Өршөөл нигүүлслийн жил зарлагдлаа

2015 оны 3-р сарын 13 ны өдөр Папын Зөвлөл хуралдаж Пап Францис энэхүү жилийг “Өршөөл нигүүлслийн жил” хэмээн зарлав. Пап Францис “Энэ бол өршөөн нигүүсэх цаг юм. Эгэл итгэгчид нийгмийн өөр өөр давхрага болон нөхцөл байдалд энэрэл нигүүслийг авчран түүгээрээ амьдрах нь маш чухал юм.” Урагшилцгаая!…..хэмээв.

“Өршөөл нигүүлслийн жил” энэхүү сэдвийг Паул гэгээнтэний захидал Ефес номноос “Тэнгэрбурхан өршөөлөөр баян ажээ” Ефес 2:4 иш татжээ. Католик Шашны хувьд Ариун жил бүрийг илүү сүнслэг ач холбогдолтойгоор хүлээн авдаг. Энэ нь Тэнгэрбурхантай болоод хөрштэйгөө харилцах харилцааг шинэчлэн сайжруулах боломжууд, уучлал өршөөл, бүгдэд нээлттэй байх гэсэн гол санааг илэрхийлдэг.

Пап Францис “Өршөөл нигүүлслийн жил”-ээр энэрэнгүй Тэнгэрбурханд гол анхаарлаа хандуулахыг хүссэн бөгөөд Тэнгэрбурхантай уулзсан хэн боловч энэрэл нигүүслээр дүүрэн байх болно хэмээжээ.

download (15)

Холбоотой мэдээ...