Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап XIV Леотой уулзлаа

2025 оны 12 дугаар сарын 4-ны өдөр Пап XIV Лео Ватиканы Апостолын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Төрийн нарийн бичгийн дарга Кардинал Пьетро Паролин, мөн Гадаад харилцааны асуудал хариуцсан дэд нарийн бичгийн дарга эрхэмсэг монсеньор Михăиță Блажтай уулзсан байна.

 

Энэхүү яриа хэлэлцээрийн үеэр сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж буйг тэмдэглэж, түүх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн Монгол дахь Католик сүм хийдийн нийгэмд оруулж буй эерэг хувь нэмрийг, ялангуяа боловсрол болон эрүүл мэндийн салбарын талаар онцлон тэмдэглэсэн байна.

Scroll to Top