Мэдээ

Монголын ариун хөрсөнд тулгын гурван чулуу мэт түшилцэн, нэгэн сэтгэл, нэгэн санаагаар Католик шашны үрийг тарьж, Монголын ард түмний дунд итгэл найдвар, энэрэл хайрын гэрлийг түгээн дэлгэрүүлсэн анхны шашин дэлгэрүүлэгчдийн нэг, эрхэм хүндэт Фр. Роберт Гооссенс (CICM) маань 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Тэнгэр Эцэгийнхээ гэрт дуудагдан, Христ доторх мөнхийн амьдралд одлоо.

2026 оны 6 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд Ватикан хотноо Пап Лео XIV дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кардиналуудыг оролцуулсан Кардиналуудын ээлжит бус Хуралдааныг зохион байгууллаа. Тус уулзалтанд Монгол дахь Католик шашны тэргүүн, Кардинал Жоржо Маренго мөн оролцсон байна.

2026 оны 5 дугаар сарын 24-ний Ням гарагт Пэнтикостын их баярыг тохиолдуулан Петр, Паул гэгээнтнүүдийн Катедрал сүмд Бататгал ёслол хүртээх нэгдсэн мөргөл зохион байгуулагдлаа.

Сүсэгтнүүдийн Туслагч Ээж Мариа сүмийн баярыг тохиолдуулан Кардинал Жоржо Маренго Дархан хот дахь тус сүмд зочилж, сүмийн ахан дүүстэй хамт талархал магтаалын мөргөл тэмдэглэв.

“Монгол дахь Католик шашин: Хишиг ивээл ба Томилгоо” сэдвийн хүрээнд “Христ дотор хамтдаа байгуулагдаж байна” уриан дор зохион байгуулагдсан 2026 оны Пасторал долоо хоног дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны Пасторал долоо хоногийн нээлтийн үеэр Кардинал Giorgio Marengo Монгол дахь Католик сүмийг залбирлын амьдралаа гүнзгийрүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа хамтдаа ялган танин, сайн мэдээний илгээлтдээ үнэнч байхыг уриаллаа.

“Хишиг ивээл ба томилгоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй 2026 оны Пасторал долоо хоногийн арга хэмжээ 80–90 оролцогчтойгоор хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Scroll to Top