Ариун зан үйлүүд
Шашны үндсэн долоон ёслол
Үндсэн ёслолуудаар уламжлан Тэнгэрбурханы үл харагдах хишиг ивээлийг харж чаддаг. Энэ нь Христээр үндэслэгдэн тогтоогдож, Шашнаар уламжлагдан тэмдэглэгдэж, сүсэгтнүүдийн амьдралыг тэжээн тэтгэж, өсгөн нэмэгдүүлдэг.
Зарим үндсэн ёслолыг сүсэгтэн ганц удаа хүртдэг бол зарим үндсэн ёслолуудыг Тэнгэрбурхантай харилцах харилцааны үндсэн дээр давтамжтайгаар хүлээн авдаг.
Католик шашинд үндсэн долоон ёслол тэмдэглэгддэг ба ийнхүү ангилан хуваагддаг
Христийн сүсэгтний амьдралд оруулах үндсэн ёслол
Христийн сүсэгтний амьдралыг эхлүүлэх болон хүчирхэгжүүлэх үндсэн ёслолууд
- Ариун угаал
Христийн сүсэгтний амьдралын үндсэн суурь Ариун угаалаар эхэлдэг. Ариун ус болон Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрбурханы хүүхэд цаашлаад Шашны гишүүн болдог. - Бататгал
Бататгал үндсэн ёслолоор бидний итгэл бишрэлийг өсгөн нэмэгдүүлж, дэлхийд Христийг гэрчлэн амьдрахад туслах Ариун Сүнсний билигт хишгийг хүлээн авдаг. - Эвхарист
Эвхаристаар дамжуулан бид Христийг хүлээн авдаг. Талархал магтаалын мөргөл дээр Эзэний Үхэл ба Амилалтыг дурсан тэмдэглэж, Түүхий Бие ба Цусаар тэтгэн тэжээгддэг. Эвхарист нь Христийн сүсэгтний амьдралын гол төв юм.
Илаарь үндсэн ёслол
Эдгээр үндсэн ёслолоор уламжлан Тэнгэрбурханы уучлал өршөөл, эдгэрлийг хүлээн авдаг.
- Наминчлал ба Эвлэрэл
Энэхүү үндсэн ёслолоор гэм нүглээ наминчлан Тэнгэрбурханаас уучлалыг хүлээн авдаг. Энэхүү эвлэрлийн ач буянаар Тэнгэрбурхан ба бие биетэйгээ харилцах харилцаагаа сэргээдэг. - Өвчтөний түрхлэг
Энэ ариун ёслолоор уламжлан хүнд өвчтэй, өндөр настай хүмүүс сүнслэг эр зориг, амар амгалан, эдгэрэл тайвшралыг хүлээн авдаг. Шашин нь даатгал залбирал болон адислагдсан тосоор тослох уламжлалаар дамжуулан өвчтэй хүмүүсийг Тэнгэрбурханы халамжид даатгадаг.
Томилолт ба нэгдлийн үндсэн ёслол
Эдгээр үндсэн ёслолууд нь Тэнгэрбурханы ард түмэнд үйлчилж, Шашин босгон байгуулахад зориулагдсан.
- Гэрлэлт
Гэрлэлтийн үндсэн ёслолд эрэгтэй, эмэгтэй хоёр насан туршийн энэрэл хайр ба үнэнч байдлаар бие биедээ өөрсдийгөө зориулдаг. Тэдний нэгдэл нь Тэнгэрбурханы энэрэл хайрыг тусган харуулж, хосын амьдралын төлөөх хишиг ивээлийн эх сурвалж болдог.
- Сахил санваарын хэргэм
Сахил санваарын хэргэм үндсэн ёслолоор уламжлан санваартны хэргэм хүртэгч нь Айлдын сайн мэдээг дамжуулахыг төлөө Шашинд үйлчилж, үндсэн ёслолыг тэмдэглэж, сүсэгтнүүдийг халамжлах эрхтэй болдог.
