Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жил

Хэрхэн эхэлсэн бэ?Албан захидалЗалбиралЛогоны тайлбарАриун Хаалганы тухайСүлд дуулал

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жил 2015.12.8 – 2016.11.20
«Эцэгийн адил өршөөнгүй байгтун»

Францис Пап лам 2015 оны 4 сарын 11-нд тохиосон тэнгэрлэг өршөөл нигүүлслийн ням гарагт оройн залбирлаар Misericordiae Vultus – Нигүүлсэнгүй нүүр царай хэмээн нэрлэсэн албан захидлаа танилцуулан өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилийг бүх дэлхийн католик Шашинд албан ёсоор зарлан тунхагласан билээ. Үүнээс нэг сарын өмнө буюу 3 сарын 13-нд католик сүсэгтнүүдийн нийтээрээ залбирах өдөр болох “Эзэний төлөөх 24 цаг”-аар Петр гэгээнтний дээд сүмд болсон наманчлалын ёслолд хүрэлцэн ирсэн сүсэгтнүүдэд хандан хэлсэн номлолынхоо төгсгөлд өршөөл нигүүлслийн Баярт Жилийг зарлах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ «Хэн ч Тэнгэрбурханы өршөөл нигүүлслээс салан тусгаарлагдаагүй юм… би католик Шашин өршөөл нигүүлслийн гэрчлэл байх томилолтоо хэрхэн илүү тод томруун болгох тухай байнга боддог. Энэ томилолт бол зүрх сэтгэлийн эрс өөрчлөлтөөр эхэлдэг аян зам ба бид энэ аяллыг хийх ёстой. Тиймээс би Тэнгэрбурханы өршөөл нигүүлсэлд төвлөрсөн нэгэн онцгой Баярт Жилийг зарлахаар шийдсэн юм. Энэхүү жил нь өршөөл нигүүлслийн Ариун Жил байх бөгөөд тэрхүү хугацааны турш бид «Эцэгийн адил өршөөнгүй байгтун» (харьц. Лук 6:36) хэмээх Эзэний үгийн дагуу амьдрахыг зорьё. Энэ үг онцгойлон наманчлал сонсогч лам нарт их чухал ба та бүхэн маш өршөөнгүй байна уу! Ариун Жил нь дараагийн язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь баяр ёслолоор эхэлж 2016 оны 11 сарын 20-нд Бидний Эзэн Есүс Христ Ертөнцийн Хаан баяр ёслолын ням гарагт дуусах болно…» гэсэн байна.

Татаж авахыг хүсвэл баруун доод хэсэгт байгаа эхний дүрс дээр дарна уу.

 

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилд зориулсан

Ариун Эцэг Францис Пап ламын даатгал залбирал

Аяа, Эзэн Есүс Христ минь,

тэнгэрлэг Эцэгийн адил өршөөнгүй байгтун хэмээн та бидэнд сургасан ба таныг харсан хүн Түүнийг харна хэмээн айлдсан билээ.

Та нүүр царайгаа бидэнд үзүүлнэ үү. Тэгвэл бид аврагдах болно.

Энэрэл хайраар дүүрэн таны харц

Закхай болон Матайг мөнгөний боолчлолоос,

журамгүй эмэгтэй болон Мариа Магдаленаг

зөвхөн хүн амьтны дундах аз жаргалын эрлээс чөлөөлсөн ба

үгүйсгэлийнх нь дараагаар Петрийг уйлуулж,

гэмшсэн гэмтэнд тэнгэрийн хаанчлалыг амласан билээ.

Самари эмэгтэйд «Хэрэв чи Тэнгэрбурханы бэлгийг мэдсэнсэн бол» хэмээн хэлсэн үгээ та

хүн бүрт өөрт нь хандаж байгаагаар сонсгоно уу.

Агуу хүчирхэг үнэн чанараа уучлал ба өршөөлөөр харуулдаг Тэнгэрбурхан болох үл үзэгдэх Эцэгийн үзэгдэх нүүр царай бол та билээ.

Амилсан, алдаршуулагдсан Эзэн таны дэлхий дээрх үзэгдэх нүүр царай байхыг Шашиндаа болгооно уу.

Эндүүрэл ба будангуйралд автсан хүмүүсийг

үнэн сэтгэлээсээ өрөвдөн нигүүлсэхийн тулд

та өөрийн үйлчлэгч нараа ч мөн сул доройгоор хувцаслагдсан байхыг таалсан билээ.

Тэдэнд хандах хэн бүхэнд Тэнгэрбурхан өөрийг нь хүсэн хүлээж,

энэрэн хайрлаж мөн уучлан өршөөдөг болохыг та мэдрүүлнэ үү.

Өршөөл нигүүлслийн энэхүү онцгой Баярт Жил нь

Эзэний хишиг ивээлийн жил болж,

таны Шашин шинэ урам зоригоор

ядууст сайн мэдээг хүргэж,

олзлогдогсдод болон дарамтанд байгсдад эрх чөлөөг тунхаглаж,

сохруудад хараа оруулахын тулд

та Ариун Сүнсээ бидэн дээр илгээж,

ариун түрхлэгээрээ биднийг ариун болгож, адислаж өгнө үү.

Үүнийг бид өршөөл нигүүлслийн Эх Мариагийн зуучлалаар дамжуулан Тэнгэр Эцэгтэй болон Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг танаас залбиран гуйж байна. Амэн.

logo2Энэхүү Баярт Жилийн товч утгыг уг жилд зориулан гаргасан лого ба урианаас олж харж болно. Эцэгийн адил өршөөнгүй байгтун (Лук 6:36 эшлэлээс) гэсэн уриагаар дамжуулан бүү шүү, бүү ялла харин харамгүйгээр уучилж хайрлаж байхыг захидаг (харьц. Лук 6:37-38) Эцэгийн үлгэр жишээг даган энэрэнгүй амьдрахыг зөвлөж байгаа юм. Энэхүү логог есүит лам Марко И.Рупник бүтээжээ. Уг логог өршөөл нигүүлсэл хэмээх сэдвийн бурханлаг утга санааг өгүүлэх бяцхан хураангуйлал гэж хэлж болно. Учир нь логон дээр дүрслэгдсэн байгаа алдагдсан эрийг мөрөн дээрээ авч яваа Хүү бол Шашны эхэн үед маш чухал дүр зураг байсан. Энэ нь чөлөөлөлтийг (авралыг) олгон өөрийн бие махбоджилтын далд нууцыг бүрэн гүйцээсэн Христийн энэрэл хайрыг харуулдагтай холбоотой юм. Логоны зургаар илэрхийлсэн Сайн Хоньчин хүний бие махбодод гүн гүнзгий хүрч байгаа явдал нь түүний амьдралыг өөрчлөхийг зорьсон энэрэл хайрын үйлдэл юм гэсэн санааг дамжуулахыг зорьжээ. Үүнээс гадна туйлаас их энэрэл нигүүлслээр хүн төрөлхтөнийг өөр дээрээ авч яваа Сайн Хоньчны баруун нүд болон хүний зүүн нүдийг нэг болгож дүрсэлсэн нь логоны маш том өвөрмөц онцлог юм. Христ Адамын нүдээр харин Адам Христийн нүдээр харж байгаа нь хүн бүр Христийн харцнаас Эцэгийн энэрэл хайрыг бясалган Христийн дотор шинэ Адамыг, өөрийн хүнлэг чанараа мөн өөрийг нь хүлээж байгаа ирээдүйг олж мэдэх болно гэсэн утгатай юм. Бүйлсэн хэлбэрт дүрсэн доторх зураглалын өнгө дүрсний шийдэл нь эртний болон дундад зууны үед Христийн тэнгэрлэг ба хүнлэг мөн чанарыг хамтран оршдог болохыг сануулдаг иконаграфикын чухал хэв маяг юм. Ерөнхий төвтэй гурван зуйван дүрсний төвөөсөө гадагшаа илүү гэгээрсэн өнгөтэй болж байгаа нь гэм нүглийн болоод үхлийн харанхуй шөнөөс хүнийг гарган авчирч байгаа Христийн хөдөлгөөнийг харуулж байна. Мөн нөгөө талаасаа илүү бараан өнгийг дотогш оруулснаараа бүхнийг уучилдаг Эцэгийн энэрэл хайрын нэвтрэшгүй байдлыг илтгэж байгаа юм.

jubilee-year-mercy-holy-door

Татаж авахыг хүсвэл баруун доод хэсэгт байгаа эхний дүрс дээр дарна уу.

«Эцэгийн адил өршөөнгүй байгтун» (харьц. Лук 6:36)

«Түүний хайр энэрэл мөнхийнх юм» (Дуулал 136)

jubilee

дарна уу

Эргэл мөргөлийн цагийн хуваарь

2016 он 1.1 – 4.30 хүртэлх

Untitled-3

im.va