Неуманы Иохан

download (1)

1 дүгээр сарын 5

Неуманы Иохан гэгээнтэн одоогийн Чех улсад мэндэлсэн бөгөөд Праг хотод суралцсаныхаа дараа буюу хорин таван насандаа Нью Йорк хотноо санваартан болжээ. Тэр хорин есөн нас хүртлээ тэндээ шашин дэлгэрүүлэгч байж, дараа нь Редемпторист буюу Цагаатгагчид хэмээх бүлгэмд нэгдэж, АНУ дахь тус нийгэмлэгийн сахил хүртсэн анхны сахилтан болжээ.

Тэр шашин дэлгэрүүлэлтийн ажлаа Мариланд, Виржиня, Охаяад үргэлжлүүлж, тэндэхийн Германчуудын дунд нэртэй болжээ. Иохан Нью Йорк, Балтимор, Питсбүргийн хорооллын сүмүүдэд үйлчилж, дараа нь Америкийн Редемпторист бүлгэмийн бүсийн дэд тэргүүн болсон байна.

1852 онд дөчин нэгэн насандаа Филаделфиа хотын хамба лам болжээ. Зохион байгуулах авьяастай тэрээр Сахилт ах, эгч нарын боловсролын төлөөх олон бүлгэмийг хотдоо ажиллуулсан байна. Тэр хамба лам байх хугацаандаа 80 гаруй сүмийг байгуулжээ.

Неуманы Иохан гэгээнтэн Словак нутгийн найман аялга болон орчин үеийн хэлүүдийг мэддэг байсан төдийгүй сүнснүүдийн сайн сайхны төлөө завь, өртөөний тэрэг, төмөр замаар болон явганаар өөрийн хүрээг хөндлөн гулд аялжээ. Тэр сүмийн харьяаны сургуулийн тогтолцоог үүсгэн санаачлагч бөгөөд католик Шашны сурах бичгийг бичсэн юм. Неуманы Иохан гэгээнтэн 1860 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амьсгал хураасан бөгөөд 1977 оны 7 дугаар сарын 19-нд түүнийг гэгээнтнээр баталжээ.

Аяа, Тэнгэрбурхан минь, сүсэгтнүүдийн гэгээн гэрэл ба сүнснүүдийн хоньчин минь.

Гэгээн Иохан хамба лам өөрийн үгээр таны хоньдыг тэжээх ба

өөрийн үлгэр дууриалаар тэдэнд сургахын тулд

өөрийн Шашны дотор та түүнийг өргөмжилсөн билээ.

Түүний зуучлалын залбиралд дулдуйдан бид

түүний үгээр сургагдсан итгэл бишрэлийг баримтлах,

түүний үлгэр үзүүлсэн зам мөрийг дагахыг

та болгоон соёрхоно уу.

 


Холбоотой мэдээ...