Лабурегийн Катарина гэгээнтэн

e86aa6a0

11 сарын 25

Катарина гэгээнтэн 1806 онд Францын Бургундид арван нэгэн хүүхэдтэй айлын ес дэх хүүхэд болж мэндэлжээ. Тэр гэрлэлтийн олон саналаас татгалзсан ба “Би эр нөхрөө анхны Ариун Нандин Нэгдлийн өдөр олсон. Зөвхөн түүнд өөрийгөө зориулна” гэж хэлдэг байв.

Тэр нэгэн удаа Энэрэл Хайрын Охид хэмээх бүлгэмийн ивээлд байдаг эмнэлэгт очжээ. Хүлээн авалтын өрөөнд байсан Винсент де Паул гэгээнтний зургийг харж, “Охин минь, өвчтэй хүмүүсийг асарна гэдэг нэн сайхан зүйл, Тэнгэрбурхан чамаас ямар нэг зүйлийг асууж байна” гэх үгсийг сонсчээ. Удалгүй тэр Винсент де Паул гэгээнтний сахилт охин болжээ.

“Гэм нүгэлгүй бүрэлдсэн Мариа минь, танаас гуйж буй бидний төлөө залбирна уу” гэсэн бичээсийн хамт Манай Хатагтайг нэг талдаа дүрсэлсэн, Есүс Мариа нарын зүрхийг нөгөө талдаа дүрсэлсэн гайхамшигт медаль барьсан Манай Хатагтай 1830 оны 7 сарын 18-ны өдөр Катаринад үзэгджээ. “Энэ загварын дагуу медаль цутга. Үүнийг зүүсэн хүн агуу хишиг ивээлийг хүртэх болно” гэж тэр түүнд хэлэв. Хорин дөрөвхөн настай шинэ шавь Катаринад Охин Мариа ийнхүү гурван удаа харагдсан аж. Гайхамшигт тэрхүү медальд сүсэглэх хүмүүний сүсэглэл дэлхий даяар түргэн түгсэн юм. Катарина гэгээнтэн 1876 онд амьсгал хураажээ.

Аяа, Есүс Христ Эзэн минь.

Таны дур тааллын ёсоор

таны цэвэр ариун Эх

цэвэр охин Катарина гэгээнтэнд ер бусаар үзэгдэхдээ

түүнийг баясган цэнгүүлсэн тул

Катарина гэгээнтний үлгэр дууриалыг дагахдаа

бид мөнхийн амьдралын баяр баясгаланг хүртэхийг

та хайрлан соёрхоно уу.

Холбоотой мэдээ...