Залил
Сүсэгтнүүдийн адислал
Эзэн та нарыг адислаж, сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Тэрээр та нарын дээр өөрийн нүүр царайг гийгүүлж, та нарыг өршөөх болтугай.
Хариу: Амэн.
Тэрээр та нар руу өөрийн нүүр царайг өргөн, та нарт амар амгалангаа хайрлах болтугай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурханы адислал Эцэг, Хүү, X Ариун Сүнс та нарын дээр буугаад, та нартай хамт үргэлжид орших болтугай.
Хариу: Амэн.
Хүний адислал
Аливаа нөхцөлд санваартан эсвэл тахилч нь нэг эсвэл олон хүнийг адислаж болно. Тэр түүний дээр эсвэл тэдний дээр гараа сунгаад ийн хэлнэ:
Эзэн таныг (чамайг/та нарыг) адислаж, сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Тэрээр тан руу (чам руу/та нар руу) өөрийн нүүр царайг өргөн, танд (чамд/та нарт) амар амгалангаа хайрлах болтугай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг (чамайг/та нарыг) адислах болтугай.
Хариу: Амэн.
Эсвэл:
Есүс Христ бидний Эзэний хишиг ивээл, Тэнгэрбурханы энэрэл хайр, Ариун Сүнсний эв нэгдэл тантай (чамтай/та нартай) хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг (чамайг/та нарыг) адислах болтугай.
Хариу: Амэн.
Зоогийн өмнөх адислал
Аяа, Эзэн минь, та биднийг болон таны өгөөмөр билгээс хүлээн авах энэхүү зоогийг адислана уу. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Үдийн зоогийн өмнө:
Мөнхийн сүр жавхлант Хаан минь, та биднийг тэнгэрийн зоогт уригдагсад болгох болтугай. Амэн.
Оройн зоогийн өмнө:
Мөнхийн сүр жавхлант Хаан минь, та биднийг мөнх амьдралын зоогт удирдан залах болтугай. Амэн.
Зоогийн дараах адислал
Төгс хүчит Тэнгэрбурхан минь. Таны хайрласан хамаг билигт хишгийн төлөө бид танд талархаж байна. Та үүрд мөнхөд оршин хаанчилдаг билээ. Амэн.
У. Тэнгэрбурхан өөрийн амар амгаланг болон
Н. Мөнх амьдралыг бидэнд хайрлах болтугай. Амэн.
Гэр бүлийн адислал
Нээлтийн зан үйл
Загалмайн тэмдгээр загалмайлсны дараа санваартан эсвэл тахилч цугларсан гэр бүлд хандан ийн хэлнэ:
Тэнгэрбурхан бидний Эцэг, Есүс Христ Эзэний амар амгалан ба хишиг ивээл та нартай хамт байх болтугай.
Хариу: Тэнгэрбурхан үүрд мөнх ерөөлтэй еэ.
Гэр бүлийн нэг гишүүн (эсвэл санваартан) Библи судрын эшлэлийг уншина:
1Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. 2Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, 3амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. 4Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, 5нэг Эзэн, нэг итгэл, нэг ариун угаал, 6нэг Тэнгэрбурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг. (Ефес 4:1-6).
Санваартан эсвэл тахилч богино номлолыг үйлдэж болно.
Нийтийн залбирал
Биднийг сахин хамгаалдаг Гэгээнтнүүдийн даатгал залбирлаар уламжлан Эзэн Есүс Христийн энэрэл өршөөлд бие биеэ даатган залбирцгаая.
Эзэн минь, өршөөгөөрэй. Эзэн минь, өршөөгөөрэй.
Христ минь, өршөөгөөрэй. Христ минь, өршөөгөөрэй.
Эзэн минь, өршөөгөөрэй. Эзэн минь, өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы Ариун Эх минь, бидний төлөө залбирна уу.
Микаел гэгээнтэн, бидний төлөө залбирна уу.
Тэнгэрбурханы гэгээн элч нар, бидний төлөө залбирна уу.
Иохан Баптист гэгээнтэн, бидний төлөө залбирна уу.
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбирна уу.
Петр, Паул гэгээнтнүүд, бидний төлөө залбирна уу.
Эзэний хамаг элч гэгээнтнүүд, бидний төлөө залбирна уу.
Тэнгэрбурханы хамаг гэгээнтнүүд,
бидний төлөө залбирна уу.
Эзэн минь, биднийг өршөөнө үү,
биднийг ангижруулна уу.
Эзэн минь, та хорон муу бүхнээс,
биднийг ангижруулна уу.
Эзэн минь, та хамаг гэм нүглээс
биднийг ангижруулна уу.
Эзэн минь, та мөнх үхлээс биднийг ангижруулна уу.
Дараа нь санваартан гараа хавсран ийнхүү тод хэлнэ:
Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье:
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Адислалын залбирал
Санваартан гэр бүлийн гишүүн дээр гараа сунгаад адислалын залбирлыг уншина:
Аяа Тэнгэрбурхан Эцэг минь, таны Хүү хүмүүний гэр бүлд амьдарч, түүний жаргал зовлонг хуваалцсан нь таны дур таалал байсан тул таныг бид ерөөдөг.
Энэхүү гэр бүлийн төлөө бид залбирч байна:
та түүнийг ивээлдээ багтааж, өөрийн хишиг ивээлээр
бэхжүүлж, баяр баясгалантай болгож, амар амгалангаа соёрхоно уу.
Зовлон зүдгүүрийн үед энэхүү гэр бүлийн гишүүд бие биеэ өргөн тэтгэхэд та тэдэнд туслана уу.
Та Хүүгийнхээ үлгэр дууриалаар эв нэгдэл ба энэрэл хайрын дотор тэднийг амьд явуулна уу.
Тэрээр үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Үг хэлэлгүйгээр санваартан эсвэл тахилч адислагдсан усаар цугларсан гэр бүлийг цавдаж болно.
Төгсгөл
Эзэн Есүс Назарет тосгонд гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан тул тэрээр та нарын гэр бүлийг үүрд мөнх сахин хамгаалж, хорон муу бүхнээс гэтэлгэж, та нарыг нэг энэрэл хайр, нэг зүрх сэтгэл болгон соёрхтугай.
Хариу: Амэн.
Төгсгөхөд дуу дуулах нь тохиромжтой.
Хүүхдийн адислал
Ёслолын удирдагч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
– Эзэн ийн айлдав: Хүүхдүүдийг над уруу ирэхийг зөвшөөр, тэднийг бүү хорь. Тэнгэрбурханы хаанчлал тэдний адил хүмүүсийнх юм. (Марк 10:14).
Эсвэл:
– Эзэн ийн айлдав: Та нар эргэн өөрчлөгдөж, балчир хүүхдүүдтэй адил эс болбоос тэнгэрийн хаанчлалд орж үл чадна. (Матай 18:3).
Аль эсвэл:
– Эзэн ийн айлдав: Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч намайг хүлээн авсан хэрэг. (Матай 18:5).
Зан үйлийн удирдагч нь санваартны эсвэл тахилчийн хэргэмтэй бол хүүхдийн тэргүүн дээр гараа тавиад адислалын залбирлыг уншина:
a) Ариун угаалыг хүртсэн хүүхдийн төлөө
Аяа Эзэн Есүс Христ, та хүүхдүүдийг ихэд хайрласан тул Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч намайг хүлээн авсан хэрэг хэмээн айлдсан билээ.
Энэ хүүхдэд ариун угаалын хишиг ивээлийг та хайрласан тул түүний төлөөх бидний залбиралд чих тавина уу. Тэр өсөж томрохдоо танд чөлөөтэй итгэн биширч, энэрэл хайраар бадрангуй болж, тэнгэрийн хаанчлалын найдварын төлөө хичээн зүтгэхийн тулд та түүнийг үүрд мөнх сахин хамгаална уу.
Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Эзэн чамайг адислаж, сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
б) Ариун угаалыг хүртээгүй хүүхдийн төлөө
Аяа Төгс хүчит Тэнгэрбурхан, адислалын эх булаг, хүүхдийг сахин хамгаалагч минь.
Та хосуудыг адислаж, тэднийг эцэг эх болгохдоо баяр баясгалангаар бялхаадаг билээ.
Та нигүүлсэнгүй мэлмийгээрээ энэ хүүхдийг ивээн соёрхож, Ариун сүнс ба усны шинэ төрөлтөөр хүүхдүүдийнхээ гэр бүлд багтаана уу.
Ариун угаалын билигт хишгийг хүртэх үед тэр таны Хаанчлалын өв залгамжлагч болж, бидэнтэй хамт таныг ерөөхийг суралцаасай хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Эзэн чамайг адислаж, сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Хураангуй хэлбэр
Санваартан эсвэл тахилч энэхүү хураангуй залбирлыг уншиж болно:
Хүүхдүүдийн найз нөхөр Есүс Эзэн чамайг адислаж, өөрийн энэрэл хайранд сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Амаржихаас өмнөх эхийн адислал
Санваартан эсвэл тахилч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Гэр бүлийн нэг гишүүн (эсвэл санваартан) Библи судрын энэхүү эшлэлийг уншина :
41Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, 42чанга дуугаар хашхиран -Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ! (Лук 14:1-42).
Санваартан эсвэл тахилч энэхүү хураангуй залбирлыг уншиж болно:
Цэвэр Охин Мариагийн тэнгэрлэг эх болохуйгаар уламжлан Тэнгэрбурхан энэхэн дэлхий ертөнцөд баяр баясгаланг хайрласан билээ.
Тэрээр таны (чиний) зүрх сэтгэлийг шинэ хүүхдийн баяр баясгалангаар бялхааж, таныг (чамайг) болон таны (чиний) хэвлий дэх үрийг эрүүл саруулаар сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг (чамайг) адислах болтугай.
Хариу: Амэн.
Амаржсанаас хойших эхийн адислал
Санваартан эсвэл тахилч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Эзэний нэр алдар ерөөлтэй байх болтугай.
Хариу: Одоо болон үүрд мөнх байх болтугай.
Гэр бүлийн нэг гишүүн (эсвэл санваартан) Библи судрын энэхүү эшлэлийг уншина:
21Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. (Иохан 16:21).
Санваартан эсвэл тахилч энэхүү хураангуй залбирлыг уншиж болно:
Төгс хүчит Тэнгэрбурхан Эзэн цорын ганц Хүүгийнхээ мэндлэлтээр уламжлан энэхэн дэлхий ертөнцөд баяр баясгаланг хайрласан билээ.
Хүүхдийн билигт хишгийг хүртсэн тул Эзэний дотор та (чи) удаан жаргаарай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, X Ариун Сүнс таныг (чамайг) адислах болтугай.
Хариу: Амэн.
Өндөр настнуудын адислал
Ёслолын удирдагч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
7Ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм. 8Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. (Иаков 5:7-8).
Ёслолын удирдагч нь санваартны эсвэл тахилчийн хэргэмтэй бол өндөр настнуудын тэргүүн дээр гараа тавиад адислалын залбирлыг уншина:
Аяа, төгс хүчит Тэнгэрбурхан минь, та зардас нартаа өндөр насыг хайрласан тул өөрийн адислалыг хүртээнэ үү.
Тэд зүрх сэтгэлдээ таны оршихуйг мэдрэх болтугай.
Тэд өнгөрсөн цагийг харахдаа таны энэрэл өршөөлийн төлөө баясах болтугай.
Тэд ирээдүй цагийг үзэхдээ итгэл бишрэл ба горьдол найдварын дотор тууштай сэтгэлээр хичээн зүтгэх болтугай.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг (та нарыг) адислах болтугай.
Хариу: Амэн.
Хураангуй хэлбэр
Санваартан эсвэл тахилч энэхүү хураангуй залбирлыг уншиж болно:
Төгс хүчит Тэнгэрбурхан ер хэнийг ч үл орхих ба өөрийн үр хүүхдийг өндөр насыг насалтал нь эцгийн хайр халамжаар сахин хамгаалдаг тул Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар таныг (та нарыг) адислах болтугай.
Хариу: Амэн.
Өвчтэй хүмүүсийн адислал
Ёслолын удирдагч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
28Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. 29Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. (Матай 11:28-29).
Ёслолын удирдагч нь санваартны эсвэл тахилчийн хэргэмтэй бол өвчтэй хүний тэргүүн дээр мутраа тавиад адислалын залбирлыг уншина:
Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан Эзэн, ариун Эцэг минь, та өөрийн адислалаар бидний сул дорой мөн чанарыг өргөн тэтгэдэг билээ.
Таны зардас Н. тахимдуу сэтгэлээр таны ариун нандин нэр алдрыг ерөөхийн тулд та нигүүлсэнгүй мэлмийгээрээ түүнийг ивээн соёрхож, түүн доторх хамаг хорон мууг даран сөнөөж, түүнийг эдгээн босгоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, X Ариун Сүнс таныг адислах болтугай.
Хариу: Амэн.
Хураангуй хэлбэр
Санваартан эсвэл тахилч энэхүү хураангуй залбирлыг уншиж болно:
Тэнгэрбурхан ганц Эзэн, ганц Цагаатгагч Тэрбээр таны биеийг сахин хамгаалж, таны сүнсийг энэрэн аварч, таныг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
Хариу: Амэн.
Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг адислах болтугай.
Хариу: Амэн.
Аяны адислал
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
Эзэн бидэнд ийн айлдав: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» (Иохан 14:6).
Санваартан эсвэл тахилч энэхүү залбирлыг уншина:
Энэхэн ертөнцийн хувирал өөрчлөлтийн дунд Тэнгэрбурханы ивээл дор цаг ямагт бид амьд явахын тулд тэрээр бидэнд хамаг тэнгэрлэг адислалыг соёрхож, бидний аян замыг өлзийтэй болгох болтугай.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Өвчтөний түрхлэг (үхлийн ирмэгт - хураангуй хэлбэр)
Санваартан хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Санваартан: Энэ айлд амар амгалан байх болтугай.
Хариу: Амэн.
Библи cудрын эшлэлийг уншина:
13Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. 14Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. 15Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно. 16Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 17Елиа бол бидэнтэй адилхан жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг залбирахад гурван жил зургаан сарын турш газарт бороо ороогүй билээ. 18Түүнийг дахин залбирахад, тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм. (Иаков 5:13-18).
Үг хэлэлгүйгээр санваартан өвчтөн дээр гараа тавина.
Эзэн тантай хамт байж, өөрийн энэрэл хайранд итгэх таны итгэл бишрэлийг бататгах болтугай.
Өвчтөний тосон дээрх талархлын залбирал эсвэл адислал
Аяа, Эзэн минь, та энэ тосыг бүтээсэн тул
та түүнийг адислаж, өвчтөн Н. -ыг/-ийг
хишиг ивээлээрээ арвинаар бялхаана уу.
Өвчтөний дух болон гарын дээрх түрхлэг
Энэхүү ариун нандин түрхлэгээрээ дамжуулан
Эзэн өөрийн агуу их соёрхол хайрын дотор
Ариун Сүнсний хишиг ивээлээр Н. таныг
тайтгаруулах болтугай.
Хариу: Амэн.
Тиймийн тул, гэм нүглээс ангижруулагдсан таныг
тэрээр босгож, аврах болтугай.
Хариу: Амэн.
Түрхлэгийн дараах даатгал залбирал
Аяа, Есүс Христ Эзэн, хамаг хүмүүний аврагч минь.
Та тарчлалтаараа бидний зовлон зүдгүүрийг өөртөө үүрсэн тул хүнд өвчинд нэрвэгдсэн бидний ах/эгч Н. -ын /-ийн төлөө бид танаас залбиран гуйж байна.
Та түүнийг цагаатгасан ба ариун нандин түрхлэгээр уламжлан хишиг ивээлээ үзүүлсэн тул түүний зовлон зүдгүүрийг хөнгөтгөж, сорилтын үед тайтгарлыг хайрлаж, түүний зүрх сэтгэлд аврагдах итгэл найдварыг нь бэхжүүлнэ үү.
Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье:
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг адислах болтугай.
Хариу: Амэн.
Шинэ гэрийн адислал
Нээлт
Гэрийн адислал нь гэр бүлийн баяр гэсэн утгатай тул уг зан үйлийг дуу эсвэл хөгжмөөр эхлүүлэх боломжтой.
Санваартан эсвэл тахилч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Энэхүү гэр болон тэнд амьдрагсад
Эзэнийн нэр алдраар амар амгалан байх болтугай.
Хариу: Амэн.
Санваартан эсвэл тахилч нь энэхүү зан үйлийг эхлүүлэхээр дор дурдсан үгсээр аль эсвэл ижил утгатай үгээр ийн хэлнэ:
Есүс Христ Цэвэр охин Мариагаас мэндлэхдээ бидний дунд оршихоор таалсан билээ.
Тэрээр энэхүү гэрт ороод, энэ шинэ гэрийг өөрийн
оршихуйгаар адислахын төлөө түүнд чин сүсэгтэйгээр хандан залбирцгаая :
Есүс Христ та нарын дунд орших болтугай.
Тэрээр та нарын доторх ахан дүүсийн барилдлагыг тэтгэн дэмжих болтугай.
Тэрээр та нарын баяр хөөрийг хуваалцаж, зовлон зүдгүүрийг арилгах болтугай.
Мөн та нарыг Есүс Христийн үлгэр дууриал ба тушаалуудаар удирдуулах болтугай.
Есүс Христийн сайхан үнэрийг алсын алсад анхилуулахын төлөө та нар өөрсдийн шинэ гэрийг амар амгалангийн орон болготугай.
Итгэл бишрэлийн үг хэмээн хэлнэ.
Тэнгэрбурханы үгийн тунхаглал
Гэр бүлийн нэг гишүүн (эсвэл санваартан) дор дурдсан эшлэлийг уншина:
Тэр үед Есүс ийн айлдав : 8Ямар ч хотод та нар очсон, хэрэв та нарыг тэд хүлээн авбал, өмнө чинь юу ч тавьсан, түүнийг ид. 9Тэнд өвчтэй хүмүүсийг нь эдгээ. Тэдэнд “Тэнгэрбурханы хаанчлал та нарт ойрхон байна” гэж хэлэгтүн. (Лук 10:8-9).
Хариу дууллыг дуулж болно.
Санваартан эсвэл тахилч нь богино номлолыг үйлдэнэ.
Нийтийн залбирал
Биднийг сахин хамгаалдаг Гэгээнтнүүдийн даатгал залбирлаар уламжлан Эзэн Есүс Христ энэхүү гэрийг адислахыг бид түүнээс залбиран гуйж байна.
Эзэн минь, өршөөгөөрэй. Эзэн минь, өршөөгөөрэй.
Христ минь, өршөөгөөрэй. Христ минь, өршөөгөөрэй.
Эзэн минь, өршөөгөөрэй. Эзэн минь, өршөөгөөрэй.
Тэнгэрбурханы Ариун Эх минь,
бидний төлөө залбирна уу.
Микаел гэгээнтэн, бидний төлөө залбирна уу.
Тэнгэрбурханы гэгээн элч нар,
бидний төлөө залбирна уу.
Иохан Баптист гэгээнтэн, бидний төлөө залбирна уу.
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбирна уу.
Петр, Паул гэгээнтнүүд, бидний төлөө залбирна уу.
Эзэний хамаг элч гэгээнтнүүд,
бидний төлөө залбирна уу.
Тэнгэрбурханы хамаг гэгээнтнүүд,
бидний төлөө залбирна уу.
Есүс, амьд Тэнгэрбурханы Хүү,
та биднийг өршөөн сонсоно уу.
Та бидний дунд бидний дунд оршихоор таалсан тул биднийг өршөөн сонсоно уу.
Та Назаретын гэрт Иосеф Мариа нарын хамт амьдарсан тул биднийг өршөөн сонсоно уу.
Та Симон Петрийн гэрт хоносон тул
биднийг өршөөн сонсоно уу.
Та гэм нүгэлтнүүдийн гэрт очсон тул
биднийг өршөөн сонсоно уу.
Та Лазар, Марта, Мариа нарын гэрийг адисласан тул биднийг өршөөн сонсоно уу.
Дор дурдсан зориулахуй гуйлтыг эсвэл өөр бусад тохиромжтой зориулахуй гуйлтыг гэр бүлийн нэг эсвэл зарим гишүүд уншиж болно.
Энэхүү гэрийн оршин суугчдын дэргэд байж, тэднийг өөрийн замаар та удирдан зална уу.
Хариу: Та биднийг өршөөн сонсоно уу.
Сэтгэлийн их түгшүүрээс та биднийг хамгаалж, сэтгэлийг маань бусдын зовлон шаналлын өмнө нээнэ үү.
Хариу: Та биднийг өршөөн сонсоно уу.
Бидний эх орон болон энэ дэлхий ертөнцөд амар амгалан ба шударга ёсыг та хайрлана уу.
Хариу: Та биднийг өршөөн сонсоно уу.
Эх орноосоо алс хол яваа хүмүүст газар нутаг, орон байр, найз нөхдийг та хайрлана уу.
Хариу: Та биднийг өршөөн сонсоно уу.
Өөрсдийн гэрийг найрамдалтай бөгөөд зочломтгой газар орон болгохыг та бидэнд сургана уу.
Хариу: Та биднийг өршөөн сонсоно уу.
Христ минь, биднийг сонсоно уу.
Хариу: Христ минь, биднийг сонсоно уу.
Христ минь, биднийг өршөөн сонсоно уу.
Хариу: Христ минь, биднийг өршөөн сонсоно уу.
Дараа нь санваартан эсвэл тахилч гараа хавсран ийнхүү тод хэлнэ:
Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье :
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Адислалын залбирал
Санваартан эсвэл тахилч адислалын залбирлыг уншина:
Аяа Эзэн Есүс Христ минь, энэхүү шинэ гэрээ мялаалгаж буй зардас нарынхаа залбирлыг та өршөөн сонсоно уу.
Энд амьдрагч бүхэн танд хоргодох болтугай.
Гэрээсээ гарах бүрт нь та тэдний аян замын анд нөхөр болох болтугай.
Эцэгийнхээ гэрт очоод, таны бэлтгэсэн орон гэрийг олох өдрийг хүртэл гэртээ ирэх бүрт нь та тэдний гэрийн сахигч бат эзэн болох болтугай.
Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Ус цавдах зан үйл
Ширээн дээр ваартай ус болон модны мөчрийг тавина. Усыг адислаагүй тохиолдолд, санваартан эсвэл тахилч ийн хэлнэ:
Аяа, Тэнгэрбурхан Эцэг минь, хамаг амьдралын эх булаг ба хамаг ариуслын үндэс минь.
Амьдруулах ба ариусгах усыг та хүмүүн төрөлхтөнд хайрласан билээ.
Энэхүү ус ариун угаалын хишиг ивээлийг бидний дотор сэргээж, энэ айлын төлөө таны адислалын бэлгэ тэмдэг болохын тулд та түүнийг адислана уу.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Усыг адисласан тохиолдолд, санваартан эсвэл тахилч ийн хэлнэ:
Христ Эзэний үхэл ба амилалтаар цагаатгагдсан та нарт энэхүү адислагдсан ус Христийн доторх ариун угаалыг тань эргэн сануулах болтугай.
Хариу: Амэн.
Бүгд загалмайн тэмдгээр загалмайлахаар усыг авна. Үүний дараа санваартан эсвэл тахилч наанадаж, гэрийн эзэнтэй хамт гэрт ус цавдана.
Загалмайн хүндэтгэл
Гэрийн эзэн загалмайг тохиромжтой газарт байрлуулна. Тэр үед дор дурдсан шад дууллыг бүгд уншина.
Аяа, Эзэн минь, таны Загалмайг бид шүтэн биширч, таны ариун амилалтыг магтан алдаршуулдаг билээ.
Харагтун, модны ач буянаар баяр баясгалан дэлхий ертөнцөд ирсэн билээ.
Цэвэр охин Мариагийн хүндэтгэл
Цэвэр охин Мариагийн хөргийг байрлуулах бол дээр дурдсантай адил үйлдэнэ. Тэр үед “Амар амгалан Мариа минь ээ” эсвэл Мариагийн аль нэгэн залбирлыг уншна. Тухайлбал: “Магтана (Лук 1:47-55)” эсвэл “Таны ивээл дор”.
Төгсгөл
Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Түүн дээр Тэнгэрбурханы амар амгалан Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар орших болтугай.
Хариу: Амэн.
Төгсгөхөд дуу дуулах нь тохиромжтой.
Унаа тэрэгний адислал
Санваартан эсвэл тахилч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
Эзэн бидэнд ийн айлдав: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.» (Иохан 146 ).
Эсвэл:
Эзэн бидэнд ийн айлдав: 37-“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Тэнгэрбурхан Эзэнээ хайрла”. 38Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. 39Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. 40Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ. (Mатай 22:37-40).
Адислалын залбирал
Санваартан эсвэл тахилч гараа сунгаад адислалын залбирлыг уншина:
Аяа, төгс хүчит Тэнгэрбурхан, тэнгэр газрыг бүтээгч минь. Та билиг ухаанаараа хүмүүн төрөлхтөнд агуу их, туйлын сайхан бүтээлүүдийг бүтээхийг даатгасан билээ.
Энэхүү унаа тэргийг хэрэглэх хүмүүсийн төлөө танаас бид залбиран гуйж байна:
Тэд аян замдаа аюулгүй амар сайн яваасай.
Бусдын аюулгүй байдлын төлөө тэд анхаарал болгоомжтой яваасай.
Ажил руугаа эсвэл амралтаараа явахдаа аян замынхаа анд нөхөр болох Христийг тэд таниасай.
Тэрээр үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Санваартан эсвэл тахилч нь унаа тэрэг дээр ус цавдана.
Мал амьтаны адислал
Санваартан эсвэл тахилч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
20Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. (Эхлэл 2:20а).
Эсвэл:
1Эзэн, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ. 6Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь 7Бүх хонь ба үхэр, Мөн хээрийн араатан амьтад, 8Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу Усан замаар сэлэгч бүхэн юм. 9Эзэн, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! (Дуулал 8:1.6-9).
Адислалын залбирал
Санваартан эсвэл тахилч нь гараа сунгаад адислалын залбирлыг уншина:
Аяа, Тэнгэрбурхан, бүхнийг бүтээгч ба хайрлагч минь.
Хүмүүн төрөлхтний хэрэгцээг хангаж, ажил хөдөлмөрийг хөнгөвчлөхөөр та тэдэнд мал амьтныг хайрласан билээ.
Францис гэгээнтний залбирлаар уламжлан хүмүүний аж ахуйд ач тустай тэдгээрийг өөрсдийн сайн сайхны төлөө эдлэхийг та бидэнд сургана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Санваартан эсвэл тахилч энд байгаа хүмүүс болон мал амьтан дээр ус цавдана.
Төгсгөл
Тэнгэрбурхан бидний Эцэг, бидний бүтээгч адислалынхаа хишиг ивээлээр уламжлан
биднийг сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Донтсон эсвэл мансуурсан хүний төлөөх адислал
Нээлт
Санваартан эсвэл тахилч: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар.
Хариу: Амэн.
Тэнгэрбурханы үг
Библи cудрын богино эшлэлийг уншина:
1Тиймд бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. 2Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Тэнгэрбурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Тэнгэрбурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана. 3Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. 4Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Тэнгэрбурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. 5Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. 6Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Тэнгэрбурхан бол Христийн нүүрэн дэх Тэнгэрбурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.
7Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Тэнгэрбурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. 8Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. 9Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. (2 Коринт 4:6-9).
Дуулал 121
Хариу: Бидний тусламж тэнгэр газрыг бүтээсэн Эзэнээс ирдэг.
1Би харцаа уулс уруу өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?
2Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн
Эзэнээс ирдэг.
3Тэр чамайг хөл алдуулахгүй.
Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр
Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5Эзэн бол чамайг хамгаалагч.
Эзэн бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,
Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7Эзэн чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.
Тэр чиний сэтгэлийг сахина.
8Эзэн чиний орох, гарах бүрийг
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
Зориулахуй гуйлт
Санваартан: Эцэг Тэнгэрбурхан бидэнд аж амьдралыг хайрладаг бөгөөд шинэ амьдралаар амьдрахад биднийг уриалан дууддаг тул сэтгэлийнхээ гүнээс түүнд хандан залбиран гуйцгаая.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Архинд (мансуурах бодист) донтсон хүмүүсийн төлөө :
Тэнгэрбурхан тэднийг өргөн тэтгэж, бататган хүчирхэгжүүлэх болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Донтсон (мансуурсан) Н. -ын/-ийн төлөө :
донгоосоо салах тэмцэлд нь бид түүнийг
туслан тэтгэж, зоригжуулах болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Н. -ын/-ийн гэр бүл болон найз нөхдийн төлөө :
Тэд итгэл бишрэл ба тэсвэр тэвчээрээр түүнд өөрсдийн энэрэл хайрыг үзүүлэх болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Католик Шашны төлөө:
Бүх хүмүүсийн хэрэгцээнд тэр анхаарлаа үргэлж хандуулах болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Адислалын залбирал
Санваартан эсвэл тахилч нь хүн дээр гараа сунгаад адислалын залбирлыг уншина:
а) Донтсон хүний төлөө
Аяа, нигүүлслийн Тэнгэрбурхан минь, Өөр лүүгээ ирсэн хүн бүхэнд Есүс Христ таны Хүү үйлчилж байсан тул бид түүний нэр алдраар таныг ерөөдөг билээ.
Донтсон өөрийн зардас Н.-т/-д
та ид хүчээ хайрлана уу.
Та түүнийг энэрэл хайрандаа багтааж, Тэнгэрбурханы охид хөвгүүдийн эрх чөлөөний дотор сэргээнэ үү.
Аяа, Эзэн минь, эрүүл энх ба эрх чөлөөгөө алдсан хүн бүхнийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ таалан болгооно уу.
Та тэдэнд мөнхийн өршөөл нигүүлслээ батлан үзүүлж,
донгоосоо салахад нь бататган хүчирхэгжүүлнэ үү.
Тэднийг асрагч нарт тэвчин хүлцэх энгүй тэсвэр тэвчээр ба тууштай энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
б) Мансуурсан хүний төлөө
Аяа, нигүүлслийн Тэнгэрбурхан минь, өөр лүүгээ ирсэн хүн бүхэнд Есүс Христ таны Хүү үйлчилж байсан тул бид түүний нэр алдраар таныг ерөөдөг билээ.
Мансуурсан өөрийн зардас Н.-т/-д
та ид хүчээ хайрлана уу.
Та түүнийг энэрэл хайрандаа багтааж, Тэнгэрбурханы охид хөвгүүдийн эрх чөлөөний дотор сэргээнэ үү.
Аяа, Эзэн минь, эрүүл энх ба эрх чөлөөгөө алдсан хүн бүхнийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ таалан болгооно уу.
Та тэдэнд мөнхийн өршөөл нигүүлслээ батлан үзүүлж, сэрж босоход нь бататган хүчирхэгжүүлж, хорон муу бүхнээс гэтлэхэд нь туслана уу.
Тэднийг асрагч нарт тэвчин хүлцэх энгүй тэсвэр тэвчээр ба тууштай энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Санваартан эсвэл тахилч хүн дээр ус цавдаж болно.
Төгсгөл
Тэнгэрбурхан танд (чамд) амар амгалан ба гэрэл гэгээг үзүүлэх болтугай.
Хариу: Амэн.
Тэнгэрбурхан таныг (чамайг) сэргээж, аврах болтугай.
Хариу: Амэн.
Тэнгэрбурхан таныг (чамайг) зоригжуулж, хүчирхэгжүүлэх болтугай.
Хариу: Амэн.
Түүнчлэн төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс энд буй та бүхнийг адислах болтугай.
Хариу: Амэн.
Есөн өдрийн турш залбирахын утга учир юу вэ?
“Гашуудлын залбиралт ес”. Эхэндээ залбиралт ес нь оршуулгын зан үйлд хамаатай байжээ. Христийн шашинтныг нас барахад төрөл төрөгсөд нь түүний хойноос есөн өдрийн турш залбирдаг байж. Сүүлчийн өдөр буюу ес дэх өдөр талархал-магтаалын мөргөлийг хийдэг. Тиймээс “гашуудлын залбиралт ес” хэмээн нэрлэжээ. Ромын Пап ламыг насан эцэслэхэд нэгэн онцгой гашуудлын залбиралт есийг хийдэг байсан бөгөөд “Пап ламын залбиралт ес” хэмээн нэрийддэг байв. Есүс есдүгээр цагт (одоогийн цагаар, арван таван цагт буюу өдрийн гурван цагт – Мт 27:46) амьсгал хураасан тул хүмүүс есөн өдрийн турш залбирах ёстой аж. Түүнчлэн Есүс есдүгээр цагт Тэнгэрбурханы оронд очсон учраас нас барагсад нь “гашуудлын залбиралт ес”-ийн дараа тэнгэрт гарч болно гэж хүмүүс боддог байсан байна. Дундад зууны эхэн үед үүссэн энэхүү заншлыг 1853 онд Пап лам XVI Грегори хүлээн зөвшөөрч, соёрхон баталжээ.
“Бэлтгэлийн залбиралт ес”. 1658 оны үеэс “Бэлтгэлийн залбиралт ес”-ийг хийж эхэлжээ. Есүс Христ мэндэлсэн, Христийн амилалт, Пэнтикост, Мариагийн тэнгэрт залагдсан зэрэг Христийн шашны их баяруудыг есөн өдрийн өмнөөс бэлтгэх нь тус залбирлын утга учир юм. Эхэн үедээ гагцхан Христийн мэндэлсэн их баярын өмнө Христийн сүсэгтнүүд энэхүү залбирлыг үйлддэг байв. Есүсийг Мариа есөн сарын турш хэвлийдээ тээсэн учир үүнийг эргэн дурсахын тулд арван хоёрдугаар сарын 16-наас эхлэн есөн өдрийн турш залбирдаг байна. Тэнгэрбурханы Хүү эхийн хэвлийд есөн сар байсан тул түүнийг баяртайгаар угтан авахын тулд есөн өдрийн турш өөрсдийгөө бэлтгэхийг хүссэн аж.
“Хувийн залбиралт ес”. Дундад зууны үеэс Христийн сүсэгтэн олон хувийн залбиралт есийг хийж эхэлжээ. Хувийн хэрэгцээний төлөө ялангуяа эдгэрлийн төлөө есөн өдрийн турш залбирдаг байв. Залбиралт есийн дотроос Хүбэрт болон Марколф гэгээнтний нэрээр гуйх залбирлыг бид онцлон тэмдэглэж болно. Есөн өдрийн турш залбирахын утга учрыг тодруулбал, Элч нарын Үйлс номд бичигдсэний дагуу Католик шашны анхны багш нарын нэг Тертуллианы хэлснээр есдүгээр цаг нь залбирахад тохиромжтой цаг юм (Үйлс 3:1; 10:3.30). Католик шашин өнөөдрийг хүртэл Залбиралт цагийн номдоо ес дэх цагийн залбирал (буюу ноне)-ыг багтаасан хэвээр байна. Ес дэх өдөр нь залбиралт есийн оргил цэг бөгөөд Элч нарын Үйлс номд тэмдэглэсэн ес дэх цагийн залбирлын мөн чанарыг бид есөн хоногийн турш мэдрэх боломжтой.
Гэгээнтнүүдийн нэрээр гуйх залбирлын утга учир юу вэ?
Гэгээнтнүүдийн нэрээр гуйх залбирал нь онгон шүтэх ёс биш юм. Нэгдүгээр Тимот ном (1Тм. 2:5)-д тэмдэглэснээр, Тэнгэрбурхан хүмүүн хоёрын дунд цорын ганц зууч байдаг. Тийм бол Тэнгэрбурханд эсвэл Эзэн Есүст шууд залбирч болох атал гэгээнтнүүдээр уламжлан залбирах нь ямар утга учиртай вэ?
Библид өгүүлснээр, өөр бусад хүмүүсээр дамжин Есүст ойртон очих боломжтой хэмээсэн олон хэсэг бий. Канан хотын хурим дээр Мариа Есүс болон хүмүүсийн хооронд зуучилсан (Иох 2:3-5); Филип Андрей нар Есүс болон хэдэн Грек хүний хооронд зуучилсан юм. Тиймээс Грекчүүд зөвхөн тэдний ач тусаар Эзэн Есүстэй уулзаж чадсан билээ (Иох 12:20-21).
Мөн түүнчлэн Сайн Мэдээний дөрвөн айлдалд хүмүүс хэдэн өвчтэй хүнийг Есүс рүү авч ирээд, тэдний төлөө уламжлан гуйснаар өвчин нь эдгэсэн гэж тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, дөрвөн хүн саа өвчтэй нэгнийг Есүс рүү авч ирсэн (Мк 2:3-12) ба зуутын дарга өөрийн боолыг эдгээхийн төлөө Эзэнд хандан залбирсан (Лк 7:9-12). Есүс бол цорын ганц үнэн Зууч мөн боловч өөр бусад хүний залбиралд түшиглэх нь боломжтойг Библи дээр дурдсан хэсгүүдээрээ бидэнд үзүүлсэн юм. Тиймээс Христийн сүсэгтний зарим бүлэгт тохоон томилогдсон залбирагч нар байдаг. Эргэн тойрны хүмүүсийн гуйлтын залбиралд найдах нь зөв зүйтэй боловч Тэнгэрбурханы өмнө тасралтгүй залбирдаг ах дүүс буюу гэгээнтнүүдийн зуучлалын залбиралд түшиглэх нь нэн зөв юм (Илчлэлт 7:9-10).
Цорын ганц үнэн Зууч буюу Эзэн Есүс Христийг гэгээнтнүүд орлож чадахгүй гэдэг нь тодорхой юм. Харин тэдний зуучлалын залбирал бидний оюун санааны дутуу дулимагийг нөхөн сайжруулж, тэнгэрт хүрэх бидний сул дуу хоолойг зоригжуулдаг тул үнэ цэнэтэй.
Залбиралт ес нь илбийн зан үйл мөн үү?
Христийн сүсэгтний залбирал илбийн зан үйл хоёр нь ялгаатай юм. Юуны өмнө, илбийн зан үйл нь шууд үр нөлөөгөө үзүүлдэг гэж боддог. Тэр нь тогтсон ёс заншлыг хэрхэн дагаж баримтлахаас хамаарна. Харин Христийн сүсэгтний залбирлын ач тус нь тэдний итгэл бишрэл ба дотоод байдал (цэвэр ариун сэтгэл ба хүсэл)-аас хамаардаг (Мт 21:22). Илбийн зан үйлд хэн нэгэн ямар ч тохиолдолд амжилт ололтыг чухалчилдаг бол жинхэнэ Христийн сүсэгтний үнэн залбирал нь итгэгчийн амьдралд Тэнгэрбурханы дур тааллыг биелүүлэхэд оршдог (Мт 6:10; Лк 22:42). Залбиралт ес нь Христийн сүсэгтний залбирал учир энэхүү чиг хандлагыг баримталдаг. Залбиралт есөөр уламжлан Тэнгэрбурханы дур таалалд нээлттэй байж, Христийн сүсэгтэн зовлон шаналал, хүсэл тэмүүллээ Есүст даатгаж, заримдаа гэгээнтний нэрийн гуйлтаар залбирдаг. Үнэндээ Тэнгэрбурхан зөвхөн дур тааллынхаа дагуу гуйсан бүхнийг маань бидэнд хайрладаг билээ (1 Иохан 5:14).
Залбиралт есийн үеэр юуг үйлдэх хэрэгтэй вэ?
Наманчлал буюу эвлэрэл хэмээх үндсэн ёслол. Залбиралт ес нь зүрх сэтгэлийг ариусгадаг наманчлал үндсэн ёслолоор эхлэх нь зөв юм.
Талархал-магтаалын мөргөл буюу Эвхарист үндсэн ёслол. Залбиралт ес нь Христийн сүсэгтний амьдрал дахь чухал үе учраас энэхүү залбирлын хугацаанд өдөр бүр талархал-магтаалын мөргөлд оролцож, Христийн биеийг хүлээн авах нь зөв юм. Энэхүү үндсэн ёслол биднийг Есүс Христтэй ижилсүүлж, түүний зам мөрөөр үргэлж алхахыг зоригжуулж байдаг.
Цаг барих нь чухал юм. Хэн нэгэнтэй уулзахаар цаг болзсон бол түүнийг хүндэлж, цагаа барих хэрэгтэй. Залбирал бол Тэнгэрбурхантай уулзах дээд уулзалт гэдгийг бүү мартагтун. Тиймээс болзсон цагаа барих нь чухал юм. Библийн уламжлалаар өдөрт гурван удаа залбирах ёс заншилтай байдаг (өглөө, үд, орой; Дуулал 55:18; Даниел 6:11) бөгөөд залбиралт есийн үед сүсэгтэн бүр өдөрт гурван удаа залбирах нь зөв. Өглөөний залбирлыг өглөө эрт буюу зургаан цагаас өмнө үйлдвэл илүү дээр. Учир нь, Библид бичигдснээр үүр цайхаас өмнө дууллын зохиогч залбирч байдаг: “Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг…” (Дуулал 119:147; 57:9; 108:3; 130:6). Мөн Элч нарын Үйлс номд есдүгээр цаг бол залбирлын зөв цаг гэдэг (Үйлс 3:1; 10:3). Хэн нэгэн үд дунд залбирч чадахгүй бол арван таван цагт залбирч болно.
Залбирлын тогтсон газартай байх нь чухал юм. Залбиралт ес үйлдэх тогтсон газартай байх нь чухал юм. Тиймээс ороход амархан, анхаарлаа төвлөрүүлэх болон бясалгал хийхэд тохиромжтой газрыг сонгох хэрэгтэй. Тэр газарт хүндэт зочин буюу Есүстэй уулзахын тулд сайн бэлдэх хэрэгтэй, бас загалмайтай байх ёстой.
Мацаг барих нь чухал юм. Мацаг барих нь залбирлыг илүү ач тустай болгодог. Жишээлбэл, Давид хаан залбирлынхаа туршид мацаг барьдаг байжээ (2Самуел 12:16). Библид бичигдснээр мацаг барих хэмээх ойлголт нь өргөн утга учиртай бөгөөд зөвхөн хоол идэхийг тэвчих биш гэдгийг тодруулах нь чухал юм. Мацаг барих нь хөршдөө сайн үйлсийг үйлдэхийг шаарддаг (Иса. 58:6-7). Тэр нь сүсэгтний зүрх сэтгэлийг ариусгах, түүнийг гэм нүглээс нь татгалзуулдаг тухай эцэст нь хэлсэн байдаг.
Христийн сүсэгтний залбирлын зорилго юу вэ?
Христийн сүсэгтний залбирал нь Эзэнтэй ярилцах харилцан яриа, дотно харилцааны цаг хугацаа бөгөөд Эзэнтэй нүүр тулсан энэхүү дээд уулзалт нь итгэгчийн амьдралд өндөр их үр нөлөөтэй:
Залбирал бол Христийн сүсэгтнийг өөрчлөх, ариусгах арга бөгөөд энэ нь гуйлт эсвэл талархал байлаа ч хүний дотоод өөрчлөлт рүү ямагт чиглэж байдаг. Христийн сүсэгтний залбирал хүнийг нийгмийн хариуцлагаас мултруулдаггүй бөгөөд үйл хэргийг нь зоригжуулан эрчимжүүлдэг юм. Тиймээс ажил олохоор залбирч буй хэн нэгэн ач тусыг нь хүртэхийн тулд ажлыг уйгагүй хайж, ажил олгогчид сайтар нөлөөлөхөөр биеэ авч явах хэрэгтэй. Үүнтэй адил, хуримлахыг хүсэн залбирч буй бүсгүй нь хүслээ биелүүлэхийн тулд эргэн тойрны хүмүүстээ зан аашаараа өндөр үнэлэгдэн, таалагдах хэрэгтэй. Дүгнэн хэлбэл, Христийн сүсэгтний залбирал нь оршин тогтнохын төлөөх тэмцэлд хүнийг эр зориг, холч ухаан, алсын хараатай болгодог юм.
Залбирах үед сүсэгтэн ямар байдалд байх вэ?
Зогсоо байдал. Библийн уламжлалаар сүсэгтэн зогсоогоор залбирч болно (1Самуел 1:26). Энэхүү хэв байдал Тэнгэрбурхантай ярилцах харилцан яриаг илэрхийлнэ (Лк 18:10-13).
Суугаа байдал. Суугаа байдал бол сонсох байдал юм. Сайн Мэдээний Айлдлын хэд хэдэн ишлэлээс Есүсийн шавь нар суугаад, түүнийг сонсож, байдгийг уншиж болно (Мк 3:32.34; Лк 10:39). Хүн суугаа байдалтай залбирч байвал Тэнгэрбурханыг сонсох ба түүний хүслийг дагахад бэлэн байгааг илэрхийлнэ.
Сөгдсөн байдал. Энэ нь шүтэн бишрэх (Еф. 3:14) ба шургуу цөхрөлтгүй залбирал (Лк 22:41; Үйл. 9:40)-ын байдлыг илэрхийлнэ. Өвдөг сөгдөн духаараа мөргөсөн байдал. Сүсэгтэн өвдөглөн сөгдөөд духаараа мөргөх байдалтай байж болно: үүнийг өвдөг сөгдөн духаараа мөргөх гэж нэрлэдэг бөгөөд Тэнгэрбурханы өмнөх даруу зан эсвэл доорд сэтгэлийг илэрхийлнэ (Мт 26:39; Илч. 7:11).
Алгаа дэлгэсэн байдал. Сүсэгтэн алгаа дэлгэн, тэнгэр өөд гараа алдлан өргөх байдлаар залбирч болно. Энэхүү байдлаар залбирагч нь Тэнгэрбурханаас хүссэнээ хүлээн авахад бэлэн байгааг илэрхийлнэ.
Энэхүү номын онцлог шинж нь юу вэ?
Энэхүү номоор зөвхөн хувийн шалтгаанд зориулагдсан залбиралт есийг танилцуулж байна. Тиймээс Христийн шашны их баярын өмнөх бэлтгэлтэй холбоотой залбиралт есийг оруулаагүй болно. Даатгал залбиралтай холбогдсон Библийн ишлэлүүд нь тус номын өвөрмөц онцлог юм. Тэдгээр нь сүсэгтнийг бясалгахад тусалдаг. Тиймээс тэдгээрийг анхааралтай уншаад, бясалган бодох хэрэгтэй. Үүний тул Сайн Мэдээний Айлдлын тунхаглалын дараа Дуулал эхлэхээс өмнө аниргүй богино цаг мөчийг сахих нь зөв зүйтэй.
Залбиралт есийн өдөр тухайн өдрийн тогтсон зориулахуй залбирлыг улаан өнгийн хүснэгтэн дотор тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна залбирагч хувийн зориулахуй залбирлыг ч өргөж болно. Тэдгээр тогтсон зориулахуй залбирал нь бидний залбирал хэрэгтэй байгаа түмэн олны гуйлтыг сэтгэлдээ багтаах арга зам болох ба өөрийн зориулахуй залбирлыг үйлдэхэд сүсэгтэнд тусалдаг. Залбиралт есийн төгсгөл бүрт “шийдвэр ба гэрчлэл” гэсэн хэсэг бий. Та залбиралт есийг үйлдэхдээ гаргасан шийдвэр (даван гарахыг хүсэж буй дутуу байдал, хөгжүүлэхийг хүсэж буй чадвар дадал, үйлдэхийг хүсэж буй сайн үйлс …) ба хүртсэн хишиг ивээлийн гэрчлэлээ тухайн хэсэгт бичнэ үү.
Фадер Рожер ВАВА, эс-эс-пе (Roger Wawa, spp) Франц хэлнээс орчуулсан Мбумба Проспер-Б., си-ай-си-эм (Mbumba Prosper-B., cicm)
Орчуулагчийн өмнөх үг
Католик Шашны уламжлалын дагуу Даатгал Залбиралд гурван эрхэм сайн үйл байдаг. Мөн “Залбирагчийн төгс үлгэр дууриал болсон Есүсийн үлгэр жишээг баримтлахдаа Христийн сүсэгтэн үүнтэй адил даатгал залбирлаар уламжлан Тэнгэрбурхантай ярилцахад дуудагдаж байдаг” (Католик Шашны Сурах Бичиг, өмнөх үг). Даатгал залбирлын арга замаар хэрхэн амьдарч,түүнийгээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг бидэнд заадаг төрөл бүрийн сүнслэг үзэл нь гэгээнтнүүдийн нэгдэл дотор Шашны түүхийн турш хөгжсөөр иржээ (Католик Шашны Сурах Бичиг, §564).
Сүсэгтний амьдрал дахь Даатгал Залбирал нь нэн чухал зүйл билээ. Мөн энэхүү эрхэм сайн үйлийг бусадтай хуваалцах нь зүйтэй юм. Тиймээс “залбиралт ес” (Novena буюу нэг зорилтын төлөө есөн хоногийн турш үйлддэг онцгой залбирал)-ийг та бүхэндээ өргөн барьж байна. Энэ нь Сайн Мэдээг тунхаглах шинэ арга замд оруулж байгаа миний өчүүхэн хувь нэмэр юм.
Тус номон дээр дараах шинэ зүйлүүд гарах тул эдгээрийг сурж мэдэх нь зүйтэй. Үүнд:
Дээдийн сахиусан тэнгэр элч Микаел гэгээнтэн хийгээд есөн зэргийн дээдэд хандах залбиралт ес:
Католик Шашны уламжлалд есөн зэрэг бүхий дээд тэнгэр элчүүдийн найрал дуу гэж бий. Эдгээр нь махан биегүй, үл үзэгдэгч, цэвэр сүнслэг, мөнхийн бүтээлүүд бөгөөд оюун ухаан ба хүсэл зориг бүхий бодгалийн ахуй юм. Тэнгэрбурхантай нүүр тулан үргэлжид харж, тунгаахдаа тэдгээр нь түүнийг алдаршуулдаг, түүнд үйлчилдэг бөгөөд бүх хүний авралын томилолтыг биелүүлэхийн тулд түүний элч нарын эрх үүргийг гүйцэтгэдэг (Католик Шашны Сурах Бичиг, 60). Дараах есөн зэрэг байна.
1. Серафууд: Эдгээр нь тэнгэр элчүүдийн найрал дууны хамгийн дээд зэрэг юм. Тэд Тэнгэрбурханы сэнтийн өмнө үйлчлэгч, асран хамгаалагч тэнгэр элч нар юм. Тэд Тэнгэрбурханыг үргэлж магтан дуулдаг. Серафууд зургаан далавчтай, хоёр нь хөлөө хучих, хоёр нь нүүр царайгаа хучих, хоёр нь нисэх зориулалттай байдаг юм.
2. Херубууд: Эдгээр нь дэд зэрэг юм. Тэдний гадаад төрх байдал нь хүмүүн мэт боловч хоёр далавчтай байдаг. Эдгээр нь Тэнгэрбурханы алдрын асран хамгаалагч юм. Тэднийг илчлэлтийн үйлчлэгч гэж Шинэ Гэрээн дээр (Илчлэлт 4-6) заасан байдаг. Тэд Тэнгэрбурханыг үргэлж магтан дуулдаг тэнгэр элчүүд юм.
3. Хаан ширээнүүд: Төгс даруу байдал, энх тайван, дуулгавартай байдлын элчүүд юм. Тэдгээр нь бодит эд зүйлс бий болдог сансар огторгуйд оршин суудаг. Тэдгээрээр дамжуулан доод зэргийн тэнгэр элч нар Тэнгэрбурханд очдог юм.
4. Ноёрхлууд: Эдгээр нь манлайлагч тэнгэр элчүүд юм. Тэд Тэнгэрбурханы тушаалуудыг мэдэгдэж, тэнгэр элчүүдийн үүргийг зохицуулдаг юм.
5. Хамаг эрх мэдэл: Эдгээрийг хөдөлгөөн ба элементүүдийн удирдагч гэж үздэг бөгөөд гэгээтэй сүнснүүд гэж нэрлэгддэг. Тэд хамаг байгалийг удирдаж, улирал, од, сар, нар зэргүүдйиг зохицуулдаг. Тэд ч мөн гайхамшгийг бүтээж, эр зориг, ач ивээлийг хайрладаг юм.
6. Ертөнцийн эрх сүрүүд: Дайчин тэнгэр нэртэй элч бөгөөд сансар огторгуй ба хүмүүнийг хамгаалдаг юм. Хүмүүнээр дамжуулан эмх замбараагүй байдлыг бий болгодог муу ёрын сүнсний эсрэг тэд тэмцдэг юм.
7. Хаанчлалууд: Энэ нь үндэстэн, хүмүүс, шашин зэрэг байгууллагуудыг удирдан чиглүүлж, хамгаалан тэтгэдэг тэнгэр элчүүд юм.
8. Дээдийн сахиусан тэнгэр элч нар: Библид хамгийн их дурдагдсан тэнгэр элч нар юм. Энэхүү ахлагч тэнгэр элч нар нь онцгой үйл явдал болон авралын чухал цаг үед (жишээ нь,Эзэний тухай хэл мэдээ хүргэсэн үед ба илчлэлт дээр) хүмүүсийн төлөө Тэнгэрбурханы элч байсаар байдаг юм. Микаел, Габриел, Рафаел гэгээнтнүүд, Дээдийн сахиусан тэнгэр элч нарын баярыг 9 дүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэдэг. Микаел бол Сүмийн ивээн тэтгэгч, хамгаалагч, сатан болон түүний дагагчдыг нь ялсан тэнгэр элч тэнгэрийн хүчний удирдагч юм.
9. Тэнгэр элч нар: Эдгээр тэнгэр элч нар дэлхий ертөнц болон хүмүүнтэй хамгийн ойрхон байдаг юм.Тэд бидний даатгал залбирлыг Тэнгэрбурханд өргөдөг хийгээд Тэнгэрбурханы хариулт болон бусад мэдээллийг хүмүүнд хүргэдэг юм. Тэнгэр элч нар хэзээ ямагт бусад тэнгэр элчүүдийн найрал дуучдад хандах чадвартай байдаг тул тэдгээрээр дамжуулан тусламж гуйсан хүмүүст тусалдаг юм.
“Итгэгч болгоны дэргэд нэг нэг тэнгэр элч амьдрал руу хөтлөх хамгаалагч, хоньчин болон зогсож байдаг” (Аугаа Базил Гэгээнтэн).
Тэнгэрлэг нигүүлслийг хүртэх залбиралт ес:
Өршөөл нигүүлслийн Ойн Баярт Жилийг тэмдэглэхдээ Тэнгэрлэг нигүүлслийн сүсэг бишрэлийн талаар илүү мэдэх нь зүйтэй юм. Тэнгэрлэг нигүүлсэл бол Тэнгэрбурханы эрхэм дээд шинж чанар, Аврагчийн эрхэм дээд төгс байдал, Эзэн Есүсийн шархнаас бидний төлөө урсдаг цус, Эвхарист ба сахил хүртэх үндсэн ёслолд орших байдал, гэм нүгэлтнүүдийг эрс өөрчилдөг гэх мэт утга учиртай байдаг гэдгийг мэдэж авах нь зөв юм.
Шашин даяар танигдсан гэгээнтэн хэмээн зарлагдаад удаагүй буй Гэгээнтүүд:
Рита (9-р залбиралт ес) ба Пио эцэг ламтан (10-р залбиралт ес) хоёр гэгээнтэн хэмээн зарлагдаад удаагүй буй боловч зуучлалын залбирал нь үнэхээр ач тустай байдаг юм.
Тарчлалтын шархны ул мөр:
Сүнслэг амьдралдаа зарим хүмүүс Эзэн Есүстэй онцгой харилцаатай байж, түүний тарчлалтын ямар нэгэн тэмдэг нь тухайн хүнд сийлэгдэн үлддэг билээ. Тарчлалтын шархны ул мөр нь Англи хэлээр stigmata, Орос хэлээр стигма гэж нэрлэддэг юм. Эзэн Есүс Христийн тарчлалтын шархны ул мөрөөр сийлэгдэн үлдэж, олон нийтэд хамгийн их танигдсан нь Рита ба Пио гэгээнтүүд юм. Ритаг загалмайд цовдлуулсан Есүс Христийн хөргийн өмнө гүн бясалгал хийж байхад нь Есүсийн титмээс нэгэн өргөс сугарч, Ритагийн магнайд буусан юм. Арван зургаан жилийн турш тэр энэ ил үзэгдэх тэмдэгтэй амьдарсан билээ.Харин Пио эцэг ламтныг Талархал магтаалын мөргөлийг үйлдэж байхад нь Эзэн Есүс Христийн цовдлолтын шарх гар дээр нь илрэн гарсан бөгөөд тавин жилийн турш үүнтэй хамт амьдарсан билээ.
Тусгаарлах хаалтанд байрлах цэгийн тухайд:
Зарим залбирал дээр тусгаарлах хаалтанд цэг байрласан байгаа (…). Энэхүү хэсэгт та хүсэн хүлээж буй, залбирч буй өөрийн залбирлын зорилго, зорилтыг дурдана гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
Жишээ нь: Тэнгэрбурханы сэнтийн өмнө зуучлал залбирал үйлдэж (…) хэмээн гуйсан хишиг ивээлийг би хүсэн хүлээж байна → Тэнгэрбурханы сэнтийн өмнө залбирал үйлдэж (бидний итгэл бишрэл бат бэх болтугай) хэмээн гуйсан хишиг ивээлийг би хүсэн хүлээж байна.
Та бүхэндээ өргөн барьж буй “Залбиралт ес” нь хүчтэй бөгөөд ач тустай байдаг ба гэгээнтнүүдийн нэгдэл дотор хөгжсөн тул тэдний зуучлалын залбирлаар дамжуулан хүн төрөлхтөн бид хамаг гэм нүглээсээ үргэлж чөлөөлөгдөж мөн хамаг зовлонгоосо үүрд хамгаалагдаж, хорон муу бүхнээс гэтэлгэгдэж, амар тайвныг хүртэх болтугай!
Мбумба Проспер-Б., си-ай-си-эм (Mbumba Prosper-B., cicm) Орчуулагч.
ТЭНГЭРЛЭГ НИГҮҮЛСЛИЙГ ХҮРТЭХ ЗАЛБИРАЛТ ЕС
Есүсийн ариун зүрхнээс ундран гардаг Тэнгэрлэг нигүүлсэл, Бид танд итгэн найдаж байна.
Тэнгэрлэг нигүүлслийг хүртэх залбиралт есийн үүсэл
Энэхүү залбиралт есийг бид Мариа-Фаустина Ковалска гэлэнмаагаас уламжлан авсан билээ. Тэрээр Польш улсад 1905 оны 8 дугаар сарын 25-нд мэндэлж, “Манай Нигүүлслийн Хатагтай” хэмээх католик Шашны бүлгэмийн сахилт эгч байсан юм. Мариа-Фаустина Ковалска гэгээнтний хэлснээр, энэхүү залбирлыг Есүс Христ өөрөө түүнд зааж өгчээ: “Тэнгэрлэг нигүүлслийг хүртэх залбиралт есийг бичээрэй хэмээн Есүс надад тушаасан. Тэнгэрлэг нигүүлслийн баяраас өмнө энэхүү залбирлыг үйлдэх зохистой учраас Ариун Баасан гаригт эхлүүлдэг юм.” Ариун Баасан гаригт эхлэх нь дээр гэж үздэг боловч жилийн аль ч үед хийж болно. Хамгийн гол нь Эзэний тушаасан зорилгыг эрхэмлэх хэрэгтэй: “түмэн олны сүнс миний нигүүлслийн эх булгаас ид хүч, цэвэр байдал, түүнчлэн зовлон эдлэх үед ялангуяа насан эцэслэх мөчид хэрэгтэй төрөл бүрийн хишиг ивээлийг хүртэхийн тулд та есөн хоногийн турш тэдгээрийг тус эх булагт ойртуулаасай хэмээн би хүсэж байна”. Эзэн Есүс Мариа-Фаустина Ковалска гэлэнмаад энэхүү залбирлыг хайрласан нөхцөлийг харгалзан үзвэл, энэхүү залбиралт есийг дайн дажин, хямралт цаг үед нийгмийн ёс суртахуун, сүнслэг шинэчлэлийн төлөө гэсэн зорилгоор залбирч болох юм байна.
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Хүн төрөлхтний төлөө Эзэний нигүүлслийг гуйцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 11:25-30; Дуу 80.
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, өршөөл үзүүлэх нь таны мөн чанар билээ. Та бидний гэм нүглийг биш харин таны хязгааргүй энэрэл халамжинд даатгадаг найдварыг үзэн соёрхоно уу. Аяа, та туйлын энэрэнгүй сэтгэлийн ордондоо бид бүгдийг хүлээн аваад, тэндээс хэнийг ч хэзээ ч бүү явуулаасай. Үүнийг бид Эцэгтэй болон Ариун Сүнстэй таныг нэгтгэдэг хайр ивээлээр уламжлан гуйн залбирч байна.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, бүх хүн төрөлхтөн ялангуяа таны Хүү, бидний Эзэн Есүс Христийн туйлын энэрэнгүй зүрх сэтгэлд цорын ганц итгэл найдвараа даатгадаг гэм нүгэлтэн мөхөс биднийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Хүүгийнхээ тарчлалтын гавьяагаар уламжлан та тэнгэрлэг нигүүлслээ бидэнд үзүүлэн соёрхоно уу. Ингэснээр бид бүхэн цаг ямагт таны сүр жавхланг сайшаан магтах болно Амэн.
ХОЁРДУГААР ӨДӨР
Санваартан ба сахилтнуудын төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мк 1:16-20; Дуу 110.
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, хамаг сайн сайхны эх булаг минь. Санваартан ба сахилтан нарынхаа амь сүнсэнд хишиг ивээлээ арвижуулан соёрхоно уу. Тэгснээр тэд зохистойгоор болон ашигтайгаар нигүүлсэнгүй ажил үйлсийг үйлдэж, мөн тэд өөрсдийн үг ба үлгэр дуурайллаараа дамжуулан хөршөөрөө тэнгэр дэх нигүүлсэнгүй Эцэгийг зохистойгоор магтуулах болно.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, усан үзмийнхээ талбайдаа зориулан сонгосон санваартан ба сахилтан нартаа ивээлээ дүүргэн цутгаж, нигүүлсэнгүй мэлмийгээрээ тэднийг ивээн соёрхоно уу. Өөрийн Хүүгийн зүрх сэтгэлийн гавьяагаар гэгээн гэрэл ба хүч чадлыг тэдэнд өгнө үү. Тэгснээр санваартан ба сахилтан нар сүсэгтнүүдийг авралын замаар удирдаж, тэдэнтэй хамтран хязгааргүй нигүүлслийг тань алдаршуулан магтах болно. Амэн.
ГУРАВДУГААР ӨДӨР
Христийн бүх сүсэгтнүүдийн төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:13-16; Дуу 95.
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, та нигүүлслийнхээ эрдэнийн сангаас хишиг ивээлийг бялхам хайрладаг билээ. Бүх үнэнч сүсэгтнүүдээ та туйлын энэрэнгүй зүрх сэтгэлийнхээ гүндээ багтааж, тэндээс хэнийг ч хэзээ ч явуулахгүй байгаасай. Бид үүнийг тэнгэрлэг Эцэгийн төлөө хэмжээлшгүй их хайр энэрэлээр дүрэлзэн шатах таны зүрх сэтгэлээр уламжлан гуйн залбирч байна.
>Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, Хүүгийнхээ үнэт өв буюу сүсэгтнүүдийн сүнсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Түүний тарчлалтын гавьяагаар уламжлан эдгээрийг та адислаж, энгүй их энэрэл ивээлээрээ хамгаалан соёрхоно уу. Тэгснээр тэд ариун нандин итгэл бишрэлийн хайр ба үнэт эрдэнэсийг өөртөө байлгаж, тэнгэр элч нар болон гэгээнтнүүдийн найрал дуутай хамтран энгүй их нигүүлслийг тань тасралтгүйгээр магтан дуулах болно. Амэн.
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Тэнгэрбурханд үл итгэгч нар ба онгод шүтэгчдийн төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 9:9-13; Дуу 114-115
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, та бол ертөнцийн гэгээн гэрэл билээ. Өнөөг хүртэл таны тухай үл мэдэгч, онгод шүтэгч, үл итгэгчдийн амь сүнсийг та нигүүлсэнгүй зүрх сэтгэлийнхээ гүнд багтааж авна уу. Бидэнтэй хамтран таны гайхамшигт нигүүлслийг мөнхөд магтахын тулд таны хишиг ивээлийн гэгээн гэрэл тэднийг гийгүүлэх болтугай.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, онгод шүтэгчид болон одоог хүртэл таны тухай үл мэдэх бүх хүмүүсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Тэд ч бас таны Хүү, бидний Эзэн Есүс Христийн агуу нигүүлсэнгүй зүрх сэтгэлийн гүнд хорогдон байдаг билээ. Таныг хайрлахын сайн сайхан хэр агуу их байдгийг тэдэнд ойлгуулахын тулд тэднийг сайн мэдээний гэгээн гэрлээр өөртөө хураан цуглуулна уу. Тэд ч бас таны нигүүлслийн гүн далайг тасралтгүйгээр магтан алдаршуулах болтугай. Амэн.
ТАВДУГААР ӨДӨР
Дотоод итгэл бишрэлээс төөрч будилагсдын төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 10:14-17; Дуу 126
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, та харамгүй сэтгэлтэй, мөн Танаас гуйдаг хүмүүсийг гэгээн гэрлээрээ харамгүй гийгүүлдэг билээ. Тэрс үзэлтэн, урван шарвагч хийгээд итгэл бишрэлээс төөрч яваа хүмүүсийн амь сүнсийг туйлын энэрэнгүй зүрх сэтгэлийнхээ гүнд багтааж соёрхоно уу. Таны гэгээн гэрэл тэднийг Шашны эв нэгдэлд татан оруулах болтугай. Өөрийн ивээл хамгаалалтаас тэднийг үл салгаж, харин тэднээр ч бас өөрийн энэрэл нигүүлслээ сайшаан магтуулна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, тэрс үзэлтэн ба урван шарвагчдын амь сүнсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Тэд буруу замаар зориуд явж байхдаа таны авьяас билгийг арвигүй эдлэж, хишиг ивээлийг буруугаар ашигласан билээ. Тэдний зөвт бус зан харин “тэд нэг байхын тулд” (Иох 17:21) хэмээн чин сэтгэлээр залбирсан Хүүгийн тань энэрэл хайр ба гашуун зовлонг та харна уу. Тэднийг энэхүү нэгдэлд түргэнээр урин авч оруулна уу. Тэгснээр тэд бидэнтэй хамтран таны нигүүлслийг мөнхөд алдаршуулан магтан дуулах болно. Амэн.
ЗУРГААДУГААР ӨДӨР
Хүүхдүүдийн төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мк 10:13-16; Дуу 24/p>
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, та “надаас суралцагтун. Учир нь, би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ” хэмээн айлдсан билээ. Дөлгөөн, даруу амь сүнснүүдийг мөн балчир хүүхдүүдийг туйлын энэрэнгүй зүрх сэтгэлийнхээ гүнд багтааж соёрхоно уу. Хамаг тэнгэрүүдийг баярлуулж буй тэд Тэнгэрбурханы сэнтийн өмнө анхилам үнэртэй баглаа цэцэг мэт байдаг юм. Тэнд Тэнгэрбурхан тэдний ариун журмын тансаг үнэрт баясан баярладаг билээ. Тэднийг Тэнгэрбурханы хайр ба нигүүлслийн магтаалын дууг тасралтгүйгээр дуулахад нь та зүрх сэтгэлдээ үргэлж байлган соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, таны тэнгэрлэг Хүүтэй илүү адил болсон хүүхдүүд ба дөлгөөн даруу амь сүнснүүдийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Тэд таны сэнтийн өмнө ариун журмын тансаг үнэрийг анхилуулж, нигүүлсэнгүй Эцэг таныг баясган цэнгүүлдэг билээ. Эдгээр амь сүнснүүдээс үүсгэсэн баяр баясгалангаар дамжуулан биднийг болон бүх дэлхий ертөнцийг адислана уу хэмээн бид танаас гуйн залбирч байна. Тэгснээр бид тэнгэрлэг нигүүлслийг тань хязгааргүй дээдлэн бишрэх болно. Амэн.
ДОЛООДУГААР ӨДӨР
Тэнгэрлэг нигүүлслийг дээдлэн биширдэг сүсэгтнүүдийн төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:1-12; Дуу 149
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, таны зүрх сэтгэл хайр энэрлээр дүүрэн билээ. Таны нигүүлслийг дээдлэн биширдэг, онцгойлон дэлгэрүүлдэг сүсэгтнүүдийн сүнсийг нигүүлсэнгүй зүрх сэтгэлдээ та хүлээн авна уу. Тэнгэрбурханы хүч чадлаар бэхжигдсэн тэд таны дундаршгүй нигүүлсэлд үргэлж итгэл найдвартай байж, Тэнгэрбурханы дур тааллаар амьдарч, мөрөн дээрээ хүн төрөлхтнийг үүрч, тэдний төлөө дуусашгүй уучлал өршөөл болон хишиг ивээлийг тэнгэрлэг Эцэг танаас залбиран гуйдаг билээ. Тэднийг анхнаасаа цөхрөлтгүйгээр эцсээ хүртэл нь зоригтой байлгансоёрхоно уу. Насан эцэслэх мөчид нь шүүгч мэт биш харин өршөөнгүй аврагч мэт тэдэн дээр та ирнэ үү.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, таны хамгийн нандин шинж чанар буюу дундаршгүй нигүүлслийг онцгойлон дээдлэн хүндэлж алдаршуулдаг сүсэгтнүүдийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Таны Хүүгийн туйлын энэрэнгүй зүрх сэтгэлд хамгаалагдан байхдаа эдгээр сүсэгтнүүд цогтой сайн мэдээ мэт байдаг: тэдний гар нигүүлсэнгүй үйлсээр дүүрэн байж, баяр баясгалангаар бялхам байгаа сэтгэл нь таны алдрын магтаалын дууг дуулдаг билээ. Өршөөнгүй Тэнгэрбурхан минь, тэд танд горьдол болон итгэл найдвартай байдгийн адил тэдэнд нигүүлслээ та хайрласнаар Аврагчийн амлалт биелэх болтугай. Таны нигүүлслийн нууц ёсыг дээдэлж, дэлгэрүүлэх хүн бүрийн амьдралд мөн насан эцэслэх мөчид хайр ивээлээрээ хамгаалах болно. Амэн.
НАЙМДУГААР ӨДӨР
Арилгах оронд байгаа сүнснүүдийн төлөө залбирцгаая.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 18:21-35; Дуу 116
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, “та нарын Эцэг өршөөнгүй байдгийн адил өршөөнгүй байгтун” хэмээн та айлдсан билээ (Лк 6:36). Таны хувьд үнэ цэнэтэй ба Тэнгэрбурханы шударга ёсонд нийцдэг хийгээд арилгах оронд байгаа сүсэгтнүүдийн сүнсийг нигүүлсэнгүй зүрх сэтгэлийнхээ гүнд хүлээн авна уу хэмээн бид танаас гуйн залбирч байна. Таны зүрх сэтгэлээс урсан гарсан Цус ба Усны урсгал арилгах орны галын дөлийг унтраах болтугай. Тэгснээр таны нигүүлслийн хүч чадал арилгах оронд ч гэсэн хайрлагдахын илэрхийлэл болно.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, Арилгах оронд зовж шаналан буй сүсэгтнүүдийн сүнсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Таны Хүүгийн тарчлалтаар мөн түүний ариун нандин зүрх сэтгэлийн гашуудлаар уламжлан аль хэдийн таны шүүлтэн дор байгаа хүмүүсийг та өршөөнө үү. Таны сайн сайхан ба энэрэл нигүүлсэл хэмжээлшгүй гэдэгт бид батад итгэдэг тул тэдгээр сүнсийг зөвхөн өөрийн хайрт Хүүгийн Шархаар та харж үзнэ үү хэмээн бид залбиран гуйж байна. Амэн.
ЕСДҮГЭЭР ӨДӨР
Зүрх зориггүй сүсэгтнүүдийн амь сүнсний төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:20-30; Дуу 65
Нэгдүгээр даатгал залбирал
+ Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, та сайн сайхан мөн тул зориггүй сүсэгтнүүдийн амь сүнсийг зүрх сэтгэлдээ та хүлээн авна уу. Таныг чидун модны цэцэрлэгт амь тэмцэн байх үед таныг хүнд бэрх байдалд оруулсан эдгээр сүсэгтнүүдийн сүнс таны ариун хайрын гал дөлөөр дулаацах болтугай. Агуу нинжин сэтгэлтэй Есүс минь, та өршөөлийнхөө төгс хүч чадлыг үзүүлж, зүрх зориггүй сүсэгтнүүдийг ч бас хайрынхаа гал голомтонд урин оруулна уу. Ингэснээр тэд шинэ урам зоригоор дүрэлзэн асаж, танд үйлчлэх болтугай.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Хоёрдугаар даатгал залбирал
+ Аяа, мөнхийн Эцэг минь, зориггүй сүсэгтнүүдийн амь сүнсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Учир нь, тэд ч бас таны Хүү, бидний Эзэн Есүс Христийн туйлын энэрэнгүй зүрх сэтгэлийн хайрын зорилгод багтдаг. Нигүүлсэгч, тайвшруулагч Тэнгэрбурхан минь, таны хайрт Хүүгийн тарчлалтын гавьяагаар мөн гурван цагийн турш түүний загалмай дээр амь тэмцснээр энэрэл хайраар дүрэлзэн асаасан эдгээр зориггүй сүсэгтнүүдийн сүнс таны нигүүлслийн сүр жавхланг мөнхөөс мөнхөд алдаршуулан магтах болтугай хэмээн бид танаас гуйн залбирч байна. Амэн.
Тэнгэрлэг нигүүлслийн гуйлтын залбирал
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг өршөөгөөрэй
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг сонордоорой
Н. Христ минь, биднийг сонордоорой
Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Бүтээгчийн эрхэм дээд шинж чанар, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Аврагчийн эрхэм дээд төгс байдал, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Ариусгагч Ариун Сүнсний хязгааргүй хайр энэрэл, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Ариун гурвалын тайлагдашгүй далд нууц, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Тэнгэрбурханы эрхэм дээд сүр жавхлангийн илэрхийлэл, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Тэнгэрлэг сүнснүүдийг бүтээж өөрийгөө илчлэгч, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Биднийг бүтээсэн, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Бүх дэлхий ертөнцийг хөгжөөдөг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Бидэнд мөнхийн амьдралыг хайрладаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Биднийг зохих шийтгэлээс хамгаалдаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Биднийг гэм нүглийн зовлон зүдгүүрээс ангижруулдаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Маханбодтой болсон Үгээр биднийг зөвтгөдөг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Эзэн Есүсийн шархнаас бидний төлөө урсдаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Эзэн Есүсийн Ариун Зүрхнээс бидний төлөө үүсэн гарсан, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Туйлын цэвэр охин Мариаг бидний эх болгон хайрласан, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Тэнгэрлэг нарийн нууцуудаар илчлэгдсэн, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Ариун Шашны үүсгэн байгуулалтаар үзэгдсэн, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Үндсэн ёслолуудын үндэслэлээр хишиг ивээлийн урсгалыг бидэнд нээсэн, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Ариун угаал ба наманчлалын үндсэн ёслол дахь онцгой байдлаар үр нөлөөтэй, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Эвхарист ба сахил хүртэх үндсэн ёслолд орших, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Ариун итгэл бишрэлд биднийг оруулсан, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Гэм нүгэлтнүүдийг эрс өөрчилдөг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Үнэн шударга хүмүүсийг ариутгадаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Гэгээнтнүүдийг төгс төгөлдөр болгодог, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Өвчин шаналал хийгээд гаслан зовлонтой хүмүүсийг сэргээдэг эх булаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Зүрх сэтгэлүүдийн тайтгарал ба тайван байдал, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Цөхөрсөн хүмүүсийн найдвар, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Хаана ч, хэзээ ч, хэнтэй ч хамт үргэлж байдаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Хишиг ивээлээ бидэнд бялхам дүүрэн хайрладаг, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Үхлийн ирмэгт ирсэн байгаа хүмүүсийн амар тайван болох, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Сонгогдсон хүмүүсийн тэнгэрлэг баяр баясгалан болох Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Ариутгах оронд байгаа сүсэгтнүүдийн сүнсний сэргээлт ба гэрэлтүүлэг болох Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Бүх гэгээнтнүүдийн титэм, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Дуусашгүй их гайхамшгуудын ундарга, Тэнгэрлэг нигүүлсэл ээ,
Н. Бид тандаа итгэн найдаж байна
Загалмайгаар дамжуулан дэлхийг аврахад Тэнгэрбурханы туйлын эрхэм дээд нигүүлслийг илчилсэн, Тэнгэрбурханы хурга аа,
Н. Биднийг өршөөнө үү.
Үндсэн ёслол бүрээр бидэнд өгөгддөг Тэнгэрбурханы хурга аа,
Н. Биднийг өршөөн сонордоорой.
Хязгааргүй нигүүлслээрээ дэлхийн гэм нүглийг арилгадаг Тэнгэрбурханы хурга,>
Н. Биднийг өршөөнө үү.
У. Бүх ажил үйлсээс нь Тэнгэрлэг нигүүлсэл агуу мөн
Н. Тиймийн тул бид Тэнгэрлэг нигүүлслийг дуусашгүйгээр магтан дуулъя.
Даатгал залбирал
+ Аяа Эцэг минь, Таны нигүүлсэл хэмжээлшгүй ба таны нинжин сэтгэл хязгааргүй билээ. Биднийг нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхож, бидэнд нигүүлсэнгүй үйлсээ арвижуулан хайрлана уу. Ингэснээр, хамгийн хүнд шаналал ба энэлэлийн үед ч гэсэн бид цөхрөхгүй байж, таны ариун таалал буюу таны нигүүлсэлд үргэлж найдвартайгаар дуулгавартай байх болно. Тантай болон Ариун Сүнстэй оршин, бидэнд мөнхөөс мөнхөд нигүүлсэнгүй байдаг, нигүүлслийн хаан, Эзэн Есүс Христээр уламжлан залбиран гуйж байна. Амэн.
Шийдвэр ба гэрчлэл
Нигүүлсэнгүй Есүст зориулсан өчиг Аяа, туйлын энэрэнгүй Есүс минь, таны хайр халамж хязгааргүй, таны ивээлийн сан хөмрөг дундаршгүй юм. Таны бүх ажил үйлсээс агуу нигүүлсэлд тань би хэмжээлшгүйгээр итгэн найдаж байна. Загалмай дээрх таны зүрх сэтгэлээс урсан гарсан хишиг ивээл ба энэрэл хайраар амьдрахын тулд би өөрийгөө танд бүрэн зориулна. Сүнс ба биеэр буянт үйлсийг үйлдэхийн тулд ялангуяа гэм нүгэлт хүмүүсийг эрс өөрчлөхийн тулд, ядуус, гашуун зовлонтнууд, өвчтөнүүдийг тайвшруулж туслахын тулд би таны нигүүлслийг дэлгэрүүлнэ.
Гэвч өөрийн сул дорой байдлаас болоод би айн эмээдэг ч, гагц таны нигүүлсэлд итгэн найддаг тул өөрийн өв өмч ба алдар хүндтэй адил та намайг хамгаална уу. Бүх хүн төрөлхтөн таны нигүүлслийн үгээр илэрхийлшгүй гүн гүнзгий байдлыг таньж мэдээд, үүнд л итгэн найдаж, үүнийг мөнхөд магтан дуулах болтугай. Амэн.
Есүс минь, би тандаа итгэн найдаж байна.
ЕСҮСИЙН ТУЙЛЫН АРИУН НАНДИН ЗҮРХЭНД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС

Есүсийн дөлгөөн зүрх ээ, би таныг улам хайрлах болтугай.
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Сэтгэлийн гүнд амар тайвныг хүртэх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 11:25-30; Дуу 23
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, мөнхийн амьдралын эх булаг, Тэнгэрбурханы хайрын гал дөл, Есүсийн туйлын ариун нандин зүрх ээ! Та бол миний хоргодох ба амрах байр суурь мөн. Амьдралын хүнд бэрх мөчид, Тэнгэрлэг Аврагч минь ээ, та миний зүрх сэтгэлийг өөрийн амар амгалангаараа хөгжөөн бадраана уу. Таны амар амгалан надтай болон бүх гэр бүлийнхэнтэй маань үргэлж байх болтугай. Та туйлын ариун нандин зүрхнээсээ ундран гардаг агуу ивээлээрээ миний зүрх сэтгэлийг бялхаана уу. Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч болгон соёрхоно уу! Туйлын даруу дөлгөөн ба туйлын энэрэн хайрлагч Эзэний зүрх минь ээ, би таныг алдаршуулж, талархаж, дээдэлж, хүндэтгэн мэндэлж байна.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ХОЁРДУГААР ӨДӨР
Өрөвдөл нигүүлслийг хүртэх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 9:35-38; Дуу 86.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Есүсийн туйлын ариун нандин зүрх ээ, өөрийгөө төгс байдлаар үгүйсгэхийг та надад зааж сургана уу. Учир нь, өөрийгөө үгүйсгэх нь тан уруу очих ганцхан арга зам билээ. Ирээдүйд үйлдэх миний бүх зүйлс таны төлөө учраас таны хувьд зохисгүй зүйлсийг үйлдэхээс намайг гэтэлгэн соёрхоно уу. Өдөр бүр ахан дүүс нараараа ялангуяа таны өрөвдөл нигүүлсэл, хайр халамж ихэд хэрэгтэй бүх хүмүүсээр дамжуулан таныг хайрлах, туслах, ба танд үйлчлэхийг та надад зааж сургана уу. Тэнгэрлэг Аврагч минь ээ, хүн төрөлхтний төлөөх таны өрөвдөл нигүүлсэл, хайрын галаараа та миний зүрх сэтгэлийг хөгжөөн бадраана уу.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ГУРАВДУГААР ӨДӨР
Сэтгэлийн гүн дэх илааршлийг хүртэх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 19:31-35; Дуу 6
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Есүсийн ил шархтай, цэвэр ариун хайраар гэмтсэн зүрх ээ, би сэтгэлийнхээ шархыг мөн хайр дутуу байдлаа таны шарханд нууна. Мөн сэтгэлийн шархтай зовлонтой хүн бүхнийг би танд таниулж байна. Есүсийн дүрэлзсэн зүрх ээ, агуу их хүсэл тэмүүлэлтэйгээр бүх шархны илаарьшуулалтыг хүлээн авахаар би тэдэнтэй хамт тан руу ирж байна. Ил шархыг хүлээн авсан, Есүсийн зүрх ээ, дөлгөөн байдлаар, өөрийн зовлон зүдгүүр мөн хүнд шархны золиос болсон хамаг ахан дүүс нарынхаа зовлон зүдгүүрийг таны өмнө би авч ирээд орхиж байна.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Зүрх сэтгэлийн энэрэл хайрыг хүртэх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Лук 7:12-15; Дуу 126.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, төгс билиг ухааны гүн далай Есүсийн зүрх ээ, та хамаг эрдэм буяны гарал үүсэл ба төгс чанар мөн тул эдгээр эрдэм буяныг миний зүрх сэтгэлд бялхаана уу хэмээн би залбиран гуйхаар ирээд байна. Хайр халамж, өгөөмөр сэтгэл, цэвэр ариун байдал, тэсвэр тэвчээр, хүлцэнгүй байдал, дөлгөөн байдал мөн бусад бүх эрдэм буяныг та зүрх сэтгэлд минь бялхаана уу. Тэдгээр эрдэм буяныг би өдөр бүр оргилох усны эх булаг мэт танаас хүртэхээр ирэх болно. Хайр энэрэл, гэгээн гэрэл, хишиг ивээл ба ариун байдлын эх булаг минь! Миний зүрх сэтгэлийг өөр шигээ дөлгөөн болгоно уу; хатуу чанга байдал нь зөөлөрч, зөрүүд гөжүү байдал нь уярч, сэтгэл таталт болон хүсэл эрмэлзлийг нь тааруулан нийцүүлнэ үү; та зөв шударга байдлаараа миний зүрх сэтгэлийг төлөвшүүлнэ үү.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ТАВДУГААР ӨДӨР
Есүсийн туйлын ариун нандин зүрхний ивээл хамгаалалтыг хүртэх нь.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 11:25-30; Дуу 80.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, хайрт Эзэн минь, бие ба амь сүнсэнд хор хөнөөл хүртээдэг зүйлсээс агуу дөлгөөн ба сайн сайхан зүрх сэтгэлийн шархандаа намайг нууна уу. Агуу дөлгөөн Есүс минь, намайг адислаж, туйлын энэрэнгүй Зүрх сэтгэлээрээ намайг өршөөнө үү. Миний цорын ганц хайрт, агуу дөлгөөн Есүс минь, би өөрийгөө бүхнээр танд өргөл болгон өргөж байна. Би таны дотор үүрд мөнх амьдрахыг хүсэж байна. Би бүх үйлсээрээ танд тааламжтай зохистой байхын тулд миний зүрх сэтгэлийг туйлын ариун нандин зүрхээрээ та төлөвшүүлнэ үү.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЗУРГААДУГААР ӨДӨР
Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд өөрийгөө даатгах өчиг
Тунгаан бодох Библийн хэсэг: Мк 12:29-33; Дуу 23
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, сайн сайхан бүхэн байдаг Есүсийн дөлгөөн зүрх ээ, би өөрийгөө танд даатгаж, таны дотор өөрийгөө бүрэн дүүрэн итгэн найдаж үлдээгээд, сэтгэлийн зовнил ба хүнд хэцүү бүхнээ тэнд байршуулж байна; гэм нүглийн бузраасаа ангижрахын тулд би өөрийгөө танд даруу сэтгэлээр даатгаж байна; миний дотор дутагдаж байгаа бүхнийг та хангахын тулд би өөрийгөө итгэл найдвар дүүрнээр танд даатгана. Миний бүх найдвар ба тайтгарал танд байдаг юм. Танаар дамжуулан над дээр, Есүс миний Эзэний ил хатгуулсан хажуу хавирганаас цусан дусал гаран урсах болтугай, урсах болтугай. Тэгснээр тэнгэрлэг энэрэл хайраар бүх бузар муу байдлаас минь намайг ангижруулан, зүрх сэтгэлийг минь хөгжөөн бадраах болтугай.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДОЛООДУГААР ӨДӨР
Зүрх сэтгэлээ Есүсийн туйлын ариун нандин зүрхэнд өргөл болгон өгөх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 6:19-21; Дуу 139
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, дөлгөөн Есүс минь ээ, танд эгэл даруухан өргөл болгон өргөж буй зүрх сэтгэлийг минь та хүлээн соёрхоно уу. Тэгснээр та үүнийг та хажуу хавирганыхаа ариун нандин шарханд хорих болно. Сайхан шорон оо! Тааламжтай гяндан аа! Намайг алдар хүндийн хаан ширээ рүү нисэн очихын цагт Давид миний төлөө далавчийг гуйгаасай; энэхүү нулимст хөндийд байх үедээ, Есүсийн зүрхнээс гарахыг би үл хүснэ. Эрхэмлэн шүтэх сэтгэл ээ, таныг дагасугай, тантай нэгдсүгэй би!
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
НАЙМДУГААР ӨДӨР
Мэргэн ухаан билиг хишгийг хүртэх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 13:52-56; Дуу 19
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Есүс минь, хайрт минь, мөнх бус бүхнийг үл бодохдоо таны зүрх сэтгэлд хорогдох, таны мэргэн ухааны дээжийг хүртэх нь хүн бүхний сүнсний төгс жаргалан юм. Миний нүд зөвхөн таныг харах, миний чих зөвхөн таныг сонсох; миний хэл зөвхөн таны тухай ярих; миний бүх мэдрэхүй, таны цээжийг налах Иохан мэт таны тэнгэрлэг зүрхний хажууханд зүүрмэглэн хэвтэж, таныг зүүдэлж, таны тухай ариун хайраар дүүрэн ярихын тулд та билиг ухаанаа надад хайрлан соёрхоно уу. Аяа, Аврагч минь ээ! Билиг ухааны хэрэм болох зүрх сэтгэлдээ, та намайг татан орогнуулна уу.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЕСДҮГЭЭР ӨДӨР
Зөөлөн сэтгэл билиг хишгийг хүртэх нь
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 11:25-30; Дуу 23.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ариун зөөлөн сэтгэлийн байдал, хайрлагч зүрх, хүн төрөлхтнийг хайрлахад бүрэн зориулагдсан, өгөгдсөн , бэлэглэгдсэн, үнэнч зүрх ээ! Зөвхөн таны адил хайрыг өргөн барьж, танд болон ахан дүүстээ эргэлт буцалтгүй өгөхөөр би өөрийгөө зүрх сэтгэлээрээ зориулна. Хайрлагч шархнаас бүх сул дорой байдлыг эдгээхийн тулд ус ба цус урсан гардаг, энэхүү зовлон шаналал, гайхамшиг ба нарийн нууцыг харахад миний зүрх сэтгэл хөндүүрлэдэг. Намайг хөршдөө хүнд ачаа бус харин тайтгарал, зөвлөгөөний найдвартай байр суурь байхын тулд зөөлөн сэтгэлийг өгөн соёрхоно уу хэмээн би танаас залбиран гуйж байна.
Есүсийн дөлгөөн зүрх ээ, надад хэрэгтэй хишиг ивээлийг хайрлан соёрхоно уу…
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Есүсийн туйлын ариун нандин зүрхний гуйлтын залбирал
Эзэн өршөөгөөрэй
Н. Эзэн өршөөгөөрэй
Христ өршөөгөөрэй>
Н. Христ өршөөгөөрэй
Эзэн өршөөгөөрэй
Н. Эзэн өршөөгөөрэй
Христ биднийг сонордоорой
Н. Христ биднийг сонордоорой
Христ биднийг өршөөн сонордоорой
Н. Христ биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Мөнхийн Эцэгийн Хүү, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Охин Мариагийн хэвлийд Ариун Сүнсээр бүрэлдсэн Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Тэнгэрбурханы Үгтэй бодистойгоор нэгтгэгдсэн Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Хэмжээлшгүй сүр жавхлант Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Тэнгэрбурханы ариун нандин сүм хийд, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Туйлын дээд ариун гэр, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй Тэнгэрбурханы орд, тэнгэрийн үүд, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Энэрэл хайрын гал дөл, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Шударга ёс, энэрэл хайрын бумба, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Сайн сайхан, энэрэл хайраар бялхам Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Хамаг эрдэм буяны гүн далай, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
<pХамаг магтаалаар=”” магтагдваас=”” нэн=”” зохист=”” Есүсийн=”” зүрх=”” ээ,<=”” p=””> </pХамаг>
Н. Биднийг өршөөгөөрэй
Хамаг зүрхний хаан, зүглүүлэгч, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Мэдлэг ухаан, мэргэн ухааны хамаг эрдэнэсийн сан, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Төгс тэнгэрлэг чанарын сууц хүрээ, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Эцэгт туйлын тааламжит зүрх, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Төгс чанараасаа бидэнд хишгийг түгээгч, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Мөнх уулсын эрмэлзэл, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Хүлцэлт, нигүүлсэнгүй Есүсийн зүрх ээ,
<pН. Биднийг=”” өршөөгөөрэй<=”” p=””> </pН.>
Танаас гуйсан хүмүүсийг баяжуулагч эх булаг, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Амьд явахуй, ариун гэгээн байдлын эх сурвалж, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Бидний гэм нүглийн уучлал өршөөл, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Доромжлолоор дүүрсэн Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Бидний гэмээр эмтэрсэн Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Үхэлд хүртэл дуулгавартай Есүсийн зүрх ээ,
<p”>Н. Биднийг өршөөгөөрэй</p”>
Жадаар сүлбэгдсэн Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Хамаг тайтгарлын эх булаг, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Бидний амь амьдрал, бидний амилалт, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Бидний амар амгалан, бидний эвлэрэл Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Бидний гэм нүглийн тул золиослогдогч, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Танд найдах хүмүүний аврал, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Таны дотор амьсгал хурааж буй хүмүүсийн найдвар, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Хамаг гэгээнтнүүдийн баяр хөөр, Есүсийн зүрх ээ,
Н. Биднийг өршөөгөөрэй
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Эзэн биднийг нигүүлсээрэй
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Эзэн биднийг өршөөн сонордоорой
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Эзэн биднийг өршөөгөөрэй
Есүс, та зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ, өөрийн зүрхээр бидний зүрхийг төлөвшүүлнэ үү
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Эцэг минь ээ, бид таны хайрт Хүүгийн зүрх сэтгэлийг бишрэн хүндэтгэхдээ таны бидэнд хайрладаг энэрэл хайрын гайхамшгийг илэрхийлж байна. Бид энэхүү эх булгаас хишиг ивээлийг улам илүү хүртэх болтугай. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
шийдвэр ба гэрчлэл
Христийн сүнс намайг ариун болготугай!
Христийн Бие намайг авартугай! Христийн Цус намайг согтоотугай!
Христийн хавирганы ус намайг угаатугай!
Христийн тарчлалт намайг хүчтэй болготугай!
Сайн Есүс ээ. Намайг сонсон соёрхтугай.
Намайг олон шархныхаа дотор хоргодуултугай.
Намайг өөрөөсөө бүү салгатугай.
Намайг сүнсний зальт дайснаас хамгаалтугай!
Намайг үхэхийн цагт дуудтугай.
Бас гэгээнтнүүдийн тань хамтаар
Таныг мөнхөд магтахын тулд
Намайг өөрийнхөө өмнө ирүүлтүгэй.
Амэн.
ГАЙХАМШИГТ ЦЭВЭР ОХИНД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС

“Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу”
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Амар амгалан Мариа минь ээ.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 11:25-30; Дуу 23.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа эх минь ээ, тэнгэр элч Габриел, таны үеэл Елизабет нар “Амар амгалан, Мариа минь ээ, та хишиг ивээлээр бялхам билээ” хэмээсний адил би тэдэнтэй хамт өдөр бүр танд хандан хэлэхийг минь соёрхоно уу. Би таныг сонсохыг, таны адил болохыг хүсэж байна. Би таныг хайрлаж, танд “Баярлалаа” гэж хэлэхийг хүсэж байна. Энд байгаа миний гарыг та өөрийн гараараа чанга атгана уу. Дэргэдээ байлган, намайг хамгаална уу. Би замаа алдахгүй байж, Есүсийн хүлээж буй газарт хүрэхийн тулд энэ амьдралын замаар та надтай хамт алхана уу. Та намайг цэвэр ариун зүрхнийхээ “хоргодох” газарт хайрлан хамгаална уу.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ХОЁРДУГААР ӨДӨР
Та хишиг ивээлээр бялхам билээ.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 1:26 -38; Дуу 45.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа минь ээ, та гэм нүгэлгүйгээр бүрэлдсэн билээ. Та ямар ч гэм нүгэлгүй, цэвэр ариунаар үргэлжид байдаг. Есүсийн эх, Мариа минь ээ, орчлон ертөнцийн шилдэг бүтээл, Тэнгэрийн орны хамгийн сайхан, хамгийн нарийн эмзэг, хамгийн анхилуун үнэрт цэцэг ээ. Та хишиг ивээлээр бялхам билээ! Найдвартай, нэвтрээгүй ба нэвтрэшгүй хоргодох газар, “Тэнгэрбурхны Хүүгийн амьд гэр” болоход бэлтгэгдсэн ба биелэлтийг хүлээсэн! Та хишиг ивээлээр бялхам билээ! Мөн хамаг ертөнцийн хүмүүст туслахын тулд энэ цаг мөчид энэхүү хишиг ивээлийг та өргөн хайрлаж байна.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ГУРАВДУГААР ӨДӨР
Эзэн тантай хамт байна.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 11:25-30; Дуу 23.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа эх минь ээ, тэнгэр элч Габриел, таны үеэл Елизабет нар “Амар амгалан, Мариа минь ээ, та хишиг ивээлээр бялхам билээ” хэмээсний адил би тэдэнтэй хамт өдөр бүр танд хандан хэлэхийг минь соёрхоно уу. Би таныг сонсохыг, таны адил болохыг хүсэж байна. Би таныг хайрлаж, танд “Баярлалаа” гэж хэлэхийг хүсэж байна. Энд байгаа миний гарыг та өөрийн гараараа чанга атгана уу. Дэргэдээ байлган, намайг хамгаална уу. Би замаа алдахгүй байж, Есүсийн хүлээж буй газарт хүрэхийн тулд энэ амьдралын замаар та надтай хамт алхана уу. Та намайг цэвэр ариун зүрхнийхээ “хоргодох” газарт хайрлан хамгаална уу.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Таныг эмэгтэйчүүдийн дундаас адисласан билээ.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 1:39-45; Дуу 66.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа минь ээ, итгэл үнэмшил, даруу зан ба дуулгавартай байдлаараа, Еваг бүтээгчийнх нь эсрэг итгэл үнэмшилгүй, омог бардам ба дуулгаваргүй байдал зэргийг та засан залруулсан билээ. Ева хүүхдүүдээ алдсан билээ… Та Есүс рүү явах зам руу тэднийг буцааж оруулан, бидний тэнгэрлэг Эцэгт өргөл болгон өргөхийн тулд ирсэн билээ. Тиймийн тул Эзэн таныг мэлмийдээ таалан хардаг, таныг онцгойлон хайрласан билээ… Тиймийн тул Эзэн таныг сонгосон билээ… Таныг эмэгтэйчүүдийн дундаас адисласан билээ.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ТАВДУГААР ӨДӨР
…таны хэвлий дэх үр Есүсийг бас адисласан билээ.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 1:39-45; Дуу 72.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа минь ээ, Есүс биднийг танд буюу Эхдээ даатган хариуцуулаад, таныг бидний Эх болгосон билээ. “Анхны хүмүүн”-ий омог бардам ба дуулгаваргүй байдлаас болж, гэм нүгэл ба үхэл энэ ертөнцөд хүрч ирсэн. Мариа минь ээ, таны хүү Есүсийн ач буянаар гэм нүгэл ба үхэл ялагдан дийлдсэн юм. Урсгасан үнэ цэнэтэй цусаараа уламжлан тэр бидэнд амьдралыг эргүүлэн соёрхсон ба Эцэгийнхээ нэр алдрын төлөө бүгдийг биелүүлсэн билээ. Евагийн хамаг охид хөвгүүд гэм нүгэлтэн билээ… Мариа минь ээ, тэднийг авран хамгаалахын тулд таны Есүс энэ ертөнцөд хүрэлцэн ирсэн… тэднийг танд даатган хариуцуулсан билээ.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЗУРГААДУГААР ӨДӨР
Тэнгэрбурханы Эх Мариа гэгээн минь ээ.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 1:46-56; Дуу 113.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа, гэгээн Мариа минь ээ, Бүтээгч Эцэг, Төгс Хүчит Тэнгэрбурханы хайрт Охин оо. Миний Аврагч Есүс, Тэнгэрбурханы Хүүгийн Эх ээ, Ариун Сүнсний үнэнч Гэргий минь ээ! Мөнхийн Эцэг дэх Хүүгийнхээ алдраас хуваалцан хүртэхээр Тэнгэрт бие ба амь сүнстэй залрагдсан Мариа минь ээ. Тэнгэр элч нар ба гэгээнтнүүдийн Хатан Хаан, тэнгэр ба ертөнцийн Хатан Хаан Мариа минь ээ, Есүсийн Эх, Христийн Шашны Эх, миний Эх таны өмнө би мөргөн, “Тэнгэрбурханы Эх Мариа гэгээн минь ээ” хэмээн таныг би сайшаан магтаж байна.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДОЛООДУГААР ӨДӨР
Гэм нүгэлт бидний төлөө залбиран соёрхоно уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 1:46-56; Дуу 86.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа, Гэгээн Мариа минь ээ, Тэнгэрбурханы “Зүрх сэтгэл”-д та хамаг хүчин төгөлдөр байр суурийг эзэлдэг билээ. Таны даатгал залбирлыг хэзээ ямагт өгөөмөр сэтгэлээр хүлээн авч, өршөөн сонорддог юм. Учир нь, Тэнгэрбурханд ойртуулах шаардлагатай түмэн олны сүнсний сайн сайхны төлөө таны даатгал залбирал агуу цэвэр ариун, цог жавхлантай байдлаар Эцэгт өргөгддөг билээ. Хамтран цагаатгагч Мариа минь ээ, бүх ивээлийн зохицуулагч зууч Мариа минь ээ, гэм нүгэлт миний төлөө залбиран соёрхоно уу.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
НАЙМДУГААР ӨДӨР
… Одоо …
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 2:1-12; Дуу 71.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Есүсийн Эх, бидний Эх Мариа минь ээ, хүмүүсийг сэргээж, зүрх сэтгэлүүд таныг сонсож, танд хариулж, мөн танд итгэн найдахын тулд та одоо бидний төлөө залбиран соёрхоно уу. Та түмэн олны сүнсийг Есүст удирдан ойртуулдаг тул тэдгээрийг тан руу очиход нь та одоо бидний төлөө залбиран соёрхоно уу. Эх минь ээ, бидэнд авралын замыг үзүүлэхээр, гэгээн гэрлийг та одоо гэрэлтүүлнэ үү. Мариа Эх минь ээ, Та одоо бидний төлөө залбиран соёрхоно уу…
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЕСДҮГЭЭР ӨДӨР
… насан эцэслэх мөчид маань …
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 2:1-12; Дуу 22.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Мариа минь ээ, та амь тэмцэж байгаа хүмүүсийн төлөө зуучлан залбирна уу. Хамаг хүмүүнийг насан эцэслэх үед та тэтгэн туслана уу. Мариа минь ээ, насан эцэслэх үедээ таны энэрэл халамжийг болон тэнгэрлэг бидний Эцэгийн хязгааргүй нигүүлслийг тэд бүгдээр эргэн санах болтугай. Хамгийн хүнд гэм нүглүүдээс Тэнгэрбурханы энэрэл хайр агуу билээ. Тиймээс гэм буруу бүр ямар ч хүнд байсан ч гэсэн, харамсан гэмшвэл, уучлал өршөөлийг хүртэх боломжтой хэмээн амь тэмцэж байгаа хамаг хүмүүн эргэн санах болтугай. Энэ цөллөгийн газарт миний насан эцэслэх мөчид хаана ч байсан миний хажууд байгаасай, Мариа минь ээ.
Таны Ариун бөгөөд Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэнд би итгэн, тунхаглаж байна.
Аяа, гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь ээ!
Танаас залбиран гуйж буй хүмүүн бидний төлөө залбирна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Шийдвэр ба гэрчлэл
Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн гуйлтын залбирал
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг өршөөгөөрэй
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг сонордоорой
Н. Христ минь, биднийг сонордоорой
Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийг аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Төгс Жаргалт Ариун Мариа минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнгэрбурханы Ариун Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Охидын манлай Ариун Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Христийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Шашны Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнгэрлэг хишгийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын цэвэр Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Нэн журамт Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Толбогүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Хилэнцгүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Хайрт Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнсэлгүй Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Сайн зөвлөгчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Бүтээгчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Аврагчийн Эх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын сэрэмжит Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын хүндэт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын алдарт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын хүчит Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын өршөөлт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Туйлын итгэлт Охин минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Шударга ёсны толь минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Билиг ухааны сэнтий минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Баяр хөөрийн учрал минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Сүнслэг хишгийн бумба минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Суу алдрын хумх минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Сүсгийн эрдэнэт хундага минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Нууцлаг сарнай минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Давидын цамхаг минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Зааны ясан суварга минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Алтан орд харш минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Эвслийн гэрээний авдар минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнгэрийн орны үүд минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Үүрийн цолмон од минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Өвчтөнийг илаарьшуулагч аврал минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Гэм нүгэлтнийг орогнуулагч минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Шаналагчийг тайтгаруулагч минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Христийн сүсэгтнийг тэтгэгч минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнгэр элч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Өвөг дээдсийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Зөнч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Элч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тарчлагчдын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Наманчлалыг сонсогч нарын Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Охидын манлай Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Гэгээнтнүүдийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Язгуурын гэм нүгэлгүй мэндэлсэн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнгэрт залагдсан Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Ариун Сарнайн Эрихний Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Гэр бүлийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Амар амгалангийн Хатан минь,
Н. Бидний төлөө залбирна уу.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Эзэн биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Эзэн биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Эзэн биднийг өршөөгөөрөй.
У. Тэнгэрбурханы ариун Эх минь ээ!
Н. Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой болгохын тулд та бидний төлөө гуйн залбирна уу.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Тэнгэрбурхан Эзэн минь, бид танаас залбиран гуйж байна. Та сүнс ба биеийн эрүүл энхийг эдлэх хишиг ивээлийг зардастаа үргэлжид хайрлан соёрхоно уу. Мөн та биднийг Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн алдарт зуучлан залбирлаар уламжлан амьдралын гаслан зовлонгоос гэтэлгэж, мөнхийн баяр хөөрийг амсуулан соёрхоно уу.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
ЛУРД ХОТЫН МАНАЙ ХАТАГТАЙД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Зүрх сэтгэлийн цэвэр байдлын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:1-12; Дуу 24.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Лурд хотын Манай Хатагтай, эхийн энхрий зөөлөн сэтгэлээрээ “би бол язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн” хэмээн та Бернадет гэгээнтэнд нэр алдраа илчилсэн билээ. Энэ нэр алдар биднийг итгэл найдварт багтаан оруулж, биднийг тайтгаруулахын тул юм. Зөөлөн Эх Мариа минь ээ, Эзэн дэх таны агуу зуучлалын залбиралд би итгэн найдаж байна. Та миний тусламж байна уу. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ХОЁРДУГААР ӨДӨР
Гэм нүгэлтнүүдийн гэмшлийн өөрчлөлтийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 15:11-32; Дуу 51.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Лурд хотын Манай Хатагтай, Бернадет гэгээнтний дуу хоолойгоор дамжуулан “Гэм нүгэлтнүүдийн гэмшлийн өөрчлөлтийн төлөө” залбирагтун хэмээн та бидэнд тушаасан билээ. Гэм нүгэлт миний төлөө, бидний төлөө та залбиран соёрхоно уу. Миний сул дорой ба, залхуу хойрго байдлыг та мэддэг юм. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ГУРАВДУГААР ӨДӨР
Түмэн олны сүнсний авралын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 9:35-38; Дуу 80.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Лурд хотын Манай Хатагтай, та бидэнд “гэмшил… гэмшил… гэмшил” хэмээн айлдсан билээ. Ингэснээр, Мариа Эх минь ээ, залбирал ба золиосын нэн чухал үр дүнг та бидэнд батлан гэрчилж байна. Түмэн олны сүнсний авралын төлөө буяны үйлс буй гэж та бидэнд батлан гэрчилж байгаа тул Мариа минь ээ, түмэн олны сүнсний төлөө залбирал ба золиослолыг эгээрэх эгээрэл хүслийг та надаас төрүүлэн соёрхоно уу. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Зүрх сэтгэлийн амар амгалангийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 7:37-38; Дуу 63.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Лурд хотын Манай Хатагтай, Эх минь ээ, “эх булгаас хүртэж, өөрийгөө угаан цэвэрлэгтүн” хэмээн ариусгах арга замыг та бидэнд зааж өгдөг. Эх минь ээ, намайг удирдаж, тэрхүү эх булга руу хөтлөнө үү. Тэгснээр би Эзэн Есүсийн илчилсний дагуу өөрчлөлтгүйгээр, цэвэр ариун, үнэн зөв, тодорхой байдлаар “Тэнгэрбурханы хаанчлалын үг”-ийг олж мэдэн, сонсож ойлгох болно. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ТАВДУГААР ӨДӨР
Өвчтнүүдийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мк 1:29-34; Дуу 103.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ “Өвчтөнийг илаарьшуулагч аа” Лурд хотын Манай Хатагтай, Мариа Эх минь ээ, эдгээр өвчтнүүдийн төлөө мөн миний төлөө та залбиран соёрхоно уу. Эх минь ээ, би үргэлж бүдрэн, унадаг гэдгийг та мэдэх билээ. Би Таныг дуудаж байна. Намайг уналтаасаа босоход, таны эхийн хайр халамжинд горьдол найдвартай байж, замаа үргэлжлүүлэхэд минь та надад туслана уу. Өвчтнүүд болон цөхөрсөн хүмүүсийг танд онцгойлон даатгаж байна. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ЗУРГААДУГААР ӨДӨР
Ариун нандин Шашны төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 17; Дуу 122.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Ариун нандин Шашны түшиг тулгуур, Лурд хотын Манай Хатагтай, Мариа Эх минь ээ, Эзэний өмнө цаг ямагт амьдарч, бодол санаа, зүрх сэтгэл, амь сүнсээ Эцэг, Хүү ба энэрэл хайрын Ариун Сүнс рүү өргөн барихыг та надад зааж сургана уу. Ариун Шашин, Ариун Эцэг Пап Лам мөн шашны хариуцлагатан бүхний төлөө хүчин чадал ба эхийн энэрэл хайр бүхнээрээ та зуучлан залбирна уу хэмээн танаас би онцгойлон залбиран гуйж байна. “Тэд бүрэн төгс нэг байх болтугай”. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ДОЛООДУГААР ӨДӨР
Христийн хэлмэгдсэн сүсэгтнүүдийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 21:12-19; Дуу 62.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Христийн сүсэгтнүүдийн ивээгч ээ, Лурд хотын Манай Хатагтай Мариа Эх минь ээ, би таныг дуудаж байна, Нигүүлсэхүй Хүүдээ та миний төлөө залбирч, миний гэм нүгэл болон хүн төрөлхтний гэм нүглийг уучлан өршөөхийн төлөө та түүний энэрэл өршөөлийг гуйн залбирна уу. Ариун бат журамт охин, Цэвэр Охин Мариа, танаар дамжуулах ба тантай хамт Тэнгэрбурханы энгүй нигүүлслийг гуйн залбирах мөч тохиож байна. Хамаг сайн сайхны эх булаг Тэнгэрбурханы энгүй нигүүлсэлд байдаг билээ. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
НАЙМДУГААР ӨДӨР
Өнчин хүүхдүүдийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 19:25-27; Дуу 23.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Шаналагчийг тайтгаруулагч аа, Лурд хотын Манай Хатагтай, Мариа Эх минь ээ, миний уй гашуу ба зовлон зүдгүүрийг та харна уу. Миний дэргэд байж, насан эцэслэх мөчид минь Тэнгэрлэг Хүүдээ намайг аваачихын тулд та тэнд байх болтугай хэмээн соёрхоно уу. Мариа гэгээн эх минь ээ, таны Хүүгийн загалмайн дэргэд би “Таны хүүхэд” болсон тул та намайг үргэлж хамгаалж, дотоод сэтгэлдээ намайг байлган соёрхоно уу. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ЕСДҮГЭЭР ӨДӨР
Зовж шаналж буй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:1-12; Дуу 22.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Бүх гай зовлонгоос ангижруулагч эх булгийг дэлхий дээр урсгасан Лурд хотын Манай Хатагтай, Мариа минь ээ, зүрх сэтгэлийнхээ гүнээс танд хэр хайртайгаа илэрхийлэхийг минь та зөвшөөрнө үү. Хайр ба талархлаа ийнхүү илэрхийлж байгааг минь та харна уу. Цэвэр охин Мариа минь ээ, энэхүү хайр минь юу ч биш, дутуу дулимаг л байна. Тиймээс намайг таныг ба Таны хүүг хайрладаг хайрыг миний дотор та өсгөн соёрхоно уу. Лурд хотын Манай Хатагтай Мариа минь ээ, та язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн тул таны Хүүгийн гавьяа зүтгэлээр уламжлан тэнгэрлэг бидний Эцэгээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Лурд хотын Манай Хатагтай, зовлонд шаналагчийг тайтгаруулагч минь, бидний төлөө залбиран соёрхоно уу.
Шийдвэр ба гэрчлэл
Лурд хотын Манай Хатагтайд хандах Өвчтнүүдийн даатгал залбирал
Эх минь ээ, би зовон шаналж байна… би уйлан гашуудаж байна… та намайг тайтгаруулна уу… та намайг тайвшруулна уу! Цэвэр Охин Мариа минь ээ, Манай Хатагтай, Христ Есүсийн Эх, Эцэгийн хайрт охин, Ариун Сүнсний гэргий, Мариа Эх минь ээ, над руу ирнэ үү. Би таныг дуудаж байна. Би тэвчиж чадахгүй байна. Би өвдөлтөөсөө болж хашхиран уйлж байна. Насан эцэслэх мөч ойртож байгааг би зүрхэндээ мэдэрч байна…
Шөнө дунд болж байна! Мариа минь ээ, надад туслан хариулна уу. Та энд байгаа, намайг сонсож байгаа, намайг харж байгаа гэдгээ надад хэлнэ үү… Зовлон шаналал бүхнийг тайтгаруулж, таныг дуудаж, өөрсдийгөө танд даатгадаг ба бусдаар дамжуулан даатган өгөгдсөн хүмүүсийг та хэзээ ч үл орхин хаядаг гэдгээ надад хэлнэ үү. Та надад ингэж хэлнэ үү эх минь ээ. Та намайг өргөн тэтгэж, нигүүлсэн тайвшруулна уу. Эхийн зөөлөн энэрэнгүй сэтгэл, маш сайхан ба үргэлж сонор сэргэг анхааралтай байж, хүүхдүүддээ зөөлөн дулаан харилцаатай байдгаа та надад дахин илэрхийлнэ үү. Таны даатгал залбирал Эзэн Есүсийн “зүрх сэтгэл”-д төгс үр нөлөөтэй байдаг тул ямар ч хүүхдүүдээ, Танд даатган өгөгдсөн мөн таны “гарт” өөрсдийгөө даатгасан хэнийг ч хэзээ ч үл орхин хаяна гэдгээ надад та дахин илэрхийлнэ үү! Эх минь ээ, би таныг сонсох хэрэгтэй байна. Миний уйтгар гунигтай, туслалцаа хүсэн байгаа нөхөрсөг зүрх сэтгэлд та хандан хэлнэ үү. Таныг сонсох шаардлагатай, эх ээ. Цөхөрсөн миний зүрх сэтгэлд та ярина уу.
Энэхүү эргэлзээгүй баталгаа надад хэрэгтэй байна. Амар тайван, эр зориг, итгэл найдвар, гэгээн гэрэл ба горьдол найдлагыг дахин олоход минь надад таны тусламж хэрэгтэй байна. Тэнгэрбурханы Эх Мариа Гэгээн минь ээ, Лурд хотын Манай Хатагтай, мөхөс гаслант, сул дорой, мөхөс хүүхдүүд биднийхээ төлөө та залбиран соёрхоно уу! Амэн.
Мариад хандах Бернард гэгээнтний даатгал залбирал (Санагтун!)
Аяа, тэнсэлгүй итгэлт охин Мариа, та санагтун! Танаас ивээл хүртэж, танаас дэм хүсэж, танаас тэтгэмж гуйж байсан ч хаягдсан хүн гэснийг бид огоот сонсоогүй билээ. Аяа, охидын манлай Эх минь, энэлэлт нүгэлтэн би энэхэн бат итгэмжтэйгээр тандаа зорьж яваа юм. Үгийн эрхэн Эх, та гуйлтын минь үгийг алгасуулалгүй, харин намайгаа сонсож, намайгаа энэрч хариулна уу. Амэн.
Амар сайн уу, Хатан эх минь
Амар сайн уу, нигүүлсэхүй Хатан эх минь. Амар сайн уу, амь нас минь, зөөлөн найдвар минь. Евагийн огоорсон хөвгүүд бид тандаа хандму. Эмгэнэж, гашууддаг бид нулимст энэхэн хөндийд таныгаа эгээрмү. Асрагч эх та нигүүлсэнгүй мэлмийгээрээ биднийг тольдоно уу. Ариун хэвлийнхээ үр Есүсийг та бидэнд энэхэн цөллөгөөс хагацсанаас хойш үзүүлнэ үү. Аяа, өршөөлт, итгэлт, зөөлөн охин Мариа минь.
АШДЫН АВРАЛЫН МАНАЙ ХАТАГТАЙД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Зовлон зүдгүүр тулгарах үед биднийг тууштай болгон хайрлана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:1-12; Дуу 118.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, зовлон шаналалтай тулгарсан мөчид ч амь сүнсээ найдвартай, амар амгалан байлгахыг та надад зааж сургана уу. “Миний бие Эзэний шивэгчин мөн буюу. Таны өгүүлснээр надад бүтэх болтугай…” хэмээн өдөр бүр дахин дахин ингэж хэлэхийг та надад зааж сургана уу. Тантай адил Есүстэй хамт зовж шаналах хийгээд үл тоомсорлох байдлыг хэрхэн хүлээн авахыг та надад зааж сургана уу. Тэгснээр таны Хүү таньж мэдэгдэн, бүх хүмүүст хайрлагдан байж, та ч мөн таньж мэдэгдэн, бүх хүмүүст хайрлагдах болно. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ХОЁРДУГААР ӨДӨР
Тэнгэрбурханы дур тааллыг хүлээн зөвшөөрөхөд та бидэнд туслана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Mк. 14:33-36; Дуу 91.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, Тэнгэрбурханаас надад гардуулж буй мөн гардуулах бүхнийг харамгүйгээр ба төгс найдвартайгаар хүлээн авахыг та надад зааж сургана уу. Тэрхүү хэцүү бэрх цаг үед та Есүсийг хамгаалан тэвэртээ байлгасныхаа адил намайг тэвэртээ байлгахын тулд, би таныг түшээд, Эх минь ээ, тандаа би хоргодох болсугай. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ГУРАВДУГААР ӨДӨР
Та биднийг энэрэнгүй ба тусархаг болгоно уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 13:1-17; Дуу 112.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, амьдралын туршдаа хэзээ ямагт хамгийн нарийн нандин, цорын ганц чухал зүйлийг л хайхыг та надад зааж сургана уу. Тэнгэрбурханыг сонсож, түүнд үйлчлэхийг та надад зааж сургана уу. Ойлгож ухаарахгүй байсан ч Мөнхийн Эцэгийн тушаал үүрэг ба дур тааллыг нь би итгэл найдвар ба хүсэл хайр хэрхэн хүлээн зөвшөөрөхийг мөн энэрэнгүй сэтгэлээр даган мөрдөхийг та надад зааж сургана уу. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Өршөөл хэрхэн үзүүлэхийг та бидэнд зааж сургана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 6:27-38; Дуу 103.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, Есүс таны тэнгэрлэг Хүү, зовон шаналж буй хүмүүс, уйлан гашуудаж буй балчир хүүхэд ба эхчүүд, зовон шаналах гэж байгаа хүмүүстэй хамтран, гэм нүглийн уучлал өршөөл, Тэнгэрбурханы дур тааллыг хүлээн зөвшөөрөх, урам зориг, энэрэнгүй сэтгэлтэй байх, өөрийгөө Тэнгэрбурханы өмөглөлд даатгаж өгөхийг та надад зааж сургана уу. Есүс ба түүний хайрласан зөөлөн Эх та, миний өмнөөс тэвчсэн хамаг зовлонгийн төлөө би таны өршөөлийг гуйж байна, Эх минь ээ. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ТАВДУГААР ӨДӨР
Бидний гэм нүглийг уучлан өршөөнө үү.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 15:18-24; Дуу 130.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, хөрөг зураг тань зовлонт нүүр царайг харуулдаг боловч хичнээн их дөлгөөн зан, хичнээн их энэрэл хайрыг илэрхийлсэн нүүр царайг басхүү тусган харуулдаг юм. Мөн зовлон зүдгүүрийг хүлээн зөвшөөрөх, Тэнгэрбурханаас өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхийн хүсэл зориг ба ямар шаардлагатай байсан ч хамт эцэс төгсгөл хүртэл явах урам зоригийг тусган харуулдаг хөрөг зураг байна. Үүнийг харахад гэм буруугаараа танд учруулдаг их гашуун зовлонгийн төлөө би таны өршөөлийг гуйж байна. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЗУРГААДУГААР ӨДӨР
Салсан гэр бүлүүдийг эргэж нэгтгэнэ үү.
Тунгаан бодох Библийн хэсэг: Иох 10: 11-16; Дуу 80.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, мятаршгүйгээр дахин дахин Гэгээн гэрэл, Үнэн зөв ба Энэрэл хайрын замд биднийг дуудан ирүүлдэг, үргэлж бидний төлөө Эзэний элч байдаг тул талархал маань танд байх болтугай. Эзэн Есүсийн дур тааллын дагуу гагц нэг хонин сүрэг, гагц нэг хоньчин байхын төлөөх таны нэгтгэхийг хүсдэг сүмийн хариуцлагатнууд, сүсэгтнүүд, Шашны эх байдаг тул талархал маань танд байх болтугай. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДОЛООДУГААР ӨДӨР
Өстөн дайснаа хайрлахыг та бидэнд зааж сургана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:43-48; Дуу 15.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, Эзэн Есүс тарчлал хийгээд загалмай дээрх үхлээрээ бидний төлөөх гавьяа зүтгэлтэйгээр хүртсэн ивээлийн урсгалыг гэм нүгэлтэн мөхөс бид бүхэн дээр буулгаж хайрлахын тулд мөнхийн Эцэгээс та гуйн залбирна уу. Бидний өчүүхэн даатал залбирал, бидний өргөл барьц, бидний хичээл зүтгэл, таныг хайрлаж энхрийлэх бидний хүсэл тэмүүлэл, таныг хайрладаггүй хүмүүсээс таныг улам ихээр хайрлах бидний хайрыг та хүлээн зөвшөөрнө үү. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
НАЙМДУГААР ӨДӨР
Зовлон шаналлаа утга учиртай болгоход та туслана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мк 8:31-36; Дуу 22.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, энэ ертөнц дэх миний амьдрал бол мөнхийн амьдралд шилжих шилжилт, энэ ертөнц дэх миний амьдрал бол энд буй сорилт туршилтын цаг хугацаа бөгөөд хайрын сорилт туршилтын цаг хугацаа гэдгийг та надад ойлгуулна уу. Таны Хүүгийн гавьяа зүтгэл хийгээд түүний зовлон шаналалтай хамт өргөгдсөн таны зовлонгийн ачаар эдгээр хайрын сорилт туршилт Эцэгийн сүр жавхланд төгсгөлгүй аз жаргалын хаалгыг таны оршин буйгаар надад нээж өгөх болно. Эх минь ээ, та одоо болон насан эцэслэх мөчид нүгэлт бидний төлөө залбиран соёрхоно уу. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЕСДҮГЭЭР ӨДӨР
Бидний горьдол найдварыг та өсгөн тэтгэнэ үү.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 18:1-7; Дуу 25.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, та үүрийн цолмон, тэнгэрийн үүд мөн хийгээд бидний Аврагч Эзэн Есүс рүү биднийг удирдан залахаар та тэнд бий. Нигүүлслээр бялхам Эх минь ээ, та хайр энэрэлийн Эх тул горьдол найдвар, итгэл үнэмшил, амар тайвны манай Хатагтай мөн. Аяа, ашдын авралын Эх минь ээ, бидний Эзэнээс (…) хэмээх хишиг ивээлийг та надад хайрлан соёрхоно уу.
Ашдын авралын Эх минь ээ, намайг сахин хамгаалж, миний төлөө залбиран соёрхоно уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Шийдвэр ба гэрчлэл
Залбиралт есийн төгсгөл бүрт “шийдвэр ба гэрчлэл” гэсэн хэсэг бий. Та залбиралт есийг үйлдэхдээ гаргасан шийдвэр (даван гарахыг хүсэж буй дутуу байдал, хөгжүүлэхийг хүсэж буй чадвар дадал, үйлдэхийг хүсэж буй сайн үйлс …) ба хүртсэн хишиг ивээлийн гэрчлэлээ тухайн хэсэгт бичнэ үү.
Ашдын авралын манай Хатагтайд хандах гуйлтын залбирал
+ Аяа, ашдын авралын манай Хатагтай, Эх минь ээ, Тэнгэрбурханы хүч чадал мутарт даатгагдсан гэдгийг таны ариун хөрөг зураг надад сануулдаг билээ. Тэнгэрбурханы Эх хэмээх сайхан нэр алдар ба Есүс танд хэрхэн итгэн найддаг нь энэхүү хөрөг зурган дээр бичигдсэн байгаа юм.
Намайг зовон шаналсан үед,
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг гуниглан гашуудсан үед,
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Тэнгэрбурханыг амьдралаас холдуулсан үед,
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Тэнгэрбурханаас намайг холдуулж буй холбоог таслах эр зориг дутагдах үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Тэнгэрбурхан руу очих цаг хугацаагаа хойшлуулсан үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг тэнгэрлэг Эцэгийн сайн сайханд эргэлзсэн үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Ариун Сүнсний дуудлагуудыг эсэргүүцсэн үед дуудлагуудаас татгалзсан үед,
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг залбирлыг үл ойшоосон үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг амьдралын дур шуналд татагдсан үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг зөвхөн эд баялаг зүйлсийг хуримтлуулан хураахын төлөө ажилласан үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг сэтгэл санаагаар унасан үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Хүмүүс намайг зовлон зүдгүүрт унагасан үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Миний зүрх сэтгэлд ойр буй хүмүүсийг гуниглан гашуудсан үед
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг тэнгэрлэг Эцэгтээ итгэн найдахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг бүх зүрх сэтгэлээрээ Эзэн Есүсийг хайрлахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Тэнгэрбурханы тааллыг биелүүлэхийг хүсэхийн тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Ариун Сүнсэнд анхаарлаа хандуулахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Христ Есүсийн дотор бусдыг ахан дүүс мэт хайрлахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг тусламж хэрэгтэй хүмүүстэй хуваалцах сурахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг өвчин эмгэг зовлонтой үед эр зоригтой байхын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Эзэнийг амар тайвнаар хүлээхийн тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Эзэний нөхөрлөлд насан эцэслэхийн тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг өдөр бүр залбирал мөргөлд сүжигтэй байхын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг таныг улам ихээр хайрлахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг өдөр бүр танд хандан залбирахын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Таны ашдын аврал улам ихээр танигдаж, дуудагдаж байхын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
Намайг Эзэнд сүжигтэй байхын тулд
Н. та надад туслахаар ирнэ үү, Эх минь ээ!
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Эзэн Есүс Христ, бидэнд туслахаар үргэлжид бэлэн байдаг, бидний эх болсон туйлын ариун хөрөг зургийг нь хүндэтгэн биширч буй таны эх, Мариа, та бидэнд хайрласан билээ. Таны цагаатгалын үр нөлөөг үргэлж мэдрэхэд зохистой болохын тулд түүний эхийн тусламжийг тууштай гуйхыг та бидэнд хайрлан соёрхоно уу хэмээн бид танаас гуйн залбирч байна. Та Тэнгэр Эцэгтэй болон Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.
Ашдын авралын Манай хатагтайд хандах нь
+ Мариа, Назарын Есүсийн эх, ертөнцийн Аврагчийн Эх, энэ дэлхий таны амьдрал зовлон зүдгүүр, уйтгар гуниг, зовлон шаналлаар дүүрэн байсан юм. Бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэл болон амь сүнсээрээ та маш их зовон шаналсан билээ! Амьдралдаа Хүүтэйгээ хуваалцах зовлонгийн хэсгийг өдөр бүр харамгүйгээр танд хүртээсэн билээ. Мариа, ямар ч өвдөлт, ямар ч зовлон шаналал, ямар ч зовлон зүдгүүр танаас холдон одоогүй. Тантай адилаар ийм ихээр зовон шаналсан нэг эх ч байгаагүй юм. Энэ нь, БҮХ гэм нүгэл, БҮХ сул дорой байдал, БҮХ хүн төрөлхтөн, БҮХ цаг үед гэм буруу бүхнийг өөртөө авах хийгээд хүмүүн бүхнийг үхлээс аврахын тулд энэ дэлхийд ирсэн “НЭГЭН”ий эх байхыг та хүлээн зөвшөөрсөн тул юм. Мариа минь ээ, та маш ихээр зовон шаналсан! Хүн төрөлхтний Аврагч Эзэн Христийн эх болохын төлөө “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” хэмээн та энэрэнгүй байдал, итгэл найдвар, энэрэл хайраар өдөр бүр давтан хэлсэн билээ. Гачигдал, сэтгэл дундуур, санаа зовнил, ядуурал, ядаргаа зэргийг та эзэн Есүстэй хуваалцсан юм. Түүнтэй хамт гүтгэлэг, доромжлол, хуурмаг буруутгал зэргийг та амь сүнснийхээ зовлон зүдгүүрээр амтлан мэдэрсэн билээ. Ганцаардмал, хаягдмал, урвалт байдлыг та Есүстэй хамт эдэлсэн юм. Та алхам алхмаар төгсгөл хүртэл нь Хүүгээ дагасан… шударга бус буруутгалын доромжлол, түүний зовлон шаналал, Калвар уул руу түүний алхах, загалмай дээрх түүний үхлийг та үзэн мэдэрсэн юм. Мариа, танаас юу ч холдон одсонгүй. Түүнчлэн бүх хүн төрөлхтний төлөө таны Хүү загалмай дээр нас барсан нь та эх болохыг хүлээн зөвшөөрсөн билээ! Амилсан Есүс таныг хүлээн авсан Эцэгийн алдар сүр жавхланд хүртэл мөн та биднийг үргэлж хамгаалсаар байна; дэлхий дэх таны хүүхэд бүрийн сүнсийг аврахын тулд та үргэлж зуучлан залбирдаг. Бид бүгдийг, хүн нэг бүрийг та онцгойлон хайрладаг билээ. Насан эцэслэх мөчид биднийг тэнгэрлэг Эцэгийн хаант улсад хаанчлалд орохыг Мариа та улам ихээр хүсдэг ба тэмүүлэл дүүрэн байдаг билээ. Хэрэв та зөвшөөрвөл, Мариа эх минь ээ, таны дэлхий дэх амьдралын туршид шаналсан хэдэн сорилтыг оюун санаа, амь сүнсээр минь би тантай хамт туршин мэдэхийг хүсэж байна. Таны эхийн зүрх сэтгэлдээ мэдэрсэн "Таны долоон зовлон шаналал" хэмээн нэрлэгддэг зовлон шаналлыг намайг Амь сүнсэндээ бие махбодоороо түр мэдрэхийг та зөвшөөрөн хайрлана уу. Гэвч эдгээр сорилт туршилт нь олон байсан юм. Та өдөр бүр Есүстэй хамт бидний төлөө, бидний гэм нүглийн төлөө зовон шаналсан! Эх минь ээ, биднийг өршөөнө үү, мөхөс хүүхдүүдээ нигүүлснэ үү. Амэн.
ДЭЭДИЙН САХИУСАН ТЭНГЭР ЭЛЧ МИКЕАЛ ГЭГЭЭНТЭН ХИЙГЭЭД ЕСӨН ЗЭРГИЙН ДЭЭДЭД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС
Сатаныг ялагч Микаел Гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу
НЭГДҮГЭЭР ӨДӨР (сарын 15-нд)
Серафуудыг дээдлэн хүндэтгэх нь
Бидний дотор энэрэл хайрыг өсгөн хайрлана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 25:31-46; Дуу 91.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, тэнгэрүүдийн хан хүү, дээдийн сахиусан, Микаел гэгээнтэн минь, түмэн олны амь сүнсийг төөрөгдүүлэхээр дэлхийд тарж явсан хамаг хорон муу сүнсний эсрэг тэмцэхэд та биднийг тэтгэн хамгаална уу. Тэнгэрбурхан өөрийн дүр төрх ба төсөөгөөрөө бүтээсэн хийгээд өөрийн цусаар аварсан хүн төрөлхтөнд туслан хамгаалахаар та ирнэ үү. Тэдний дотор Тэнгэрбурхан ба хөршийнхөө төлөөх энэрэл хайрыг өсгөн нэмэгдүүлэх болтугай. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ХОЁРДУГААР ӨДӨР (сарын 16-нд)
Басхуу Херубуудыг Дээдлэн хүндэтгэх нь
Сорилтонд орохоос та биднийг гэтэлгэн соёрхоно уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мк 13:26-37; Дуу 138.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, тэнгэрүүдийн хан хүү, дээдийн сахиусан, Микаел гэгээнтэн минь, намайг өршөөн сонордоно уу хэмээн таныг дуудан залбирч байна. Насан эцэслэх өдөрт амилалтын сүр жавхланг баяр хөөрөөр хүлээж буй гэгээнтнүүдийн амь сүнстэй хамт миний амь сүнсийг ариунаар сахин хамгаалж, мөнхийн тайвшрал ба амар амгалангийн орон руу та удирдан зална уу хэмээн би танаас залбиран гуйж байна. Намайг ярьж байсан эсвэл яриагүй байсан ч, явж байсан эсвэл амарч байсан ч, миний амьдралын үйлдэл бүрд дээр та намайг хамгаалан соёрхоно уу. Чөтгөрийн сорилт ба тамын зовлон шаналлаас та намайг гэтэлгэн соёрхоно уу. Амэн (XV зууны үеийн нэгэн гар бичмэлийн дагуу).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ГУРУВДУГААР ӨДӨР (сарын 17-нд)
Хаан ширээнүүдийг дээдлэн хүндэтгэх нь
Шашнаа төгс нэгдэл рүү удирдан зална уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Лк 12:8-10; Дуу 80.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Тэнгэрбурханы ард түмний хамгаалагч, дээдийн сахиусан, Микаел гэгээнтэн минь, танд даатган өгөгдсөн томилолт буюу Тэнгэрбурханы Шашныг эрэлхэгээр хамгаалах томилолтоо зохистойгоор биелүүлэхийн тулд бидний итгэл бишрэлийг устган сарниулахыг хүсэж буй хүмүүсийн эсрэг та ялалтаа өсгөн нэмэгдүүлнэ үү. Эзэн Есүс Христийн Шашин шинэ итгэгчтэй болох хийгээд дэлхий даяар ахан дүүст маань Сайн Мэдээг таниулан тунхаглах болтугай. Дэлхийн бүх ард түмэн хүрэлцэн цуглаж, Тэнгэрбурханыг алдаршуулах болтугай. Амэн. (Пап лам XIII Леон-ы үйлдсэн залбирлын дагуу).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР (сарын 18-нд)
Ноёрхлуудыг дээдлэн хүндэтгэх нь
Тэнгэрбурхан хийгээд хөршдөө үйлчлэхийг та бидэнд зааж сургана уу.
+ Аяа, Сайн тэнгэр элч нарын хан хүү, дээдийн сахиусан, Микаел гэгээнтэн минь, таны удирдлага дор намайг мөнх гэгээн гэрлийг хуваалцахын тулд уудам сэтгэлээрээ та надад тусалж, намайг хамгаалан аварна уу. Миний ажил, миний амралт, миний өдрүүдэд, миний шөнө бүр таны ачаар үргэлж Тэнгэрбурхан хийгээд хөршдөө үйлчлэх зориулалтай байх болтугай. Амэн (XI зууны үеийн нэгэн дууллын дагуу).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ТАВДУГААР ӨДӨР (сарын 19-нд)
Хамаг эрх мэдэлийг дээдлэн хүндэтгэх нь
Сатантай тулалдахад бидэнд дэмжин туслана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Илч. 12; Дуу 91.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Микаел гэгээнтэн, ариун Шашин таныг хамгаалагч ба өмгөөлөгч болгон хүндэтгэн биширдэг юм. Түмэн олны аврагдсан амь сүнсийг баясгалант тэнгэрийн оронд оруулахын төлөө Эзэн таныг томилсон билээ. Сатаныг түмэн олныг гэм нүгэлд үл татахын төлөө түүнийг даран ялах болтугай хэмээн та амар амгалангийн Тэнгэрбурханд хандан залбирна уу. Эзэн биднийг нэн даруй уучлан өршөөхийн тулд Дээдийн Дээдэд бидний залбирлыг та дамжуулан илэрхийлж өгнө үү. Амэн (XIII Лeo Пап лам).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЗУРГААДУГААР ӨДӨР (сарын 20-нд)
Ертөнцийн эрх сүрүүдийг дээдлэн хүндэтгэх нь
Гэм нүглийн эсрэг тэмцэхэд та биднийг батлан хамгаална уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Илч. 12; Дуу 91.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Микаел гэгээнтэн, шүүхийн өдөрт үүрд үл үхэхийн тулд бидний тэмцэж буй тэмцэл дэх та биднийг батлан хамгаална уу. Аугаа сүр жавхлантай хан хүү биднийг дурсан санаж, бидний төлөө Тэнгэрбурханы Хүүд хандан залбирна уу. Та чөтгөртэй тэмцэлдэхэд “Тэнгэрбурханд аврал нигүүлсэл, хүчин чадал, сүр жавхлан байдаг юм. Амэн Аллэлуяа!” хэмээсэн дуу хоолой тэнгэрээс сонсогдсон билээ. (Кутансе гэдэг Шашны хүрээний нэгэн хариуны дагуу).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДОЛООДУГААР ӨДӨР (сарын 21-нд)
Хаанчлалуудыг дээдлэн хүндэтгэх нь
Сорилтонд байх үед та биднийг дэмжин туслана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:1-12; Дуу 118.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Тэнгэрбурханы зорилготойгоор Тэнгэр элчүүдийн түг түмнийг удирдахаар томилогдсон, тэнгэрүүдийн хан хүү Микаел гэгээнтэн, намайг гэрэлтүүлж, амьдралын зовлон бэрхшээлээр шаналсан миний зүрх сэтгэлийг бат бэх болгоон соёрхож, мөнх бусын энэхэн дэлхийн хэрэгцээг ихэд хүсэж буй миний амь сүнсийг та сэргээн босгож, бүдчин явсан миний явахуйг батжуулж, Сайн Мэдээний замыг орхин холдохыг үл зөвшөөрнө үү. Ядууст үйлчлэх шинэ хайрыг олох хийгээд миний дэргэд хайрын гал бялхахад та туслана уу. Амэн (Пап лам XXIII Леогийн дагуу).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
НАЙМДУГААР ӨДӨР (сарын 22-нд)
Дээдийн сахиусан тэнгэр элч нарыг дээдлэн хүндэтгэх нь
Дайснуудаас маань биднийг хамгаална уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 5:44-48; Дуу 91.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Бидний залбирлыг хүлээн авах, бидний амь сүнсийг нягтлан шалгах, гэм буруугийн эсрэг тэмцэлдэхэд биднийг дэмжин тэтгэх зорилготойгоор томилогдсон Микаел Гэгээнтэн, амь сүнс болон бие махбодоор хорон муу бүхнээс биднийг сахин хамгаална уу. Гай зовлонг амсаж буй хүмүүст та аврал ивээлээ үзүүлж, хэрэгцээнд нь биднийг анхааралтай болгоно уу. Таны аврал ачлал ба асрамж тэтгэмжийг та бидэнд мэдрүүлэн соёрхоно уу. Амэн.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЕСДҮГЭЭР ӨДӨР (сарын 23-нд)
Тэнгэр элч нарыг дээдлэн хүндэтгэх нь
Насан эцэслэх мөчид биднийг тэтгэн туслана уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 25:31-46; Дуу 31.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Бүх нийтийн католик Шашны сахин хамгаалагч, Микаел гэгээнтэн, сүсэгтэн олны амь сүнсийг хүлээн авч, тэдгээрийг Дээдийн Дээд Тэнгэрбурханы мэлмийн өмнө аваачих үүрэг даалгаврыг Эзэн танд даатган өгсөн тул насан эцэслэх мөчид минь та намайг нигүүлсэж өргөн тэтгэнэ үү. Миний сахиусан Тэнгэр элчтэй хамт та надад туслахаар ирж, хорон муу тэнгэр элч нарыг надаас холдон соёрхоно уу. Тэгснээр хорон муу тэнгэр элч нар намайг айлган цочоохыг та үл зөвшөөрнө үү. Итгэл бишрэл, горьдол найдвар ба энэрэл хайрын дотор та намайг бат бэх болгооно уу. Ариун Гурвал ба хамаг сонгогдсон хүмүүстэй хамт мөнхөд амьдрахын тулд миний амь сүнс мөнх тайвшралыг эдлэх болтугай. Амэн (Эртний нэгэн залбирлын дагуу).
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Шийдвэр ба гэрчлэл
Залбиралт есийн төгсгөл бүрт “шийдвэр ба гэрчлэл” гэсэн хэсэг бий. Та залбиралт есийг үйлдэхдээ гаргасан шийдвэр (даван гарахыг хүсэж буй дутуу байдал, хөгжүүлэхийг хүсэж буй чадвар дадал, үйлдэхийг хүсэж буй сайн үйлс …) ба хүртсэн хишиг ивээлийн гэрчлэлээ тухайн хэсэгт бичнэ үү.
Микаел гэгээнтний гуйлтын залбирал
Эзэн, өршөөгөөрэй
Н. Эзэн, өршөөгөөрэй
Христ, өршөөгөөрэй
Н. Христ, өршөөгөөрэй
Тэнгэрбурханы Хурга, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. биднийг өршөөгөөрэй
Эзэн, өршөөгөөрэй
Н. Эзэн, өршөөгөөрэй
Христ минь, биднийг сонордоорой
Н. Христ минь, биднийг сонордоорой
Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийн аврагч, Хүү, Эзэн Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Сүнс, Эзэн Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Мариа гэгээнтэн, Тэнгэр элчүүдийн Хатан хаан,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Дээдийн Сахиусан Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Бүх тэнгэр элч нарын тэргүүн Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрбурханы билиг ухаанаар бялхам, Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Агуу алдар суут хунтайж Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэмцэлд хүчтэй Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Муу ёрын сүнснүүдийн айдас Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Сатаныг ялагч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Хорон муу бүхнээс бидний хамгаалагч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрлэг дайчдын хунтайж Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрүүдийн хан хүү Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрбурханы итгэмжит зардас Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрбурханы элч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Энх тайвны тэнгэр элч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрийн орныг сахин хамгаалагч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрбурханы ард түмнийг тэтгэн дэмжигч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Шашныг сахин хамгаалагч ба ивээн өмгөөлөгч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Таныг санан хүндэлдэг ард түмнийг ивээн тэтгэгч Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Таны даатгал залбирлыг тэнгэр лүү хөтөлдөг, Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Ашдын гэрэлд сүсэгтнүүдийн сүнсийг оруулдаг Микаел гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Биднийг нигүүлсээрэй
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Биднийг өршөөн сонордоорой
У. Тэргүүн тэнгэр элч Микаел Гэгээнтэн
Н. Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой болохын тулд Та бидний төлөө гуйн залбирна уу.
Залбирцгаая:
Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан минь, та Микаел гэгээнтэнг католик Шашин ба Тэнгэрийн орны сахин хамгаалагч болгосон билээ. Түүний зуучлал залбирлаар Шашныг томилолтоо биелүүлэх, дэлхий ертөнцөд энх тайван ба шударга хуваарилалтыг бий болгохыг та соёрхож, бидний энэхэн амьдралд хишиг ивээл хийгээд мөнх амьдралд маань сүр жавхланг хайрлан соёрхоно уу. Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.
Сахиусан тэнгэрийн элчид хандах залбирал
Тэнгэрлэг сайн сайхнаас намайг танд даатгасан хайрт өмөглөгч Тэнгэрийн элч минь, та (энэ өдөр, энэ шөнө) намайг соён гийгүүлж, намайг сахин хамгаалж, намайг удирдан зална уу.
Хүчит ба үнэнч, хайрт өмөглөгч Тэнгэрийн элч минь, Микаел гэгээнтний удирдлагын дор та Сатан ба түүний дагагчдыг нь ялсан тэнгэр элч нарын нэг нь та билээ. Одоо дэлхий дээр тэмцэл үргэлж байсаар байна: Хорон муу хунтайж жба түүний дагагчид Есүс Христийн эсрэг босон, саад хоригийг тавьж байгаа юм. Сатантай тулалдаж буй Тэнгэрбурханы ард түмэн хийгээд Шашны төлөө та зуучлан залбирна уу. Дээдийн Сахиусан Микаел гэгээнтэн тэргүүтэй журамт тэнгэр элч, тулалдаанд биднийг хамгаалан туслана уу.
Чөтгөрийн хамаг үйл хэргээс ба цог залиас татгалзахад та бидний аврал байх болтугай. Эзэн өөрийн хүчийг түүнд үзүүлэх болтугай. Мөн тэнгэрүүдийн хан хүү та, биднийг сүйтгэхээр ирсэн дэлхий дээрх хамаг муу сүнс ба сатаныг там руу буцаан хаяна уу.
Тэнгэрлэг сайн сайхнаас намайг танд даатгасан хайрт өмөглөгч Тэнгэрийн элч минь, та (энэ өдөр, энэ шөнө) намайг соён гийгүүлж, намайг сахин хамгаалж, намайг удирдан зална уу. Амэн.
Дуулал 138 (137)
Миний амнаас гарсан үгсийг та сонссон тул би бүхий л зүрхээрээ танд талархлыг өргөнө. Би Тэнгэрбурхдын өмнө Таныг магтан дуулна. Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж, таны хайр энэрэл, үнэний төлөө таны нэрд талархал өргөнө. Учир нь, та өөрийн бүх нэр алдраар өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.
Миний дуудсан өдөр та надад хариулжээ. Та сэтгэлийг минь хүчтэй болгон, намайг зоригжуулсан. Өө, Эзэн, таны амнаас гарах үгийг сонсохдоо газрын бүх хаад танд талархлыг өргөнө. Тэд Эзэний замуудын тухай дуулна. Учир нь, Эзэний сүр жавхлан агуу их билээ. Учир нь, “Эзэн хэдийгээр өндөрт оршдог боловч дорд хүнийг харж ханддаг, харин бардамнагчийг тэр холоос ч мэддэг юм”. Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг боловч та намайг сэргээнэ. Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өөдөөс сунгах ба Таны баруун мутар намайг аварна. Эзэн надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ. Өө, Эзэн, таны хайр энэрэл мөнхийн юм. Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.
ИОСЕФ ГЭГЭЭНТЭНД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС
Цэвэр Охин Мариагийн нөхөр ба Эзэний үрчилсэн эцэг Иосеф гэгээнтэн бол эр эмийн гэрлэлтийн үнэнч байдлын үлгэр дуурайлал ба ажилчдын ивээн тэтгэгч юм. Иосеф гэдэг нэр нь ”Эзэн нэмж өгөх болтугай” гэсэн утгатай (Эх. 30:24). Сайн Мэдээний Ариун Айлдал дээр түүний тухай зөвхөн Есүсийг хүүхэд байсан үеийн түүх дээр гардаг юм. (харьц.. Мт 1:18-20.24; 2:13.19; Лк 1:27; 2:4.16).
Есүсийн тарчлалтын үед тэр байгаагүй тул Есүсийн нийтийн томилол эхлэхээс өмнө Иосефыг нас барсан байсан гэж үздэг юм. Тиймээс Есүсийн нийтийн амьдралын туршид (харьц. Мт 12:46; Мк 3:32; Лк 8:20; Иох 2:12) ба загалмайн дэргэд (Иох 19:25) Охин Мариа ганцаараа л (үнэнч нөхөргүйгээрээ) зогсож байсан юм. Мариаг бэлэвсэн эмэгтэй байсан учраас Есүс түүнийгээ Иохан гэгээнтэнд даатгасан ажээ (Иохан 19: 27). Эр эмийн харилцаанд, гэр бүл ба ажил хөдөлмөр дээр хүнд бэрхшээл тулгарсан үед Охин Мариагийн нөхөр, Назаретын мужаан Иосефийн зуучлал залбирал үр дүнтэй хэмээн үздэг юм.
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Зовлон шаналалтай гэр бүлийн эцэг нарын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 1:18-25; Дуу 23.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, таны хайрт эхнэр Мариа тангүйгээр жирэмсэн болсон үед та аугаа ихэд шаналсан билээ. Гэвч тэнгэр элчийн хүргэж ирсэн мэдээ таныг тайвшруулж, Тэнгэрбурханы төлөвлөгөөг эсэргүүцэлгүйгээр та амьдралдаа хүлээн авсан билээ. Зовлон бэрхшээл тулгарсан гэр бүлийн эцэг нарыг та харна уу. Бэлэвсэн эрс, эхнэрээсээ урвасан, зовж байгаа ба итгэл найдвараа алдсан хүмүүсийн төлөө та залбиран соёрхоно уу. Охин Мариагийн үнэнч нөхөр (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ХОЁРДУГААР ӨДӨР
Өнчин хүүхдүүдийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 2:13-23; Дуу 131.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, таны урам зориг ба таны өрөвдөх сэтгэлийн ачаар нялх хүүхэд Есүс Херодын гэмт явдлаас аврагдсан билээ. Зовж шаналж буй бүх хүүхдүүдийг таны эцгийн анхаарал сэрэмжинд бид даатгаж байна. Өнчин хүүхдүүдийг та асран хамгаалж, өлсөж байгаа, гудамжаар дэмий сэлгүүцэн байгаа, сургуульд сурах боломжгүй хүүхдүүдийн төлөө та залбиран соёрхоно уу. Нялх хүүхэд Есүсийн үрчилсэн эцэг (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ГУРАВДУГААР ӨДӨР
Зовлон зүдгүүртэй гэр бүлийн ээж нарын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 1:18-25; Дуу 80.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, Охин Мариагийн хувьд та үнэнч бөгөөд бат журамт нөхөр байсан билээ. Хэцүү бэрх хийгээд баяр хөөртэй үед та төгс ноён нуруут хань болохоо түүнд харуулсан юм. Бэлэвсэн эхнэрүүд, эр нөхрөөсөө урвасан, зовж, гашуудан уйлж буй эмэгтэйчүүдийн төлөө та залбиран соёрхоно уу. Охин Мариагийн үнэнч эр нөхөр (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ДӨРӨВДҮГААР ӨДӨР
Аюул заналтай тулгарсан хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 2:13-23; Дуу 71.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, аюул заналын дунд аялан явсан бөгөөд бүс нутгаасаа цөллөгт байхын зовлон шаналлыг та биеэр туулсан билээ. Аюул заналтай тулгарч буй бүх хүмүүсийг: аялан явж, бүс нутгаасаа хол газарт зовж шаналж, гэр бүлээсээ хол цөллөгт байж, өвчтөн ба амь тэмцэж буй бүхнийг та харна уу. Ариун гэр бүлийн ивээн хамгаалагч Иосеф гэгээнтэн (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 20:1-16; Дуу 128.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ЗУРГААДУГААР ӨДӨР
Эрх мэдэлтнүүдийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 20:25-28; Дуу 72.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, Охин Мариа ба нялх хүүхэд Есүс хоёрт үйлчлэхийг та даруу зангаар хүлээн зөвшөөрсөн билээ. Тэнгэрбурханы дур тааллыг та бүхэл бүтнээр дагасан юм. Биднийг удирдаж буй эрх мэдэлтнүүд эрх мэдлээ энх тайван хийгээд хүмүүний үнэ цэнэнд зориулан хэрэглэх, дорд сэтгэлтэй байх, энгийн ба дөлгөөн зантай байх, нэн түрүүнд тэнгэрлэг хаанчлалыг хайхын төлөө та залбиран соёрхоно уу. Иосеф гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ДОЛООДУГААР ӨДӨР
Өвчтөний төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 8:14-17; Дуу 88.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, та асран хамгаалалтаараа Охин Мариа ба нялх хүүхэд Есүс хоёрын эрүүл мэндэд санаа тавин хариуцаж байсан билээ. Өвчтэй хүмүүсийг та өрөвдөх сэтгэлээр харна уу. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүс, эрүүл мэндийн хувьд эгзэгтэй хүнд нөхцөлд байгаа хүмүүс, эмчилгээ хийлгэх боломжгүй хүмүүс, комд орсон сэхээн амьдруулах тасагт байгаа хүмүүс, энэ цаг мөчид насан эцэслэх гэж буй хүмүүсийн төлөө та залбиран соёрхоно уу. Иосеф гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
НАЙМДУГААР ӨДӨР
Шашны төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 16:13-19; Дуу 122.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, та ариун гэр бүл, Охин Мариа ба нялх хүүхэд Есүс хоёрын өрхийн шашны хурлыг та удирдан хариуцсан билээ. Католик Шашин маань таны мэлмийн өмнө үүсэн бий болж, өсөн торнин хөгжсөн юм. Түүнийгээ таны эцгийн асрамжинд бид даатгаж байна. Пап лам, хамба лам нар, лам санваартан нар, сахилтнүүд, бүх эгэл сүсэгтнүүдийг та хамгаална уу. Бид бүгдийн хувийн залбирлын зорилтийн төлөө та залбиран соёрхоно уу… Ариун гэр бүлийг ивээн хамгаалагч аа (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
ЕСДҮГЭЭР ӨДӨР
Хүн төрөлхтний төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Мт 11:25-30; Дуу 17.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Иосеф гэгээнтэн, таны үрчилсэн хүү Есүсийг Цусаараа аварсан хүн төрөлхтнийг та харна уу. Дөлгөөн ба тэвчээрийн эрдэм буяныг хүртсэн та дэлхий дээрх энх тайвны төлөө Есүст зуучлан залбирна уу. Дайн дажин хийж буй улсууд, хоорондоо харгалдаж буй ард түмэн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөн байгаа газар нутаг, хүчирхийлэл доромжлол, омгийн үзэн ядалт, арьс ба бэлгийн ялгаварлан гадуурхалд өртсөн хохирогч нарын төлөө та залбиран соёрхоно уу. Иосеф гэгээнтэн (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Иосеф гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
Шийдвэр ба гэрчлэл
Иосеф гэгээнтэнд хандах гуйлтын залбирал
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг өршөөгөөрэй
Н. Христ минь, биднийг өршөөгөөрэй
Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Н. Эзэн минь, биднийг өршөөгөөрэй
Христ минь, биднийг сонордоорой
Н. Христ минь, биднийг сонордоорой
Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Н. Христ минь, биднийг өршөөн сонордоорой
Тэнгэр дэх Эцэг, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ертөнцийн аврагч Хүү, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Сүнс, Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Ариун Гурвал, гагц Тэнгэрбурхан минь,
Н. Биднийг өршөөгөөрэй
Гэгээн Мариа,
Н. Бидний төлөө залбираарай
Гэгээн Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Давидын алдарт хөвгүүн,
Н. Бидний төлөө залбираарай
Өвөг дээдсийн гэгээн гэрэл,
Н. Бидний төлөө залбираарай
Тэнгэрбурханы Эхийн нөхөр,
Н. Бидний төлөө залбираарай
Охины журамт байдлыг сахигч,
Н. Бидний төлөө залбираарай
Тэнгэрбурханы хөвгүүнийг тэжээгч,
Н. Бидний төлөө залбираарай
Христийн сэрэмжит хамгаалагч,
Н. Бидний төлөө залбираарай
Ариун гэр бүлийн тэргүүн,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын шударгуу Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын бат журамт Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын хянуур болгоомжит Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын хүч чадалт Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын дуулгаварт Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Туйлын үнэнч Иосеф,
Н. Бидний төлөө залбираарай
Тэсвэр тэвчээрийн туйл
Н. Бидний төлөө залбираарай
Ядуу даржинд дурлагч,
Н. Бидний төлөө залбираарай
Шилдэг дархан,
Н. Бидний төлөө залбираарай
Гал голомтыг сахигч,
Н. Бидний төлөө залбираарай
Охидыг хамгаалагч,
Н. Бидний төлөө залбираарай
Гэр бүлийн багана,
Н. Бидний төлөө залбираарай
Гаслантны тайвшрал,
Н. Бидний төлөө залбираарай
Өвдөгсдийн найдвар,
Н. Бидний төлөө залбираарай
Амь тавигсдыг ивээгч,
Н. Бидний төлөө залбираарай
Ад чөтгөрийг зайлуулагч,
Н. Бидний төлөө залбираарай
Ариун Шашны өмгөөлөгч,
Н. Бидний төлөө залбираарай
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг нигүүлсээрэй.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөн сонордоорой.
Тэнгэрбурханы хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг,
Н. Аяа, Есүс ээ, биднийг өршөөгөөрөй
У. Иосеф гэгээнтэн,
Х. Биднийг Христийн амлалтуудыг хүртэх зохистой болгохын тулд та бидний төлөө гуйж залбирна уу.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
Аяа, Тэнгэрбурхан минь, эгнэшгүй өмөглөлөөр уламжлан төгс жаргалт Иосефийг та онцгойлон сонгож, Хүүгийнхээ төгс жаргалт Эхийн нөхрөөр томилохоор таалсны тул дэлхий дэх Иосеф гэгээнтний ивээлийг дээдлэн бишрэхдээ тэнгэр дэх түүний зуучлалын залбиралд бид түшиглэхийг та болгоон соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна. Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай. Амэн.
Эзэн Есүсийн үрчилсэн эцэг, Иосеф гэгээнтэнд хандах залбирал
Эзэн Есүсийн үрчилсэн эцэг, Иосеф гэгээнтэн, Бетлехем хот, Египет нутаг ба Назар хот дахь таныг түүнд нийцэн таалагдахыг зөвшөөрсөн Эзэнийг бид ерөөн магтаж байна. Эцэгийн хайраар та түүнийг хайрласан бөгөөд хүүгийн хайраар тэр тандаа хайрлагдсан билээ. Итгэл бишрэлээрээ та түүнийг хүн болсон Тэнгэрбурханы Хүү мөн бишрэн хүндэтгэж, тэр таны өмнө дуулгавартай байж, танд үйлчилдэг хийгээд таныг сонсдог байсан юм. Сайхан тухай яриад, ажил хөдөлмөр хийж, их зовлонг ба нандин тайтгарлыг түүнтэй хамт та хуваалцсан билээ. Гэм нүгэл биднийг Эзэн Есүсээс үл холдуулахын төлөө та залбирна уу. Эзэн Есүсийг үүрд мөхөд эзэмшихийн тулд бид наманчлал ба нэгдлийн ёслолд зөв зохистойгоор оролцож, энэ дэлхий дээр түүнийг зүрх сэтгэлийн гүнээс хайрлаж, түүнтэй салшгүй нэгдэхийг та таалан соёрхоно уу.
Ажилчдын төлөө
Иосеф Гэгээнтэн, ажилчдын үлгэр дуурайлал, ядуусын анд нөхөр, дүрвэгчид ба зовж буй хүмүүсийг тайтгаруулагч, ивээлийн гэгээнтэн хэмээн таныг бид хүндэтгэж байна. Дэлхий дээр тэнгэрлэг Эзэний агуу их сэтгэл ба халамжийг та гэрчилсэн билээ. Назарет хотод ажил хөдөлмөрөө хийхдээ Тэнгэрбурханы Хүүд та ажил хөдөлмөр хэрхэн хийхийг зааж сургасан тул бидний төлөө тэр эгэл даруу уран дархан болсон юм.
Бие ба оюунаараа, номлогчийн ажил үйлдэж зовж буй бүх хүмүүсийн төлөө та зуучлан залбирна уу. Улс орнуудад Сайн Мэдээний дагуу энэрэл хайр, шударга ёс ба энх тайван бүхий хууль тогтоомжийг та олж өгнө үү.
ПАУЛ ЭЛЧ ГЭГЭЭНТЭНД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС
Харь үндэстнүүдэд илгээгдсэн Элч, Паул гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.
НЭГДҮГЭЭР ӨДӨР
Гүн гүнзгий эрс өөрчлөлтийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Үйлс 9:1-20; Дуу 51.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч гэгээнтэн, Христэд итгэгчдийг хавчин дарахыг ихэд хүсэж явахад та Дамаск хотын замаар Эзэн Есүс Христтэй дайралдсан билээ. Түүний энгүй нигүүлслийн ачаар та хавчигч нэгэн байснаас идэвхтэй шашин дэлгэрүүлэгч болж өөрчлөгдсөн юм. Аугаа элч ээ, гүн гүнзгий эрс өөрчлөлтийн хишиг ивээлийг хүртэх, үндсэн гаж буруугаа ялан дийлэх, сорилтоос татгалзах, эвлэрлийн үндсэн ёслолд тууштай байхын тулд та миний төлөө та Эзэн Есүст зуучлан залбирна уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ХОЁРДУГААР ӨДӨР
Тэнгэрбурханы дур тааллыг нягтлан ойлгохын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Гал. 1:13-24; Дуу 95.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч Гэгээнтэн, өөрийн амьдрал дахь Тэнгэрбурханы дур тааллыг нягтлан ойлгохын тулд та Дамаск хотоос гарч, Арабын цөл рүү нуугдан явж, бясалгасан. Цөлд байхад, эрт цагт Мосетэй ярьсныхаа адил Тэнгэрбурхан тантай дотоод сэтгэлээр ярьсан билээ. Аугаа элч ээ, юмыг анхааралтай сонсох хандлага, алив зүйлийг нягтлан ойлгох билиг авьяас, Тэнгэрбурханд итгэх итгэл үнэмшил мөн өөрийн хувиа бодохоос Тэнгэрбурханы дур тааллыг юм бүхний дээгүүр тавих хишиг ивээлийг хүртэхийн тулд та Эзэн Есүст миний төлөө зуучлан залбирна уу. Миний амьдралын энэхүү мөчид хэрэгтэй хамгийн чухал хишиг ивээлийг олж мэдэхэд та надад туслана уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ГУРАВДУГААР ӨДӨР
Сэтгэл гонсойсон үед зориг зүрхтэй байхын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Үйлс 9:22-30; Дуу 41.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч Гэгээнтэн, анд нөхөд тань таныг үгүйсгэж байсныг та санана уу. Зарим нь таныг хөнөөн завдах санал нэгтгэж, зарим нь таныг үл хүлээн авсан. Энэхүү хэцүү бэрхийн дундаас тэнгэрлэг Тэнгэрбурханы дур тааллыг нягтлан ойлгохын төлөө авралд итгэл найдвараа та алдаагүй билээ. Аугаа элч ээ, анд нөхдөөсөө урван тэрсэлсэн, амьдралдаа сэтгэл гонсойсон мөн орхигдсон хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Сэв суусан нөхөрлөл хийгээд салсан хосууд “намайг та нарыг хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун” хэмээн Эзэн Есүсийн үгийг сахихын тулд та тэдний төлөө залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Ард түмний эвлэрлийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Флп. 2:1-11; Дуу 24.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Еврей гаралтай харь үндэстэн ба Христийн сүсэгтнүүдийн хоорондох эвлэрлийн төлөө хүчин чармайлт гарган, Паул Элч гэгээнтэн, хагарал бутрал, алан хядах үйл ажиллагаа, дайн дажин, үндэстэн хоорондын тэмцэлдээн ба хүч чадалтай нь шалгаран үлдэх нь хууль болсон бидний дэлхийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Аугаа элч ээ, дайн дажин гарч буй улс орнууд, захиран дарангуйлах дэглэм дор зовон байгаа, үндэстэн хоорондын өрсөлдөөнийг намжаахын төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Дайн дажин хийж буй хүмүүсийг эвлэрүүлэх томилогдсон хүмүүсийн төлөө та онцгойлон зуучлан залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ТАВДУГААР ӨДӨР
Өвчтний төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: 2Ко. 12:7-10; Дуу 88.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч Гэгээнтэн, та өвчтөй байсан үедээ ч Галатчуудад Сайн Мэдээг түгээхдээ эргэлзэн тээнэгэлзэлгүй харин махан бие дэх өргөс мэт байнгын өвчнийг тэвчин тэссэн юм. Аугаа элч ээ, эмнэлэгт хэвтэж буй, эдгэршгүй өвчний улмаас зовж шаналан буй, эмчилгээ хийлгэхэд санхүүгийн эх үүсвэргүй, вакцин ба шинэ эм тариа гаргаж авахаар лабораторид судалгааны ажлыг хийж буй хүмүүс, эмнэлэгт ажилладаг хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Тэдгээр хүмүүс жинхэнэ эмч Эзэн Есүсээс тайтгарлыг хүртэхийн төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЗУРГААДУГААР ӨДӨР
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Үйлс 19:17-20; Дуу 8.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч гэгээнтэн, Ефест дэх ард түмнийг төөрөгдөлд оруулах номнуудыг шатаахад Сайн Мэдээний ариун айлдал хорон муу нөлөөтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялан дийлсэн ялалтыг та үзсэн билээ. Өнөөдөр ч зарим хүмүүс хорон муу суртал ба гаж буруу үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тарааж байна. Аугаа элч ээ, тэдгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй хүмүүс буюу сэтгүүлчид, сонсогчид, үзэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцан ажиллаж буй хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Сонин, ном, радио, телевиз ба цахим мэдээллийн хэрэгслээр үнэн мэдээлэл ба хүмүүний нэр төрийг өндөрт өргөн суртачилахын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ДОЛООДУГААР ӨДӨР
Хоригдож буй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Еф. 4:1-6; Дуу 77.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, шоронгийн харанхуй хонгилд ч таны горьдол найдвар хэвээр тууштай байсан билээ. Номлогч нэгэн гинжлэн хоригдсон ч Сайн Мэдээний айлдлыг эрх чөлөөтэйгээр дэлгэрдэг гэдгийг та ойлгосон юм. Аугаа элч ээ, харгис байдлаар хоригдсон хүмүүс, цаазын ял оноогдсон хүмүүс, шударга бусаар шүүхэд шилжсэн хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Тэдгээр хүмүүсийг итгэлээ алдахгүй хийгээд “биеийг хөнөөхөөс, харин зүрх сэтгэлийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай” хэмээсэн Эзэний айлдсан үгийг тэдэнд тус дэмжлэг болохын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
НАЙМДУГААР ӨДӨР
Тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Флп. 4:9-13; Дуу 112.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, хоосон ядуу байдал ч, элбэг баян байсан ч та сахилгадаа үнэнч байж чадсан билээ. Өлсгөлөн байдал ч, цангасан байдал ч, ядуу хоосон байдал ч, Эзэн Есүсийн энэрэл хайраас таныг салгаж чадаагүй юм. Аугаа элч ээ, өлсөж буй, цалин хөлс нь хүрэлцэхгүй ажил хийж буй, орон гэргүй, гудамжаар дэмий сэлгүүцэн буй, ажил хөдөлмөргүй, тусламж хэрэгтэй бүх хүмүүсийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Тэдгээрийг ядуу байдлаас болж Христ дэх итгэл үнэмшилээ үл үгүйсгэхийн тулд хэрэгцээний хомс байдлаас гарах боломжийг олохын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
ЕСДҮГЭЭР ӨДӨР
Сайн Мэдээг дэлгэрүүлэгч нарын төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: 2Ко. 11: 23-31; Дуу 27.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул элч гэгээнтэн, Сайн Мэдээний аугаа дэлгэрүүлэгч ээ, хэцүү бэрхийн дундаас хүн төрөлхтөнд Итгэл бишрэл, Горьдол Найдвар ба Хайр Энэрэлийг тунхаглахаар Тэнгэрбурхан таныг сонгон илгээсэн билээ. Аугаа элч ээ, бэрхшээлтэй тулгарч буй шашин дэлгэрүүлэгч нарын төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Христийн сүсэгтэн цөөхөн ба хавчлагад өртөж буй улсуудад Сайн Мэдээг дэлгэрүүлж буй шашин дэлгэрүүлэгч нарыг онцгойлон хамгаална уу. Гурав дахь мянганы үеийнхэнд шашин дэлгэрүүлэгч нарыг хүсэл тэмүүлэлтэйгээр Сайн Мэдээг идэвхтэй тунхаглахын тулд Ариун Сүнс тэдгээрийг урамшуулахын төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, (…) хэмээх хэрэгтэй хишиг ивээлийг та миний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).
Шийдвэр ба гэрчлэл
Паул элч гэгээнтэнд хандах гуйлтын залбирал
Эцэг Тэнгэрбурханы энэрэл хайр,
Н. Биднийг авран хамгаална уу
Эзэн Есүс Христийн хишиг ивээл,
Н. Биднийг сэргээн амьдруулна уу
Ариун Сүнсний эв нэгдэл,
Н. Биднийг ариусгана уу
Паул Элч гэгээнтэн,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэрлэг нигүүлслийг хүртсэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Танаар Тэнгэрбурханы Хүү өөрийгөө илчилсэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Христэд үйлчлэхэд чухал зэмсэг байсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Үнэний номлогч, харь үндэстнүүдийн элч ба багш
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Шашин дэлгэрүүлэх ажил үйлс тань гайхамшигт тэмдэгээр батлагдсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Шашны их үнэнч үйлчлэгч байсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Христийн Сайн Мэдээг ба амь амьдралаа харь үндэстнүүдэд өргөн барьсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Зүрх сэтгэлдээ ба гав гинжиндээ Христ сүсэгтнүүдийг хадгалан хамгаалсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Эзэн Есүс Христтэй хамт цовдлуулсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Танаар Эзэн Есүс Христ амьдарч, ажил үйлсээ үйлдсэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Христийн энэрэл хайраас холдохыг үл хүссэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Цагдан хоригдох ба өвдөх өвдөлтийн хүнд хэцүүг үүрсэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Гэмтэл шарх ба аймшигт аюулыг тэвчин өнгөрүүлсэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Тэнгэр лүү махан биетэйгээ залагдсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Шашны үйл ажлыг гүйцэтгэсэн та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Томилолтлоо биелүүлж, алдар суугийн титмээ хүлээн авсан та,
Н. Бидний төлөө залбиран соёрхоно уу
Паул хавчигчийг эрс өөрчилсөн, Тэнгэрбурханы хурга,
Н. Биднийг сонсоно уу
Паул тарчлагчийг алдаршуулсан, Тэнгэрбурханы хурга,
Н. Биднийг сонсоно уу
У. Тэнгэрбурханаар сонгогдсон зэмсэг, Паул Элч гэгээнтэн…
Н. дэлхий даяар үнэнийг номлогч
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Аяа, Эзэн минь, Сайн Мэдээний айлдлыг тунхаглахын төлөө та гэгээн Паул элчийг онцгойлон өргөмжилсөн бөгөөд тэр удирдагчдын болон үндэстнүүдийн өмнө Сайн Мэдээний итгэл бишрэлийг дэлгэрүүлсэн билээ. Таны түгээмэл Шашин цаг ямагт дэлгэрэн тэлэхийн тулд та хөвчин дэлхийг эл итгэл бишрэлээр дүүргэж бялхаана уу. Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
Улс орны төлөө
Паул гэгээнтэн, харь үндэстнүүдийн элч улс орныг маань та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Бүх хүн төрөлхтнийг хүлээн авч, зөөлөн дулаанаар тэврэхийн тулд таны зүрх сэтгэл дэлхий мэт уудам болсон билээ. Тэнгэрээс хүн төрөлхтнийг Сайн Мэдээний гэгээн гэрлээр гийгүүлж, дэлхий дээр энэрэл хайрын хаанчлалыг бий болгохын төлөө Эзэн Есүсийн энэрэл хайр таныг удирдах болтугай. Cүнслэг сэтгэлийн дуудлагыг та төрүүлнэ үү. Сайн Мэдээг тунхаглагчдыг та эрч хүчтэй болгоно уу. Бүх зүрх сэтгэлийг Тэнгэрлэг Эзэнд та дуулгавартай болгоно уу. Бидний эх орон “Тэнгэрбурханы хаанчлал ба шударга ёс”-ыг нь үргэлж эрж хайх ба Есүсийн гэгээн гэрэл энэхэн хорвоо дэлхийг гэрэлтүүлэхийн тулд эх орон маань “Эзэн Есүс Христийн дотор” зам, үнэн ба амьдралыг олох болтугай. Паул Элч гэгээнтэн, та бид бүгдийг гийгүүлж, эрч хүчтэй болгож, ивээн адислана уу. Амэн.
