Залил
Ассиси нутгийн Францис гэгээнтний зохиосон залбирал
Ассиси хотын Францис гэгээнтэн (1181-1226)
(Oratio sancti Francisci – Prayer of Saint Francis)
Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч
болгон соёрхоно уу!
Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас би энэрэл хайрыг хүргэх болно.
Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас би уучлал өршөөлийг хүргэх болно.
Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас би эв нэгдлийг хүргэх болно.
Хаа нэгтээ эргэлзээ тээнэгэлзэл байх аваас би итгэмж найдлагыг хүргэх болно.
Хаа нэгтээ эндүү ташаарал байх аваас би үнэн зөвийг хүргэх болно.
Хаа нэгтээ ядрал цөхрөл байх аваас би итгэл найдварыг хүргэх болно.
Хаа нэгтээ уйтгар гуниг байх аваас би баяр баясгаланг хүргэх болно.
Хаа нэгтээ сүүдэр харанхуй байх аваас би гэгээн гэрлийг хүргэх болно.
Аяа, тэнгэрлэг Эзэн, тайтгарахаасаа илүүтэй бусдыг тайтгаруулж, ойлгогдохоосоо илүүтэй бусдыг ойлгож, хайрлагдахаасаа илүүтэй бусдыг хайрлаж болохыг та надад соёрхоно уу.
Учир нь өгөхдөө бид хүлээн авна, уучлахдаа бид өршөөгдөнө, үхэхдээ бид мөнх амьдралд төрнө. Амэн.
Загалмайн өлмийн өмнөх даатгал залбирал

(Oratio ante crucifixum – Prayer Before a Crucifix)
Аяа, дээдийн дээд, төгс алдарт Тэнгэрбурхан минь.
Та миний зүрх сэтгэлийн харанхуйг сарниулж,
намайг гийгүүлнэ үү.
Аяа, Эзэн минь. Та надад цэвэр итгэл бишрэл, бат
горьдол найдвар, төгс энэрэл хайр, мэдрэмж ба эрдэм
мэдлэгийг хайрлан соёрхоно уу. Тиймийн тул би таны
ариун, үнэн бошгийг биелүүлэх болно. Амэн.
Өөрийгөө өргөн барих өчиг
Лоёола нутгийн Игнасиус гэгээнтэн (1491-1556)
(Oblatio sui sive Suscipe – Prayer of Self-Dedication to Jesus Christ)
Эзэн, та миний бүхэл эрх чөлөөг таалан авна уу. Та миний ой ухаан, миний оюун ухаан, миний бүхэл дур зоригийг хүлээн авна уу. Хамаг эзэмших зүйлс минь таны өгөөмөр билиг байдаг бөгөөд таны дур таалал намайг удирдан залахын тулд би энэ бүгдийг тандаа эгүүлэн өгнө өө. Таны хайр дурлал ба хишиг ивээлд миний сэтгэл хангалуун байдаг тул та надад эдгээрийг хайрлана уу. Өөр юуг ч танаас үл гуйна. Амэн.
Лоёола нутгийн Игнасиус гэгээнтний даатгал залбирал

Даатгалын өчиг (Де Фуколд Чарлз)
Де Фуколд Чарлз (1858-1916)
(Actus commendationis – Prayer of Abandonment)
Эцэг минь, танд би амь насаа даатгах болохоор амьд явах минь таны дур таалал болох болтугай. Таны гүн их дур тааллыг өөрийн амьдралд би бүрнээр хүлээн авч, бүгдийг үйлдэхэд бэлэн байгаа бөгөөд танд гүнээ талархаж байна. Тэнгэрбурхан минь, таны дур таалал надаар болон таны бүх бүтээлээр биелэгдэхээс өөр юуг ч би үл хүснэ. Та бол миний Эцэг, учир нь танд амь насаа бат итгэлтэйгээр, хэмжээлшгүйгээр даатгасан бөгөөд өөрийгөө өгөх нь миний амин сүнс болсон юм. Танд би хайртай тул таны мутарт би өөрийн сүнсийг даатгаж, түүнийгээ танд бүхий сэтгэлээрээ өргөн барья. Амэн.
Пап лам VI Паулын залбирал
Аяа, Эзэн минь. Та биднийг дэлхий даяар өлсгөлөн, ядууралд амьдарч, үхэж буй ахан дүүстээ үйлчлэх зохистой хүмүүс болгоно уу. Та тэдэнд бидний гараар өдөр тутмын талхыг өгнө үү. Бидний хайр халамжаар уламжлан амар амгалан ба баяр баясгаланг тэдэнд хайрлана уу. Амэн.
Тереза Эхийн даатгал залбирал
Тереза Эх (1910-1997)
(Oratio beatae matris Teresiae Calcuttensis – Prayer of Blessed Mother Teresa of Calcutta)
Миний сэтгэл доторх Есүс минь ээ. Та намайг энхрийлэн хайрладаг гэдэгт би итгэнэ. Би танд хайртай. Амэн.
Аяа, Есүсийн эх, Мариа минь ээ. Та одоо миний ээж болон соёрхоно уу. Амэн.
Аяа, бидний хамгаас хайртай эх, Мариа минь ээ.
Таны зүрх сэтгэл ийм гоо сайхан, ийм цэвэр ариун, тийм толбогүй байдаг бөгөөд энэрэл хайр ба даруу зангаар дүүрэн билээ.
Амин талх дотор бид Есүсийг хүртэж, түүнийг тантай адилаар хайрлаж, түүнд ядуугаас ядуу нууцлаг байдлаар уламжлан үйлчлэхийн тулд та өөрийн зүрх сэтгэлийг бидэнд хайрлана уу. Амэн.
Петр, Паул элч гэгээнтнүүдэд зориулсан дуулал магтаал
Мариа Магдoлна Татар
(Hymnus ad sanctum Petrum et sanctum Paulum apostolum –
Hymn in Honor of the Apostles Peter and Paul)
- Эзэний үнэнч шавь нар,
Итгэлийн төлөө бүрлэсэн,
Нил цусаараа ил гэрчилсэн,
Петр Паул хоёр номлогч,
Католик сүм, хүн ардыг
Эгнэгт хослон сахиж хайрлана уу. - Тэнгэрийн үүдийг нээгч албатай
Тамыг бас битүүлэн хаадаг
Түлхүүрчин шавь, Христийн орлогч,
Тусгай үүрэгт загасчин
Та Петр /Чулуу/, Шашны суурь хад. - Шүтэгчдийн заналт дайсан
Чивэлт Паулыг Христ сохроож
Хатуу харшаас хань болгосон.
Харь үндэстнүүдийн багш болсон та
Мухар сүсгийг тонилгодог
Магад бишрэлийг мөн биднээс төрүүлнэ үү. - Жирийн сайн хүн, догшин залуу
Зөв замыг олсон хоёр их багш
Зөрүү зантай хүмүүнийг засахаар
Журамт шинэ үеийг үүсгэсэн.
Эл сүмд ирдэг олны дотор
Эв эеийг тогтоох болтугай. Амэн.