ДАРХАН ХОТЫН СҮСЭГТНҮҮДИЙН ТУСЛАГЧ ЭЭЖ МАРИА СҮМИЙН БАЯР ТОХИОЛОО

Сүсэгтнүүдийн Туслагч Ээж Мариа сүмийн баярыг тохиолдуулан Кардинал Жоржо Маренго Дархан хот дахь тус сүмд зочилж, сүмийн ахан дүүстэй хамт талархал магтаалын мөргөл тэмдэглэв.

Мариа Эхийн сар үргэлжилж буйтай холбогдуулан сүсэгтнүүд Мариа Эхэд зориулан талархал, хүсэл ерөөлөө илэрхийлсэн захидлууд бичжээ. Баярын мөргөлийн дараа Кардинал Жоржо Маренго Мариа Эхэд онцгойлон даатгах залбирал өргөж, сүсэгтнүүдийн бичсэн захидлуудыг шатаах бэлгэдэлт үйл ажиллагааг удирдан явуулав.

Мөн энэ үеэр Салешан бүлгэмээс хүүхэд, залууст зориулан шинээр байгуулсан хөлбөмбөгийн талбайг Кардинал Жоржо Маренго адисаллаа. Уг талбай нь хүүхэд, залуусын бие бялдар, нөхөрлөл, хамтын оролцоог дэмжих шинэ орон зай болов.

Scroll to Top