Миний залбирал

Энэхүү залбирлыг гадаад улс руу хийж байгаа эргэл мөргөлд зориулан ашиглаж болох ба уг залбирлыг анх 2014 онд Гэгээн Эх Мариа сүмийн Хайрын сургуулийн хүүхдүүдийн өмнөд Солонгос улсын Ариун газруудаар хийсэн хөтөлбөрт зориулан зохиосон залбирал юм.

Хамгаас ариун нандин Аав Таныхаа
Надад бэлэглэсэн бүх зүйлд талархая
Танд өргөсөн үнэнч итгэл бишрэлээ
Бүх хүчээрээ хамгаалсан ах эгчийнхээ
Амиа өргөсөн ариун газарт хүрэх
Аян замыг минь ивээнэ үү.

Тэнгэрт Таны дэргэд дуудагдсан
Хатан зоригт ах эгч нар минь,
Бүх гэгээнтнүүд минь миний төлөө,
миний итгэлийн төлөө залбирч өгнө үү.

Уулзсан хүн бүртээ
Таны инээмсэглэлийг
Таны амар амгаланг
Таны хайрыг бэлэглэхийн тулд
Та намайг өөрийн Ариун Сүнсээр дүүргэнэ үү

Холын газраас сурч мэдэх тэр зүйл минь
Тэнгэрбурхан Та байж
Сэтгэлдээ тээсэн тэр баяр баяслаа
Төрсөн нутагтаа дамжуулах
Тууштай сэтгэлийг надад хайрлана уу

Таны надад бэлтгэсэн энэхүү аялалын замд
хөл тавьсан цагаас эхлэн
Та миний нүдийг нээж, сэтгэлийг минь ариусган
Энэ аялалынхаа дараа ч
Танаас олсон жинхэнэ үнэнээр,
өөрийн итгэл бишрэлээр амьдрах
зөвхөн миний л үргэлжлүүлэн алхах
тэрхүү замаа мэдэхэд минь туслаач
Энэ бүхнийг Таны хамгаас хайрт Хүү
Есүсийн нэрээр гуйж байна.
Амэн.

Холбоотой мэдээ...