Залил
Амар сайн уу, тэнгэрийн Хатан
Амар сайн уу, тэнгэрийн Хатан минь
Амар сайн уу, Тэнгэр элчүүдийн Хатан минь
Мэнд ээ, эх булаг минь, мэнд ээ, тэнгэрлэг үүд минь
Танаас дэлхийн гэгээн гэрэл мэндэлсэн билээ.
Алдарт охин минь, та баясагтун!
Хамаг гоо сайхнаас та гоо сайхан
Хамаг сайн сайхнаас та сайн сайхан
Аяа, бидний төлөө та гуйгтун!
У. Та, ариун Охин, намайг таныг магтах зохистой
нэгэн болгож соёрхоно уу.
Н. Таны өстөн дайснуудыг эсэргүүцэх хүчин чадлыг
надад хайрлана уу.
Залбирцгаая:
Аяа, энэрэнгүй Тэнгэрбурхан минь. Мөхөс бидэнд
та ивээлээ соёрхоно уу. Тиймийн тул Тэнгэрбурханы
Эхийн дурсгалыг тэмдэглэхдээ бид түүний зуучлан
залбирлаар уламжлан шударга бус үйлдлээсээ сэргэн
мандах болно. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан
тийн болтугай. Амэн.
Aврагчийн эх
Аврагчийн хайрт эх
Тэнгэрийн замд та бол үүд
Зүгийг заагч од,
Унасан биднийг өргөн босготугай!
Ардыг тэтгэн босготугай!
Таны төрсөн нь
Гайхамшигт чанартай
Түүнийг бидэнд гуйтугай!
Нэгэн насанд бат охин
Габриелийн үгсээр
Амгаланг хүртэгч
Нүгэлтнүүдийг нигүүлсэгтүн!
У. Эзэний тэнгэр элч Мариад мэдүүлэв.
Н. Тэр нь Ариун Сүнсээр жирэмсэн болов!
Тэнгэрийн Xатан
Тэнгэрийн Xатан та, баясагтун, аллэлуяа
Таны тэврэх зохистой Есүс, аллэлуяа
Өгүүлсэнчлэн амьд болов, аллэлуяа
Тэнгэрээс бидний төлөө гуйгтун, аллэлуяа
Эзэн минь үнэхээр амилсны тул, аллэлуяа
Охин Мариа, та баясан цэнгэгтүн, аллэлуяа
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Есүс Христ бидний
Эзэний амилалтаар газар дэлхийг цэнгүүлэн баясгаж
соёрхсон билээ. Түүний эх, Цэвэр Охин Мариагаар
уламжлан бид мөнх амьдралын баяр баясгаланг
хүртэж болно гэж танаас залбиран гуйж байна.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.
Амар сайн уу, Хатан эх минь
Амар сайн уу, нигүүлсэхүй Хатан эх минь.
Амар сайн уу, амь нас минь, зөөлөн найдвар минь.
Евагийн огоорсон хөвгүүд бид тандаа хандму.
Эмгэнэж, гашууддаг бид нулимст энэхэн хөндийд
таныгаа эгээрмү.
Асрагч эх та нигүүлсэнгүй мэлмийгээрээ биднийг
тольдоно уу.
Ариун хэвлийнхээ үр Есүсийг та бидэнд энэхэн
цөллөгөөс хагацсанаас хойш үзүүлнэ үү.
Аяа, өршөөлт, итгэлт, зөөлөн охин Мариа минь.
Амэн.
Зүгийг заагч од
Зүгийг заагч од,
Эзэн тэнгэрийн эх – та
Үүрд бат охин
Энх жаргалын үүд.
“Ева” хэмээх нэрийг
Габриелийн амаар
“Аве” хэмээн солиод
Амгалан гэж айлдав.
Хилэнцтнийг тайлаад
Сохрыг гийгүүл!
Бидний мууг хаяулаад
Нэгэн хоньчноор хариулуул!
Эхийн хайрыг амсуул!
Эгэл хоосон намайг харагтун!
Бидний төлөө мэндэлсэн Есүс
Биднийг танд түшүүлэв.
Хамаг олны дундаас
Чухаг олдсон охин – та!
Нүглээс олон биднийг
Нигүүлсэн тольд!
Хиртсэн энэ насанд
Амин цэврийг олгогтун!
Хожим Есүсийн ирэх өдөр
Амгалан жаргалангаар угтуул! Амэн.
Хишиг хайрыг түгээгч бат охин!
Бат охин хатан – та
Ариун хурлын жавхлан
Тэнгэр, хүмүүний дундах
Хишиг хайрыг түгээгч
Бат охин!
Амьдарсан хөвгүүн тань
Үзэгдэж ирэхүйд
Үзэсгэлэнг айлтгахуй
Цэцэг мэт үзжээ.
Бат охин!
Тэнгэрийн хөг аяыг баригч
Тэнгэрийн элч нар олон чиг
Тийнхүү бид нийлж
Тэнцэшгүй баярламуй.
Бат охин!
Бат охидын хатан – та
Бидний гуйлтыг автугай!
Энэ насны эцэст
Мөнх насыг олгоно уу
Бат охин!
Ариун Гурвал нэгэнд
Ашид гэрэл бологч
Мариа эхийн гавьяагаар
Мөнх жаргалыг шагнана уу
Бат охин! Амэн.
Амар байна уу, Ээж ээ
Энх ээж өршөөлт
Эзэний Эх – уучлалт Ээж
Эгээрэлт та хишгийн Ээж
Энх цэнгэл ариутгалт
Сайн Мариа!
Хүн төрөлхтний жавхлант Ээж
Батад цэвэр эрхэм Ээж
Хиргүй туйлын үзэмжит
Өндрөөс өндөрт буй
Сайн Мариа!
Тэнгэр Эцэгийн баруунтаа суугч
Тэнгэр газар цөмийг захирагч
Таны дотор амьсгаж байсан амуй.
Төгс жаргалт цэвэр охин
Сайн Мариа!
Тэнгэр таныг гайхалтай зохиожээ.
Дээрээс сонгон таалжээ.
Тэр таныг хамгаалан байжээ.
Тэнгэр таныг онцолжээ.
Сайн Мариа!
У. Эзэн минь, та өршөөлөө бидэнд илтгэн хайрлана уу!
Н. Бас бидэнд авралаа хайрлана уу!
У. Залбирцгаая:
Төгс чадалт, бүгдийн өршөөлт тэнгэрийн Эзэн минь.
Та Төгс Жаргалт Цэвэр Охин Мариаг гайхамшиг-
тайгаар тогтоож, сүсэгтнүүдийг хамгаалан
туслуулахаар түүнийг бидний дэргэд байлгаж,
биднийг чөтгөрийн хорон муугаас хэлтрүүлж, энэхүү
дэнсэлт аян замыг гавьяатайгаар туулуулаад, үхлийн
цалмыг ялалтаар тайлах хишиг ивээлийг хайрлан
соёрхоно уу!
Есүс Христ бидний Эзэнээр тийн болтугай. Амэн.
Сарнайн эрихний даатгал залбирал
Ариун Сарнайн Эрих нь хорин аравтаас бүрдэх ба аравт бүр нь Тэнгэр дэх Эцэг минь ээ, арван Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал-аас бүрэлдэж, тэдгээр нь бидний Эзэний болон түүний Төгс Жаргалт Эхийн амьдралын зарим гүн утгыг хүндэтгэн уншдаг. Аравт бүрийг унших үедээ бид хүндэтгэлд зориулагдсан тэдгээр гүн утгыг эргэн дурсаж, мөн түүнчлэн тэдгээр гүн утгаар дамжуулан бидэнд онцгойлон заасан эрдэм буяныг эзэмшихэд суралцахын тул бид залбирах учиртай билээ.
I. Баяр баясгалант таван гүн утга
(Даваа ба бямба гараг)
1. Хэл мэдээ хүргэсэн өдөр.
2. Зочилсон үе.
3. Мэндэлсэн өдөр.
4. Угтлагын ёслолын цаг.
5. Сүм хийдээс олдсон мөч.
II. Гэгээн гэрэлт таван гүн утга
(Пүрэв гараг)
1. Иордан гол дахь Ариун угаал.
2. Кана хотын хурим дахь биеийн илчлэлт.
3. Тэнгэрбурханы хаанчлалын тунхаглал ба эрс өөрчлөлтийн дуудлага.
4. Хувиргалт.
5. Талархал-магтаалын тахил (Эвхарист) -ыг тогтоох цаг.
III. Гашуун зовлонт таван гүн утга
(Мягмар ба баасан гараг)
1. Цэцэрлэгт амь тэмцсэн цаг.
2. Ташуурын гэсгээл.
3. Өргөст титмийг өмсгөсөн.
4. Загалмай үүрсэн цаг.
5. Загалмай дахь цовдлолт ба үхэл.
IV. Сүр жавхлант таван гүн утга
(Лхагва ба ням гараг)
1. Амилалт.
2. Тэнгэрт заларсан.
3. Ариун Сүнс бууж ирсэн.
4. Тэнгэрт залагдсан.
5. Тэнгэр дэх титэм өргөмжлөл.
Сарнайн эрихний уншлагыг өндөрлөх залбирал
У. Тэнгэрбурханы эх минь, та бидний төлөө гуйгтун!
Н. Тийн бид Христийн амлалт биелснийг хүртэх зохистой болох юм.
Залбирцгаая :
Аяа, Тэнгэрбурхан минь, таны гагц Хүү бидний өмнөөс амьдрал, үхэл хийгээд амилалтаараа мөнх амьдралын шагналыг хүртсэний тул Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн Сарнайн эрихний гүн утгуудыг тунгаан бодохдоо тэнд хадгалагдан буй зүйлсийг дууриан үйлдэх ба өгүүлсэн амлалтыг хүртэх болно гэдгээ бид танаас залбиран гуйж байна.
Есүс Христ Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Таны ивээл дор
Тэнгэрбурханы гэгээн эх минь ээ. Таны ивээл дор
бид хоргодож яваа юм.
Хясал учирсан тэр цагт бидний гуйлтыг
алгасуулалгүй, xарин хамаг аюулаас үргэлжид
биднийг гэтэлгэнэ үү.
Аяа, төгс жаргалт алдарт охин минь. Амэн.
Санагтун!
Клайрво хийдийн Бернард гэгээнтэн (1090-1153)
(Memorare – The Memorare)
Aяа, тэнсэлгүй итгэлт охин Мариа, та санагтун!
Танаас ивээл хүртэж, танаас дэм хүсэж, танаас
тэтгэмж гуйж байсан ч хаягдсан хүн гэснийг бид
огоот сонсоогүй билээ.
Аяа, охидын манлай Эх минь, энэлэлт нүгэлтэн
би энэхэн бат итгэмжтэйгээр тандаа зорьж яваа
юм. Үгийн эрхэн Эх, та гуйлтын минь үгийг
алгасуулалгүй, харин намайгаа сонсож, намайгаа
энэрч хариулна уу. Амэн.
Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн гуйлтын залбирал
Эзэн минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Христ минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Эзэн минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Христ минь,
Н. Биднийг сонордоорой Христ минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Ертөнцийн аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй Төгс Жаргалт Ариун Мариа минь,
Н. Бидний төлөө залбирна уу Тэнгэрбурханы Ариун Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу Охидын манлай Ариун Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Христийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Шашны эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрлэг хишгийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын цэвэр Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Нэн журамт Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Толбогүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Хилэнцгүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Хайрт Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнсэлгүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Сайн зөвлөгчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Бүтээгчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Аврагчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын сэрэмжит Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын хүндэт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын алдарт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын хүчит Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын өршөөлт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Туйлын итгэлт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Шударга ёсын толь минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Билиг ухааны сэнтий минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Баяр хөөрийн учрал минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Сүнслэг хишгийн бумба минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Суу алдрын хумх минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Сүсгийн эрдэнэт хундага минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Нууцлаг сарнай минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Давидын цамхаг минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Зааны ясан суварга минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Алтан орд харш минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Эвслийн гэрээний авдар минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрийн орны үүд минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Үүрийн цолмон од минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Өвчтөнийг илаарьшуулагч аврал минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Гэм нүгэлтнийг орогнуулагч минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Шаналагчийг тайтгаруулагч минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Христийн сүсэгтнийг тэтгэгч минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэр элч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Өвөг дээдсийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Зөнч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Элч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тарчлагчдын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Наминчлалыг сонсогч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Охидын манлай Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Гэгээнтнүүдийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Язгуурын гэм нүгэлгүй мэндэлсэн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрт залагдсан Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Ариун Сарнайн Эрихний Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Гэр бүлийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Амар амгалангийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Биднийг нигүүлсээрэй.

Н. Биднийг өршөөн сонордоорой.

Н. Биднийг өршөөгөөрөй
Унших залбирал: Тэнгэрбурханы ариун Эх минь ээ!
Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой болгохын тулд та бидний төлөө гуйж залбирна уу.
Залбирцгаая: Тэнгэрбурхан Эзэн минь, бид танаас залбиран гуйж байна. Та сүнс ба биеийн эрүүл энхийг эдлэх хишиг ивээлийг зардастаа үргэлжид хайрлан соёрхоно уу. Мөн та биднийг Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн алдарт зуучлан залбирлаар
уламжлан амьдралын гаслан зовлонгоос гэтэлгэж, мөнхийн баяр хөөрийг амсуулан соёрхоно уу.

Ирэлтийн улирал
У. Эзэний Тэнгэр элч Мариад хэл хүргэжээ.
Н. Тэр нь Ариун Сүнсээр жирэмсэлжээ.
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Тэнгэр элчийн хэл хүргэснээр та өөрийн Үгийг Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн хэвлийгээс маханбод болгохоор таалсан тул бидний залбирлыг сонсоно уу. Тиймийн
тулд бид тэрээр үнэхээр Тэнгэрбурханы эх гэдгийг итгэхдээ тантай хамт түүний зуучлалаар уламжлан тусыг хүртэх болно. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Н. Амэн.
Есүсийн мэндэлсэн улирал
У. Аяа, Охин минь. Та амаржсанаас хойш цэвэр охин хэвээр байсан.
Н. Тэнгэрбурханы эх минь, та бидний төлөө зуучлан залбирна уу.
Залбирцгаая: Аяа, Тэнгэрбурхан минь. Та Төгс
Жаргалт Мариагийн цэвэр охин байдлаар уламжлан хүн төрөлхтнийг мөнх авралаар шагнасан билээ.
Түүгээр бид амийг бүтээгч таны Хүүг угтах зохистой тул Мариа бидний төлөөнөө зуучлан залбирдаг гэж та бидэнд мэдрүүлнэ үү хэмээн танаас залбиран гуйж байна. Хүү тантай хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг билээ. Н. Амэн.
Амилалтын улирал
У. Эзэн минь үнэхээр амилсны тул, аллэлуяа
Н. Охин Мариа, та баясан цэнгэгтүн, аллэлуяа
Залбирцгаая: Аяа, Тэнгэрбурхан минь. Та Есүс Христ бидний Эзэн таны Хүүгийн амилалтаар дэлхий ертөнцийг баярлуулсан тул та бидний залбирлыг сонсоно уу. Тиймийн тул түүний Эх Охин Мариагаар уламжлан бид мөнх амьдралын баяр баясгаланг хүртэх болно. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Н. Амэн.
Охины нэр алдар Мариа байсан

(Et nomen virginis Maria – And the Virgin’s name was Mary)
Охины нэр алдар Мариа байсан хэмээн өгүүлжээ.
Түүний нэр алдар Зүгийг заагч од хэмээсэн утгатай тул Мариад зөв зохистой зориулагдсан нэр алдраас эргэцүүллээ эхэлцгээе.
Тэрээр Иаковоос мэндэлсэн тус үнэн од бөгөөд түүний алдрын туяа дэлхий даяарыг гийгүүлдэг юм.
Хэрэв амьдралд сорилтын шуурга шуурч, гай зовлон тохиовоос чи тэр одын зүг ширтэж, Мариад залбиран гуй.
Хэрэв чи омог бардам, их санаатай болох аваас, хэрэв урвалт няцалт, атаа жөтөө чамайг сорих бөгөөс тэр одын зүг ширтэж, Мариад залбиран гуй.
Хэрэв уур хилэн эсхүл махан биеийн хүсэл тачаал сүнсийг чинь үймүүлэх аваас Мариаг ширтэн хар.
Хэрэв гэмт хэргийн улмаас цэвэр бус ухамсраар шүүлтийн ирээдүйг машид сандран бодохдоо чи гуниг гаслангийн гүн далайд живж эхэлвээс Мариаг санаж, түүнийг эргэцүүл.
Аюулын цагт, түгшүүртэй үед, эргэлзэхийн мөчид
Мариаг санаж, түүнээс залбиран гуй. Чиний ам түүний үгээс хол хөндий бүү болог. Чиний зүрх сэтгэл түүний зүрхнээс хол хөндий бүү байг.
Түүнийг дагах бөгөөс чи зөв явж байна.
Түүнд залбирах бөгөөс чи сэтгэлээр үл унана.
Түүнээс зөвлөгөө авах бөгөөс чи үл эндүүрнэ.
Тэр чамайг тэтгэх бөгөөс чи үл унана.
Тэр чамайг хамгаалах бөгөөс чи юунаас ч үл айна.
Тэр чамайг хөтлөх бөгөөс чи үл ядарна.
Тэр чамайг ивээх бөгөөс чи зорилгодоо хүрнэ.
Тийн бөгөөс Охины нэр алдар Мариа байсан хэмээн үнэн зөв өгүүлснийг чи өөрөө үнэхээр мэдэрч чадна.
Амэн.
Аяа, туйлын зөөлөн Охин минь
Де Салес Францис (1567-1622)
(Dulcissima virgo Maria – O Most Sweet Virgin Mary)
Аяа, туйлын зөөлөн Охин минь. Та миний эх, би таны
хүү бөгөөд та хүчин чадалтай, би сул дорой гэдгийг
эргэн санагтун!
Аяа, туйлын зөөлөн Эх минь. Та намайг хамаг ажил
үйл ба зам мөр дээр удирдан зална уу гэж танаас
өршөөлийг эрэн гуйж байна.
Аяа, сайхан Охин минь. Үүнийг үйлдэж чадахгүй
гэж та битгий хэл. Учир нь таны хайрт Хүү тэнгэр ба
газарт танд хамаг эрх мэдлийг соёрхсон билээ.
Үүнийг үйлдэх ёсгүй гэж та битгий хэл. Учир нь та
бол хүн төрөлхтний, нэн ялангуяа миний эх билээ.
Хэрэв та үл чадах бөгөөс би таныг уучлан хэлэхдээ
үнэндээ тэр миний эх мөн боловч тэр эд баялаг ба эрх
мэдлээр дутуу юм гэнэ.
Хэрэв та миний эх биш бөгөөс би зөвөөр тэсэж
хэлэхдээ тэр надад туслахуйц хөрөнгөлөг бөгөөд
мэдэлтэй боловч харамсалтай нь миний эх биш
учраас намайг үл хайрладаг юм гэнэ.
Аяа, туйлын зөөлөн Охин минь. Та миний эх, та
эрх мэдэлтэй бөгөөтөл намайг үл тэтгэж, намайг
үл тайвшруулах аваас би таныг хэрхэн уучлах сан
билээ?
Үзвээс, Эх минь ээ! Та миний бүх гуйлтыг
зөвшөөрөх аргагүй юм. Та Хүүгийнхээ нэр хүнд ба
алдар суугийн төлөө миний гэм нүгэл, миний сул
дорой хэрэг явдлыг үл тоомсорлон өөрийн хүүгийн
адилаар намайг хүлээн авна уу. Та миний бие ба
сүнсийг хамаг хорон муугаас гэтэлгэнэ үү. Түүнчлэн
хамаг эрдэм буяныг, ялангуяа төлөв даруу занг надад
хайрлана уу. Эцэс сүүлд нь, Эцэг, Хүү, Ариун Сүнс
болох Ариун Гурвалд таалал нийцтэй хамаг билигт
хишиг ба хишиг ивээлийг та надад соёрхон хайрлана
уу. Амэн.
Манай Тайтгаруулагч (Консолата) Хатагтай хэмээх даатгал залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Цэвэр Ариун Мариагаар
уламжлан үнэн тайтгарал болох Есүс Христийг ард
түмэндээ хайрласан билээ. Бид Мариаг Тайтгаруулагч
/Консолата/ -аар өргөмжлөн хүндэтгэдэг болохоор
та биднийг цагаатгалын ажил үйлд түүнтэй хамтран
ажиллуулж соёрхоно уу. Бид үүнийг Христ бидний
Эзэнээр уламжлан залбиран гуйж байна. Амэн.