2026 оны Пасторал долоо хоногийн 2 дахь өдөр
“Хишиг ивээл ба томилгоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй 2026 оны Пасторал долоо хоногийн арга хэмжээ 80–90 оролцогчтойгоор хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
“Өнөөгийн Монгол дахь Католик шашны нөхцөл байдлыг итгэл бишрэлийн цацраг дотор толидан харах нь” гэсэн зорилгын дор Фр. Жакомагийн удирдлагаар үр өгөөжтэй, амжилттай зохион байгуулагдаж байна.






