Залил
Билиг ухааны магтаал (Билиг ухаан 9:1-6, 9-11)
Аяа, эцэг дээдсийн Тэнгэрбурхан минь, нигүүлсэхүйн Эзэн минь. Та үгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.
Хүн төрөлхтөн таны бүтээлүүдийг засаглан барьж,
газар дэлхийг шударга ба ариунаар засан захирч,
шулуун үгээрээ ялгаруулан шүүхийн тулд та тэднийг Билиг ухаанаараа соён хүмүүжүүлсэн билээ.
Таны сэнтийд заларсан Билиг ухааныг та надад хайрлан соёрхоно уу.
Хөвгүүдийнхээ дундаас та намайг бүү орхиоч.
Учир нь би таны зардас, таны шивэгчний хүү билээ.
Би ахар амьдралтай мөхөс нэгэн хүн бөгөөд цааз зарчмыг ойлгохын хувьд би хэтэрхий мунхаг билээ.
Хэрэв хүмүүний хөвгүүдийн дундаас төгс төгөлдөр нэгэн хүүхэд таны хайрладаг Билиг ухаанаар дутуу дулимаг байваас түүнийг үл хэрэгсэх билээ.
Харин Билиг ухаан тантай хамт байдаг юм. Тэр таны бүтээлүүдийг таньж, та ертөнцийг бүтээсэн үед тэнд байсан бөгөөд таны мэлмийд тааламжтай зүйлс хийгээд таны бошгийн ёсоор тогтоосон зарчмыг тэр сайн мэддэг юм.
Ариун тэнгэрүүдээс та түүнийг илгээнэ үү. Та өөрийн сүр жавхлангийн сэнтийгээс түүнийг буулган явуулна уу.
Миний хажууд Билиг ухаан хөдөлмөрлөж, таны дур тааллыг надад сургаасай. Учир нь тэр бүгдийг мэддэг, бүгдийг ойлгодог бөгөөд тэр миний ажил үйлсийг хянамж болгоомжоороо удирдаж, өөрийн сүр жавхлангаар намайг хамгаалах болно. Амэн.
Магтана (Лук 1:47-55)
Сүнс минь Эзэнийг магтана,
Сэтгэл минь Аврагч Тэнгэрбурхандаа баясана.
Тэрээр шивэгчнийхээ даруу занг таалсан тул түүнээс
нааш хамаг үеийнхэн намайг жаргалтай гэж үзнэ.
Төгс хүчит Эзэн миний төлөө аугаа үйлсийг үйлдсэн
тул түүний нэр алдар ариун нандин байдаг билээ.
Түүнээс эмээгчдэд түүний нигүүлсэл үеэс үед түгдэг.
Мутраасаа эрч хүчийг үзүүлээд, манлай дээдсийн
бардам сэтгэлийг тэрээр сарниулдаг.
Эрхтэн дархтныг сэнтийгээс буулгаж, эгэл даруу
занг тэрээр өргөмжилдөг.
Баялаг элбэгээр өлссөнийг цатгаж, баячуудыг гар
хоосон тэрээр буцаадаг.
Өөрийн зардас болсон Израилийг сэргээн тэтгэж,
өөрийн нигүүлслээ тэрээр эргэн санадаг.
Эцэг өвгөдөд өгүүлсэнчлэн, эцэг Абрахам хийгээд
үр удамд нь амласан мөнх амлалтаа тэрээр дурсдаг.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан
мэт аливаа цагт болготугай. Амэн.
Ерөөлтэй еэ! (Лук 1:68-79)
Тэнгэрбурхан, Израилийн Эзэн ерөөлтэй еэ!
Тэрээр ард түмэндээ очиж, тэднийгээ авардаг юм.
Зардас Давидынхаа гэрээс тэрээр бидний хүчит
аврагчийг төрүүлжээ.
Түүний зөнч нараар, эрт дээр үеэс, түүний
гэгээнтнүүдийн амаар айлдсанчлан:
Бидний хамаг дарлагчдын гараас, бидний өстөн
дайснуудаас аварсан тэрхүү аврал юм.
Бидний ариун эвслийн гэрээний тэрхүү дурдатгал юм.
Бидний өвөг дээдэст үзүүлсэн тэрхүү энэрэл хайр юм.
Биднийг эрэмгий болгохын тулд бидний эцэг
Абрахамд өргөсөн тэрхүү тангараг юм.
Өстөн дайснуудын гараас аврагдсанаасаа хойш,
бид шударга ёс, ариун гэгээн байдалд түүнд насан
туршдаа түүний оршихуйд үйлчлэх болно.
Аяа, хүү минь, чамайг Туйлын Дээдийн зөнч гэх
болно:
Чи Эзэний өмнө явж, түүний зам мөрүүдийг засах
болно.
Чи тэдний гэм нүглүүдийг өршөөх өршөөлөөр, ард
түмэнд түүний авралыг үзүүлэх болно.
Бидний Тэнгэрбурханы энэрэл хайраар, бидэнд
ирж буй наран мандах үед харанхуйн дотор, үхлийн
сүүдэрт буй хүмүүсийг тэрээр гийгүүлж, биднийг
амар амгалангийн зам мөрөөр хөтлөх болно.

Одоо намайгаа чөлөөлтүгэй (Лук 2:29-32)
Аяа Эзэн минь. Та урьд өгүүлсэнчлэн зардас намайгаа
амар амгалангаар эдүгээ чөлөөлтүгэй.
Учир нь, миний нүд бүх ард түмний нүүрэн дээр
таны бэлтгэсэн авралыг харсан юм.
Тэр нь харь үндэстэнд илчлэгдэх гэгээн гэрэл,
таны ард түмэн Израилийг алдаршуулах сүр жавхлан
юм. Амэн.
Тэнгэрбурхан aврагч (Ефес 1:3-10)
Есүс Христ бидний Эзэний Эцэг Тэнгэрбурхан ерөөлтэй еэ!
Тэнгэр дэх тэрээр Есүс Христийн дотор Сүнсний элдэв адисаар бидэнд бялхаж, биднийг адисласан билээ.
Энэрэл хайрын дотор түүний оршихуйд биднийг ариун гэгээн, гэм нүгэлгүй байлгахын тул тэрээр газар дэлхийг бүтээхээс урьд Христийн дотор биднийг сонгосон ажээ.
Тэрээр бидэнд Есүс Христээр уламжлан өөрийн төлөөнөө үрчлэгдсэн хөвгүүдийнхээ заяаг урьдаас соёрхсон билээ.
Түүний дур таалал өөрийн хишиг ивээлийг алдаршуулахаар ийнхүү байсан бөгөөд тэрээр өөрийн хайрт Хүүгийн дотор хишиг ивээлээ бидэнд хүртээсэн билээ.
Түүний дотор бид цагаатгалыг олж, түүний цусаар бид гэм нүглүүдийн өршөөлийг хүртдэг юм.
Түүний хишиг ивээлийн баялаг уурхай оюун ба билиг ухаанаар бидэн руу бялхдаг юм.
Тэрээр Христ дотор урьдчилсан өгөөмөр билгээрээ өөрийн дур тааллын нууцыг бидэнд далдласан юм.
Энэ нь цаг хугацааг гүйцэтгэхийн тул тэнгэр ба газрын дээрх хамаг зүйлст бүхий Христ доторх нэгтгэн дүгнэхүй юм. Амэн.
Христэд зориулах магтаал (Колоссай 1:12-20)
Эцэг Тэнгэрбурхан гэгээн гэрлийн дотор гэгээнтнүүдийн хувь заяаг хуваалцахыг бидэнд соёрхсон тул Түүнийг талархлаараа магтацгаая!
Үнэндээ тэрээр биднийг харанхуйн эрх мэдлээс татаж, өөрийн хайрт Хүүгийн хаанчлалд байршуулсан юм.
Түүн дотор бид цагаатгал болон гэм нүглүүдийн уучлал өршөөлийг хүртдэг юм.
Тэрээр эс үзэгдэх Тэнгэрбурханы дүр төрх ба хамаг бүтээлээс урьд анхан мэндэлсэн нэгэн Түүгээр тэнгэр ба газрын дээрх хамаг зүйлсийг бүтээсэн юм.
Үзэгдэх хийгээд эс үзэгдэх хамаг ахуй, хамаг хаанчлал хийгээд ноёрхолууд, хамаг эрх мэдэл хийгээд эрх сүрүүд, хамаг зүйлсийг, Түүгээр уламжлан мөн түүний төлөө бүтээсэн юм.
Тэрээр хамаг зүйлсээс урьд байдаг бөгөөд хамаг зүйлс түүнд оршдог юм.
Тэрээр мөн биеийн тэргүүн, Шашны тэргүүн:
Тэрээр эх үндэс, үхэгсдээс анхан мэндэлсэн нэгэн тул Тэрээр хамаг зүйлсийн дээр бүхэл анхдагч байдалтай юм.
Учир нь Тэнгэрбурхан хамаг төгс төгөлдрийг түүн дотор оршоон тогтоох бөгөөд Христ болон амар тайвныг авчирсан загалмай дахь түүний цусаар уламжлан тэнгэр ба газрын дээрх хамаг ахуйг өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг билээ. Амэн.
Итгэл бишрэлийн нууц (1 Тимот 3:16)
Христ бие махбодоор илчлэгдэж, Сүнсний дотор зөвтгөгдөж, тэнгэр элч нарт үзэгдэж, үндэстнүүдэд тунхаглагдаж, газар дэлхий дээр итгэн бишрэгдэж, сүр жавхлангийн дотор дээш соёрхогдсон юм. Амэн.
Дээгүүр өнгөрөхийн нууц (Филиппой 2:6-11)
Христ Есүс тэнгэрлэг төлөв байдал дахь ахуйдаа Тэнгэрбурхантай адилшаасан зэргээ үл нуун хадгалав.
Харин боолын төлөв байдлыг авахдаа тэрээр өөрийгөө хоосолж, хүнтэй нэгэн адил болов.
Хүмүүн мэт өөрийн төлөвөөр танигдаж, Тэрээр доош бууж, үхэлд төдийгүй загалмайн үхэлд хүртэл дуулгавартай болов.
Тиймийн тул Тэнгэрбурхан түүнийг өргөмжлөв:
Тэрээр хамаг нэр алдраас дээд нэр алдрыг түүнд соёрхов.
Тиймийн тулд Есүсийн нэр алдраар тэнгэр ба газар дээр мөн там ба үхэгсдийн оронд бүх өвдөг сөгдөж, хамаг хэл Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн төлөө “Есүс Христ бол Эзэн” хэмээн тунхаглах болно. Амэн.
Христ аврагч (1 Петр 2:21-24)
Бидний төлөөнөө Христ зовж, шаналсан юм.
Бид түүнийг дагахын тулд тэрээр бидний зам мөрийг тавьсан юм.
Тэрээр гэм нүглийг огт үл үйлдсэн.
Түүний аманд заль мэхийг олж үл чадсан.
Доромжлогдсон атал тэрээр доромжлолоор үл хариулсан юм.
Тамлагдсан атал тэрээр заналаар үл заналхийлсэн юм.
Тэрээр зөв шударгаар шүүх нэгэнд өөрийгөө даатгаж өгсөн юм.
Гэм нүгэлдээ үхэж, биднийг шударга ёсын төлөө амьдруулахын тул Тэрээр бидний гэм нүглийг модон дээр өөрийн биед үүрсэн юм Түүний шарх биднийг илаарьшуулдаг юм. Амэн.
Тэнгэрбурхан бүтээгч (Илчлэлт 4:11; 5:9-10,12)
Эзэн бидний Тэнгэрбурхан минь. Та хайр хүндэтгэл, сүр жавхлан, хүчин чадлыг хүртэх зохистой юм.
Та ертөнцийг бүтээсэн. Та түүнийг хүсэмжилсэн тул бүтээсэн.
Эзэн болох Христ минь. Та Номыг аваад, түүний тамганы лацыг задлах зохистой юм.
Учир та золиослогдож байсан бөгөөд та Тэнгэрбурханы төлөө өөрийн цусны үнээр алив ястан үндэстнүүд, алив ард түмний хүмүүсийг цагаатгасан юм.
Та биднийг Тэнгэрбурханы төлөөнөө хаанчлал ба санваартнууд болгосон, бид газар дэлхий дээр хаанчлах болно.
Золиослогдсон Хурга эрх сүр ба эд баялаг, билиг ухаан ба хүчин чадал, хайр хүндэтгэл ба сүр жавхлан хийгээд сайшаал магтаалыг хүртэх зохистой юм.
Амэн.
Тэнгэрбурханы шүүлт (Илчлэлт 11:17-18; 12:10b-12b)
Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан Эзэн минь.
Та байдаг мөн байдаг байсан билээ.
Та хаанчлалаа оршин тогтоохын тулд мутраасаа агуу эрч хүчийг үзүүлсэн билээ.
Бид танд талархлаа илэрхийлдэг юм.
Ард түмнүүдийн уур дүрэлзэж байсан, Бас таны уур хилэн асаж, үхэгсдийн шүүлтийн цаг хугацаа болсон юм.
Гэгээнтнүүд хийгээд зөнч нар, таны зардас хийгээд таны алдраас айн эмээх багачууд ба томчуудыг шагнах цаг хугацаа болсон юм.
Эдүгээ ялалт, хүчин чадал, хаанчлал Тэнгэрбурханд байдаг бөгөөд түүний Христэд эрх сүр байдаг юм.
Учир нь Тэнгэрбурханы өмнө өдөр шөнөгүй бидний ахан дүүсийг буруутгасан яллагч ялагдсан юм.
Тэд түүнийг Хурганы цус ба тарчлалтынхаа гэрчлэлээр ялсан юм. Учир нь тэд үхэх хүртлээ өөрсдийн амьдралын хайраас татгалзсан юм.
Тэнгэр хийгээд тэнгэр нарын гийчид, та нар баясан цэнгэгтүн! Амэн.
Шүтэн бишрэх хэмээх магтаал (Илчлэлт 15:3-4)
Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан Эзэн минь. Таны бүтээлүүд хэчнээн гайхалтай вэ!
Аяа, үндэстнүүдийн Хаан минь. Таны зам мөрүүд шулуун шударга, үнэн зөв билээ!
Аяа, Эзэн минь. Хэн танаас айн эмээхгүй байж чадах вэ? Хэн таны алдрын өмнө таныг алдаршуулахгүй байж чадах вэ?
Тийм ээ, та гагц ариун гэгээн билээ!
Тийм ээ, бүх үндэстнүүд ирж, таны өмнө мөргөх болно.
Тийм ээ, таны шүүлт илчлэгдсэн байсан билээ. Амэн.
Хурганы хурим (Илчлэлт 19:1-2, 5-7)
Аллэлуяа!
Тэнгэрбурханд аврал нигүүлсэл, хүчин чадал, сүр жавхлан байдаг юм.
Аллэлуяа!
Түүний шүүлт шулуун шударга ба үнэн зөв юм.
Аллэлуяа!
Эзэний зардас нар аа, багачууд, томчууд аа
Аллэлуяа!
Эзэнээс эмээгч та бүхэн Тэнгэрбурханыг магтагтун!
Аллэлуяа!
Бидний төгс хүчит Тэнгэрбурхан Эзэн хаанчилдаг юм.
Аллэлуяа!
Бахдан хөөрч, баясан цэнгэж, түүнийг алдар-шуулцгаая.
Аллэлуяа!
Хурганы хуримын өдөр боллоо.
Аллэлуяа!
Түүнд зориулан сүйт бүсгүй нь гоёжээ.
Аллэлуяа! Амэн.