Цецилиа гэгээнтэн, цэвэр охин ба тарчлагч

download (21)

11 сарын 22

Цецилиа гэгээнтэн Ромын язгууртны гэр бүлийн гишүүн, Христийн дагалдагч байжээ. Эцэг эх нь түүнийг Валериан гэгч язгууртан залуутай гэрлүүлэхээр хүчилжээ. Хуримын өдрийнхөө орой чихэнд нь сонсогдох гэрлэлтийн ёслолын хөгжмөөр Тэнгэрбурханд өөрийгөө ариунаар зориулж байсан сахилт тангаргаа шинэчилж: “Та нарын үл таних, миний хань нөхөр болох миний Эзэний тэнгэр элч надтай хамт байдаг тул зүрх сэтгэл минь ариун нандин, бие махбод минь онгон цэвэр хэвээр байх болтугай!” гэж хэлжээ. Тиймээс түүнийг хөгжмийн ивээгч гэгээнтнээр өргөмжилсөн юм.

Цецилиа нөхрөө Христийн итгэл бишрэл рүү ятган өөрчилжээ. Түүний нөхөр ядууст зориулсан эхнэрийнхээ буяны ажилд тусладаг байсан учраас цаазлагджээ. Цецилиа хуурамч бурхдад тахил өргөхөөс татгалзсан учир шүүх түүнийг буруутгаж, амьсгал боогдуулах утаагаар алах ял оноожээ. Харин Тэнгэрбурхан Цецилиаг хамгаалсан тул шүүгч сэлмээр цавчихыг нэгэн цэрэгт тушаажээ. Гурван удаа сэлмээр цавчсан боловч толгойг нь тасдаж чадаагүй ба маш хүнд шарх авсан Цецилиа гурван өдөр амьд байжээ. Тэр амьсгал хураахынхаа өмнө бүх өв хөрөнгөө сүмийн төлөө гэгээн Урбан хамба ламд өгч, Ариун Нандин Нэгдлийг хүлээн авчээ. Энэ явдал 117 онд болсон байна.

Оршуулгад зориулан барьсан сүлжээ хонгилд түүнийг оршуулсан ба 817 онд булшийг нь олжээ. Түүний биеийг Ром дахь Гэгээн Цецилиагийн сүмд байрлуулсан билээ. 1599 онд бунхныг нээхэд бие нь муудаж ялзраагүй байжээ.

Аяа, Тэнгэрбурхан минь.

Та жил бүр Цецилиа гэгээнтний дурсахуйгаар

биднийг баясган цэнгүүлдэг билээ.

Шашны уламжлалаас хадгалж ирсэн таны шивэгчний үйлс

бидэнд үлгэр дууриал болох бөгөөд

Христ таны Хүүгийн зардас нараараа дамжуулан

үйлдсэн гайхамшгийг тунхаглахыг

та бидэнд болгоон соёрхоно уу.

Холбоотой мэдээ...