НХАЁ

RCIA” буюу Н.Х.А.Ё 

Насанд  Хүрэгчдийг  Христийн Сүсэгтний  Амьдралд Оруулах

Ёслол, Түүх ба Бүтэц

Эрик Гилл хэмээх жүжигчин католик Шашинд хүрсэн аялалаа өөрийн намтраар дүрсэлдэг…

“Би үнэний улмаас өөрчлөгдөж Католик шашинд элсэн орсон болхоос өөрийн оюун ухааны улмаас биш юм. Харин би үнэнд дурласан учир Католик шашинтай болсон.

Хайр бол туршлага юм. Би харсан. Би сонссон. Би мэдэрсэн. Би амссан. Би хүрсэн. Хайрлагч үүнийг үйлддэг”

“RCIA” буюу Н.Х.А.Ё  гэж юу вэ?

  • Н.Х.А.Ё нь Католик Сүм шинэ гишүүдийг өөрсдийнхөө дунд угтан авах үйл явц буюу Христийн сүсэгтний амьдралд оруулах явцыг бүрэн гүйцэтгэнэ гэсэн үг.
  • Энэ бол шинэ гишүүдийг сүсэгтний амьдралд оруулахын тулд эртний Сүмд ашиглагдаж байсан арга барилын эргэлт юм. Ватиканы II Дээд Хуралдаанаас энэхүү бүрэн эрхийг олгосон болно. (1962-1965).
  • Энэ нь Ариун Судар ба Шашны сургаал, сүнслэг эргэцүүлэл, хувийн болоод шашны ёслол үйлдэх, мөн бүлгийн оролцооны талаар нарийн судалгааг багтаадаг бөгөөд бүлэг хамт олонд чиглэгдсэн сүсэгтний амьдралд оруулах үйл явц юм.
  • Энэ бол Христ жинхэнэ идэвхитэйгээр оршин тогтнож байдаг, Есүс Христ дэх Тэнгэрбурханы өөрчлөлтөд тус нэмэр үзүүлэгч Сүмийн Нууцад чиглэсэн хайрын загалмайлал юм.

Бидэнд хэрхэн хүрсэн бэ?

  • Энэ бүхэн цоо шинэ мэт байдаг хэдий ч угтаа бол маш эртнийх юм.
  • Есүсийн сонгогдсон хүмүүстээ хандаж хэлсэн захиасанд, үүний үндэс суурь нь оршиж байдаг.

“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ.. ” (Maтай 28:19).

Сүмийн зарим түүх:   МЭ 150-250

  • Ариун угаалын бэлтгэл анги нь бидний мэддэгчлэн нэг хэлбэрт оруулахын тулд эхэлжээ.
  • Энэхүү цаг хугацаанаас өмнө хувь хүмүүс шинэ гишүүдийг бүлэгтээ авч ирэн, Христийн шашинтны амьдралын замыг танилцуулдаг байлаа.

Сүмийн зарим түүх:   150-250 AD

  • Хэдийгээр одоо тодорхой бүтэц зохиосон ч гэсэн:

Зарим талаараа энэ нь сүмд нэгдэж буй Харь үндэстнүүдийн тоог өсгөхийн тулд байдаг.

  • Олон – үгүйсгэл бол ихэнхи нь – Еврей Судрууд (Хуучин Гэрээслэл) эсвэл Еврей шашны итгэл эсвэл “Зам” (Христийн шашин) аль нь ч байсан бага зэргийн далд шалтгаан эсвэл бүр шалтгаан байхгүй байдаг.

Сүмийн зарим түүх:   3 – 4дүгээр Зуун

МЭ 313 онд Эзэн хаан Константин Христийн шашныг хууль ёсны болгосон..

  • Олон тооны хүмүүс Христийн шашин руу өөрчлөгдөн хувирч эхэлсэн.
  • Тооны хувьд давж байсан.
  • Католик шашны сургалтын чанар (Христийн шашинтны итгэл бишрэлийн тухай сургаал) суларч эхэлсэн.

Сүмийн зарим түүх:   3 4 дүгээр Зуун

  • Сургаалын чанар дахь уналтаас үл харгалзан, энэ нь Сүмийн алтан үе байсан.
  • Боломжит өөрчлөлтөд зориулан гурван жилд багтсан сургалтын Бүтэц ба Христийн шашинтанд хэрэгжүүлэх дээд зэргээр хөгжүүлсэн бүтэц байлаа.

Сүмийн зарим түүх:   5 дугаар Зуун

  • Өнөө цаг үе хүртэл ариун угаал нь гол төлөв Сүмд элсэн орох насанд хүрэгчдэд зориулагдсан байна.
  • Шашин судлалд язгуурын гэм нүглийг үнэн болохыг хүлээн зөвшөөрсөнтэй адил утга санаа нь танигдсан юм.
  • Энэ нь бага насны хүүхдийн ариун угаалын тоог нэмэгдүүлсэн.

Сүмийн зарим түүх:   12 дугаар Зуун

  • Ариун угаалд зориулан бэлтгэгдэх элементүүд нь сахил хүртээсэн шашны үйлчлэл болон шашны амьдралд зориулагдсан сургалтаар харагдаж эхэлсэн:
    • Амлалтын дэвшилтэт төвшингүүд,
    • Санваартны эсвэл шашны амьдралд зориулсан бэлтгэл дэх, өөр өөр шатлалуудад зориулсан ёслол.
    • Сүнслэг зарчмууд

Сүмийн зарим Түүх:  16 дугаар Зуун

  • Ариун угаалд зориулсан ямар ч бэлтгэл хийгдэлгүйгээр олон тооны хүмүүст ариун угаалыг хүртээж байсны эсрэг зарим шашны бүлэг, тухайлбал Доминик ба Августины бүлгийнхэн ариун угаалын бэлтгэх сургалтын/ангийн явцыг эргүүлэн явч ирэхийг яаравчилсан.
  • Тэд ихэнхдээ амжилтанд хүрээгүй байсан.

Сүмийн зарим түүх:   20 дугаар Зуун

  • Ариун угаалд бэлтгэх сургалт/анги Европ болон Африкийн хэсгүүдэд сэргэн хөгжсөн..
  • Өдөөн идэвхжүүлэлт нь зөвхөн Католик шашинтан байсан тэдгээр “нэр төдий” хүмүүсийн их тооны эсрэг үйлдэл байсан.
  • Африк дахь Цагаан Санваартнууд (өөр нэг шашны бүлэг) Сүмийг үндэс сүүриас нь эхлэн бий болгох хэрэгцээгээр өдөөгдсөн.

Ватиканы II Дээд Хуралдаан  (1962 – 1965)

  • Шинэчлэлийн гол үе ба Католик Шашин дахь бүтцийн өөрчлөлт
  • Ариун угаалд бэлтгэх сургалтын/ангийн явцыг сэргээн, эмх цэгцэнд оруулахын төлөөх дуудлага
  • 2,165 хамба лам энэхүү эртний хэлбэрийг сэргээх дэмжлэгт саналаа өгсөн.
  • 9 нь эсрэг саналтай байсан.

Сүмийн зарим түүх:   Post-II Ватикан

  • 1972: Сүмийн албан ёсны хэлээр (Латин) Насанд хүрэгчдийг Христийн сүсэгтний Амьдралд оруулах Ёслолын сонордуулга.
  • 1974: Англи хэлний урьдчилсан орчуулга нь Америк улсад ашиглагдахаар зөвшөөрөгдсөн.
  • 1986: Англи хэлний эцсийн орчуулга нь Америкийн хамба лам нараар нэмж хүлээн зөвшөөрөгдсөн.
  • 1988: Эцсийн хэрэгжилт

Хэрхэн явагддаг вэ?

  • Энэ нь оролцогч бүрийн өөрчлөлтийн үйл явцын замнал руу өргөтгөсөн Ариун угаалын Ёслол юм.
  • Ариун угаалд бэлтгэж буй хүмүүсийн хувьд энэ нь өөрчлөлтийн мэдрэмж сэтгэлгээг гүн гүнзгий шингээн авахыг тэдэнд хүлээн зөвшөөрдөг Дээгүүр өнгөрөхийн Нууц руу чиглэж буй өргөн хүрээтэй загалмайлал юм.
  • Ариун угаалыг хэдийн хүртсэн хүмүүсийн хувьд энэ нь ариун угаалын амлалтаа дахин бататгахыг зөвшөөрч байгаа бөгөөд ариун угаалын дуудлагадаа эргэцүүлэл хийх өргөтгөсөн боломж юм.
  • Өөрчлөлт нь хүний оюун ухааны болоод сүнслэг өсөлтийн төрөлх үе шатуудыг эргэцүүлж буй цаг хугацааны Үечлэлийг багтаан оруулдаг.
  • Үе бүр нь нэг үе шатны төгсгөлөөс, итгэл бишрэлийн аяны дараагийн үе шат руу чиглэж нэвтрэн орж буйг үзүүлдэг тэмдэглэлт зан үйлүүдээр ёслон тэмдэглэгддэг.
  • Эдгээр үечлэлийн олонхи нь Сүмийн шашны ёслол үйлдэх жилийн улиралтай холбоотой байдаг ч хэрэв хэрэгтэй бол өөрчлөгдөн солигдож болдог.
  • Судалгааны Үе:
    Энэ нь Католик итгэл бишрэлийн талаар суралцахад чиглэсэн эхний судалгаа юм. Хичээлүүд албан бус байдлаар тодорхойлогдсон байдаг бөгөөд ихэвчлэн судалгаа хийж буй хүн рүү чиглэсэн сонирхол, хамаарлын янз бүрийн санаануудын эмх цэгцгүй хэлэлцүүлэг юм. Ямар ч үүрэг хариуцлага шаардлагагүй.
  • Ариун угаалд бэлтгэх сургалтын/ангийн Үе:
    Энэ нь Хүлээн зөвшөөрөх Ёслолоор эхэлдэг бөгөөд Ариун Судар болон Католик Шашны сургаал номлолд хичээн зүтгэх үе юм. Хичээлийн байнгын оролцоо, Ням гаригийн үеийн хэлэлцүүлэг нь Нэр дэвшигчийг үйл явцтай бүрэн холбогдоход хэрэгтэй.
  • Ариусгал ба Гэгээрлийн Үе:

Энэ нь сүнслэг эргэцүүлэл болон хувийн танин мэдэх чадварыг эрчимжүүлдэг бөгөөд Наминчлалын улирлын үед гол байр суурь эзэлдэг. Мөн Сүсэгтний амьдралд оруулах Үндсэн Ёслолуудыг хүлээн авахад зориулсан эцсийн бэлтгэл болон үйлчилдэг.

  • Итгэлийн далд нууцад хөтлөх замын үе:
    Шинээр сүсэгтний амьдралд орсон хүн Сүмийн Нууцад чиглэсэн сүсэгтний амьдралд хөл тавьсан өөрийн туршлага дээрх эргэцүүллээ үргэлжлүүлэн хийж, шинээр Католик Итгэл бишрэлийн амьдралаа эхэлдэг, Үндсэн Ёслолуудын хүлээн авалтыг шууд дагах урт үе юм.

 

Үечлэл ба ёслол

Ёслолын ихэнх нь католик Шашны сургалт хэмээн нэрлэгддэг эртний зааж сургах хэлбэр дээр тулгуурладаг. Католик Шашны сургалт ба Н.Х.А.Ё.

Грек үг нь: katachein     буюу  “Аман заавар эсвэл эргүүлэн давтах цуурай.”

Цуурай бол хүлээж авсанаа л хуулбарлан гаргадаг. Харин шинэ дуу чимээг зохион гаргаж чаддаггүй. Анхны дуу чимээ өөр өөр эх сурвалжаас ирэх ёстой.

 

Хэрэв хана зөв буланд, зөв талын зайнд өөгүй тэгш ба гөлгөр, зөв хэлбэр дүрстэй байх юм бол цуурай төрөлх дуу чимээг үнэн зөвөөр хуулбарлан гаргадаг.

Бид ямар захиас үгийг цуурайтуулах вэ?

  • Тэнгэрбурхан биднийг хайрласан.
  • Тэнгэрбурхан биднийг маш ихээр хайрлан Хүүгээ илгээсэн.
  • Хүү нь хэлсэн болон хийсэн бүхнээрээ өөрийн Эцэг ба Ариун Сүнсний хайрыг харуулсан.
  • Тэнгэрбурхан биднийг бүрэн гүйцэд, төгс төгөлдөр, ямар ч болзолгүйгээр хайрладаг. Учир нь Тэр бидний төлөө нас барсан.
  • Есүс үхэл ба амилалтаараа Тэнгэрбурханы хайрын тэмдэг байж, Ариун Сүнсийг өөртөө үргэлжлүүлэн авч явах ёстой Сүмд шилжүүлэн өгсөн.
  • Сүмээр уламжлан, Сүмийн гишүүний хувьд бид Тэнгэрбурханы бүрэн гүйцэд бөгөөд болзол үгүй хайрын хуваалцагчид болдог.
  • Тэнгэрбурханы Сүмийн гишүүний хувьд бид бүх хүн төрөлхтөн, бүх дэлхий ертөнцөд түүний бүрэн гүйцэд, төгс төгөлдөр, болзол үгүй хайрын амьд гэрчлэл болохоор дуудагдсан.
  • Энэ бол Сүмийн гишүүн бүрийн дуудлага ба үүрэг даалгавар юм.
  • Энэхүү дуудлагын биелэлтээр уламжлан бид энэ газар дэлхий дээр дүүрэн амьдралаар амьдарч, дараагийн амьдралдаа Тэнгэрбурханы хамт мөнхийн амьдралд баясан цэнгэнэ.

Католик Шашны сургалт ба Н.Х.А.Ё..

  • Католик шашны сургалт Н.Х.А.Ё –ын зүрхэнд оршиж байдаг.
  • Энэ нь мэдээллийн үйл явц, хувь хүнийг өөрчлөлт рүү зорьсон мэдээлэл рүү удирддаг,.
  • Учир нь үүний зорилго бол үнэндээ хувийн өөрчлөлтөд хувирах явдал юм. Бид дөрвөн бодлогыг ашигладаг. Үүнд:

Заавар

Уншлагын ёслолт ном – сурахад тулгуурласан

Ёслол үйлдэх нь  

Итгэлийн нууцад хөтлөх зам

Зарим асуултууд

  • Сүмийн шашны үйлчлэгчийн хувьд Н.Х.А.Ё – ын талаар хэзээ анх мэдсэн бэ?
  • Энэ орой юу таныг энд ирэхэд хүргэсэн бэ?
  • Өөрийнхөө хамт юу авч ирсэн бэ?
  • Ямар оролцоо хамаарал танд байгаа вэ?

  

Сүсэгтний амьдралд оруулах 

Эхлэл тавигдсан: Сайн мэдээ түгээлт 

  • Тогтсон хугацаа буюу бүтэц байхгүй
  • Судалгааны цаг хугацаа
  • Айлдлын үнэ цэнэ рүү чиглэсэн танилцуулга
  • Итгэл бишрэлийн анхны хөдөлгөөн

Анхны алхам

  • Сонсогчдын зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөх ёслол
    • Сонсогчид Христийг дагах санаа бодлоо илэрхийлдэг.
    • Сүм тэдний амлалтыг хүлээн зөвшөөрдөг.
    • Ариун угаалд бэлтгэл сургалтын/анги үе албан ёсоор эхлэх

 

Ариун угаалын бэлтгэлийн анги

  • Тогтсон хугацаа байхгүй
  • Ариун угаалын бэлтгэл сургалтын/ангийн үргэлжлэх хугацаа нь сонсогчийн өмнөх хичээл болон хөгжил дэвшлээс хамааралтай байдаг.
  • Бүтэц
  • Байнгын итгэл бишрэлийн хуваалцал
    • Католик шашны сургалт Ням гаригийн чуулганаас урсан гардаг
    • Үгийн тэмдэглэлт үйл, өөр өөр адислал, зан үйлийн залбирал
      (ариун угаал хүртээгүй хүмүүсийн хувьд)

Хоёр дахь алхам

  • Нэрсийн Сонголт ба Бүртгэлийн Ёслол
    • Шашны ёслол үйлдэх зан үйл
    • Наминчлалын улирлын Эхний Ням гаригт тэмдэглэгдсэн байдаг
    • Загалмайлсан эцэг эхчүүд болон шашны сургалтын багш нарын хувьд сонсогчийн бэлэн байдлыг батладаг, харин сонсогчид Сүсэгтний амьдралд оруулах Үндсэн Ёслолуудыг тэмдэглэх санаагаа батладаг. (119)
    • Сүм сүсэгтний амьдралд орохыг зорин байгаа сонсогчдын бэлэн байдлыг албан ёсоор батладаг. (119)
    • Сонсогчид дараа нь “Сонгогч” гэдгээр танигддаг. (124)

Ариусгал ба Гэгээрэл

  • Наминчлалын үеийн 40 хоног
    • Энэ нь сүсэгтний амьдралд оруулахад зориулсан шууд бэлтгэл юм.
  • Бүтэц
    • Наминчлалын гурав, дөрөв, тав дахь Ням гаригууд дахь Сорилтуудын тэмдэглэлт үйл (141)
    • Мөн Ариун Бямба гарагийн танилцуулга болоод бэлтгэл ёслолууд (147)

Гурав дахь алхам

  • Сүсэгтний амьдралд оруулах Үндсэн Ёслолуудын тэмдэглэлт үйл
    • Шашны ёслол үйлдэх зан үйл
    • Сүсэгтний амьдралд оруулах
      • Ариун угаал (эсвэл Итгэл бишрэлийн тунхаглал)
      • Бататгал
      • Эвхарист
    • Амилалтын Урьд орой байр суурь эзлэх

Итгэлийн нууцад хөтлөх зам

  • Амилалтын улирлын 50 хоног (Урьд оройноос Пэнтикостын Ням гариг хүртэл)
  • Сүсэгтний амьдралд оруулсны дараах эхний жил рүү сунгадаг
  • “Сонгох” гэдэг нь “Шинээр сахил хүртсэн” болдог.
  • Тэд Эвхарист болон Сүмийн амьдралд бүрэн оролцдог
  • Католик шашны сургалт энэхүү туршлагаас урсан гардаг (245)