Андрей гэгээнтэн, элч

download (24)

11 сарын 30

Нэгэн өдөр Иохан Баптист хоёр шавийнхаа хамт явж байсан ба тэдний нэг нь Андрей байжээ. Есүсийн алхаж байхыг тэд олж хараад Иохан: “Тэнгэрбурханы Хургыг хар” гэж хэлжээ. Хоёр шавь нь Есүсийг дагажээ.

Тэд: “Багш аа, та хаана амьдардаг вэ? гэсэнд Есүс: “Ирээд хар” гэж хариулав.

Тэд тэр өдрөө Есүстэй хамт байв. Дараа нь Андрей ах Петртээ: “Бид Аврагчийг олсон” гээд түүнийг Есүс рүү дагуулан очжээ.

Нэгэн өдөр Есүс Петр, Андрей нарт: “Усны гүн руу очиж тороо хая” гэв. Петр: “Багш аа, бид бүхэл шөнийн турш загасчилсан боловч юу ч бариагүй” гээд хэлснийх нь дагуу тороо хаяжээ. Гэтэл ах дүү хоёрт татаж дийлэхээргүй их загас баригдаж, тэд бусдын туслалцааг авчээ.

Есүс: “Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” гэхэд тэд өөрсдийн ажлыг орхин түүнийг дагажээ.

Андрей Грек, Орос, Польшийн нутгуудад номлодог байв. Тэрбээр Х буюу хэрээс хэлбэрийн загалмайд цовдлогдон амьсгал хураажээ.

Аяа, Эзэн минь.

Гэгээн Андрей элч

таны Шашны номлогч, удирдагч болсончлон

таны дэргэдэх бидний мөнхийн зуучлан залбирагч болгохын тулд

сүслэн залбирахдаа бид таны эрх сүрийг гуйж байна.

 


Холбоотой мэдээ...