Ромын Пап XIV Лео аравдугаар сарын 11-ний ням гарагт Гэгээн Петрийн талбайд уламжлалт Анжелус залбирлын дараа сүсэгтнүүдэд хандан эрүүл мэндийнхээ талаар албан ёсоор мэдэгдэл хийлээ.
Тэрээр эмч нарын үзлэгээр уушгинд нь жижиг зангилаа илэрсэн бөгөөд энэ нь бусад эрхтэнд тархаагүй, маш эрт үе шатандаа оношлогдсоныг онцолсон юм. Мэргэжлийн эмч нар уг зангилааг мэс заслын аргаар авах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу тэрээр хагалгаанд орохоор шийдвэрлэжээ. Мөн Цугласан олон болон мөргөлчдөд хандан өөрийнх нь төлөө залбирч, сэтгэл санаагаар дэмжин хамт байгаад талархал илэрхийлсэн байна. Үүний дараа буюу аравдугаар сарын 13-нд Ромын Жемелли эмнэлэгт (Agostino Gemelli University Polyclinic) амжилттай хагалгаанд орсон бөгөөд одоогоор ямар нэгэн хүндрэлгүй, биеийн байдал нь хэвийн сэргэж байгаа тухай эмч нарын баг мэдээлж байна.
Үргэлжлүүлэн Пап XIV Леогийн төлөө залбирцгаая.
Эх сурвалж: Vatican News, 2026 оны 10 дугаар сарын 16
https://www.vaticannews.va/mn/pope/news/2026- 10/news-medee.html
