Ариун угаал үндсэн ёслолын хичээлүүд

Ариун угаал үндсэн ёслолыг хүлээн авч Христийн сүсэгтэн болохоор бэлтгэж байгаа хүмүүс нь дараах үе шат бүхий хичээлүүдийг үзэх болно. Зарим үе шатуудын эцэст шийдвэрээ илэрхийлэн ёслол хийх бөгөөд тайлбар хэсгээс дэлгэрэнгүй танилцуулгыг харна уу. Нэмэн хэлэхэд уг хичээлүүдийг нэмэлт материалуудын хамт CD болгон париш тус бүрт тараагдсан байгаа.

Бэлтгэлийн өмнөх суурь »Бэлтгэл үе »Ариусал гэгээрлийн үе »Итгэлийн нууцад хөтлөх »ХугацааЁслолуудТайлбар
1. Танилцуулга хичээл
2. Христийн шашин уйтгартай худал зүйлд нийцэхгүй зүйл мөн үү?
3. Есүс гэж хэн бэ?
4. Есүс яагаад нас барсан бэ?
5. Өөрийн итгэлдээ хэрхэн итгэл дүүрэн байх вэ?
6. Яагаад, яаж Ариун судар унших хэрэгтэй вэ?
7. Хэрхэн, яагаад залбирдаг вэ?
8. Тэнгэрбурхан биднийг хэрхэн удирддаг вэ?
9. Ариун сүнс гэж хэн бэ?
10. Ариун сүнс юу хийдэг вэ?
11. Яаж сүнсээр дүүрэх вэ?
12. Муу ёрын сүнсийг хэрхэн тэсвэрлэж чадах вэ?
13. Яагаад, яаж бусдад сайн мэдээг тараах ёстой вэ?
14. Тэнгэрбурхан өнөөдөр эдгэрлийг явуулж байна уу?
15. Сүм гэж юу вэ?
16. Яавал үндсэн амьдралдаа хамгийн сайныг бүтээж чадах вэ?
17. Итгэл бишрэл гэж юу вэ?
18. Католик шашны ерөнхий танилцуулга
19. Католик сүм доторхи билэг тэмдэгүүд
20. Католик шашин дахь залбирал
21. Магтаал талархлын мөргөл
22. Литурги /Үндсэн ёслол/
23. Дөч хоногт цаг улирал
24. Есүсийн амьдралын хэлхээ
25. Есүс Христийн үйлдсэн гайхамшиг 1
26. Есүс Христийн үйлдсэн гайхамшиг 2
27. Сайн санаат Самари хүн
28. Тариачин
29. Бясалгал
30. Хэрхэн католик шашинтан болох вэ?
1. Бидэнд шашин шүтлэг хэрэгтэй
2. Бидний гаргах ёстой шийдвэр
3. Католик шашны тухай танилцуулга
4. Библи гэж ву вэ?
5. Есүс Христ гэж хэн бэ?
6. Есүс Христийн сургаал
7. Итгэл бишрэлийн дуулгавартай байдал Абрахам, Мариа
8. Бид бүтээгч Тэнгэрбурханд итгэдэг
9. Бидний Аврагч Тэнгэрлэг Эзэн Есүс Христэд бид итгэдэг
10. Бид Ариун Сүнсэнд итгэдэг
11. Бид Ариун гурвал болох Тэнгэрбурханд итгэдэг
12. Бид Ариун нандин Католик сүмд итгэдэг.
13. Гэгээнтнүүдийн нэгдэл /гэгээн хүмүүстэй/
14. Гэгээнтнүүдийн нэгдэл /ариун зүйлстэй/
15. Сүм бол Тэнгэрбурханы Үгийг тунхаглагч
16. Тэнгэрбурханы Эх, Ерөөлт Цэвэр Ариун Мариа
17. Ивээлийн ундрага болсон ариун ёслол
18. Хрисчин хүн болох үндэс суурь, ариун ёслол 1: Ариун угаал сакрамент
19. Хрисчин хүн болох үндэс суурь, ариун ёслол 1: Бататгал сакрамент
20. Хрисчин хүн болох үндэс суурь, ариун ёслол 2: Эвхарист сакрамент
21. Эдгээх ариун ёслол: Эвлэрэл сакрамент.
22. Эдгээх ариун ёслол: Өвчтөний түрхлэгийн сакрамент.
23. Нэгдэлд үйлчлэх үндсэн ёслол: Сахил хүртэх үндсэн ёслол
24. Нэгдэлд үйлчлэх үндсэн ёслол: Гэрлэлтийн үндсэн ёслол
25. Шинэ хүний амьдрал
26. Тэнгэрбурхан бол үнэн
27. Тэнгэрлэг өмөглөл
28. Хүний эрх чөлөө
29. Жаргаланд хүрэх бидний сүнслэг дуудлага
30. Хүн төрөлхтний амийн агуу мөн чанар
31. Хрисчин хүний гэр бүлийн амьдрал
32. Хрисчин хүний нийгмийн амьдрал
33. Хрисчин хүний эдийн засгийн амьдрал
34. Бид мөнхийн амьдралд итгэдэг
35. Тэнгэрбурханы хууль /10 Бошиг/
36. Есүсийн хууль
37. Ариун Сүнсний долоон билигт хишиг
38. Даатгал залбирал гэж юу вэ?
39. Хуучин гэрээс дэх даатгал залбирлын ач холбогдол
40. Есүс хэрхэн залбирдаг вэ?
41. Даатгал залбирлын амьдрал хэлбэр /талархал, магтаал, даяан/
42. Даатгал залбирлын уламжлал /Католик Шашин/
43. Даатгал залбирлын уламжлал : Залбирлын арга зам
44. Мариагийн залбирал
45. Итгэгч, Хрисчин бол залбирдаг хүн юм.
46. Эзэний залбирал
• “Ариун угаалын бэлтгэлээс өмнөх үеийн сургалт” нь 9-р сараас эхлээд 3-р сар хүртэл буюу Дээгүүр өнгөрөхийн үдэш ёслол (Амилалтын баярын орой) хүртэл /Бямба гараг/
• “Ариун угаалын бэлтгэл үеийн сургалт” нь Дээгүүр өнгөрөхийн үдэш ёслолын (Амилалтын баяр) маргааш өдөр нь /Ням гараг/ эхлээд дараа жилийн Дээгүүр өнгөрөхийн үдэш хүртэл
Энэ үед байгаа нийт 51 долоо хоногийн сүүлийн 5 долоо хоног буюу Дөч хоногт цаг улирлын турш сонсогчдын өнгөрүүлэх үеийг “Ариусал гэгээрлийн үе” гэж нэрлэж байгаа.
“Ариусал гэгээрлийн үе” нь Дөч хоногт цаг улирлын эхний ням гарагт эхэлнэ. Энэ ням гарагт Ариун угаал хүлээн авах шийдвэрээ гаргасан бүх сонсогчид Петр Паул Гэгээнтнүүдийн Катедрал дээр хамба ламын удирдах ёслолд оролцоно. Үүнд бүх паришын сонсогчид хамрагдана.
• Дээгүүр өнгөрөхийн үдшийн талархал магтаалын Мөргөлийн дундуур Ариун угаал үндсэн ёслолыг тэмдэглэнэ.
• Ариун угаалын ёслолоос хойш Пэнтикостын өдөр хүртэл 7 долоо хоногийн хугацааг “Итгэлийн нууцад хөтлөх зам мөр” гэнэ.
Хичээлийн хуанли
Материалыг үзэх бол энд дарна уу!

Ёслолуудыг татаж авах бол энд дарна уу! 

Хүн бүрт Есүс Христийг таньж мэдэн Түүгээр дамжуулан авралд хүрэхэд нь туслахаар өөрийн сүм нэгдлийнхээ дотор сайн дураараа үйлчилж байгаа сургалтын багш та нарынхаа энэ өдрийн амар амгаланг эрье.
Шашны хариуцлагатны багийн хамт олон бид та бүхний гар дээр энэхүү Ариун угаал хүртэхээр бэлтгэж байгаа насанд хүрэгчдийн судлах хичээлүүдийг хүргэж байгаадаа баяртай байна. Шашны хариуцлагатны баг гэж Монгол дахь католик Шашны зүгээс гадаад улс оронд илгээгдэж тодорхой хугацаанд шашны сургалтанд хамрагдаад буцаж ирээд тус бүрийн сүм нэгдэлдээ үйлчилж байгаа монгол эгэл итгэгчдийн хамт олон юм.
Монголд байгаа бүх паришууд нэгдсэн нэг хичээлийн төлөвлөгөөгөөр явах хэрэгтэй гэсэн санал олон удаа гарч байсан болохоор шашны хариуцлагатны баг ийнхүү хамба лам Вэнцэслао Падиллагийн санаачлагаар энэхүү ажлыг эхлүүлсэн билээ.
Энэхүү хичээлийг бэлтгэсэн баг нь бусдын адил католик Шашны агуу баялаг түүх, сургаал номлолыг суралцсаар яваа хүмүүс юм. Тиймээс та бүхэндээ энд байгаа бэлтгэсэн хичээлүүдтэй холбоотой сануулах зүйлс байгааг уламжлая:
• Хичээлүүдийг бичигдсэн байдлаар нь шууд дамжуулахаас илүүтэйгээр тэдгээрийн агуулгыг өөрийн хичээлийнхээ эх сурвалж байдлаар ашиглаж, тухайн сурагчийнхаа нөхцөл байдалд тааруулан хялбарчлах эсвэл түүх жишээгээр баяжуулах, өөрийн мэдлэг туршлагаар нэмэн дэлгэрүүлэх бүрэн боломжтой.
• Зарим хичээлүүдийн агуулгын багтаамж их байгаа тул хичээлийн цагт багтахгүй гэж үзвэл хэсэгчлэн зааж болно.
• Хичээлүүдийг багийн хамт олон хуваан бэлтгэсэн болохоор тэдгээртэй танилцах явцад үг хэллэгийн ялгаа, найруулга, аргачлал харилцан адилгүй байхыг үгүйсгэхгүй.
• Хичээл бэлтгэлд хэрэглэсэн албан материалууд гэвэл: Католик Шашны Сурах Бичиг-товчлол, Монгол дахь католик Шашны сонсогчийн сургалтын ном, Гэгээн Эх Мариа сүмийн Альфа курс болон ССМ дахь сургалтын албаны бэлтгэсэн гарын авлага материалуудаас ашигласан болно.
• Энэ ажил бол анхных бөгөөд багш нарын санал зааварчилгааг хүлээн авч дахин боловсруулах хэтийн төлөвлөгөөг хамтдаа хэлэлцэх боломжтой юм. Хичээлүүдийг судлан нягталж байгаа багшид лавлах зүйл гарвал mglpastoralteam@gmail.com хаягаар холбогдоно уу.