Беркманы Иохан

download (22)

11 сарын 28

Иохан гэгээнтэн 1599 онд Белгийн Дайст хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэдний таван хүүхдийн гурав нь сахилтан болсон байна. Тэр ариун талархал-магтаалын Мөргөл болон сарнайн эрихний залбиралд өөрийгөө сүсэглэн зориулдаг байв.

Түүнийг есөн настай байхад ээж нь хүндээр өвджээ. Өдөр бүр хичээлийн бус цагаар хуваарьт бусад ажлынхаа хажуугаар өвчтэй ээждээ чадлынхаа хэрээр олон цагийг зориулж байв. Тэр гурван жилийн турш хөвгүүдийг санваартан болоход бэлтгэдэг сүмийн тэргүүний шавь байжээ. Тэр Мечлин дэх Есүитийн санваартны сургуульд шавилан сууж, цааш үргэлжлүүлэн суралцахаар Ром руу явган явжээ.

Гурван жил Философи сурсаны дараа бүлгэмийн тэргүүн нар нь түүнийг нийтийн мэтгэлцээнд оролцуулахаар сонгожээ. Мэтгэлцээн дуусахын өмнө тэр өвджээ. 1621 оны 8 дугаар сарын 12-ны орой тэр загалмай, эрих, дүрмийн номoo бариад: “Энэ гурав бол миний эрдэнэс юм. Эдгээрийн хамт би сэтгэл амар амьсгал хураах болно” гэж хэлсэн юм. 8 дугаар сарын 13-нд тэр “Үнэт эрдэнэсээ” нүд салгалгүй ширтсээр хорвоог орхисон байна.

1888 онд Ромын XIII Лео пап лам түүнийг гэгээнтнээр баталжээ.

Аяа, Тэнгэрбурхан минь.

Энэ хорвоо дэлхийд хотол төгс энэрэл хайрыг эрмэлзэх замаар

таны хаанчлалыг эрж хайхын төлөө

та Беркманы Иохан гэгээнтнийг дуудсан тул

түүний зуучлалын залбирлаар бататгагдсан бид

баярын сүнсээр хайрын замаар урагш алхахыг

та таалан соёрхоно уу.

 


Холбоотой мэдээ...