ПАСТОРАЛ ДОЛОО ХОНОГ 2026 ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар — Монгол дахь Католик шашны жил бүрийн уламжлал болсон Пасторал долоо хоног 2026 оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд шашин дэлгэрүүлэгчид, шашны сургалтын багш, эгэл сүсэгтэн, Монгол дахь Католик шашны удирдагч нарыг нэгтгэн хамтдаа суралцах, ярилцах, бие биеэ сонсох боломжийг олгодог онцлогтой. Энэ жилийн сэдэв нь Монгол дахь Католик шашин “Хишиг ивээл ба томилгоо” бөгөөд Жр. Жакома Коста SJ зочин илтгэгчээр оролцож сургалт хийхээр уригдан ирсэн байна.


Фр. Жакома Коста SJ нь философи, теологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд Парист социологийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Aggiornamenti Sociali байгууллагын захирал бөгөөд 2019 оноос Хамба лам нарын Синодын Нарийн бичгийн дарга нарын зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Фр. Жакома энэ удаа Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд өмнө нь 2025 оны 11 сард “Ариун Сүнс доторх харилцан яриа” сэдвээр сургалт зохион байгуулж байжээ.


Энэ жилийн Пасторал долоо хоног Монгол дахь Католик шашны жинхэнэ дүр төрх юу вэ? Бидний дуудлага, Бидний хишиг ивээл юу талаар хамтдаа тунгаан бодож бие биеэ сонсож, харилцан хуваалцаж буйгаараа онцлог байна. Энэ удаагийн сургалт Синод- арга барил дээр тулгуурлаж буй бөгөөд Кардинал Жоржо сургалт эхлэхийн өмнө “Эдгээр өдрүүдэд Монгол дахь Католик шашныг итгэл бишрэлийн нүдээр, Тэнгэрбурханы нүдээр харж хамтдаа тунгаан бодоцгооё хэмээн уриалсан бөгөөд залбирлын уур амьсгалаар оролцох тухай сануулав.

Scroll to Top