«Улаанбаатар дахь Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газар нь Төв Азийн Католик Шашны Хамба нарын Чуулгантай нэгдэн эдүгээ эрүүл мэндийн асуудалтай тулгараад буйгаа хуваалцсан эрхэм дээдэс Пап XIV Леогийн түргэн илаарьшихын төлөө халуун сэтгэлээр залбирч байна. Гэгээн Петрийн залгамжлагчтай сэтгэл зүрхээрээ ойр байж, түүний эрүүл энхийн төлөө хамтдаа залбирахыг та бүхэндээ уриалж байна».
Кардинал Жоржо Маренго
Пап XIV Лео 10 сарын 11 ням гарагт Анжелус залбирлын үеэр католик сүсэг бишрэлтнүүддээ өөрийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээллээ. Түүний саяхан хийлгэсэн эмнэлгийн үзлэгээр уушгинд нь жижиг зангилаа илэрсэн байна. Энэхүү зангилаа нь эрт үедээ илэрсэн бөгөөд бусад хэсэгт тархаагүй, нэг байршилдаа байгаа тул эмч нарын зөвлөснөөр авах мэс засал хийлгэхээр шийдвэрлэжээ.
Пап XIV Лео өөрийнх нь төлөө санаа тавин сэтгэл зүрхээрээ ойр байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж, өөрийгөө ахан дүүсийнхээ залбиралд даатгалаа.
эх сурвалж: Vatican News
