Хамба лам нарын их хурал Synod of Bishops

хайрын баяр баясгалан

Ариун Эцэг Пап Францис Энэрэл хайрын баяр баясгалан хэмээх гарчигтай Элч нарын эрх мэдэл дээр суурилан бичсэн Номлол Ятгалгаа олонд хүргэлээ. Энэ бол 2014, 2015 онуудад гэр бүлийн сэдвээр хэлэлцэгдсэн хамба лам нарын их хурлын (Synod of Bishops) үр дүн билээ. Тиймээс хамба лам нарын их хурал гэж чухам юу болохыг товч хүргэж байна.
Пап лам бүх дэлхийн католик Шашныг тэргүүлэх үйлсдээ хамба лам нарынхаа зөвлөгөө тусламжыг авах хэрэгтэй байдаг. Тиймээс ч хамба лам нарын их хурлыг зохион байгуулдаг байна. Мэдээж үүнийг зохион байгуулах нарийн бичиг ба зөвлөл сонгогдох бөгөөд тэд хамба лам нарын их хурал болохоос өмнө хамба лам бүрт бэлтгэл ажил болгож хэлэлцэх асуудлууд, судлах сэдвүүдийг багтаасан хөтөч бүхий Lineamenta гэх баримт бичгийг бэлтгэн илгээнэ. Хамба лам бүр Lineamenta-г тухайн газар нутагтаа хамтран хэлэлцэж хүмүүсийнхээ аж байдал, туршлага мөн санал бодлыг сонсон өөрсдийн хариултуудаа Ватикан руу илгээсний үр дүнд L’Instrumentum laboris гэх их хурлын үеэр ашиглагдах гарын авлага бүхий баримт бичиг боловсруулагддаг. Энэ нь олон нийтэд ил байж болдог.
Хамба лам нарын их хурлын биелэлтийг католик Шашны хуулийн эмхтгэлд (can 342-348) заасан байдаг аж. Хамба лам нарын их хурлыг зарлах, удирдах мөн хаах үйл ажиллагааг үргэлж Пап лам гүйцэтгэнэ. Их хурлын явцад хамба лам нарын чуулган нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж болох шашны хариуцлагатны шийдлүүдийг олохын тулд тухайн сэдвээр харилцан хэлэлцэж, туршлага болон санаа бодлоо хуваалцан тодорхой саналуудыг дэвшүүлдэг. Товчхондоо хамба лам нарын их хурлаас шийдвэрүүд бус харин санал болон зөвлөмжүүд Пап ламд ирдэг. Тийм ч учраас энэхүү хамба лам нарын чуулганыг Папын төлөөх зөвлөх бие гэж хэлдэг. Хамба лам нарын их хурлын дараах эцсийн тайланг Пап лам үзэж судалсны эцэст тэрээр Элч нарын эрх мэдэл дээр суурилан бичсэн Номлол Ятгалгаа бичдэг уламжлалтай билээ.
-III Онцгой их хурал (Ватикан хот орон, 2014 оны 10 сарын 5-19).
Францис Пап лам 2014 оны 10 сарын 5-19 хооронд хамба лам нарын онцгой их хурлыг “Сайн мэдээ тунхаглалтанд гэр бүлийн сэдвээрх шашны хариуцлагатны асуудлууд” сэдвээр зарлан хуралдуулсан. Олон улсаас ирсэн нийт 253 оролцогчдоос 191 хамба лам, 38 үг хэлэх эрхтэй сонсогч (үүнээс 13 хос), тусгай нарийн бичигт туслах 16 мэргэжилтнүүд буюу хамтран ажиллагсад (үүнээс 1 хос) мөн 8 бусад Христийн шашнуудаас ирсэн биет төлөөлөгч нар байсан бөгөөд тэдний дунд мөргөлдөөн, хавчлага байгаа улс орнуудаас ч байжээ. Энэ их хурал нь дараачийн 2015 оны байнгын их хурлын эхний шат тул эцсийн байдлаар бичиг баримтууд гараагүй байна.
-XIV Байнгын их хурал (Ватикан хот орон, 2015 оны 10 сарын 4-25).
Өмнөх оны онцгой их хурлын тайланд суурилан “Шашин ба өнөөгийн дэлхий дахь гэр бүлийн дуудлага ба томилолт” сэдвээр хэлэлцсэн.
Эдгээр их хурал нь гэр бүл салалт, ижил хүйстэн хос, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэх мэт томоохон сэдвүүдээр хэлэлцэгдсэнээрээ онцлог юм.
Холбоосууд:
• Энэрэл хайрын баяр баясгалан хэмээх гарчигтай Элч нарын эрх мэдэл дээр суурилан бичсэн Номлол Ятгалга бүрэн эхээрээ
http://w2.vatican.va/…/papa-francesco_esortazione-ap_201603…
• Хамба лам нарын их хурлын танилцуулга болон холбогдох бүх баримт бичгүүд:
http://www.vatican.va/…/rc_synod_20050309_index-profile_en.…
• Гэр бүлийн төлөөх Папын Зөвлөлийн албан ёсны сайт. Гэр бүлд зориулсан бүхий л мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг үзэж болно.
http://www.familiam.org/famiglia_eng/00002554_HOME_ENG.html

Холбоотой мэдээ...