Шашны хариуцлагатны алба

  • Шашны хариуцлагатны албаны үүрэг даалгавар бол Апостолик захиргааны шашны хариуцлагатны үйл ажиллагааны хэсгүүд болох Сургалтын алба, Шашны хариуцлагатны баг болон Хороодуудыг удирдан зохион байгуулах юм.
  • Мөн Шашны хариуцлагатны болон Шашин дэлгэрүүлэлтийн Зөвлөлөөс шашны хариуцлагатны үйл ажиллагаатай холбоотой гаргасан удирдамж заавруудыг гүйцэтгэн биелүүлэх үүрэгтэй.
  • Шашны хариуцлагатны албыг Монгол дахь католик Шашны хамба ламын биет төлөөлөгч удирдаж байна.
  • К.Ш.С.А
  • Шашны хариуцлагатны баг
  • Залуучуудын хороо
  • Боловсрол, Соёлын Хороо
  • Энх тайван, Шударга ёсны хороо
  • Литургийн Хороо
Сургалтын алба

Сургалтын материал бэлтгэх Монголын католик итгэгчдийн сүсэг бишрэлийг дээшлүүлхүйц бичмэл материал болон аргачлалуудыг боловсруулах

Шашны сургалтын хичээлүүд бэлтгэх

Сургалтын материал  цуглуулах Хувь хүн болон баг хамт олны бэлтгэсэн шашны сургалтын материалуудыг өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу авч хадгалах мөн багш нарт зориулсан цахим санд байршуулах
Орчуулга хийх Католик Шашны албан баримт бичгүүд болон итгэл бишрэлтэй холбоотой ном товхимлууд орчуулах
Зохион байгуулах Сар бүрийн шашны сургалтын багш нарын семинар хариуцан зохион байгуулах

Шашны хариуцлагатны багтай хамтран Монголын католик итгэгч нарт зориулсан сургалт, семинар, бясалгал зохион байгуулах

Шашны хариуцлагатны багтай хамтран шашны сургалтын багш нарын зуны сургалтыг хариуцан зохион байгуулах

Мэдээ мэдээлэл түгээх Монгол дахь католик Шашны албан ёсны www.catholicchurch-mongolia.mn сайтыг хариуцан ажиллуулах
Хамтран ажиллах Паришуудын шашны сургалт хариуцсан ахлагчидтай харилцан холбоотой байж тэдний санал санаачлагыг сонсох болон хамтран ажиллах

c-email     catecheticaloffice@gmail.com

c-tel     (976)-11-11460397

Хүсэлт: Танд католик Шашны холбогдолтой монгол хэл дээр бэлтгэсэн эсвэл орчуулсан хувийн үзүүлэн, ном, хичээл өөр бусад бичмэл болон видео материалууд байгаа бол дараах цахим хаягаар илгээн Монгол дахь католик Шашны ирээдүйн төлөө нэгэн үнэтэй өв санг бий болгоход хамтран ажиллана уу. Баярлалаа.

c-email  mglpastoralteam@gmail.com

Жич: Материал илгээсэн тухайн хүний саналын дагуу нэрийг нь байршуулах болно.

Шашны хариуцлагатны баг

Pastoral team

Багийн бүрэлдэхүүн

Шашны хариуцлагатны багийн гишүүд нь Монгол дахь Апостолик захиргааны шийдвэрээр гадаад улс оронд суралцан ирээд Апостолик захиргааны сүм, сүмийн салбар эсвэл төвүүдэд тус бүрнээ ажиллаж байгаа монгол эгэл сүсэгтнүүд байдаг.

Үндсэн зорилго

  • Паришийн лам нар эсвэл төвүүдийн өдөр тутмын шашны хариуцлагатны үйл ажиллагаанд туслах
  • Бодит байдлыг илүү сайн ойлгож мэдэх ба зохистой хариултууд бүхий санал санаачлагуудыг шашны хариуцлагатны үйл ажиллагаанд дэвшүүлэх
  • Монгол дүр төрхтэй католик сүмийг босгох

Юу хийдэг вэ?

Баг нь шашны хариуцлагатны албаны удирдлага зохион байгуулалтын дор тодорхой ажил гүйцэтгэлийн журмаар эсвэл багийн хөгжлийг дэмжих зорилгоор байнгын уулзалт хийдэг.

  • Ажил туршлагаа хуваалцах
  • Сургалт авах
  • Багийн бясалгал, залбирлын цагтай байх
  • Апостолик захиргааны шашин дэлгэрүүлэлтийн шашны хариуцлагатны төлөвлөгөө боловсруулахад туслах
  • Бясалгал, семинараас гадна шашны хариуцлагатны үйл ажиллагаанд хамртан ажиллагсдад зориулсан тогтмол ба шат ахисан сургалтуудыг зохион байгуулах
  • Шашны үйлийг монгол хэв шинжтэй байлгах эхний алхамуудыг хийх
  • Баримт бичиг, ном, нийтлэлүүдийг гадаад хэлнүүдээс орчуулах
  • Шашны хариуцлагатны хөтөлбөрийг дэмжих санхүүжилтыг хайх

Залуучуудын хороо

Зорилго

Залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааны хэтийн чиг шугамыг тодорхойлж Апостолик захиргааны хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэх замаар хамба лам ба шашны хариуцлагатны зөвлөлд туслах зорилготой.

Хорооны гишүүд

д/д Нэрс Харъяа Үүрэг
1 бр.Андрью Эс Ди Би (S.D.B) дарга
1 фр.Филипп Си Ай Си Эм (C.I.C.M) гишүүн
2 ср.Ханако Эф Эм Эй (F.M.A) гишүүн
3 ср.Ними Ай Си Эм (I.C.M) гишүүн
4 Б.Юмчин Петр, Паул гэгээнтнүүдийн Катедрал гишүүн
5 Б.Хоролгарав Сайн Хоньчин сүм гишүүн
6 Ж.Одонгоо Гэгээн Эх Мариа сүм гишүүн
c-tel    99282380 (Ср.Ними)

c-email    phuongmongolia@gmail.com, kuttinimi@yahoo.co.in

Боловсрол, Соёлын хороо

Зорилго

  • Апостолик захиргааны боловсрол болон соёлын үйлчилгээг үр дүнтэй, чанартай байлгахад туслах үүднээс нийгмийн боловсрол, соёлын хүрээнд гарч байгаа асуудал, бодлого, арга зүйн талаарх нарийн тодорхой мэдээлэл, тоо баримт ба мэдлэгийг шашин дэлгэрүүлэгчдэд цаг тухайд нь хүргэж байх
  • Апостолик захиргааны хүрээнд хийгдэж буй боловсрол, соёлын үйлчилгээнд тулгарч буй асуудлуудад цаг үеээ олсон, шилмэл өнгө төрхийг санал болгох мөн Апостолик захиргааны албан байр суурь болон хэтийн бодлогыг хэлэлцэх ба тодорхойлоход туслах
  • ССМ-д хамааралтай байгууллагууд болон үйлчилгээнүүдийн хувьд авч хэрэгжүүлэх шаардлагатай Монголын Засгийн Газрын боловсрол, соёлын салбарт гаргасан шинэ бодлого, зарчмын өөрчлөлтүүдийг нэвтрүүлэх

Үйл ажиллагаа

Хороо нь шашин дэлгэрүүлэгч нарт соёл, боловсролын хүрээнд мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах зорилгоор жилд 2-3 удаагийн сургалт семинар зохион байгуулж байна.

Хорооны гишүүд

д/д Нэрс Харъяа Үүрэг
1 фр.Проспер Си Ай Си Эм (C.I.C.M) дарга
2 ср.Режина Эс Пи Си (S.P.C) гишүүн
3 Одгэрэл Вэрбист хүүхэд халамжийн төв гишүүн
4 Од Дон Боско мэргэжил сургалтын төв гишүүн
5 Г.Цэцэгдарь Антоон Мостаэрт төв гишүүн

 

 

c-tel    99590180 (фр.Проспер)

c-email    prosmbumba@hotmail.com эсвэл ccm.edculcom@gmail.com

Энх тайван, Шударга ёсны хороо

«… Cайн Мэдээг ядууст дэлгэрүүлж, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөх …» (Лук 4:18, Исаиа 61:1-2)

Энэхүү эшлэлээр хөглөгдөн Энх тайван, Шударга ёсны хороо нь нийгэмд байгаа ядуу иргэдэд туслах мөн хүний хөгжлийг дэмжих зорилттой.

Зорилго

  1. Хүний хөгжлийг дээшлүүлэх
  2. 9 сарын 21 Олон улсын Энх тайвны өдрийг зохион байгуулах ажлыг бусад төлөөллүүдтэй хамтран удирдах
  3. Энх тайван, Шударга ёстой холбоотой асуудлууд дээр сүсэгтнүүдэд боловсрол олгох

Хорооны дарга: фр.Роналд

 

 

c-email    ronaldcicm@gmail.com

c-tel    99897921 (фр. Роналд)

Литургийн хороо

(Зураг оруулах)