Кардинал Жоржо Маренго Пап Лео XIV-ийн зарласан Кардиналуудын ээлжит бус Хуралдаанд оролцлоо

2026 оны 6 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд Ватикан хотноо Пап Лео XIV дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кардиналуудыг оролцуулсан Кардиналуудын ээлжит бус Хуралдааныг зохион байгууллаа. Тус уулзалтанд Монгол дахь Католик шашны тэргүүн, Кардинал Жоржо Маренго мөн оролцсон байна.


Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү чуулганаар Католик шашны өнөөгийн байдал, дэлхийн янз бүрийн бүс нутгийн сүмүүдэд тулгамдаж буй сорилт, сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх үйлс, энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэх асуудлуудын талаар санал солилцож, хамтын эргэцүүлэл өрнүүлжээ.

Scroll to Top