Цетоны Елизабет Анн

download

1 дүгээр сарын 4


Елизабет Анн гэгээнтэн 1774 оны 8 дугаар сарын 28-нд Нью Йорк хотод мэндэлсэн ба багад нь ээж нь нас барсан учир эцэг доктор Ричард Бэйлигийн халамжинд сурч хүмүүжжээ. Тэр Ариун Библи унших дуртай, тэнгэрлэг Өмөглөлд итгэдэг, маш шударга нэгэн байв. Арван есөн настайдаа Нью Йоркийн Мэгги Цетоны Вильямтай гэрлэжээ. Аз жаргалтай тэдний дундаас таван хүүхэд төржээ. Нөхрийг нь нас барсны дараа Елизабетын сайн найз Феличи бэлэвсэрч хоцорсон түүнийг Итали дахь гэртээ урьжээ. Елизабет тэнд жинхэнэ католик амьдралыг анх олсон юм.

Тэр 1804 онд Нью Йоркт буцаж ирээд 1805 оны 3 дугаар сарын 14-нд католик Шашинд оржээ. Балтиморт охидын сургууль байгуулах гэсэн Каррол тэргүүн хамба ламын урилгыг хүлээн зөвшөөрч, сахилтны амьдралтай тус бүлгэмд нэгдэх хүсэлтэй хэдэн эмэгтэйн хамт өөрийн бүлгэмийг байгуулжээ. Тэр “Цетон Эх” нэрээр хүмүүст танил болсон юм. Энэрэл хайрын сахилт Эгч нар гэдгээр нь тэднийг хүмүүс мэддэг ба тэд Эммицбург хотод амьдардаг байв. Энэ нь Америк дахь Гэлэнмаа нарын зургаан бүлгийн эхлэл болсон юм. Сүмийн хүүхдүүдэд зориулан сургууль байгуулсан нь АНУ-ын орон нутгийн сүмийн харьяан дахь анхны сургууль болжээ. Елизабет 1821 оны 1 дүгээр сарын 4-нд амьсгал хураасан ба 1963 онд Төгс Жаргалт хэмээх католик Шашны цол хүртсэн анхны Америк үндэстэн болжээ. 1975 оны 9 дүгээр сарын 14-нд IV Паул пап лам түүнийг гэгээнтнээр баталжээ.

Аяа, Тэнгэрбурхан минь.

Та даатгал авралын дээд замыг бусдад үзүүлэхээр

Шашныхаа дотор Елизабет Анн гэгээнтнийг төрүүлсэн тул

түүний үлгэр дууриалаар Христ багшийг дагахдаа

бид ахан дүүстэйгээ хамт тан руу хүрч очих зохистой болохыг

та болгоон соёрхоно уу.


Холбоотой мэдээ...