ХЭЛ, СОЁЛ СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026 оны 5 дугаар сарын 5-ны мягмар гарагт Монгол дахь католик шашны хүрээнд нийгэм,  шашин руу чиглэсэн үйл ажиллагаанд хамрагддаг гадаад иргэд, шашны сургалтын багш,  сайн дурын гадаад иргэдэд зориулсан монгол хэл, соёлыг судлах “STUDIUM” гэх  судалгааны төвийн нээлтийн ёслол боллоо.

 

Энэхүү төв нь Петр, Паул гэгээнтнүүдийн Катедралын хойд хэсэгт, хуучин Каритас Монгол  ОУ төрийн бус байгууллагын байранд байрлаж байна. 

 

Тус төсөл нь нийгэм шашин руу чиглэсэн үйл ажиллагаанд тусалдаг гадаад иргэд буюу  шашин дэлгэрүүлэгч, шашны сургалтын багш нарт монгол хэл, түүх, соёл, шашин,  нийгмийн талаар суралцах боломжийг олгохын зэрэгцээ хэлний судалгааны ажил явуулах  зорилготой болохыг Кардинал Жоржо Маренго нээлтийн ёслолын үеэр онцоллоо. 

 

Үйл ажиллагааны нээлтэнд морин хуурч болон монгол ардын уртын дуучин ая дууны  мэндчилгээ дэвшүүлж, “Монгол хүний танигдахуй” сэдвээр Ж.Сэлэнгэ багш лекц уншлаа. 

 

Энэхүү төсөл 2025 оны 9 дүгээр сараас эхэлсэн бөгөөд ийнхүү бие даасан сургалтын  байртай болж буй нь онцлог үйл явдал боллоо.

Scroll to Top