ПЭНТИКОСТЫН ИХ БАЯРААР 24 СҮСЭГТЭН БАТАТГАЛ ЁСЛОЛ ХҮЛЭЭН АВЛАА

2026 оны 5 дугаар сарын 24-ний Ням гарагт Пэнтикостын их баярыг тохиолдуулан Петр, Паул гэгээнтнүүдийн Катедрал сүмд Бататгал ёслол хүртээх нэгдсэн мөргөл зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Гэгээн Эх Мариа, Петр, Паул гэгээнтнүүдийн Катедрал, Энэрэнгүй Тэнгэрбурхан, Энэрлийн Эх гэсэн дөрвөн паришийн нийт 24 сүсэгтэн Бататгал ёслолыг хүлээн авсан юм. Ёслолыг Кардинал Жоржо Маренго удирдлаа.


Бататгал ёслолд бэлтгэгдэн, итгэл бишрэлээ улам бататган энэхүү ариун ёслолыг хүлээн авсан нийт гишүүддээ чин сэтгэлийн баяр хүргэж, Христийн хайранд үргэлж өсөн бэхжихийг хүсэн ерөөе.

Scroll to Top