Залил
Тэнгэрбурхан Эзэн рүү өөрсдийгөө эргүүлэн өөрчилцгөөе!
Төгс хүчит Тэнгэрбурхан Эзэн болох өөрийн Эцэг рүү өөрсдийгөө эргүүлэн өөрчилцгөөе!
Түүнд мөхөс байдлынхаа хэр чинээгээр цэвэр зүрх сэтгэлээсээ гүн, үнэн талархлаа илэрхийлцгээе!
Тэрээр бидний залбирлыг таалан сонордохын тул бид түүний онцгой өгөөмөр билгийг хамаг сүнсээрээ магтан дуулцгаая!
Тэрээр бидний санаа болон үйлдлээс хорон мууг тонилгох болтугай.
Тэрээр бидний итгэл бишрэлийг нэмэгдүүлж, бидний оюун ухааныг удирдаж, бидэнд сүнслэг санаа бодлыг хайрлаж, биднийг өөрийн жаргаланд залах болтугай.
Есүс Христ түүний Хүүгээр уламжлан тийн болтугай.
Амэн.
Тэнгэрбурхан минь, би танд итгэнэ
Тэнгэрбурхан минь, би хамаг сүнс, хамаг сэтгэл, хамаг хүчин чадлаараа таныг бүхнээс илүү хайрлаж, танд найдаж, танд итгэнэ.
Та туйлын сайн сайхан бөгөөд хайрлагдах зохистой нэгэн мөн тул би танд хайртай. Таныг хайрладаг учраас таныг үл хүндэтгэснээ би хамаг зүрх сэтгэлээсээ гэмшин хүлээж байна. Гэм нүгэлтэн мөхөс намайг өршөөнө үү. Амэн.
Төгс хүчит Эцэг, ариун гэгээн Эзэн минь
Мөнхийн Тэнгэрбурхан, төгс хүчит Эцэг, ариун гэгээн Эзэн минь.
Таны өгөөмөр билиг, миний төлөөх таны Хүүгийн амсаж эдэлсэн тарчлалт ба үхэл, таны Эхийн туйлын ариун байдал, таны гэгээнтнүүдийн хүнд гавьяаны
үүднээс хамаг ачийг тань хүртэх зохисгүй гэм нүгэлтэн мөхөс би танаас залбиран гуйж байна.
Зөвхөн таныг хайрлах, таны хайраар үргэлжид цангах, өөрийн зүрх сэтгэлд тарчлалтын ач ивээлийг оршоох, өөрийн даржин явдлыг хүлээх, өөрийгөө бусдад дорд үзүүлэх хүсэл, мөн түүнчлэн миний буруугаас бус өөр юу ч намайг уй гашуут үл болгохыг
та надад зөвшөөн соёрхоно уу. Амэн.
Аяа, бүхний Эзэн минь
Аяа, бүхний Эзэн минь, бүхнийг бүтээгч, бүтээлийн бүтээгч ээ!
Аяа, бидний Тэнгэрбурхан, бидний Эцэг, биднийг удирдагч аа!
Аяа, биднийг амьд явуулагч, биднийг үхэхийн цаг дахь шүүгч ээ!
Аяа, бидний сүнснүүдийг сахигч ба ивээгч ээ!
Аяа, та бүхнийг бүтээсэн! Та билиг ухаан, агуу удирдлага ба Үгийнхээ хүчин чадлаар уламжлан бүхнийг цаг цагт нь хувиргаж өөрчилдөг болохоор та бидний талийгаачийн сүнсийг хүлээн авна уу хэмээн би танаас залбиран гуйж байна.
Мөн түүнчлэн хэдий хугацаанд бие махбодын энэхэн амьдрал бидэнд ашигтай байна, төдий хугацаанд
түүнийг бидэнд хайрладаг болохоор та зохистой цагтаа биднийг хүлээн авна уу. Иймийн тул та биднийг хүлээн авна уу. Учир нь, танаас эмээснээрээ бид бэлэн байж, айж сандрахгүй юм, мөнөөх эцсийн өдрөөс гэдрэг зугтахгүй юм. Харин амармаг ертөнц хийгээд махан биед мансуурсан дур тачаалт хүмүүний араншины эсрэг ангижрахуй сэтгэлтэйгээр баяр жаргалт бөгөөд мөнхийн амьдрал болох Есүс
Христ Эзэндээ яаралтай бөгөөд зоригтойгоор бид эндээс очиж явна. Түүнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.
Пап лам I Клэмэнт гэгээнтний зохиосон даатгал залбирал
Хамаг бүтээлийн үндсийн үндэс Эцэг минь, бид таны алдарт найдах болтугай.
Та цор ганц, дээдийн дээд, ариунаас ариун болохыг ухаарахын тул бидний зүрх сэтгэл танд нээлттэй
байх болтугай.
Та дээдсийн бардам сэтгэлийг дорд үздэг, та бурхангүйчүүдийн сэтгэл санааг үймрүүлдэг.
Та эгэл даруу занг өргөмжилдөг, та бардам ихэрхүү сэтгэлийг басамжилдаг.
Та хоосруулдаг, та баяжуулдаг.
Та үгүйрүүлдэг, та авардаг, та амилуулдаг.
Та сэтгэлийн гагц ач буянтан, хамаг бие махбодын гагц Тэнгэрбурхан.
Та ёроолгүй гүнд нэвтрэн ордог.
Та хүмүүсийн үйлдлийг ажиглан хянадаг.
Та аюулд өртсөнд туслаж, найдвар алдсныг авардаг.
Та хамаг амьдыг бүтээгч ба сахигч.
Та дэлхий дээрх үндэстнүүдийг олон болгодог бөгөөд тэдний дундаас Есүс Христээр уламжлан
таныг хайрладаг хүмүүсийг сонгож авдаг. Хүүгээрээ та биднийг хүмүүжүүлж, биднийг ариусгаж, биднийг эрхэмд тооцдог.
Аяа, Эзэн минь. Та бидний тэтгэгч, бидний туслагч болно уу гэж танаас залбиран гуйж байна.
Зовлонт манай хүмүүсийг чөлөөлж, даруу занг нигүүлсэн соёрхож, унасныг босгож, ядуучуудыг тосож, өвдсөнийг илаарьшуулж, төөрсөн үндэстнийг өөрийн зүг эргүүлэн өөрчилж, өлссөнийг хооллож, бидний хоригдогсдыг чөлөөлж, мунхагийг сэнхрүүлж, эргэлзэгчдэд зөвлөх болтугай. Та гагц Тэнгэрбурхан, Есүс Христ таны хүү, бид таны ард түмэн, таны хонин сүрэг мөн хэмээснийг бүх үндэстнүүдэд таниулах болтугай.
Та үнэхээр ертөнцийн мөнхийн үндэс суурийг үйлдлээрээ илчилсэн бөгөөд газар дэлхийг бүтээсэн билээ.
Та бол хамаг үеүдэд үнэнч, шүүлтэд шударга, хүчин чадал ба сүр жавхланд бишрэлтэй, бүтээн байгуулахдаа ухаантай, тогтоохдоо болгоомжит, үзэгдэхүйн зүйлст сайн сайхан, танд итгэгчдэд үнэнч
хийгээд өгөөмөр, басхүү өршөөнгүй.
Та бидний шударга бус явдал, нүгэл, хилэнц, гэмийг өршөөнө үү.
Зардсынхаа үйлдсэн хамаг гэм нүглийг бүү тооц, харин үнэн дотроо биднийг ариусгаж, бидний амьд явахуйг удирдан зална уу. Тиймийн тул бид сүсэг бишрэл, шударга ёс, чин зүрх сэтгэлээр явж, таны ба удирдагчдынхаа өмнө тааламжит бөгөөд буянт ажил үйлсийг үйлдэх болно.
Аяа Эзэн минь, өөрийн мэлмийг бидний дээр гийгүүлнэ үү. Тиймийн тул таны хүчит мутрын ивээл дор бид амар тайванд таны сайн сайхныг амсаж эдлэх бөгөөд таны сунгасан мутраар бид хамаг гэм
нүглээс гэтэлж, биднийг шударга бусаар буруутгах хүмүүсээс чөлөөлөгдөх болно.
Танд үнэн ба итгэл дотор сүсэгтэйгээр хандсан бидний урд үеүдийн өвөг дээдэст үзүүлснийхээ
адилаар та бидэнд болон хүн төрөлхтөнд энх тайван ба эв найрамдлыг хайрлана уу. Гагц та үүнийг болон улам сайн сайхныг бидэнтэй хамтран үйлдэж чадна.
Танд бид сүнснүүдийнхээ ивээгч болох Есүс Христ тэргүүн тайлгачаар уламжлан мөргөдөг бөгөөд түүгээр уламжлан танд сүр жавхлан, сүр хүчийг одоо болон үүрд мөнхөд болготугай. Амэн.
Пап лам I Клэмэнт гэгээнтэн (†99/101)
Ашдын сүм хийд доторх мөнхийн гэгээн гэрэл
Аяа, Эзэн минь. Та энэхэн мөхөшгүй энэрэл хайрыг надад соёрхоно уу хэмээн таны хүү Есүс Христ Эзэнээр уламжлан танаас залбиран гуйж байна.
Тиймийн тул зул минь асаж, үүрд үл бөхөх бөгөөд миний дотор шатахдаа бусдыг гийгүүлэх болно.
Аяа, Христ зөөлөн аврагч минь. Бидний зул таны ашдын сүм хийдэд үүрд мөнхөд асаж, мөнхийн гэгээн гэрэл болох танаас мөнхийн гэгээн гэрлийг хүлээн авахын тул та бидний зулыг барина уу. Тиймийн тул бидний зул харанхуйг гийгүүлж, өөрсдийн өмнөх ертөнцийн харанхуйг сарниулах болно.
Аяа, Есүс минь. Та өөрийн гэгээн гэрлийг миний зулаар дамжуулж түгээнэ үү хэмээн танаас би залбиран гуйж байна. Тиймийн тул түүгээр би Ариунаас ариун газрыг харах болно. Тус газарт мөнх Тэргүүн Тайлгач та сүм хийдийн өндөр баганасын дундуур орсон билээ.
Би таныг үргэлжид харж, таныг үзэж, таныг эрмэлзэх бөгөөд таныг хайрласныг минь хараад миний зул таны өмнө үргэлжид бадамлан мандах болтугай.
Аяа, туйлын хайрт Аврагч минь. Та бидний тогшилтонд хариулахдаа өөрийгөө бидэнд үзүүлнэ үү хэмээн танаас гуйж байна. Тиймийн тул таныг ойлгохдоо бид таныг ихэд хайрлаж, зөвхөн таныг хайрлаж, зөвхөн таныг эрмэлзэж, өдөр шөнөгүй зөвхөн таныг тунгаан бодож, аливаа цагт таныг эргэцүүлэх болно. Тэнгэрбурхан мэтээр хайрлах зохистой хайрыг та бидний дотроос төрүүлж соёрхоно уу. Тиймийн тул дурлал тань бидний сэтгэлийг эзэмдэж, хайр тань биднийг бүхэл бүтнээр ТАВДУГААР АНГИ – Эцэг Тэнгэрбурха Н 51 эзэлж, энэрэл тань бидний мэдрэмжийг хангах
бөгөөд мөнхийн Тэнгэрбурхан болох танаас гадна бус хайрыг бид үл амсаж, үл мэдэх болно. Тэнгэр газар ба хамаг тэнгис далайн ус нь бидний дотор шатаж буй энэхэн энэрэл хайрын гал дөлийг унтрааж үл дийлэх бөгөөд тэдгээр нь энэрэл хайрыг үүрд үл устгах юм.
Үүнийг бүхлээр эсвэл наанадаж, хэсгээр Есүс Христ бидний Эзэнээр уламжлан биелүүлэх болтугай.
Түүнд сүр жавхланг үүрд мөнхөд болготугай. Амэн.
Хамба лам Kолумбан гэгээнтэн (ойр. 543-615)
Тэнгэрбурхан Эцэгийн гуйлтын залбирал
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Ариун Эцэг минь,
Н. Биднийг сонордоорой.
Шударга Эцэг минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ертөнцийг цагаатгагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Есүс Христ, бидний Эзэний Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Хамаг тайтгарлын Тэнгэрбурхан, нигүүлсэхүй Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Эцэг минь, бид тэнгэрийн эсрэг, таны өмнө гэм
нүглийг үйлдсэн.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Мөнхийн адист Тэнгэр Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үнэн ба сүнсний дотор шүтэн бишрэгдсэн Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тангүйгээр Хүүгийн тань ивээлийг хэн ч эс хүртэх
билээ, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр газрын Эзэн, сүр жавхлангийн Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та Хүүгээ ертөнцөд илгээсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх танаас газарт эцэг эх болох эрх соёрхогддог
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та энэхэн ертөнцийг бүтээхийнхээ урьд биднийг
Хүүгийнхээ дотор сонгосон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд үрчлэгдсэн хүүхдүүдийн заяаг соёрхсон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та гүн утгыг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж
балчир хүүхдүүдэд илчилсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг тэнгэрлэг ба сүнслэг адисаар адисласан
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидний гэм нүглийг өршөөдөг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та мэлмийнхээ өмнө биднийг цэвэр ариун болгож
сонгосон юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас гуйдаг хүнд сайн сайхан сүнсийг та хайрладаг
юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Танаас хамаг сайн сайхан гардаг, гэгээн гэрлийн Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Үхэгсдийг амилуулж, амьдруулагч Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Нууцаар хардаг, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Одоог хүртэл ажилласаар л байгаа, Эцэг минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та хорон муу болоод зөвт сайн хүмүүс дээр нарыг
мандуулдаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороог оруулдаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидний үсний ширхэг бүрийг тоолдог юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өөрийн Хүүг цаазын ялаас үл хэлтрүүлсэн атал
түүнийг бид болон бүгдийн төлөө өргөн барьсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгээ дагалдуулахаар урин дуудсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг хайрт Хүүгийнхээ дотор өршөөсөн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг хайрт Хүүгийнхээ хаанчлалд
байршуулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг гэгээнтнүүдийн хувь заяанд оруулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгийнхээ хуримд урин дуудсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг сонгож, бидэнд мөнхийн тайтгарлыг
хайрласан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц
Хүүгээ өгсөн билээ.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та тэнгэрээс дуурьссан дуу хоолойгоороо Хүүгээ
алдаршуулсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны дур таалал Хүүгийнхээ дотор байсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд хаанчлалаа соёрхохоор таалсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр элчүүд таныг үргэлжид нүүр тулан хардаг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг цагаатгахын тул Хүүгээ өргөн барьсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бидэнд ихэд хайртай тул бид таны хөвгүүд болж,
бид ийнхүү нэрлэгдсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та биднийг Хүүгийнхээ дүр төрхөөр бүтээхээр
таалсан юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бүхний чанадахь, бүхий бүхнээр, бид бүхний
дотор оршдог юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өөрийн сонгосон хүмүүсийн төлөө ертөнцийн
сууриас хаанчлалыг бэлтгэсэн юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өнчин хүүхдүүдийн Эцэг ба бэлэвсэн эхнэрүүдийн
шударга ёс юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та бодгаль биеэр бус харин үйлсээр шүүдэг юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Таны гэр олон тасалгаатай юм.
Н. Биднийг өршөөгөөрэй.
Энэрэнгүй, тэвчээртэй, туйлын нигүүлсэхүй Эцэг
минь,
Н. Биднийг өршөөгөөрэй.
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг нигүүлсээрэй
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг өршөөн сонордоорой.
Та өршөөнө үү.
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг хорон муугаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг гэм нүглээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Ад чөтгөрийн эрх мэдлээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүглийн хамаг учрал хийгээд хамаг сорилтоос,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Өстөн дайснуудын хамаг заль мэхээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Уур хилэн, үзэн ядалт ба хорон санаанаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүглийн нүүрлэсэн гай түйтгэрээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг тотгор түйтгэр хийгээд бие ба сэтгэлийн алив
өстөн дайснаас,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Тамын мөнхийн ял шийтгэлээс,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гүн далайг уудлах таны гүн ухаанаар уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хоосноос хамгийг бүтээсэн таны агуу их хүчин
чадлаар уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг зүйлсийг удирдаж буй таны хишигт
өмөглөлөөр уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Дэлхийг хайрласан таны мөнхийн энэрэл хайраар
уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Хамаг зүйлсийг бялхаасан таны хэмжээлшгүй
өгөөмөр билгээр уламжлан
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Шүүлтийн өдөр,
Н. Аяа, Эзэн минь, биднийг ангижруулаарай.
Гэм нүгэлтэн,
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Таны алдрыг хэзээ ямагт хаа газарт ариусгахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Таны хаанчлал бидэнд оршихын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг өршөөхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг сорилтонд үл оруулахын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Та биднийг хорон муу бүхнээс гэтэлгэхийн тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Бид итгэлтэйгээр гуйж, гуйснаа олохын тулд
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Эцэг минь, таны Хүүгийн алдраар уламжлан
Н. Биднийг сонордоорой хэмээн танаас гуйж байна.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эцэгтэйгээ биднийг эвлэрүүлээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Эцэгийн хаалгыг бидэнд нээж өгөөрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг
арилгадаг,
Н. Та Эцэгийг бидэнд энэхэн цөллөгөөс хагацсанаас
хойш үзүүлээрэй.
Ариун Эцэг минь,
Н. Биднийг сонордоорой.
Шударга Эцэг минь,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Христ минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй.
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй,
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй.
Тэнгэр дэх Эцэг минь ээ,…
Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу
бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
У. Аяа, Тэнгэрбурхан бидний өмгөөлөгч,
Н. Хүүгийнхээ нүүрийг та харна уу.
У. Аяа, Эзэн минь биднийг санагтун!
Н. Авралаараа та бидэнд зочлогтун!
У. Аяа, Эзэн минь та өршөөлөө бидэнд үзүүлнэ үү.
Н. Та авралаа бидэнд хайрлан соёрхоно уу.
У. Тэнгэрбурхан Эзэн минь, биднийг сэргээнэ үү.
Н. Та нүүр царайгаа бидэнд үзүүлнэ үү. Тэгэх бөгөөс
бид аврагдах болно.
У. Аяа, Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
Залбирцгаая:
Аяа, Тэнгэрбурхан минь. Та Хүүгийнхээ амаар би
Шашныхаа бүх хүүхдийн сэтгэлд олж болохуйц сайн
үрийг тарьж, шилдэг мөчрүүдийг ургуулдаг хэмээн
өгүүлсэн билээ. Та өөрийн усан үзмийн талбай
ба тариалангийн газар болох өөрийн итгэгчдээс
хогийн ургамлыг зулгаасныхаа хойно элбэг дэлбэг,
үнэ цэнэтэй үр шимийг ургуулахыг хайрлан
соёрхоно уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Аяа, Тэнгэрбурхан минь. Таны хүчин чадал
хөдөлбөргүй ба таны гэгээн гэрэл мөнх байдаг
болохоор та Шашныхаа биеийг өршөөн харж,
мөнх өмөглөлөөрөө уламжлан хүний авралын
ажил үйлсийг гүйцэтгэнэ үү. Тиймийн тул та хамаг
зүйлсийн үндэс болох Хүүгээрээ уламжлан унасныг
босгож, хуучирсныг шинэтгэж, хамаг зүйлсийг
бүхлээр ба шинээр бүтээдгийг бүхэл дэлхий харах
болно.
Аяа, Тэнгэрбурхан минь. Та эгэл даруу занг
өргөмжилдөг ба зөв шударгууг хүчирхэгжүүлдэг
юм. Хүүгийн тань үйлс бидэнд сургалт болохын тулд
та цорын ганц Хүүгээрээ уламжлан дэлхийд зааж
соёрхсон болохоор Сүнснийхээ зүтгэлийг бидний
дотроос гаргана уу. Тиймийн тул бид Хүүгийн үг
хэл ба үлгэр дууриалаар зааж өгсөн зүйлсийг даган
дууриах болно.
Аяа, Тэнгэрбурхан минь. Та итгэгчдийг нэг сэтгэл,
нэг санаатай болгодог болохоор та тушаасан зүйлсээ
бидний хайранд, амласан амлалтаа бидний эрмэлзэлд
хүртээж, энэхэн амармаг ертөнцөд бидний зүрх
сэтгэлийг үнэн зөв баяр баясгаланд байршуулна уу.
Аяа, Тэнгэрбурхан минь. Танаас хамаг сайн сайхан
зүйлс гардаг болохоор та өөрийн зөн билгээр
бидний санаа бодлыг шулуун шударга болгож, таны
удирдлага дор бидний ажил үйлийг сайн сайхны зүг
хөтөлнө үү хэмээн гуйланчлагч бид танаас залбиран
гуйж байна.
Тантай болон Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд
оршиж, хаанчилдаг Есүс Христ бидний Эзэнээр
уламжлан тийн болтугай. Амэн.
У. Аяа, Эзэн минь, миний залбирлыг сонордоно уу.
Н. Гуйлт минь танд хүрээсэй.
У. Эзэнийг магтацгаая.
Н. Тэнгэрбурхандаа талархъя.
У. Талийгаач нарын сүнс амар амгаланд жаргах
болтугай.
Н. Амэн.
