Залил

Ариун угаал үндсэн ёслолыг хүртсэний дараах талархлын өчиг

Аяа, Эцэг, Хүү, Ариун Сүнс болох туйлын ариун Гурвал минь.
Намайг Ариун угаалын хишиг ивээлийн зүгт удирдсан тул би танд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна. Үзвээс, би загалмайн эцэг, эхийнхээ амлаж тунхаглаж байсан үгсийг дахин амлаж тунхаглаж байна.
Би Сатан болон түүний ажил үйл, сэтгэл татахуйц зүйлсээс татгалзана. Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ. Би түүний амин
ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ. Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд итгэнэ. Би бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглүүдийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд итгэнэ.
Аяа, Төгс Жаргалт Гурвал минь. Та одоо Ариун угаалаар миний дотор оршин үйлддэг учраас энэхүү үндсэн ёслолын тэнгэрлэг мөн чанараар уламжлан
би хүсэл тачаалаас гэдрэг зугтаж, мөнхийн шагналыг хүртэх болно гэдгийг та бататгана уу. Та бол үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Амэн.

Бүх Католик сүсэгтэнд мөрдөгддөг Шашны нэгдүгээр тушаал нь бүх ням гараг болон үүрэгт Ариун өдрүүдэд Талархал магтаалын мөргөлд оролцох юм.
Үнэхээрийн ноцтой зарим шалтгаан биднийг саатуулахгүй бол энэ нь бидний ухамсар дахь хүнд үүрэг юм. Талархал магтаалын мөргөл эхэлчихсэн байхад санаатайгаар эсвэл хайхрамжгүйгээсээ хоцорч ирэх нь наанадаж, өчүүхэн гэм нүгэл юм. Талархал магтаалын мөргөлд оролцох нь таны хувьд маш бэрхшээлтэй байх үед эсвэл Сүм рүү явж чадахгүй түүнийг таслах нь гэм нүгэл биш юм. Хэрэв өвчтэй учраас Талархал магтаалын мөргөлийг тасалсан бол эсвэл өвчтэй хүнийг болон хүүхдийг харж хандахаар гэртээ үлдсэн учраас, эсвэл сүмээс маш хол байсан учраас, аль эсвэл өөр бусад шалтгаанаар та явж чадаагүй бол энэ нь гэм нүгэл болохгүй юм. Хэрэв боломжтой бол Талархал магтаалын мөргөлд явж чадаагүй үедээ Талархал магтаалын мөргөлийн даатгал залбирлуудыг гэртээ өөрөө уншаарай.

Үүрэгт Ариун өдрүүд нь:
Тэнгэрбурханы ариун эх Мариагийн их баяр (1 сарын 1);
Иосеф гэгээнтэн, Т. Ж. Ц. О. Мариагийн нөхөр (3 сарын 19);
Христийн Туйлын Эрдэнэт Бие ба Цус (Туйлын ариун нандин Гурвалын Ням гарагийн дараах Пүрэв гараг);
Петр, Паул гэгээнтэн (6 сарын 29);
Төгс жаргалт цэвэр охин Мариа Тэнгэрт залагдсан өдөр (8 сарын 15);
Хамаг гэгээнтнүүд (11 сарын 1);
Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс жаргалт цэвэр охин Мариа (12 сарын 8);
Христ/Эзэний мэндэлсэн өдөр (12 сарын 25);

Талархал магтаалын мөргөлийг энгийнээр тайлбарлахуй

Түүнийг дурсан бидний хийдэг болон загалмай дээрх түүний золиослолын үхлийг бүх үеийнхэнд бүх хүмүүст харуулдаг ариун зан үйлийн бүрэлдэхүүнийг Сүүлчийн Оройн зоог дээр Есүс бидэнд даатгаж өгсөн билээ.
Эхэнд тэрээр Тэнгэрбурханы үгийг шавь нартаа номлоод, энэрэл хайрын шинэ тушаалыг тэдэнд өгсөн билээ. Тэр тэдний төлөө болон өөрт нь итгэдэг тэдгээр шавь нараараа дамжуулж бүх хүмүүсийн төлөө залбирсан юм. Тэр бүх итгэгчдийн нэгдлийн төлөө залбирсан юм.
Энэ нь Талархал магтаалын мөргөлийн ёслол дээр Тэнгэрбурханы Үгийн Үйлчлэлээр илэрхийлэгддэг. Бид судар номууд болон номлол дахь Тэнгэрбурханы үгийг сонсдог, бид түүний үгээр өөрсдийн итгэл бишрэлийг илэрхийлдэг, Тэнгэрбурханы ард түмний хэрэгцээний төлөө Сүсэгтний Даатгал залбирлаар залбирдаг.
Тэгээд тэр талх болон дарстай хундагыг авчээ. Христийн энэ үйлдэл нь Талархал магтаалын мөргөлийн ёслол дээр Өргөлийн зан үйлээр эсвэл бэлгүүдийг өргөх ёслолоор илэрхийлэгддэг. Талх болон дарсыг тахилын ширээнд авчраад, санваартан тэдгээрийг өргөж, тэдгээрийн тул Тэнгэрбурханыг ерөөдөг. Учир нь тэдгээр нь загалмай дээр бидний төлөө өргөл болсон Христийн бие ба бидний төлөө, түмэн олны төлөө гэм нүглийг уучлан өршөөхөөр урсгах түүний цус болдог. Нэгдлийн зан үйлээр тэдгээр нь бидний төлөө “амийн талх” ба “бидний сүнслэг сэтгэлийн ундаа” болдог.
Тэр адислалын даатгал залбирлыг тэдгээрийн дээр хэлсэн билээ. Энэ нь Талархал магтаалын мөргөлийн
үед түүний бүх билигт хишгүүдийн төлөө, нэн ялангуяа түүний амьдрал, үхэл, амилалтаар Есүсийн биелүүлсэн юмсыг болон Тэнгэрбурханыг магтаж, талархдаг Эвхаристын Даатгал залбирал юм. Тэдгээрийг Христийн бие ба цус болгох хийгээд бид тэдгээрийг зохистой бөгөөд үр ашигтайгаар хүлээн авахын тулд билигт хишгүүдийг доош буулгахаар Ариун Сүнс нь дуудагдсан билээ. Адислалын дараа, тэдгээрийг Эцэг Тэнгэрбурханд бүх дэлхийн төлөө, амьд болон үхэгсдийн хэрэгцээний төлөө өргөн барьдаг.
Тэр талхыг адислан хувааж, шавь нартаа өгсөн ; тэр тэдэнд уулгахаар хундагыг өгсөн. Энэ бол ариун зоогоор Христийн золиослолын үр шимийг бидэнд өгдөг Нэгдлийн зан үйл юм. Христийн бие ба цусыг хүртэхдээ, бид Христтэй болон Христ доторх нэг нэгэнтэйгээ нэгддэг. Түүнчлэн Христийн тэнгэрлэг хаанчлалын алдаршууллаар Христтэй биднийг үүрд нэгдсэн үед биднийх болох баяр баясгалангийн баярын совинг бид хүлээн авдаг.

Талархал магтаалын мөргөлийн өмнөх даатгал залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь, танд сэтгэл бүхэн нээгдэж, хүсэл бүхэн танигдах бөгөөд нуугдаж хоцрох нууц гэж үгүй юм. Бид таныг үнэхээр хайрлаж, таны ариун нэр алдрыг зүй зохистойгоор магтахын тулд та Ариун Сүнснийхээ урам зоригоор бидний зүрх сэтгэлийн бодлуудыг ариусгана уу.

Лам санваартан болон үйлчлэгчид зориулсан:
Аяа, энэрэнгүй Эцэг минь, ертөнцийн бүтээгч минь. Талархал-магтаалын мөргөлийн үед таныг шүтэн бишрэх ба тантай болон бие биетэйгээ хамт байхын төлөө та өөрийн ард түмнийг уриалан дууддаг билээ.
Таны ариун нандин тахилын ширээнд танд үйлчлэх ба танд залбирах бусдын даатгал залбирлыг тэтгэхийн төлөө намайг сонгож дуудсан тул танд би талархаж байна.
Та хамаг хорон муу хийгээд сарниун тогтворгүй санаанаас миний зүрх сэтгэлийг ариусгана уу.
Даатгасан итгэлээ үл эвдэхийн сацуу үлгэр дууриал болон үйлчлэлээрээ бусдыг танд зөвөөр ойртуулахын тулд та өөрийн Сүнсээр уламжлан намайг удирдан зална уу. Амэн.

Угтлагын зан үйл
Санваартан : Эцэг, Хүү, X Ариун Сүнсний нэр алдраар.
Хариу: Амэн.

  1. Санваартан: Есүс Христ бидний Эзэний хишиг ивээл, Тэнгэрбурханы энэрэл хайр, Ариун Сүнсний эв нэгдэл та бүхэнтэй хамт байх болтугай.
    Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
  2. Санваартан: Тэнгэрбурхан бидний Эцэг, Есүс Христ Эзэний амар амгалан ба хишиг ивээл та нартай хамт байх болтугай.

  3. Санваартан: Эзэн та нартай хамт байх болтугай.

  4. Хамба лам: Амар амгалан та нартай хамт байх болтугай.
    Хариу : Таны амь сүнстэй хамт байх болтугай.

Наманчлалын өчиг

  1. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
    Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж байснаа
    би хүлээж байна.

    Цээжээ дэлдэхдээ тэд ийн хэлдэг :
    Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын буруу.
    Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин Мариа, бүх Тэнгэр элчүүд, бүх Гэгээнтнүүд, мөн ахан дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний төлөө залбирахыг гуйж байна.

    Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
    Хариу: Амэн.
  2. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
    Аяа, Эзэн минь, та биднийг өршөөнө үү.
    Хариу: Учир нь, бид таныг доромжлон гутаав.
    Санваартан: Аяа, Эзэн минь, та өөрийн өршөөл ивээлийг бидэнд үзүүлнэ үү.
    Хариу: Та өөрийн аврал ивээлийг бидэнд хайрлан соёрхоно уу.

  3. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
    Гэмшсэн зүрх сэтгэлийг илаарьшуулахын төлөө таныг илгээсэн ажээ : Эзэн минь, өршөөгөөрэй.
    Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
    Санваартан: Та гэм нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн билээ : Христ минь, өршөөгөөрэй.
    Хариу: Христ минь, өршөөгөөрэй.
    Санваартан: Бидний төлөө зуучлан залбирахын төлөө та Эцэгийн баруунтаа суудаг юм. Эзэн минь, өршөөгөөрэй.
    Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
    Санваартан : Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
    Хариу: Амэн.

Эзэн минь, өршөөгөөрэй хэмээх гэмшлийн дуудлагыг үргэлжлүүлэн хэлнэ. Тус гэмшлийн дуудлага нь өмнө үйлдсэн наманчлалын даатгал залбиралд багтсан бол хэлэхгүй.
Санваартан: Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
Санваартан: Христ минь, өршөөгөөрэй.
Хариу: Христ минь, өршөөгөөрэй.
Санваартан: Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.

Сүр жавхлан хэмээх магтаал

Хамгийн дээд оргилд байгаа Тэнгэрбурханд сүр жавхлан, дэлхий дэх түүний таалалд оршин буй хүмүүст амар амгалан байх болтугай. Аяа, Тэнгэрбурхан Эзэн, тэнгэрийн Хаан, Тэнгэрбурхан төгс хүчит Эцэг, таныг бид магтаж, таныг бид ерөөж, таныг бид шүтэж, таныг бид алдаршуулж, таны агуу сүр жавхлангийн төлөө тандаа бид талархъя.
Аяа, Амин Ганц Хүү Эзэн, Есүс Христ Тэнгэрбурхан Эзэн, Тэнгэрбурханы Хурга, Эцэгийн Хүү: Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, биднийг өршөөнө үү.
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, бидний залбирлыг хүлээн авна уу. Та Эцэгийн баруунтаа заларч байдаг, биднийг өршөөнө үү. Учир нь, Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн дотор Ариун Сүнсний хамт, ганц та Ариун Нэгэн, ганц та Эзэн, ганц та Дээдийн дээд, Есүс Христ. Амэн.

Магтаал дууссаны дараа санваартан гараа хавсраад ийнхүү хэлдэг: Залбирцгаая.
Санваартантай хамтдаа бүгдээрээ түр хугацаанд аниргүйгээр залбирдаг.

  • Ирэлтийн цаг улирал
    Аяа, Тэнгэрбурхан минь, таны ард түмэн Эзэний Мэндэлсэн өдрийн их баярыг үнэнчээр хүсэн хүлээдгийг та үзэн мэддэг. Бид авралыг тун баяртайгаар хүртэж, энэхүү их баярыг туйлын цэнгэлтэйгээр ямагт тэмдэглэхийг та бидэнд хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
    Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
    Хариу: Амэн.
  • Дөч хоногийн цаг улирал
    Аяа, Тэнгэрбурхан минь, хамаг сайн сайхан хийгээд энэрэл нигүүлслийг бүтээгч минь. Даатган залбирах ба өглөг өгөх хийгээд мацаг барих эдгээр сахих гурван ёс нь гэм нүглийг арилгах арга зам болдгийг та бидэнд нотлон үзүүлсэн билээ. Бидний ухамсар сэтгэл биднийг толгой бөхийлгөх үед таны энэрэл нигүүлсэл биднийг ямагт өргөн тэтгэхийн тулд доорд сэтгэлээр өргөсөн бидний наманчлалыг та таалан болгооно уу.

  • Дээгүүр өнгөрөх цаг улирал
    Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан минь, ариун угаалаар шинэчлэгдсэн таны хүмүүс таны ивээл өмгөөлөл дор арвин үр шимийг ургуулж, танаар мөнх амьдралын баяр баясгаланд хүрэхийн тулд та дээгүүр өнгөрөх үндсэн ёслолыг бидний дотор үргэлжид үйлдэнэ үү.

  • Жирийн цаг улирал
    Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, бид таныг сэтгэлийн гүнээс шүтэн биширч, бүх хүмүүсийг зүрхний угаас хайрлахыг та болгоон соёрхоно уу.

Үгийн ёслол үйлдэх нь
Уншлагын төгсгөлийг тэмдэглэхийн тулд уншигч ийнхүү тунхаглана: Эзэний Үг.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.
Дууллын уншигч аль эсвэл дуучин дууллыг дуулдаг эсвэл хэлдэг. Сүсэгтэн олон дууллын хариултаар хариулна.
Дараа нь хоёрдугаар уншлага байгаа бол түүнийг уншигч дээр дурдсан ёсоор индрээс уншина. Уншлагын төгсгөлийг тэмдэглэхийн тулд уншигч ийн тунхаглана: Эзэний Үг.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.
Аллэлуяа эсвэл Шашны ёслол үйлдэх цаг улирлаар тогтоосон заавар ёсоор аль нэгэн дууг дуулна.
Санваартан тахилын ширээний өмнө бөхийн амандаа ийн хэлнэ:
Аяа, төгс хүчит Тэнгэрбурхан минь, намайг таны Сайн Мэдээний айлдлыг үнэн сэтгэлээсээ тунхаглахын тулд та миний зүрх болон уруулыг ариусгаж соёрхоно уу.
Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.

Санваартан: Н. -н/ы/ийн бичсэний дагуу
Сайн Мэдээний ариун айлдлаас унших уншлага,
Хариу: Эзэн минь, сүр жавхлан танд байх болтугай.
Санваартан : Эзэний Үг.
Хариу: Христ минь, сайшаал магтаал танд байх болтугай.
Дараа нь тэр номыг үнсээд амандаа хэлнэ:
Сайн Мэдээний тунхагласан айлдал бидний гэмийг барагдуулах болтугай.

Элч нарын бэлгэдэл

Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ. Би түүний Амин Ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ.
Доорх үгээс эхлэн Мариагаас мэндэлжээ гэдэг хүртэл бүгд бөхийн хүндэтгэдэг.
Тэрээр Ариун Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ. Тэрээр Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ.
Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг сөрөн амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр ирнэ.
Би Ариун Сүнс, бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд итгэнэ. Амэн.

Никеа Константинополийн бэлгэдэл

Би хамаг үзэгдэхүй ба эс үзэгдэхүй хийгээд тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, гагц Тэнгэрбурханд итгэнэ. Би хамаг үеэс эхлэлтэй Эцэгээс гаралтай Тэнгэрбурханы Амин Ганц Хүү Есүс Христ, гагц Эзэнд итгэнэ. Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, Эцэг лүгээ нэгэн адил бодистой, Тэнгэрбурханаас Тэнгэрбурхан, гэрлээс гэрэл, үнэн Тэнгэрбурханаас үнэн Тэнгэрбурхан юм. Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ. Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө тэнгэрээс бууж, Доорх үгээс эхлэн хүмүүн ажээ гэдэг хүртэл бүгд бөхийн хүндэтгэдэг.
Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн хүмүүн ажээ. Тэрээр бидний төлөө Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. Тэрээр Судрын ёсоор гурав дахь хоногтоо амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэж ирнэ. Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ. Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд итгэнэ. Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ
Түүнийг Эцэг ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг. Тэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ. Би элч нарын эрх мэдэл дээр суурилсан бөгөөд бүх нийтийн католик, ариун нандин, нэг Шашинд итгэнэ. Би гэм нүглийг уучлан өршөөдөг нэг ариун угаалыг сүсэглэнэ. Би үхэгсдийн амилалт хийгээд мөнх амьдрал хүрч ирэхийг хүсэн хүлээнэ. Амэн.
Дараа нь бүх нийтийн даатгал залбирал буюу сүсэгтнүүдийн залбирлыг үйлдэнэ.

ТАЛАРХАЛ-МАГТААЛЫН ЁСЛОЛЫГ ҮЙЛДЭХ НЬ
Сүсэгтнүүд тус тусын өргөлөөрөө өөр өөрсдийн оролцоог илэрхийлэх нь зөв юм. Тэд Эвхарист буюу Талархал-магтаалын ёслолд зориулан талх эсвэл дарс аль эсвэл Сүмийн хэрэгцээ хийгээд ядууст зориулан өөр бусад хишгийг авчирч болно.
Санваартан: Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан, Эзэн минь, таны өгөөмөр билгээр уламжлан танд өргөн барих энэ талхыг бид хүлээн авсан тул та ерөөлтэй. Энэ бол газар дэлхийн үр шим, хүний хөдөлмөрийн үр өгөөж : энэ бол бидний амийн талх.
Хариу: Тэнгэрбурхан үүрд мөнх ерөөлтэй еэ.

Тахилч эсвэл санваартан хундаганд дарс болон дусал усыг хийгээд, амандаа хэлнэ:
Эдгээр ус ба дарсны далд нууцаар дамжуулан хүний мөн чанарыг хуваалцсан Христийн тэнгэрлэг мөн чанарыг бид хуваалцагчид болох болтугай.
Санваартан : Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан, Эзэн минь, таны өгөөмөр билгээр уламжлан танд өргөн барих энэ дарсыг бид хүлээн авсан тул та ерөөлтэй. Энэ бол усан үзмийн модны үр жимс, хүний хөдөлмөрийн үр өгөөж: энэ бол бидний сүнслэг сэтгэлийн ундаа.

Дараа нь санваартан гүнээ бөхийн амандаа ийн хэлнэ:
Аяа, Эзэн минь, доорд сэтгэлээр гэмшиж буй биднийг та хүлээн авна уу.

Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, таны мэлмийд өргөж буй бидний өнөөдрийн өргөл тахил танд тааламжтай байх болтугай.
Үүний дараа санваартан тахилын ширээний хажууд зогсон гараа угаагаад, амандаа хэлнэ:
Аяа, Эзэн минь, гэм буруугаас минь намайг угааж, гэм нүглээс минь намайг цэвэршүүлнэ үү.
Тэр тахилын ширээний ард зогсоод гараа урагш сунган хавсраад сүсэгтнүүдэд ийн хэлнэ:
Санваартан: Ахан дүүс ээ, та нарын болон миний өргөл тахил төгс хүчит Эцэг Тэнгэрбурханы таалалд нийцэхийн тулд залбирцгаая.

Сүсэгтэн олон босож, ийн хариулна:

Таны гар дээрх энэхүү өргөл тахилыг бидний Эзэн өөрийн нэр алдрын магтаал ба сүр жавхлангийн төлөө, бидний болон өөрийн түгээмэл ариун нандин Шашны ач тусын төлөө таалан авах болтугай.
Санваартан: Аяа, Эзэн минь, таны ард түмний энэхүү өргөл тахил тэдэнд ариусал болж, гуйсан бүхнийг нь хүртээхийн тулд тэдний өргөл барьц танд тааламжтай байх болтугай хэмээн танаас бид залбиран гуйж байна.Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.

Талархал-магтаалын 2 дугаар Даатгал залбирал

Санваартан: Зүрх сэтгэлээ өөдөө өргөцгөө.
Хариу: Бид Эзэн рүү түүнийгээ өргөцгөөе.
Санваартан: Бид Тэнгэрбурхан Эзэндээ талархлаа өргөцгөөе.
Хариу: Энэ нь зөв зохистой.
Санваартан : Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан Эзэн, ариун гэгээн Эцэг минь. Есүс Христ таны хайрт Хүүгээр уламжлан бид хэзээ ямагт газар бүрд танд талархлаа өргөх нь үнэхээр зохистой бөгөөд ивээлтэй, бас даатгал авралтай.
Учир нь, та Үгээрээ юм бүхнийг бүтээсэн ажээ : Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн түүнийг та Аврагч ба Цагаатгагч болгож, бидэнд илгээсэн ажээ.
Таны дур тааллыг гүйцэлдүүлэн ариун гэгээн ард түмнийг эрхшээлд тань багтаахдаа Христ Эзэн үхлийн хүлээсийг тайлж, амилалтыг илчлэхийн төлөө тарчлалтынхаа зовлонг эдэлж, мутраа дэлгэсэн ажээ.

Тиймийн тул Тэнгэр элч нар болон хамаг Гэгээнтнүүдтэй хамт таны сүр жавхланг бид тунхаглаж, нэгэн дуугаар ийн хэлнэ :
Ариун, Ариун, Ариун Түг түмний Тэнгэрбурхан Эзэн. Тэнгэр газар таны сүр жавхлангаар бялхам билээ. Хосанна хамгаас өндөрт. Эзэний нэр алдраар ирэгч нь ерөөлтэй еэ. Хосанна хамгаас өндөрт.
Санваартан: Аяа, Эзэн минь, та үнэхээр ариун гэгээн, хамаг ариун гэгээн ахуйн эх булаг билээ.
Эдгээр өргөл барьцыг та шүүдэр мэт өөрийнхөө Сүнсээр aриусгана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Тиймийн тул тэдгээр нь бидэнд Есүс Христ бидний Эзэний Бие ба Цус болох болно.

Тарчлалтанд өөрийгөө сул чөлөөтэй өгөх үедээ, тэр талх авч, талархал өргөхдөө түүнийг хувааж, шавь нартаа өгөөд, хэлсэн нь :
Та бүхэн үүнийг ав, тэгээд ид : энэ бол та нарын төлөө өгөх миний Бие.
Үүнтэй нэгэн адил, оройн зоог дууссаны дараа

тэрээр хундагыг авч, талархлыг дахин дэвшүүлэхдээ шавь нартаа өгөөд, хэлсэн нь :
Та бүхэн үүнийг ав, тэгээд уу : энэ бол миний Цустай хундага, энэ бол шинэ гэрээ, мөнхийн эвслийн гэрээний Цус. Түүнийг та нарын төлөө , түмэн олны төлөө гэм нүглийг уучлан өршөө хөө р урсгах болно. Намайг дурсан үүнийг үйлд.

Санваартан: Итгэл бишрэлийн далд нууц.
Хариу: Аяа, Эзэн минь, таныг ирэх хүртэл бид үхлийг тань зарлаж, амилалтыг тань тунхаглана.
Эсвэл:
Аяа, Эзэн минь, энэхүү талхнаас идэж, тэрхүү хундагаас уух болгондоо таныг ирэх хүртэл бид үхлийг тань зарлана.
Эсвэл:
Та өөрийн загалмай ба амилалтаар биднийг чөлөөлсөн тул ертөнцийн Аврагч минь, та биднийг аварна уу.
Тиймийн тул, Эзэн минь, түүний үхэл ба амилалтыг дурсан санахдаа бид амийн талх ба авралын хундагыг танд өргөн барья. Бид таны өмнө залбиран зогсож, танд сүсэглэн үйлчлэх болсондоо талархаж байна.
Түүнчлэн Христийн Бие ба Цусыг хуваалцахдаа бид Ариун Сүнсээр хамтдаа нэгдэхийн тулд танд хандан залбиран гуйж байна.
Аяа, Эзэн минь, манай Пап лам Н., бидний Хамба лам Н. болон бүх лам санваартантай хамт газар дэлхийд дэлгэрсэн түгээмэл таны Шашныг тэнгэрлэг энэрэл хайрын дотор улам төгс байлгахын тулд
түүнийгээ та эргэн санана уу.

Талийгаачдын төлөөх талархал-магтаалын Мөргөл дээр үүнийг нэмж хэлэх болно.
Энэ ертөнцөөс хальсан Н. -г/ыг/ийг та (өнөөдөр) өөртөө дуудсны тул өөрийн зардасыг дурсан санана уу. Таны Хүүгийн үхлийн хувь заяатай нэгтгэгдсэн тэр түүний амилалтын хувь заяагаар түүнтэй нэгдэхийг та болгоон соёрхоно уу.

Амилалтын горьдол найдварын дотор мөнх нойрсож буй бидний ахан дүүс болон таны энэрэл нигүүлслийн дотор багтсан хамаг талийгаачдыг та дурсан санаж, тэдэнд өөрийн жавхлант нүүр царайг үзүүлнэ үү.
Тэнгэрбурханы Эх, төгс жаргалт Цэвэр Охин Мариа тэргүүтэй түүний нөхөр гэгээн Иосеф, гэгээн Элч нар болон үеийн үед танд таацан нийцсэн хамаг Гэгээнтнүүдийн хамтаар бид бүхэн мөнх амьдралын хувь заяаг эдлэхдээ таныг магтан дуулж, таныг алдаршуулахын тулд биднийг өршөөнө үү хэмээн танаас бид Есүс Христ таны Хүүгээр уламжлан залбиран гуйж байна.
Түүгээр, түүнтэй, түүнд, Ариун Сүнсний нэгдэлд төгс хүчит Эцэг Тэнгэрбурхан минь танд хамаг хайр хүндлэл ба сүр жавхлан мөнхөөс мөнхөд байх болтугай.
Хариу: Амэн.

Ариун нандин Нэгдлийн зан үйл

Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье :
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.

Санваартан: Аяа, Эзэн минь, Есүс Христ Аврагчийнхаа ирэлт ба түүний ариун найдварыг хүсэн хүлээхдээ бид таны энэрэл нигүүлсэлд түшиглэн хамаг гэм нүглээс үргэлж чөлөөлөгдөх ба хамаг зовлонгоос үүрд хамгаалагдахын тулд биднийг та хорон муу бүхнээс гэтэлгэж, бидний өдрүүдэд амар амгаланг соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Хариу: Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Санваартан: Аяа, Есүс Христ Эзэн минь, та өөрийн Элч нарт Амар амгаланг би та нарт үлдээнэ, амар амгалангаа би та нарт өгнө хэмээн айлдсан билээ. Бидний гэм нүглийг бус харин Шашныхаа итгэл бишрэлийг үзэхдээ та өөрийн дур тааллын үүднээс
амар амгалан ба эв нэгдлийг өөрийн Шашинд хайрлана уу. Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Санваартан: Эзэний амар амгалан та нартай хамт үргэлж байх болтугай.

Үүний дараа тохиромжтой бол тахилч эсвэл санваартан нэмж хэлнэ:
Та нар амар амгаланг өргөн баригтун.
Үүний дараа санваартан тахилын талх авч, түүнийг тахилын тавган дээр хувааж, хундаган дотор талхны жижиг хэсгийг хийгээд, амандаа хэлнэ:
Есүс Христ бидний Эзэний Бие ба Цусны энэхүү нэгдэл биднийг мөнх амьдралыг хүртэгчид болгох болтугай.
Энэ үед ийн дуулна эсвэл хэлнэ:
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: биднийг өршөөнө үү.

Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: бидэнд амар амгалангаа хайрлана уу.

Дараа нь санваартан гараа хавсран амандаа хэлнэ:
Аяа, Есүс Христ Эзэн минь, амьд Тэнгэрбурханы Хүү та Эцэгийнхээ дур тааллын ёсоор Ариун Сүнсний ид хүчээр уламжлан өөрийн үхлээр ертөнцийг амьдруулсан билээ. Та туйлын ариун нандин Бие ба Цусаараа намайг хамаг гэм нүгэл ба хорон муугаас ангижруулна уу. Та надаар өөрийн тушаалыг үүрд баримтлуулж, намайг өөрөөсөө үүрд үл хагацааж соёрхоно уу.
Эсвэл :
Аяа, Есүс Христ Эзэн минь, таны биеийг хүртэх энэхүү үйл явц намайг үл буруутгаж, намайг эс шийтгэх ба харин таны асрал соёрхлын үүднээс миний бие ба сэтгэлийг сахин хамгаалж, намайг илаарьшуулах болтугай.
Санваартан өвдөг сөхөрч, тахилын талхыг авч, түүнийг бариад тахилын таваг эсвэл хундаган дээр бага зэрэг өргөөд, сүсэгтэн олонд хандаж өндөр дуугаар ийн хэлнэ:
Үзэгтүн, энэ бол дэлхийн гэм нүглийг арилгах Тэнгэрбурханы Хурга. Хургын зоогт уригдсан хүн бүхэн жаргалтай яа.
Аяа, Эзэн минь, би таныг дээвэр дороо оруулах зохистой нэгэн биш, харин та ганцхан үгийг айлдана уу. Тэгвэл миний амь сүнс эдгэх болно.
Тэгээд санваартан тахилын ширээний өмнө зогсоод амандаа ийн хэлнэ:
Христийн Бие намайг мөнх амьдралын төлөө сахин хамгаалах болтугай.
Үүний дараа тэр тахилын таваг эсвэл тахилын савыг аваад, нэгдлийг хүртэгчид рүү явж очно. Тэр тахилын талхыг авч, ялимгүй дээш өргөөд хүн бүрд үзүүлж хэлнэ: Христийн Бие.
Нэгдлийг хүртэгч хариулна: Амэн.
Тэр нэгдлийг хүртэнэ.
Ариутгалыг үйлдээд санваартан амандаа ийн хэлнэ:
Аяа, Эзэн минь, эдгээр мөнх бусын билигт хишиг биднийг илаарьшуулах мөнхийн их тус болохын тулд
бид амаараа хүртсэн ариун нандин зүйлийг ариун сэтгэлээрээ олж авах болтугай.
Тэгээд санваартан сэнтий рүү буцах боломжтой. Тохиромжтой бол аниргүй ариун бясалгалыг богино хугацаанд үйлдэж болно эсвэл дуулал, магтаалын дуу буюу магтаалыг дуулж болно. Дараа нь тахилын ширээ эсвэл сэнтийн өмнө зогсож буй санваартан сүсэгтэн олонд хандаж гараа хавсраад ийн хэлнэ:
Залбирцгаая: Аяа, Эзэн минь, та Хүүгийнхээ Бие ба Цусаар биднийг тэжээсэн билээ. Зөвхөн үг хэлээр бус харин үйл хэрэг, үнэн мөнөөр таныг тунхаглахдаа бид тэнгэрийн хаанчлалд нийцэн орохын тулд та өөрийнхөө Сүнсээр биднийг удирдана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.

Төгсгөлийн зан үйл

Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, X Ариун Сүнс та нарыг адислах болтугай.
Хариу: Амэн.
Тахилч эсвэл санваартан : Талархал-магтаалын мөргөл өндөрлөлөө, та бүхэн амар амгалан явцгаа.
Эсвэл: Эзэний Сайн Мэдээний айлдлыг тунхаглахаар та бүхэн амар амгалан явцгаа.
Эсвэл: Та бүхэн өөрийн амьдралаар Эзэнийг алдаршуулж, амар амгалан явцгаа.
Эсвэл: Та бүхэн амар амгалан явцгаа.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.

ТАЛАРХАЛ-МАГТААЛЫН МӨРГӨЛИЙН ДАРААХ ДААТГАЛ ЗАЛБИРАЛ

Аяа, Эзэн Есүс минь. Талархал-магтаалын мөргөлийн үед танд үйлчлэх учралын төлөө танд талархлаа.
Таны ариун нандин оршихуй миний зүрх сэтгэлийг баяр баясгалан ба амар амгалангаар бялхаасан билээ.
Тэнгэрлэг Эцэгийн хишиг ивээлээр уламжлан таны хайрын дотор би өсөхийн тулд таны ариун Сүнс намайг үргэлж удирдан залах болтугай.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

Акуйно нутгийн Томас гэгээнтний даатгал залбирал
Аяа, Эзэн, ариун гэгээн Эцэг, төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Миний гавьяагаар бус харин гагц өөрийн өршөөлөөр уламжлан та Хүүгийнхээ эрдэнэт Бие ба Цусаар гэм нүгэлтэн мөхөс намайг тэжээсэн тул би танд гүн талархлаа илэрхийлж байна. Уг ариун нандин нэгдэл надад ял шийтгэлийн учралыг бус харин авралын зуучлалыг хүртээх болтугай хэмээн би залбирч байна. Тэр надад итгэл бишрэлийн хуяг ба хүсэл зоригийн дуулга болох болтугай.

Тэр миний сөрөг гажлаас тонилж, миний махан биеийн хүсэл тачаалыг дийлэх болтугай. Тэр энэрэл хайр ба тэсвэр тэвчээр, төлөв даруу ба дуулгавартай байдал, хамаг эрдэм буяныг өсгөн олшруулах болтугай.
Тэр үзэгдэх ба эс үзэгдэх миний хамаг өстөн дайснуудын эсрэг бат бэх хэрэм болж, миний биет ба сүнслэг хамаг хөөрлийг төгс тайвшруулах болтугай.
Тэр намайг үнэн Тэнгэрбурхан болох тантай нягт
нэгтгэж, эцэст тантай хамт мөнхийн аз жаргалыг хүртэх болготугай. Мөн түүнчлэн та, Хүү, Ариун Сүнстэй хамт Гэгээнтнүүдийн үнэн гэгээн гэрэл, бялхам жаргалан, мөнхийн баяр хөөр, дуусашгүй хангалуун амь амьдрал, төгс аз жаргал болох өгүүлж баршгүй энэхүү зоогт гэм нүгэлтэн мөхөс намайг удирдан зална уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

Христийн сүнс
Христийн сүнс намайг ариун болготугай!
Христийн Бие намайг авартугай!
Христийн Цус намайг согтоотугай!
Христийн хавирганы ус намайг угаатугай!
Христийн тарчлалт намайг хүчтэй болготугай!
Сайн Есүс ээ. Намайг сонсон соёрхтугай.
Намайг олон шархныхаа дотор хоргодуултугай.
Намайг өөрөөсөө бүү салгатугай.
Намайг сүнсний зальт дайснаас хамгаалтугай!
Намайг үхэхийн цагт дуудтугай.
Бас гэгээнтнүүдийн тань хамтаар
Таныг мөнхөд магтахын тулд
Намайг өөрийнхөө өмнө ирүүлтүгэй. Амэн.
Өөрийгөө өргөн барих өчиг
Эзэн, та миний бүхий эрх чөлөөг таалан авна уу.
Та миний ой ухаан, миний оюун ухаан, миний бүхий хүсэл зоригийг хүлээн авна уу.
Хамаг эзэмших зүйлс минь таны өгөөмөр билигт хишиг байдаг бөгөөд таны дур таалал намайг удирдан залахын тулд би энэ бүгдийг танд эгүүлэн өгнө өө.
Таны хайр дурлал ба хишиг ивээлд миний сэтгэл хангалуун байдаг тул та надад эдгээрийг хайрлана уу.
Өөр юуг ч танаас үл гуйна. Амэн.

XI Клэмэнт Пап ламын алдар нэрийн дор танигдсан даатгал залбирал
Аяа, Эзэн минь,
Би итгэж байгаа боловч улам бат итгэсүгэй ;
Би найдаж байгаа боловч улам нот найдсугай ;
Би хайрлаж байгаа боловч улам их хайрласугай ;
Би шаналж байгаа боловч улам гүн шаналсугай .
Анхлан бүтээгч таныгаа шүтэн биширье, би ;
Эцэслэн гүйцэтгэгч таныгаа хүсэн хүлээе, би ;
Мөнхийн тэтгэгч таныгаа сайшаан магтья, би ;
Нигүүлсэхүйн ивээгч тандаа даатган залбирья, би.
Таны билиг ухаан намайг удирдах болтугай;
Таны шударга ёс намайг захирах болтугай;
Таны өршөөл ивээл намайг тайвшруулах болтугай;
Таны ид хүчин намайг хамгаалах болтугай.

Аяа, Эзэн минь,
Танд нийцэх санаа бодлоо,
Танаас гарах үг хэлээ,
Таныг дагах ажил үйлсээ,
Танд зориулах зовлон зүдгүүрээ
Тандаа өргөн барья, би.
Танд тааламжтай аливаа бүхнийг хүсье, би ;
Танд тааламжтай учир шалтгааныг хүсье, би ;
Танд тааламжтай зам мөрийг хүсье, би ;
Танд тааламжтай цаг мөчийг хүсье, би.

Аяа, Эзэн минь,
Тандаа даатган залбирья, би ;
Оюун ухааныг минь гийгүүлнэ үү, та ;
Хүсэл зоригийг минь бадраана уу, та ;
Зүрх сэтгэлийг минь ариусгана уу, та ;
Амь сүнсийг минь ариулна уу, та.
Өнгөрсөн гэм нүгэлдээ гэмшсүгэй, би ;
Ирэх сорилтоос татгалзсугай, би ;
Өөрийн алдаа эндэгдлээ зассугай, би ;
Эрдэм буяныг дэлгэрүүлсүгэй, би ;

Аяа, энэрэнгүй Тэнгэрбурхан минь,
Таныгаа хайрлаж,
Өөрийгөө умартаж,
Хөршдөө үйлчилж,
Аливаа бүхнийг хэлтрүүлэхийг болгоон соёрхоно уу, та.
Дээдсээ сонсож,
Доодсоо тэтгэж,
Анд нөхдөө халамжилж,
Атаатан дайснаа өршөөж явья, би.
Савсаг самууныг хатуужлаараа,
Хариг харамчийг өгөөмөрөөрөө,
Уур хилэнг тэвчээрээрээ,
Залхуу хойргыг зүтгэлээрээ давж явья, би.
Бодож төлөвлөхдөө болгоомжтой,
Аюул нүүрлэхэд туйлбартай,
Харш бүхэнд тэвчээртэй,
Магтаал үгэнд хүлээцтэй байлгаж хайрлана уу, та.
Аяа, Эзэн минь, залбирахдаа анхааралтай,
Хооллохдоо хэмжээтэй,
Ажиллахдаа тууштай,
Шийдэхдээ ухамсартай байлгаж хайрлана уу, та.
Үнэн сэтгэлтэй,
Даруу зантай,
Үлгэр дууриалтай,
Зөв амьдралтай амьд явья, би.
Ааш авираа засаж,
Хишиг буяныг дээдлэж,
Ёс зүйг дагаж,
Аврал ивээлийг хүртэж явья, би.
Газар дэлхийн юм бүхэн хэмжээтэй,
Тэнгэрлэг юм бүхэн эгнэшгүй,
Мөнх бус бүхэн хугацаатай,
Мөнх бүхэн хязгааргүй гэдгийг
танаас танин мэдсүгэй, би.
Үхэлдээ бэлтгэж,
Шүүлтээс эмээж,
Тамаас зугтааж,
Тэнгэрийн оронд хүрэхийг болгоон соёрхоно уу, та.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.

Цовдлогдсон Есүс Христ бидний Эзэнд зориулсан
даатгал залбирал
Аяа, сайн, туйлын зөөлөн Есүс ээ.
Өөрийн зүрх сэтгэлд итгэл бишрэл, горьдол найдвар ба энэрэл хайрын мэдрэмжийг бялхаахын тулд өөрийн гэм нүглээс ариун үнэн наманчлал ба туйлбар төгс гэмшлийг төрүүлэхийн тулд мөхөс миний бие таны өлмийн өмнө сөгдөж, танд чин сэтгэлээсээ хандан залбиран гуйж байна.

Аяа, сайн Есүс ээ.
Таны тухай : Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан. тэд миний бүх ясыг тоолсон юм (Дуулал 2216-17) хэмээн таны аманд урьдаас тавьсан Давид зөнчийн үгсийг нүдэндээ нандигнахдаа ихэд зовон гашуудаж буй би таны таван шархыг оюун сэтгэлдээ тунгааж, гүн гүнзгий эргэцүүлье. Амэн.

Амар сайн уу, Хатан эх минь
Амар сайн уу, нигүүлсэхүй Хатан эх минь.
Амар сайн уу, амь нас минь, зөөлөн найдвар минь.
Евагийн огоорсон хөвгүүд бид тандаа хандму.
Эмгэнэж, гашууддаг бид нулимст энэхэн хөндийд таныгаа эгээрмү.
Асрагч эх та нигүүлсэнгүй мэлмийгээрээ биднийг тольдоно уу.
Ариун хэвлийнхээ үр Есүсийг та бидэнд энэхэн цөллөгөөс хагацсанаас хойш үзүүлнэ үү.
Аяа, өршөөлт, итгэлт, зөөлөн охин Мариа минь. Амэн.

Ассиси нутгийн Францис гэгээнтний зохиосон даатгал залбирал
Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч болгон соёрхоно уу.
Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас би энэрэл хайрыг хүргэх болно.
Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас би уучлал өршөөлийг хүргэх болно.
Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас би эв нэгдлийг хүргэх болно.
Хаа нэгтээ эргэлзээ тээнэгэлзэл байх аваас би итгэмж найдлагыг хүргэх болно.
Хаа нэгтээ эндүү ташаарал байх аваас би үнэн зөвийг хүргэх болно.
Хаа нэгтээ ядрал цөхрөл байх аваас би итгэл найдварыг хүргэх болно.
Хаа нэгтээ уйтгар гуниг байх аваас би баяр баясгаланг хүргэх болно.
Хаа нэгтээ сүүдэр харанхуй байх аваас би гэгээн гэрлийг хүргэх болно.
Аяа, тэнгэрлэг Эзэн, тайтгарахаасаа илүүтэй бусдыг тайтгаруулж, ойлгогдохоосоо илүүтэй бусдыг ойлгож, хайрлагдахаасаа илүүтэй бусдыг хайрлаж болохыг та надад соёрхоно уу.
Учир нь өгөхдөө бид хүлээн авна, уучлахдаа бид өршөөгдөнө, үхэхдээ бид мөнх амьдралд төрнө. Амэн.

Пап лам VI Паулын залбирал
Аяа, Эзэн минь, та биднийг дэлхий даяар өлсгөлөн, ядуурал дунд амьдарч, үхэж буй ахан дүүстээ үйлчлэх зохистой хүмүүс болгоно уу.
Та тэдгээр ахан дүүст маань бидний гараар өдөр тутмын талхыг өгнө үү.
Бидний хайр халамжаар уламжлан амар амгалан ба баяр баясгаланг тэдэнд хайрлана уу. Амэн.

Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)

Төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Одоо би Есүс Христ бидний Эзэн, таны гагц Хүүгийн үндсэн ёслолыг хүртэж байна. Би энэхэн үндсэн ёслолыг амьдралын эмч рүү очиж яваа өвчтэй хүний адилаар, өршөөлийн эх булаг руу очиж яваа бузар хүн мэтээр, мөнхийн гэгээн гэрэл рүү очиж яваа сохор хүний адилаар, тэнгэр газрын Эзэн Тэнгэрбурхан руу очиж яваа ядуу хүн мэтээр хүртэж байна.
Та уудам сэтгэлээрээ уламжлан миний өвчнийг илаарьшуулж, бузрыг арилгаж, харанхуйг гийгүүлж, хоосонг дүүргэж, нүцгэнийг хувцаслана уу. Тиймийн
тул би сүнснийхээ аврал болох, Тэнгэр элч нарын амин талх болох хаадын Хаан, эздийн Эзэнийг хүндлэл ба дорд сэтгэлээр, гэмшил ба сүсгээр, итгэл ба цэврээр, дур зориг ба шулуудсан сэтгэлээр хүлээн авах болно.
Зөвхөн Эзэний бие ба цусны үндсэн ёслолыг хүртэх бус үндсэн ёслолын бодит зүйлс ба хүчин чадлыг надад давхар хүртээн соёрхоно уу хэмээн би танаас
залбиран гуйж байна.
Аяа, туйлын сайн сайхан Тэнгэрбурхан минь. Та надад Охин Мариагаас мэндэлсэн өөрийн гагц Хүү Есүс Христ бидний Эзэний биеийг хүртээнэ үү.
Тийнхүү би түүний нууцлаг биед орох ба түүний эрхтнүүдийн нэгд тооцогдох зохистой нэгэн болох болно.
Аяа, туйлын хайрт Эцэг минь. Та өөрийн хайрт Хүүг надад хайрлан соёрхоно уу. Тийнхүү одоо би энэхэн амьдралынхаа замд үзэгдэх байдал нь далдлагдсан
түүнийг хүлээн аваад, эцэст түүнтэй нүүр тулан үргэлжид түүнийг илээр харах болно. Тэрээр тантай болон Ариун Сүнсний хамт үүрд мөн

Аяа, итгэлт, өршөөлт Эх минь, Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа минь. Зохисгүй гэм нүгэлтэн, мөхөс би хамаг сэтгэлээрээ, хамаг хайраараа тандаа очиж яваа
юм. Загалмайд өлгөгдсөн хайрт Хүүгийнхээ дэргэд зогсож байсныхаа адилаар та Хүүгийн тань туйлын ариун биеийг хүртэх гэж буй гэм нүгэлтэн мөхөс миний болон бүх сүсэгтнүүдийн дэргэд зогсоно уу хэмээн таны энэрэл хайраар уламжлан би залбиран гуйж байна. Та хишиг ивээлийнхээ дэмээр уламжлан түүнийг зөв зохистойгоор, үр шимтэйгээр хүртээн соёрхоно уу. Амэн.

Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
(Actus communionis spiritualis – Act of Spiritual Communion)

Есүс минь ээ! Та Адислагдсан Ариун Зүйлст оршдог гэдэгт би итгэн биширнэ. Би хамаг зүйлсээс илүүтэй танд хайртай бөгөөд таны оршихуйг сүнснийхээ дотор эрмэлзэж байна. Би таныг үндсэн ёслолоор уламжлан хүлээн авч чадахгүй тул наанадаж, та миний зүрх сэтгэлд сүнслэг зам мөрөөр ирнэ үү. Таныг тэнд байдгийн адилаар би таныг тэврээд, би өөрөө тантай бүхлээрээ нэгдэнэ. Намайг өөрөөсөө үүрд үл холдуулна гэдгээ зөвшөөрнө үү. Амэн.

Төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Одоо би Есүс Христ бидний Эзэн, таны гагц Хүүгийн үндсэн
ёслолыг хүртэж байна. Би энэхэн үндсэн ёслолыг
амьдралын эмч рүү очиж яваа өвчтэй хүний адилаар, өршөөлийн эх булаг руу очиж яваа бузар хүн мэтээр, мөнхийн гэгээн гэрэл рүү очиж яваа сохор хүний адилаар, тэнгэр газрын Эзэн Тэнгэрбурхан руу очиж яваа ядуу хүн мэтээр хүртэж байна.

Та уудам сэтгэлээрээ уламжлан миний өвчнийг илаарьшуулж, бузрыг арилгаж, харанхуйг гийгүүлж,
хоосонг дүүргэж, нүцгэнийг хувцаслана уу. Тиймийн
тул би сүнснийхээ аврал болох, Тэнгэр элч нарын
амин талх болох хаадын Хаан, эздийн Эзэнийг
хүндлэл ба дорд сэтгэлээр, гэмшил ба сүсгээр, итгэл
ба цэврээр, дур зориг ба шулуудсан сэтгэлээр хүлээн
авах болно.

Зөвхөн Эзэний бие ба цусны үндсэн ёслолыг хүртэх
бус үндсэн ёслолын бодит зүйлс ба хүчин чадлыг
надад давхар хүртээн соёрхоно уу хэмээн би танаас
залбиран гуйж байна.

Аяа, туйлын сайн сайхан Тэнгэрбурхан минь. Та
надад Охин Мариагаас мэндэлсэн өөрийн гагц Хүү
Есүс Христ бидний Эзэний биеийг хүртээнэ үү.
Тийнхүү би түүний нууцлаг биед орох ба түүний
эрхтнүүдийн нэгд тооцогдох зохистой нэгэн болох болно.

Аяа, туйлын хайрт Эцэг минь. Та өөрийн хайрт Хүүг
надад хайрлан соёрхоно уу. Тийнхүү одоо би энэхэн
амьдралынхаа замд үзэгдэх байдал нь далдлагдсан
түүнийг хүлээн аваад, эцэст түүнтэй нүүр тулан
үргэлжид түүнийг илээр харах болно. Тэрээр тантай
болон Ариун Сүнсний хамт үүрд мөн

Христийн сүнс намайг ариун болготугай!
Христийн бие намайг авартугай!
Христийн цус намайг согтоотугай!

Сайн Есүс ээ! Намайг сонсон соёрхтугай!
Намайг олон шархныхаа дотор хоргодуултугай!
Намайг өөрөөсөө бүү салгатугай!

Намайг үхэхийн цагт дуудтугай!
Бас гэгээнтнүүдийн тань хамтаар Таныг мөнхөд магтахын тулд Намайг өөрийнхөө өмнө ирүүлтүгэй! Амэн.

Лоёола нутгийн Игнасиус гэгээнтэн (1491-1556)

Эзэн, та миний бүхэл эрх чөлөөг таалан авна уу. Та миний ой ухаан, миний оюун ухаан, миний бүхэл дур зоригийг хүлээн авна уу. Хамаг эзэмших зүйлс минь таны өгөөмөр билиг байдаг бөгөөд таны дур таалал намайг удирдан залахын тулд би энэ бүгдийг тандаа эгүүлэн өгнө өө. Таны хайр дурлал ба хишиг ивээлд миний сэтгэл хангалуун байдаг тул та надад эдгээрийг хайрлана уу. Өөр юуг ч танаас үл гуйна. Амэн.

Аяа, авралт золиослогч!
Та тэнгэрийн үүдийг нээсэн тул
Өстөн дайснуудыг довтлохуй дор
Та хүчин чадал, дэм тусламжийг хайрлаач!
Аяа, гагц нэг тэнгэрлэг Гурвал минь.
Та өөртэйгөө үүрд мөнх амьдрах
Тэнгэрийн эх орныг бидэнд хайрлана уу
Танд мөнхийн сүр жавхлан байх болтугай. Амэн.

Аяа, амар амгалангийн Хаан минь ээ, та бидэнд амар амгалангаа хайрлаж, гэм нүглийг маань өршөөн соёрхоно уу. Тэрс үзэлтнийг Шашнаас сарниулж, Шашныг огоот сүйрүүлэхгүйн тул та түүнийг сахин өмгөөлнө үү.
Иммануел Тэнгэрбурхан. Тэрээр Эцэг ба Ариун Сүнсний сүр жавхланд хийгээд бидэнтэй хамт байдаг юм. Тэрээр биднийг адислаж, бидний сэтгэлийг ариусгаж, бидний сүнс ба биеийн өвчнийг илаарьшуулах болтугай.
Аяа, Христ минь. Та биднийг аврахаар ирсний тул бид таныг төгс энэрэнгүй Эцэг ба Ариун Сүнсний тань хамт тахин шүтмү. Амэн.

Аяа, тэнгэрлэг тахилын ширээ, танд амар амгалан байх болтугай.
Танаас хүртсэн тахил нь гэм нүглийг өршөөх хийгээд өрийг цайруулахад үр шимтэй байх болтугай.
Тэр тахил намайг Христийн шүүхийн өмнө сандралгүйгээр, тамын ялгүйгээр бат зогсоох болтугай.
Тан руу эргэн ирж, шинэ тахилыг өргөх учрал тохиох эсэхийг би үл мэднэ.
Тэнгэрийн Эзэн, та намайг сахин хамгаална уу, та аврал ба үнэний зам мөр болох ариун Шашнаа сахин өмгөөлнө үү. Амэн.

Эзэн Есүс Христ минь. Та зүрх сэтгэлийнхээ гүнээс мөнх Эцэгийг шүтэн биширдэг бөгөөд та түүнээс Ариун Сүнсний энэрэл хайранд гялалзсан Хүү болж гарсан билээ. Та биднийг зүрх сэтгэлдээ татан ойртуулна уу. Тиймийн тул таны тэнгэрлэг Хүүгийн байдлыг хуваалцахдаа бид таны төсөөгөөр биднийг бүтээсэн Эцэгийг шүтэн бишрэх болно. Тэнгэрлэг Эцэг минь. Та Хүүгийнхээ зүрх сэтгэлээр илчлэгдсэн энэрэл хайрын зүгт таныг үл мэдэгчдийг удирдан зална уу. Амэн.

Ийм Ариун Нандин Зүйлийг
Үзэж хүндэлмүй
Тэрээр хуучин тогтоолыг
Шинэтгэн өөрчлөв
Итгэлээр үргэлжилж
Оюун мэдрэхүйд тусалмуй.
Төрөгч ба төрөгдөгч нарт
Баяр хийгээд цэнгэл болтугай.
Амар, хүнд, эрхэм хийгээд
Мөн бас сайшаал болтугай.
Эцэг, Хүүгээс гарагч Сүнсэнд
Адилаар магтагдтугай! Амэн.

У. Эзэн минь. Тa тэнгэрээс тэдэнд амин зуулга буулгaсaн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
Н. Хaмaг цэнгэлээр дүүрэн aдислaлыг өгсөн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
У. Залбирцгаая: Есүс Христ Эзэн минь, та тарчлалтынхаа дурсамж тэмдэглэлийг энэхүү гайхамшигт ариун нандин зүйлээр бидэнд үлдээсэн билээ.

Бид танаас залбиран гуйж байна. Цагаатгалын үр
шимийг ашид хүртэж болохын тул таны ариун бие
ба эрдэнэт цусны гүн утгыг дээдлэх хишгийг бидэнд
хайрлан соёрхоно уу.
Та бол мөнхөд сууринд суугч, мөнхөд амьд байгч
болой. Амэн.

Ерөөлтэй еэ, Тэнгэрбурхан ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний эрхэм дээд алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, үнэн Тэнгэрбурхан, үнэн хүн Есүс
Христ ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Есүсийн алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний Ариун Нандин Зүрх ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний Эрдэнэт Цус ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тахилын ширээний Адислагдсан Ариун
Нандин Зүйл дэх Есүс ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Ариун Сүнс тайтгаруулагч ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Христийн тэнсэлгүй Эх, туйлын ариун
Мариа ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний язгуурын гэм нүгэлгүй ариун үр
тогтолт ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний тэнгэрт залагдан алдаршихуй
ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Эх бөгөөд Цэвэр Охин Мариагийн
алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний бат журамт нөхөр Иосеф
ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тэнгэр элч нар болон гэгээнтнүүдийн
дундах Тэнгэрбурхан ерөөлтэй еэ! Амэн.

Баяр ёслолын үед
Баяртайгаар нэгдэцгээе!
Бүхий зүрх сэтгэлээсээ
Баярт магтаалыг дуулцгаая!
Бидний хуучин эцэслэж,
Бүх сэтгэл, бүх үг, бүх үйлст
Бүгд шинэтгэгдэн өөрчлөгдөв.
Өвөг дээдсийн
Өв тахилгын ёсоор
Хурга ба талх болсон
Христ ах дүү нартайгаа
Хуваалцаж, барьсан
Оройн зоогийг
Дурсан санацгаая!
Баярын хургыг зооглохуй дор
Баяр ёслол өндөрлөж,
Эзэн өөрийн биеийг
Бүхий бүгдэд
Бүхэл нэг мэтээр
Элч нартаа гараараа өгснийг
Бид батад итгэнэ.
Тэрээр талх болох биеэ
Тэдэнд өгч,
Тэрээр цусныхаа аягыг
Тэдэнд өгч,
Тэдэнд хэлэхдээ:
Та нар бүгд үүнийг ав,
Тэгээд үүнээс уу.
Тэрээр тахилыг ийн
Тогтоосон бөгөөд
Тэрээр гагц санваартнуудаа
Түүнийг өргүүлэхээр томилов.
Тиймийн тулд тэд
Түүнийг өргөхдөө өөрсдөө авч,
Түүнийг өрөөлд өгөх зохистой.
Тэнгэр элчүүдийн талх,
Хүмүүсийн талх болох
Тэнгэрлэг амин талх
Эцсийн хэлбэр дүрс болсон.
Тарчиг ядуу, даруу зардас нь
Эзэнээ эзэмшиж болно.
Аяа, гайхамшигт зүйл!
Аяа, гагц нэг тэнгэрлэг Гурвал минь.
Таны орших гэрлийг хүртэхийн тул
Та өөрийн зам мөрөөр
Биднийг удирдан зална уу.
Таныг бид магтахуй цаг дор
Та бидэнд хүрч ирнэ үү хэмээн
Бид танаас залбиран гуйж байна. Амэн.

(Lauda Sion – Laud, O Zion)

Аяа, Сион хот оо!
Аврагч ба удирдагчаа Ариун магтаaлаар та магтагтун!
Тэрээр хамаг магтаaлын чанадахь Тиймийн тул хир хэмжээгээрээ Түүнийг магтаалаар магтагтун!
Ариун магтаал болох Ариун нандин зоогт Арван хоёр шавьд
Аргагүй үнэн өгөгдсөн Амийн ба амин талх Ахин бидэнд үзэгдэнэ.
Эвхаристыг үндэслэсэн Энэхүү зоогийг эргэн санахдаа Энэ өдрийг баяр ёслол болгогтун!
Тиймийн тул халуун сэтгэлээр
Түүнийг суу алдартай магтаад
Түүнд талархлаа илэрхийлцгээе!
Шинэ хааны тахилын ширээн дээрх
Шинэ дээгүүр өнгөрөх зоогийн
Шинэ тогтоол хуучныг гүйцэтгэнэ.
Тиймийн тул хуучныг шинэ,
Түнэр харанхуйг үнэн болгоод
Тэрхүү сүүдрийг гэрэл гийгүүлнэ
Оройн зоог дээрээ Христ
Өөрийн тэмдэглэсэн зүйлсийг
Өөрийн дурсгалд үйлд хэмээн тушаасан
Түүний ариунаар тогтоосон тогтоолоор
Тахилын авралд өргөлт дарс ба
Талхыг бид аравнайлна.
Түүний биеийг тус талх болгосон,
Түүний цусыг тус дарсанд хувиргасан,
Тийм гүн номлол итгэгчдэд соёрхогдоно.
Эс ойлгогдох, эс үзэгдэх зүйлсийг
Эрэлхэг зоригтой итгэл бишрэл нь
Энгийн зүйлсийн чанадад бататгана.
Эд юм бус атал тэмдэг нь
Энэхүү гайхамшигтай зүйлсийг
Эдгээр өөр зүйлсийн дор далдална
Бүхэл Христ одоо цустай аяга,
Бодит амин зуулга болж
Бидний хоёр зүйлсийн дор оршино.
Үл хагарсан, үл хэсэглэгдсэн
Үл хуваагдсан бүхэл бүтэн
Үүнийг бид хүлээн авна.
Ганц хүн байвч, мянган хүн боловч
Газар энд байвч, газар тэнд боловч
Гагц нэг амин зуулга үл барагдана.
Алив саар муу эсхүл сайн сайхан
Амьд явах эсхүл мөхөж сөнөх
Ав адилгүй хувь заяа.
Амьдрах сайхан, үхэх муухай
Ав адилхан амин зуулга
Ав адилгүй хувь заяа.
Ариун зүйлийг хуваахад
Алив хэсэг дотор
Бүхэл бүтэн чанар оршдогийг
Бүү сэжиглэ, харин санагтун!
Гадаад тэмдгийг хуваахад
Ганц зүйл ч өөрчлөгдөхгүй
Басхүү нэгэн хэлбэр дүрс ба
Байдал төлөв нь оршсоор байдаг юм.
Харваас, тэнгэр элчүүдийн талхыг
Аян замын амин зуулга болгоно.
Харваас, хөвгүүдийн үнэн талхыг
Анч нохойн хоол үүрд үл болгоно.
Дээр цагаас бэлтгэсэн, Исаакийн золиос,
Дээгүүр өнгөрөхийн золиос дахь хурга,
Дээд эцгүүдэд өгөгдсөн маннагаар
Дүрсийг зөгнөж бэлгэдсэн байсан юм.
Та, Есүс, бидний өршөөл нигүүлсэл.
Та сайн хоньчин ба амин талх.
Та биднийг тэжээж, биднийг хамгаална.
Та энэхэн газар дээр
Бидэнд сайн сайхныг харуулна.
Та бүхнийг мэдэгч, бүгдийг чадагч.
Та биднийг тэжээж, биднийг удирдана.
Тантай хамт одоо бид талхыг хуваалцана.
Та цаашид гэгээнтнүүдийнхээ хамтаар
Биднийг ариун гэгээн болгоно уу.
Амэн. Аллэлуяа!

(Verbum supernum – The Word of God)

Тэнгэрлэг Үг бууж байхдаа
Эцэгийнхээ баруун гараас үл тавиулаад,
Томилолтоо биелүүлэхээр
Амьдралынхаа зөрлөг дээр ирэв.
Шавь нь хамсаатантайгаа нийлж
Түүнийг үхүүлэхийн цаг ирэхэд
Тэр өөрийгөө амин зуулга болгож
Шавь нартаа урьдаар бэлэглэв.
Бие ба Цусаа давхар тэмдгээр
Тэр тэдэнд өгсөн болохоор
Тэр давхар мөн чанартайгаар
Бүхэл хүнийг тэжээж болно.

Тэр мэндэлснээрээ хүн болов.
Тэр ширээнд сууснаараа амин зуулга болов.
Тэр амьсгал хурааснаараа цагаатгал болов.
Тэр хаанчилснаараа шагнал болов.
Аяа, гагц нэг тэнгэрлэг Гурвал минь.
Та өөртэйгөө үүрд мөнх амьдрах
Тэнгэрийн эх орныг бидэнд хайрлана уу.

(Adoro te – I Adore Thee)

Үнэн Эзэн таныг тахин мөргөе!
Өнгө дүрсийн дотор нуугдагч аа!
Танд би сэтгэлээ өргөн барья!
Танаар дамжин сэтгэл уужирнам.
Үзэх, амсах, мэдрэхэд хууртагднам.
Үнэн тэнгэрийн үгээр бат мэднэм.
Тэнгэрийн хүүгийн үгийг цөм итгэнэм.
Түүний үг бол туйлын үнэн юм.
Загалмайд нуугдагч тэнгэрлэг чанар буй.
Энэ дотор оршигч тэнгэр хүн буй.
Тэнгэр хийгээд хүмүүнийг бүрэн итгэж
Баруунтайх хулгайчийн гуйлтыг гуйя!
Томас мэт үзмэгц итгэе гэхгүй
Тунгаалт Эзэнээ тахин мөргөе!
Тусаар шагнан, итгэн хайрлаж
Дур хүсэлтэйгээр энэрүүлтүгэй!
Үхлээр биднийг амьдруулав.
Амин хүнс болж биднийг тэжээмүй.
Амьдран тантай нэг болохыг
Амсуулж бидэнд шагнагтун!
Буянт Есүс биднийг нигүүлсэн санагтун!
Бузрыг минь цусаар угаагтун!
Бүлээн дусал цус тань бүх ертөнцийг
Босгон аврах хүчин чадалтай юм.
Нуугдагч Есүсийг үзэж харнам.
Нулимслан хүсэгчийг нигүүлсэн сана!
Нууцыг нээн нүүр тулж
Нүдээрээ үзэх болтугай. Амэн.

(Pange lingua – Sing, My Tongue, the Savior’s Glory)

Гүн утгат Эзэн биеийг
Магтаж дуулсугай.
Жавхлант Эзэн хаан
Үнэ хүнд цусаараа
Ертөнцийг золин авч
Эзэн тэнгэр тахив.
Зарлигаар бидний тулд
Бат охиноос мэндэлж
Хүмүүн дунд нийлэн сууж
Үгийн үрийг түгээн
Нэгэн насны аян замыг
Гайхамшгаар туулав.
Хүнд их үдэшлэгт
Ах дүү нартай сууж
Тогтоолд бичээстэй
Зарчим зарлигийг сахиад
Арван хоёр шавьдаа
Биеэ өгч хүртээв.
Махбодтой ариун үг
Талхыг мах болгож
Үзмийн шүүсийг цус болгон
Үзэгдээгүй гайхамшиг бүтээв
Итгэлийн гэрлээр
Шулуун сэтгэл батадмуй.
Ийм ариун нандин зүйлийг
Үзэж хүндэлмүй
Тэрээр хуучин тогтоолыг
Шинэтгэн өөрчлөв
Итгэлээр үргэлжилж
Оюун мэдрэхүйд тусалмуй.
Төрөгч ба төрөгдөгч нарт
Баяр хийгээд цэнгэл болтугай.
Амар, хүнд, эрхэм хийгээд
Мөн бас сайшаал болтугай.
Эцэг, Хүүгээс гарагч Сүнсэнд
Адилаар магтагдтугай! Амэн.
У. Эзэн минь. Тa тэнгэрээс тэдэнд амин зуулга
буулгaсaн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
Н. Хaмaг цэнгэлээр дүүрэн aдислaлыг өгсөн буюу.
(Ами. Улир. Аллэлуяа)
У. Залбирцгаая: Есүс Христ Эзэн минь, та
тарчлалтынхаа дурсамж тэмдэглэлийг энэхүү
гайхамшигт ариун нандин зүйлээр бидэнд үлдээсэн
билээ. Бид танаас залбиран гуйж байна. Цагаатгалын
үр шимийг ашид хүртэж болохын тул таны ариун бие

ХҮНДЭТГЭЛИЙН ЗАЛБИРАЛ

Бясалгахуй
Хайрт хүү минь ээ, надад тааламжтай байхын тулд гүн бат мэдлэгтэй байх хэрэггүй ; намайг улам хайрлахын тулд намайг доромжлон гомдоосныхоо төлөө үнэнээсээ гэмших гэмшил, цаашид надад улам үнэнч байхыг хүсэх хүсэл бүхнээс дээгүүрт шаардагдана.
Чи дотно найздаа ярьдгийнхаа адилаар одоо надад хэлж болно. Бодол санаа, зүрх сэтгэлийг чинь одоо эзэмдэж байгаа юмсын тухай надад хэл. Надад даатган залбирах хэн нэг хүн чамд байна уу? Тэдгээр хүмүүсийнхээ нэрийг хэл, тэдний тулд хийлгэхээр надаас хүсэж байгаа юмаа надад хэл. Айх хэрэггүй, илүү ихийг гуй. Бусдад сайныг хүсдэг, өөрийгөө умартдаг зүрх сэтгэлд би хайртай.
Тайвшруулахыг хүсдэг ядуусынхаа тухай надад яриач. Өвчнийг нь хөнгөтгөж харахыг хүсдэг өвчтэй хүмүүсийнхээ тухай надад хэлээч. Чамд муухай аашилсан, эсвэл чамайг эсэргүүцсэн хүмүүсийнхээ төлөө ямар нэг юмыг надаас гуй. Тэд бүгдийн төлөө илүү ихийг гуй ; бүх зүрх сэтгэлээрээ тэднийг надад даатга.
Өөрийнхөө төлөө надаас үлэмж хишиг ивээлийг гуй. Чамайг жаргалтай болгодог, бусдад илүү ач тустай, илүү тааламжтай байдаг, намайг, эрхэм Эзэнийг, чиний сүнсний Хань түшгийг хайрлах хайрын илүү зохистой хүсэлт үгэнд чинь үлэмж хишиг ивээл алга уу? Надаас хүсэмжилж байгаа бүхий л хишиг ивээлээ надад хэл. Тэдэнгүй байдаг чи хэрхэн ядуурснаа, тэднийг хэрхэн ганцаараа олж авч чадахаа мэдэхдээ надад тэдний тухай доор сэтгэлээр хэл. Үлэмж хайраар тэдний төлөө гуй, тэгээд тэд чамайг надад илүү тааламжтай болгох болно. Чи байгаа байдлаараа хэрхэн амиа боддогоо, хэрхэн бардам, ихэрхэг, ууртай байдгаа, золиослолын өмнө хэрхэн зүрх алддагаа, ажил хөдөлмөрт хэрхэн залхуурдагаа, сайн амлалтынхаа өмнө туйлбаргүй байдгаа хүүхдийн гэнэхэн зангаар надад хэлээч, тэгээд хүчин чармайлтуудаа сайнаар төгсгөхийг бас адислаж өгөхийг надаас гуй. Эвий хүү минь, айх хэрэггүй, олон олон алдаагаа хараад улайж ичих хэрэггүй. Чиний хийсэн алдааг адилхан бас хийсэн Гэгээнтнүүд тэнгэрт байдаг. Тэд над руу хайраар ирсэн, тэд надад үнэн сэтгэлээсээ залбирсан бөгөөд миний хишиг ивээл тэднийг сайн болгосон, миний мэлмийн өмнө тэднийг ариун болгосон.
Чи бие ба сүнсээрээ минийх болох учиртай. Айх хэрэггүй, тиймийн тул, бие ба сүнсний билигт хишиг болох эрүүл мэнд, ухаан санаа, ой ухаан, ололт амжилтыг надаас гуй. Миний ач тусын тулд тэдгээрийн төлөө надаас гуй. Тиймийн тулд Тэнгэрбурхан бүх юмст алдаршуулагдах болно. Би бүгдийг өгч биелүүлж чадна, надад сүнсийг эрхэм болгох юмсыг өгөхдөө хэзээ ч татгалздаггүй бөгөөд Тэнгэрбурханы дур тааллыг биелүүлэхээ сайнаар чадна.
Эзлэгдэх, туйлдан зовох ч болзошгүй ирээдүйн төлөө чамд, санаанд чинь төлөвлөгөө алга уу? Найдвар болон айдсаа надад хэлээч. Чиний ирээдүйн байдлын тухай юу? Миний бүтээлүүдийнх дундах чиний байр суурийн тухай юу? Бусдад туслахаар чиний хүсэж байгаа сайны тухай юу? Сайн хүсэлд чинь хэрхэн туслах вэ, түүнийг хэрхэн адислах вэ?
Миний төлөө болон бусад хүмүүсийн сүнсний төлөө сайныг хийх хүсэл эрмэлзэл, хичээл чармайлт зэрэг нь чамд байгаа биз дээ? Чамайг хайрлаж, асрамжилдаг зарим нэг нь намайг таньж мэдэх, хайрлан хүндэтгэхийг бараг больсон ч байж мэднэ. Тэдгээр хөөрхий хүмүүсийг миний зүрх сэтгэлд дахин ойр авчрахын төлөө би чамд хүч чадал, мэргэн билиг ухаан, эв дүйг өгөх хэрэгтэй юү? Өнгөрсөн үедээ чи бүтэлгүйтэж байсан уу? Хэрхэн үйлддэгээ надад хэлээч. Бодож санаж байсан бүхнээ яагаад олж авч чаддаггүйг чинь би чамд үзүүлье. Би чамд туслах бөгөөд над руу бусад хүмүүсийг удирдан авчрахын төлөө би чамайг замчлах болно гэдэгт надад найд.
Хайрт хүү минь, загалмайнууд чамд байна уу? Тэдгээр чинь олон юм уу эсвэл хүнд юм уу? Хэн нэгнээс болж чи зовж шаналдаг уу? Хэн нэгэн чамайг шархлуулсан уу? доромжилсон уу? гомдоосон уу? Тэргүүнээ миний цээжинд наа, хэрхэн зовж шаналж байгаагаа надад хэл. Чамд ач хариулаагүй, чамайг халамжлаагүй хэн нэгнийг чи санасаар байдаг уу? Надад бүгдийг хэл, миний зүрх сэтгэлийн илч халуунд чамайг шаналган зовоохыг хүсэж байсан тэднийг уучлах, тэр байтугай мартах хүч чадлыг чи олох болно.
Хүү минь, чамайг юу айлгаж байна вэ? Миний аврал ивээл чамайг тайтгаруулна. Миний энэрэл хайр чамайг дэмжин тэтгэнэ. Би чамаас хэзээ ч холдохгүй, чамайг хэзээ ч орхихгүй. Чиний төлөө байдаг тэдний хүсэл сонирхол ба энэрэл хайранд зарим хүмүүс хүйтэн харьцааг өөгшүүлэн дэвэргэж байна уу? Тэдний төлөө надад залбир. Хэрэв тэр нь чамд болон чиний ариусалд нэн сайн байх бол би тэднийг чиний төлөө дахин өндийлгөнө.
Надад мэдүүлэх аз жаргал чамд байна уу? Сүүлд над руу ирснээс чинь хойш юу тохиолдсон бэ, чамайг юу тайтгаруулсан бэ, чамайг юу баярлуулсан бэ, чамд баяр хөөрийг юу өгсөн бэ? Тэр юу байсан бэ? Чиний хүлээн авсан үнэн нөхөрлөлийн тэмдэг байсан уу? Хүлээж байгаагүй эсвэл бараг найдваргүй болсон байсан амжилт уу? Чамаас гэнэтхэн холдсон айдас уу? Тэр цаг хугацааг чи санаж байна уу, бүх юмсын дотор тэр нь миний дур таалал, миний энэрэл хайр байсан, тэгээд бүх юмсыг авч ирсэн. Чиний зүрх сэтгэл тийм юмстай байгаадаа баяртай байна уу? Хайрт Хүү минь, миний гар чиний төлөө бүгдийг замчилж, бас бэлтгэсэн юм. Хүү минь, одоо намайг хар, тэгээд “Хайрт Есүс, би танд талархъя” гэж хэл.
Одоо чи удахгүй намайг орхино ; надад чи юуг амлах вэ? Тэдгээр амлалтууд чинь үнэн сэтгэлийн, эгэл жирийн, надад тааламжтай хайр ба хүслээр дүүрэн байг. Гэм нүглийн бүх учрал тохиолоос хэрхэн болгоомжтой зайлах, хор хөнөөлд хөтлөх юмс чамаас хэрхэн зайлах, зүрх сэтгэлийн агуу хууран мэхлэлт – энэ дэлхийгээс хэрхэн зайлахыг надад хэлээч. Ядууст найрсаг байхаа амлаач. Миний ач тусын тулд, найз нөхдөдөө хайртай байхаа амлаач ; өстөн дайснаа уучлан өршөөхөө амлаач, гагц үгээр биш, бодол дотроо биш харин үйлсээрээ бүх юманд нигүүлсэнгүй байхаа амлаач. Чиний нүдний өмнө байдаг хөршийнхөө төлөө гэсэн багахан хайр чамд байхад, чамаас нуугдсан намайг чи мартаж байх болно.
Миний бүх Гэгээнтнүүдийг хайрла ; ариун ивээгчийнхээ тус дэмийг эрж хай. Тэднээр уламжлан
чамд илүү ихийг өгөхөөр би тэднийг алдаршуулахын тулд хайрладаг. Хамгаас түрүүнд, чиний эх болсон – Миний хайрт ялгуугсан Эхийг хайрлагтун. Түүнийг хайрла, түүнтэй үргэлж ярилц, тэр чамайг надад авчрах болно, түүний ач тусын төлөө өдөр бүр би чамайг улам хайрлаж, олонтоо адислах болно.
Удахгүй дахин над руу буцаж ирэгтүн, чиний мэдэж чадахаас илүү ихийг, илүү олон хишиг ивээлийг би хүртээхийн учир энэ дэлхийг үгүйсгэсэн зүрх сэтгэлтэйгээр ирэгтүн. Энэрэл хайрынхаа олон билигт хишгээр зүрхийг чинь бялхаах тул зүрх сэтгэлээ авч ирэгтүн. Миний амар амгалан чамтай байх болтугай.

Эзэн биеийг магтаж дуулсугай!

Гүн утгат Эзэн биеийг
Магтаж дуулсугай.
Жавхлант Эзэн хаан
Үнэ хүнд цусаараа
Ертөнцийг золин авч
Эзэн тэнгэр тахив.
Зарлигаар бидний тулд
Бат охиноос мэндэлж
Хүмүүн дунд нийлэн сууж
Үгийн үрийг түгээн
Нэгэн насны аян замыг
Гайхамшгаар туулав.
Хүнд их үдэшлэгт
Ах дүү нартай сууж
Тогтоолд бичээстэй
Зарчим зарлигийг сахиад
Арван хоёр шавьдаа
Биеэ өгч хүртээв.
Махбодтой ариун үг
Талхыг мах болгож
Үзмийн шүүсийг цус болгон
Үзэгдээгүй гайхамшиг бүтээв
Итгэлийн гэрлээр
Шулуун сэтгэл батадмуй.
Ийм ариун нандин зүйлийг
Tantum ergo Sacramentum

Үзэж хүндэлмүй
Veneremur cernui
Тэрээр хуучин тогтоолыг
Et antiquum documentum
Шинэтгэн өөрчлөв
Novo cedat ritui:
Итгэлээр үргэлжилж
Praestet fides supplementum
Оюун мэдрэхүйд тусалмуй.
Sensuum defectui.
Төрөгч ба төрөгдөгч нарт
Genitori, Genitoque
Баяр хийгээд цэнгэл болтугай.
Laus et iubilatio,
Амар, хүнд, эрхэм хийгээд
Salus, honor, virtus quoque
Мөн бас сайшаал болтугай.
Sit et benedictio
Эцэг, Хүүгээс гарагч Сүнсэнд
Procedenti ab utroque
Адилаар магтагдтугай! Амэн.
Compar sit laudatio. Amen .

У. Эзэн минь, тa тэнгэрээс тэдэнд амин зуулга буулгaсaн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)

У. Залбирцгаая : Есүс Христ Эзэн минь, та тарчлалтынхаа дурсамж тэмдэглэлийг энэхүү гайхамшигт ариун нандин зүйлээр бидэнд үлдээсэн билээ. Бид танаас залбиран гуйж байна. Цагаатгалын үр шимийг ашид хүртэж болохын тул таны ариун бие ба эрдэнэт цусны гүн утгыг дээдлэх хишгийг бидэнд хайрлан соёрхоно уу. Та бол мөнхөд сууринд суугч, мөнхөд амьд байгч болой. Амэн.

Ерөөлтэй еэ, үнэн Тэнгэрбурхан, үнэн хүн Есүс Христ ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Есүсийн нэр алдар ерөөлтэй еэ!

Ерөөлтэй еэ, тахилын ширээний Адислагдсан Ариун Нандин Зүйл дэх Есүс ерөөлтэй еэ!

Ерөөлтэй еэ, Христийн тэнсэлгүй Эх, туйлын ариун Мариа ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний язгуурын гэм нүгэлгүй бүрэлдэхүй ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний тэнгэрт залагдан алдаршихуй ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Эх бөгөөд Цэвэр Охин Мариагийн нэр алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний бат журамт нөхөр Иосеф ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тэнгэр элч нар болон гэгээнтнүүдийн дундах Тэнгэрбурхан ерөөлтэй еэ!. Амэн.

Амилсан Эзэн Амилалтын өдрийн үдэш өөрийгөө элч нартаа үзүүлж “Ариун Сүнсийг хүлээн авагтун. Та нар хэний гэм нүглүүдийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний гэм нүглүүдийг үл уучилна, тэд үл уучлагдах болно” (Иохан 20:22-23) гэж хэлэхдээ Наманчлалын үндсэн ёслолыг үндэслэн тогтоосон байна.

Наманчлалын үндсэн ёслол: үүсэл гарал ба зорилго

  1. Христ яагаад Наманчлал хэмээх үндсэн ёслолыг үндэслэн тогтоосон бэ?
    Христийн сүсэгтний амьдралд оруулах үндсэн ёслолоор Есүсийн бидэнд өгсөн шинэ амьдрал гэм нүглээс болж эрч хүч нь суларч, улмаар төгсөж болох учраас бидний бие ба сүнсний Эмч болсон тэрээр Наманчлал хэмээх үндсэн ёслолыг үндэслэн тогтоожээ.
  2. Яагаад Ариун угаалын дараа Эвлэрлийн үндсэн ёслол гэж байдаг вэ? Ариун угаалаар хүлээж авсан хишиг ивээлт шинэ амьдрал нь хүний мөн чанарын сул дорой байдал ба гэм нүглийг үйлдэх хандлага (өөрөөр хэлбэл, хүсэл тачаал) -ыг арилгадаггүй учраас Христ энэхүү үндсэн ёслолыг гэм нүглээс болж, өөрөөс нь холдсон Ариун угаал хүртэгсдийн гэмшил өөрчлөлтийн төлөө үндэслэн тогтоожээ.
    “Аяа, Есүс минь, хайрт минь. Ариун угаал хүртэх үед таны хишиг ивээлээр уламжлан сүнс минь гоо сайхан байсан атал би гэм нүглээрээ сүнснийхээ хэвийг алдагдуулсан юм.
    Аяа, Цагаатгагч минь. Зөвхөн та сүнсний минь төрөлх гоо сайхныг сэргээж чадах бөгөөд та үүнийг хийнэ үү хэмээн тарчлалтын тань гавьяагаар танаас би залбиран гуйж байна.”
  3. Эвлэрлийн үндсэн ёслолын гол хэрэглэл нь юу вэ?
    Эвлэрлийн үндсэн ёслолын хоёр гол хэрэглэл байдаг. Үүнд : Ариун Сүнсний үйлдлээр гэмшилд хүрдэг наманчлагчийн үйлс ба Есүсийн нэрийн өмнөөс гэм нүгэлтнийг уучилж, зохист цагаатгал үйлдэх арга замыг зааж өгдөг санваартны ангижруулалт.

Наманчлагчийн үйлс гэж юу вэ?

  1. Тэдгээр нь:
    а) гэм нүгэл үйлдсэнээ нягтлан цэгнэх ухамсрын цэгнүүр;
    б) цаашид нь гэм нүгэл үйлдэхгүй гэх зүрх сэтгэлийн шулуудалт бүхий гэмшил;
    в) гэм нүглүүдээ санваартанд илчилж хэлэх буюу наманчлал;
    г) гэм нүглийн хор уршгаар бий болсон хохирлыг нөхөн барагдуулах зорилгоор санваартнаас наманчлагч хүнд оногдуулсан наманчлалын зарим үйлсийг биелүүлэх буюу цагаатгал юм.
  2. Ямар гэм нүглүүдийг наманчлах ёстой вэ?
    Нягтлан цэгнэх ухамсрын цэгнүүрийн дүнд санаанд орж ирсэн өдий хүртэл наманчлаагүй байсан бүх хүнд (буюу мөхлийн) гэм нүглийг наманчлах ёстой. Үйлдсэн хүнд гэм нүглүүдийг наманчлах нь уучлал өршөөлийг хүртэх цорын ганц энгийн арга зам болно.
    Хэдийгээр тэр нь зайлшгүй шаардлагатай биш боловч Шашин нь өчүүхэн гэм нүглүүдийг наманчлахыг машид дэмждэг, учир нь тэр нь хүнд зөв ухамсрыг төлөвшүүлж, хорон муугийн хандлагын эсрэг тэмцэхэд тусалдаг. Тийн наманчилснаар Христ биднийг илаарьшуулж, бид Ариун Сүнсний амьдралдаа ахиц гаргадаг.
    Энэхүү үндсэн ёслолын үр дүн юу вэ?
    Наманчлалын үндсэн ёслолын үр дүн гэдэг бол : Тэнгэрбурхантай эвлэрэх эвлэрэл хийгээд гэм нүглүүдийн уучлал өршөөл ; Шашинтай эвлэрэх эвлэрэл ; хишиг ивээлт байдлыг алдсан байсан тохиолдолд түүн доторх эргэлт ; мөхлийн гэм нүглүүдээс шалтгаалсан мөнхийн ял шийтгэлийн өршөөл ба гэм нүглүүдээс шалтгаалсан хугацаат ял шийтгэлийн хэсэгчилсэн өршөөл ; амар амгалан, тэнүүн ухамсар, сүнслэг тайтгарал ; Христийн сүнслэг амьдралаар амьдрах тэмцэлд шаардагдах хүчин чадлын өсөн нэмэгдэлт юм.

Наманчлалын өмнөх сэтгэлийн бэлтгэл

Уг үндсэн долоон гэм нүгэл

  1. Омог бардам
  2. Хариг харамч
  3. Савсаг самуун
  4. Уур хилэн
  5. Ховдог хомхой
  6. Атаа жөтөө
  7. Залхуурал хойргошил

Эргэцүүлэхэд зориулсан даатгал залбирал
Аяа, Эзэн минь, бодлоор, үгээр, үйлээр болон эс биелүүлсэн үүргээр үйлдсэн өнөөдрийнхөө гэм нүглийг нягтлан цэгнэхэд та надад туслана уу. Түүнчлэн зуршил болсон миний бурууг та надад ухамсарлуулна уу. Амэн.

Намайг ангижруултугай!
Есүс Христ, Эзэн минь. Миний хамаг гэм нүгэл болон аливаа хорон муугаас намайг ангижруулна уу. Таны бошгийг баримтлахуй дор намайг өөрөөсөө үүрд үл явуулахаа зөвшөөрнө үү. Амэн.

Ухамсрын цэгнүүр

“Би бол Эзэн, чиний Тэнгэрбурхан, чи надаас өөр бурхадтай байж болохгүй”.
Нэгдүгээр бошгийн эсрэг гэм нүгэл : олон бурхан шүтэх ёс ба онгон шүтэх, мухар сүсэг буюу мэргэ төлгө, илбэ жилбэ, хар шид, сүнсийг дуудах ёс зэрэг болно.

  • Би Тэнгэрбурханыг болон түүний Ариун католик Шашныг доромжилсон уу?
  • Би Есүс Христэд итгэх итгэл бишрэлээс татгалзсан уу?
  • Би өдөр тутмын залбирлуудад итгэлгүй байсан уу, эсвэл залбирлаас удаан хугацаагаар хол байсан уу, эсвэл анхааралгүйгээр зугаа цэнгэл болгон хэлж байсан уу?
  • Би Библи судрыг уншиж, тунгаан бодож, эргэцүүлсэн үү?
  • Би шашны талаарх, тухайлбал сүм, санваартан зэргийн талаарх жигшсэн яриагаараа бусдын итгэлийг эвдэж, эсвэл бууруулж байсан уу?
  • Би бөө эсвэл зурхайчид очиж байсан уу?

“Чи өөрийн Тэнгэрбурхан Эзэний алдрыг дэмий бүү дурд”.

  • Би Тэнгэрбурханы алдрыг бардамнал, хараал, амлалт, уур уцаар, гайхшрал, тоглоомд бүдүүлэг хэл яриа болгож гутаасан уу?
  • Би Тэнгэрбурхан, Есүс, Мариа, Тэнгэр элчүүд болон гэгээнтнүүдийн нэр алдрыг гутаасан уу?
  • Би ариун хүмүүс, ариун газар болон ариун зүйлстэй хүндэтгэлгүй харьцсан уу?

“Эзэний өдрийг ариунаар сахихаа санагтун”.

  • Би Ням гарагийн талархал-магтаалын Мөргөлийг санаатайгаар өнгөрөөж байсан уу?
  • Би ямар ч шалтгаангүйгээр Мөргөлд хоцрон ирж, эсвэл дуусахаас нь өмнө гарч явж байсан уу?
  • Би Мөргөлд анхаарал хайхрамжгүй сууж байсан уу?
  • Би шаардлагагүй хүнд ажил эсвэл удирдан жолоодох ажлыг Ням гарагт хийж байсан уу?
  • Би Есүс Христийн бие болох Ариун нандин Нэгдлийг үл дээдлэж, зохист бэлтгэлгүйгээр хүртсэн үү?

“Эцэг эхээ хүндэл”.

  • Би эцэг эхээ хүндэтгэж, тэдэнд талархаж, номхон дуулгавартай байсан уу?
  • Би эцэг эхээ зовсон, өвдсөн, ганцаардсан үед нь дэмжиж, тэжээн тэтгэсэн үү?
  • Би үр хүүхдээ Тэнгэрбурханы хүүхэд хэмээн үзэж, хайрлаж, хүндэлсэн үү?
  • Би үр хүүхдийхээ төлөө бололцооныхоо хэрээр материаллаг ба сүнслэг хэрэгцээг нь хангасан уу?
  • Би иргэний хуулийг зөрчиж байсан уу?
  • Би бүх хууль ёсны эрх мэдлийн зарлигийг даган мөрдөж, сахин биелүүлж байсан уу?
  • Би санваартан, өндөр настан, багш нар, ахлагч нарын гишүүдэд хүндлэлгүй харьцаж байсан уу?

“Чи хүн бүү ал”.

  • Би тавдугаар бошгийн эсрэг гэм нүглийг үйлдсэн үү?
    Эдгээр нь : хүнийг шууд, санаатайгаар алах, гэмтээх, тарчлаах, хүчирхийлэх, хулгайлах, барьцаалах, шууд үргүй болгох, үр хөндүүлэх зэрэг болно.
  • Би хэт бага идэж, эсвэл хэт бага унтаж эрүүл мэнддээ аюул учруулдаг уу?
  • Би согтууруулах ундааг хэтрүүлэн ууж, тамхийг хэтрүүлэн татдаг уу?

“Чи бүү завхайр – Чи хөршийнхөө эхнэрт бүү тачаад”.
Би журамт байдлын эсрэг гэм нүглийг үйлдсэн үү? Эдгээр нь : гэрлэгсдийн журамгүй байдал, гар хангалга, гэрлэлтээс өмнөх ба гадуурх бэлгийн харьцаа, садар самуун, биеэ үнэлэх, бэлгийн хүчирхийлэл, ижил хүйстэнтэй явалдах зэрэг болно.

“Чи бүү хулгайл”.

  • Би хулгай хийсэн үү? Би хулгайлсан хөрөнгийг буцааж өгсөн үү?
  • Би өгсөн амлалт ба байгуулсан гэрээндээ үнэнч байсан уу?
  • Би шударга бус үйлдлээ нөхөн зассан уу?
  • Би ажлаа зориуд муу хийсэн үү?
  • Би хувийн, сүмийн эсвэл нийтийн өмчийг санаатайгаар эвдсэн үү?
  • Би татвараас зайлсхийсэн үү?
  • Би байгалийн бүрэн бүтэн байдлыг зөв ашиглаж, хүндэтгэсэн үү?
  • Би байгалийн баялаг, ургамал амьтны нөөцийг зөв хэмжээтэй ашигласан уу?

“Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил”.

  • Би санаатайгаар худлаа ярьсан уу эсвэл үнэний эсрэг өгүүлсэн үү?
  • Би хуурамчаар гэрчилсэн үү?
  • Би хараалын үгсийг хэлсэн үү, аль эсвэл гутааж гүтгэлэг хийсэн үү?
  • Би бүдүүлэг, ширүүн үгсийг хэлж, бусдыг доромжилсон уу?
  • Би өөрийн ашгийн төлөө бусдад долигонож, бядуучилж, зусардан зассан уу?

“Чи хөршийнхөө өмчид бүү шуна”.

  • Би бусдад атаархаж байсан уу? Би шуналтай байсан уу? Би тэсвэр тэвчээргүй байсан уу?
  • Би хэн нэгний сүнслэг амьдрал, гадаад төрх, эзэмшил хөрөнгө, ололт амжилтад атаархаж байсан уу?
  • Би хэн нэгний азгүйтэл, эсвэл байгалийн гамшиг надад хожоотой байж магад гэсэн үүднээс баярлаж байсан уу?
  • Би бусдын өмчийг хүндэтгэсэн үү?
  • Би атаархлаасаа болж хэн нэгний сайн ажлыг зогсоож байсан уу?

Хайрын гагц Тэнгэрбурхан Эзэн минь. Та туйлын
сайн мөний тул би үйлдсэн гэм нүглээ үзэн ядаж,
таны шударга зөв шийтгэлийг хүлээн авах зохистой
төдийгүй Таныг басамжилж доромжилсон гэм нүглээ
чин сэтгэлээсээ гэмшинэ.
Тиймийн тул таны хишиг ивээлээр гэм нүглийг дахин
эс үйлдэх хийгээд гэм нүглийн учралаас зайлахаар
шийдсэнээ би өчиж байна. Амэн.

Аяа, Эзэн минь.
Бодлоор, үгээр, үйлээр болон эс биелүүлсэн үүргээр
үйлдсэн өнөөдрийнхөө гэм нүглийг нягтлан цэгнэхэд
та надад туслана уу. Түүнчлэн зуршил болсон миний
бурууг та надад ухамсарлуулна уу. Амэн.

Аяа, төгс хүчит Эзэн, Абрахам, Исаак, Иаков
бидний өвөг дээдэс болон тэдний шударга үр удмын
Тэнгэрбурхан минь.
Аяа, Эзэн минь. Та тэнгэр огторгуй, газар дэлхий
болон тэдний чимэг зүүлтийг бүтээж, тэнгис далайг
үгийнхээ бошгоор тамгалж, ёроолгүй гүн ангалыг
гайхамшиг ба суу алдраар тэмдэглэсэн билээ. Тэр
болон таны хүчин чадлын өмнө хамаг зүйлс дагжин
чичирдэг, учир нь таны гайхалтай сүр жавхлан агуу
уудам, таны уур хилэнгийн занал гэм нүгэлтнүүдийн
өмнө тэсвэрлэшгүй, таны уучлал өршөөлийн амлалт
үнэхээр хэмжээлшгүй бөгөөд нэвтэршгүй юм.
Үнэхээр та бол газар дэлхий дээрх дээдийн дээд
бөгөөд хүмүүсийн хорон муугийн өмнө гашуудаж
буй, төгс өршөөлт, нигүүлсэхүй, нинжин сэтгэлт
Эзэн билээ.
Аяа, Эзэн минь. Та өөрийн сайн сайхны дагуу
өөрийн мэлмийн өмнө буй гэм нүгэлтнүүдэд гэмшил
ба өршөөлийг амласан ба өөрийн нигүүлслийн ёсоор
тэдэнд авралын төлөөх наминчлалыг тогтоосон
билээ. Аяа, Эзэн, шударга Тэнгэрбурхан минь. Та
гэм нүгэлгүй, зөв шударга Абрахам, Исаак, Иаков
нарын төлөө наминчлалыг тогтоогоогүй, харин гэм
нүгэлтэн миний төлөө тогтоосон билээ. Үнэндээ,
миний гэм нүгэл өссөн, Эзэн минь, миний гэм нүгэл
далайн элснээс ч арвинаар өсөн олширсон билээ!
Гэм нүглүүдээсээ болоод би өндөр тэнгэр лүү харах
зохисгүй нэгэн болсон. Таныг жигшиж, таныг ихээр
доромжлохдоо би таны уур хилэнг шатааж, таны
өмнө хорон мууг үйлдсэн болохоор олон гав гинжээр
гинжлэгдэж, толгойгоо ганзагалж, түүнийгээ ч өргөж
чадахгүй, амьсгаа ч авч чадахгүй болсон.
Аяа, Эзэн минь. Эдүгээ би таны сайн сайхныг
залбиран гуйхын тулд өвдөг сөгдөж, дорд сэтгэлээр
гэмшиж байна. Аяа, Эзэн минь, би гэм нүгэлтэн!
Би гэм нүгэлтэн бөгөөд гэм нүглээ хүлээж байна
Тиймийн тул, аяа Эзэн минь. Намайг уучлан өршөөж,
намайг уучлан өршөөнө үү хэмээн танаас гуйж байна.
Миний гэм нүглийн улмаас намайг бүү устгаач, надад
мөнхөд бүү хилэгнээч, надад ёроолгүй гүн тамын ял
шийтгэл бүү оногдуулаач. Аяа, Тэнгэрбурхан минь.
Та гэмшигчийн Тэнгэрбурхан билээ, надад хамаг
сайн сайхнаа үзүүлээч! Туйлын өршөөлийнхөө дагуу
та зохисгүй намайг аврах бөгөөд би насан туршдаа
таныг магтах болно. Учир нь, ертөнцийн хамаг эрх
сүр таныг магтдаг бөгөөд танд сүр жавхланг үүрд
мөнхөд болготугай. Амэн.

Есүс Христ, Эзэн минь. Миний хамаг гэм нүгэл болон аливаа хорон муугаас намайг ангижруулна уу. Таны бошгийг баримтлахуй дор намайг өөрөөсөө үүрд үл холдуулна гэдгээ зөвшөөрнө үү. Амэн.

Наманчлагчийг хүлээн авахуй

Санваартан: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар.
Сүсэгтэн: Амэн.
Санваартан: Тэнгэрбурхан бидний зүрх сэтгэлийг гийгүүлдгийн тул үнэний гэгээн гэрлээр өөрийн гэм нүглийг, түүнчлэн түүний энэрэл нигүүлслийг танин мэдэхийг танд (чамд) хайрлан соёрхох болтугай.
Сүсэгтэн: Амэн.

Тэнгэрбурханы үгийг унших уншлага (чөлөөтэйгээр унших боломжтой)
Эзэний айлдсан үгийг сонсоцгооё:
40Есүс – Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон -Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.
-Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй Миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна. 46Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов. 47Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд, 48эмэгтэйд -Нүгэл чинь уучлагдсан гэлээ. 49Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо -Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ. 50Есүс тэр эмэгтэйд хандаж -Итгэл чинь чамайг аварлаа. Амар амгалан яв даа гэж айлдав. (Лук 7:40, 44-50)

Гэм нүглээ наманчлахуй ба цагаатгалыг хүлээн зөвшөөрөхүй – Би хүлээнэ
Сүсэгтэн: Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж байснаа би хүлээж байна. Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын буруу. Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин Мариа, бүх Тэнгэр элчүүд, бүх Гэгээнтнүүд мөн ахан дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний төлөө залбирахыг гуйж байна.

Наманчлагчийн даатгал залбирал ба санваартны ангижруулахуй – Гэм гэмшлийн өчиг

Сүсэгтэн: Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, та туйлын сайн мөний тул үйлдсэн гэм нүглээ үзэн ядаж, таны шударга зөв шийтгэлийг хүлээн авах зохистой төдийгүй таныг басамжилж доромжилсон гэм нүглээ би чин сэтгэлээсээ гэмшинэ. Тиймийн тул таны хишиг ивээлээр гэм нүглийг дахин эс үйлдэх хийгээд гэм нүглийн учралаас зайлахаар шийдсэнээ би өчиж байна. Аяа, Эзэн минь, Есүс Христ бидний Аврагчийн тарчлалтын гавьяагаар уламжлан та намайг өршөөнө үү.
Санваартан: Тэнгэрбурхан, хамаг нигүүлслийн Эцэг. Амин Ганц Хүүгийнхээ үхэл ба амилалтаар дэлхий ертөнцийг өөртэйгөө эвлэрүүлсэн бөгөөд гэм нүглийг уучлан өршөөхөөр Ариун Сүнсийг илгээсэн тул Шашны их үйлээр уламжлан танд (чамд) өршөөл энэрэл ба амар амгаланг хайрлан соёрхох болтугай.
Түүнчлэн би Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар таныг (чамайг) гэм нүглээс нь ангижруулж байна.
Сүсэгтэн: Амэн.

Тэнгэрбурханыг магтахуй ба наманчлагчийг тараахуй
Санваартан: Эзэн туйлын сайн мөний тул түүнийг сайшаан магтагтун.
Сүсэгтэн: Учир нь, түүний энэрэл нигүүлсэл мөнхөөс мөнхөд байдаг билээ.
Санваартан: Эзэн таны (чиний) гэм нүглийг ангижруулсан билээ. Амар амгалан яв даа.

Наманчлалын дараах даатгал залбирал
Аяа, Эзэн минь. Төгс Жаргалт үргэлжид Цэвэр Охин Эх болон хамаг гэгээнтнүүдийн гавьяагаар та миний наманчлалыг таалан соёрхож, хүлээн авна уу. Таны нигүүлсэл ба өршөөл миний гэмшил залхал, цэвэр байдал, төгс төгөлдрөөр дутагдсан наманчлалыг биелүүлж, надад тэнгэр дэх төгс төгөлдөр ангижруулалтыг соёрхох болтугай.
Та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.

Н. Эзэн тэнгэр минь, нигүүлсэн болгоо Бид таныг доромжлов.

  1. Хүндэт та хүн төрөлхтний аврагч Бид залбиран сөгдөж уйлна
    Христ Эзэн минь нигүүлсэн тольд! Н.
  2. Тэнгэрийн баруун гар, түшиг тулгуур – та!
    Авралын зам тэнгэрийн үүд Бидний нүглийг угаан арилга! Н.
  3. Сүлдэт Эзэн минь, ариун сайн сонороор Гасланг анирдаж нүгэлт биднийгээ Нигүүлсэн өршөөнө үү! Н.
  4. Хилэнц юүгээн бид мэдэж авав Нууц буруугаа сөгдөж өчмүй Та сайнаар өршөөнө үү! Н.
  5. Сүү шиг цагаан та зугтаалгүй баригдан Гөрдөл гүтгэлээр шийтгэгдэн үхэв Аварсан биднээ харгалзан соёрх! Н.

Дуулал 6, 32, 38, 51, 102, 130, ба 143

Аяа, Эзэн минь. Төгс Жаргалт үргэлжид Цэвэр Охин Эх болон хамаг гэгээнтнүүдийн гавьяагаар та миний наминчлалыг таалан соёрхож, хүлээн авна уу. Таны нигүүлсэл ба өршөөл миний гэмшил залхал, цэвэр байдал, төгс төгөлдрөөр дутагдсан наминчлалыг
биелүүлж, надад тэнгэр дэх төгс төгөлдөр ангижруулалтыг соёрхох болтугай.

  1. Католик ба Католик бус шашинтны хоорондох гэрлэлтийг зохих эрх бүхий Лам санваартан эсвэл Тахилч болон хоёр гэрчийн өмнө ёслон тэмдэглэдэг. Хоёр Католик бус шашинтны хоорондох гэрлэлт нь энэ дүрэмд хамаарахгүй.
  2. Энэ агуулгад Католик шашинтан гэдэг нь Католик Шашинд Ариун угаал хүртсэн нэгэн гэсэн утгатай.
  3. “Холилдсон гэрлэлт” гэдэг нь Католик ба Католик бус шашинтны хоорондох гэрлэлт юм. Католик Шашин нь дараах нөхцөлд иймэрхүү гэрлэлтэд албан ёсны зөвшөөрлийг өгөхөд бэлэн байна.
    (a) Католик шашинтан нь католик итгэл бишрэлээ хамгаалах, католик Шашинд ариун угаалыг хүртээх, католик Шашны хүмүүжлээр хүмүүжүүлэх гэрлэлтээр төрөх [болзошгүй] хүүхэдтэй байх хүч чадлаараа бүхнийг хийхийн тулд чин сэтгэлийн амлалтыг ер нь бичгээр хийх хэрэгтэй. Түүнчлэн Католик бус шашинтан нь ханийнхаа амлалтыг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв энэ асуудлаар Католик бус шашинтан нь Католик шашинтны үүргийг ухамсартайгаар эсэргүүцвэл, тухайн бүх нөхцөлийг хамба ламд дамжуулна.
    (б) Гэрлэлт нь Католик Сүмд болох ёстой. Тодорхой шалтгаанаар, түүнчлэн албан ёсны тусгай зөвшөөрлөөр Католик бус сүмд Католик бус шашинтантай хийх хүчин төгөлдөр гэрлэлтийг Католик шашинтан тохиролцож болно.
    Тэмдэглэл : Гэрлэлтийн өдрөөс өмнө багадаа гурван сарын өмнө Сүмийн ахлагч Санваартанд мэдэгдэх нь гэрлэх гэж байгаа хүмүүсийн хувьд зохистой юм.

Нандин холбоог үүсгэсэн
Амьд бүгдийг амьдруулсан Эцэг минь
Номын ёсоор гэрлэсэн
Эхнэр нөхөр энэ хоёрт оо
Нөгчихгүй түвшин аз жаргалыг хийгээд
Нийнтэггүй амар амьдралыг хайрлана уу.
Кана хотын хуримд очсон
Христ Есүс Тэнгэрийн гагц хүү минь
Эхнэр нөхөр энэ хоёрыг
Хамаг сайнаар хангаж хайрлана уу.
Хайрыг хайрладаг Ариун Сүнс минь
Эхнэр нөхөр энэ хоёрт
Эвдрэхгүй үнэнч сэтгэл,
Эв найрт найдвартай санаа
Энхрий хайрыг хайрлана уу.
Гурвал гагц Тэнгэрийн тусаар
Үр хүүхэдтэйгээ урт наслаж
Удаан жаргах болтугай. Амэн.

Мариа Магдoлна Татар

Scroll to Top