Аугаа Базил

12-05-abstract-tree-of-life

Аугаа Базил,

хамба лам ба Шашны эрдэмтэн

1 дүгээр сарын 2

Базил гэгээнтэн 329 онд Дундад Азийн Кайсари хотод мэндэлжээ. Түүний эцэг эх язгууртан төдийгүй гэгээнтэн байжээ. Тэдний арван хүүхдийн дөрөв нь гэгээрсэнээр батлагджээ. Базил Константинополь дахь сургуульд, дараа нь найз Назианз хотын Грегори гэгээнтэнтэй хамт амьдарч байсан Афинд суралцжээ. Тэд алдартай эрдэмтэд болцгоосон юм. Базил уран илтгэлийн сургууль нээсэн ба Кайсари хотод хууль хэрэгжүүлжээ. Омог бахархлынхаа улмаас уруу таталтанд автаж байсан тухай түүний яриаг маш олон хүн сонсохыг хүсдэг байв. Тиймээс тэр өөрийн бүх эд хөрөнгийг зарж, ядууст өгч, санваартан болжээ. Тэр бүх мэдлэг оюун, уран яруу үг хэлээ Тэнгэрбурханд зориулжээ. Базил цөл нутагт амьдардаг лам нар дээр зочлон очоод хэд хэдэн хүрээ хийдийг босгон байгуулж, лам нарт зориулсан дэг жаягийг тогтоожээ. Бие нь муу байсан хэдий ч тэр өөрөө наминчлалын шийтгэлийг ихэд эдэлдэг байжээ. Тэр Кайсари хотын тэргүүн хамба лам болж, Ромын Эзэн хаанаас ард түмнээ өмгөөлөн хамгаалдаг байв. Базил гэгээнтэн олон ном бичсэн ба Арианы тэрс номтнуудын эсрэг католик Шашныг өмгөөлж байв. Түүнийг “Шашны эрдэмтэн”, “Шашны багш” хэмээн зарласан юм. Тэрбээр 379 онд амьсгал хураажээ.

Аяа, Тэнгэрбурхан минь.

Та Базил гэгээнтний үлгэр дууриал ба

сургаал номлолоор өөрийн Шашныг гийгүүлсэн тул

бид доорд сэтгэлээр таны үнэнийг танин мэдээд,

түүнийг энэрэл хайраар лавтай хэрэгжүүлэхийг

та таалан соёрхоно уу.


Холбоотой мэдээ...