2026 оны 11 дүгээр сарын 2-нд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн (НЫЮ СЕМЕТРИ)-д Хамаг талийгаачдын төлөө мөргөл үйлдлээ.
2026 оны 11 дүгээр сарын 2-нд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн (НЫЮ СЕМЕТРИ)-д Хамаг талийгаачдын төлөө мөргөл үйлдлээ. Кардинал Жоржо Маренго номлолдоо талийгаачдын төлөө залбирахын утга учир, амьдралдаа хайр, уучлал, сайн үйлсийг үлдээхийн чухлыг онцлов.
Хүний амьдрал хязгаартай бөгөөд нэгэн өдөр бид энэ дэлхийн бүхнээ орхин одохыг Кардинал санууллаа. Тиймээс бие биенээ хайрлаж, уучилж, сайн сайхан үйлсээр амьдрахыг уриалав.
Тэрээр хайртай хүмүүсээ дурсахад гуниг, гашуудал төрдөг ч итгэгчид найдвар дүүрэн байдгийг тайлбарлав. Энэ өдрийн хоёрдугаар уншлага болох Элч Паул Гэгээнтний Ромчуудад бичсэн захидалд: «Найдвар биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Тэнгэрбурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг» (Ром 5:5) хэмээн өгүүлдэг.
Кардинал мөн өөрсдийн хайртай хүмүүсээс гадна хэн ч дурсахгүй, хэн ч санахгүй байгаа талийгаачдын төлөө залбирахыг уриаллаа. Энэ дэлхийгээс салан одсон ахан дүүсийн төлөөх залбирал нь тэдэнд үзүүлж буй чухал тус дэм болохыг онцлов.
Түүний номлол талийгаачдыг хайраар дурсаж, залбиралдаа багтаахын зэрэгцээ амьд байгаа бид бие биедээ хайр, уучлал түгээн амьдрахыг санууллаа.
Мэдээ, Гэрэл зурагийг: Ч. Хүслэн
