Сөүлийн католик шашны их хүрээтэй чухал гэрээ хэлэлцээр хийгдлээ

2016 оны 6 сарын 5-9 хооронд Монгол дахь католик Шашны Ватиканы төлөөлөгчийн газар нь БНСУ-аас ирсэн олон хүндтэй зочдыг хүлээн авлаа. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нар нь БНСУ-н Католик Боловсролын Сан, Сөүлийн Гэгээн Мариа эмнэлэг болон Сөүлийн католик шашны их хүрээнээс ирсэн эрх бүхий албан тушаалтнууд байсан бөгөөд энэхүү айлчлалынхаа үеэр Улаанбаатар дахь Апостолик Захиргааны үйл ажиллагаатай танилцан мөн албан ёсны чухал гэрээ хэлэлцээрүүдийг хийгээд буцлаа. Энэхүү гэрээ хэлэлцээрийн дүнд Сөүлийн католик шашны их хүрээ нь Улаанбаатар дахь Апостолик Захиргааны цаашдын 3 жилийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Айлчлалын үеэрх арга хэмжээг сурвалжлахаар БНСУ-н “Peace” телевизийнхэн ч мөн хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн Сөүлийн Гэгээн Мариа эмнэлэг болон Монгол улсын 1-р эмнэлэгийн хооронд хамтран ажиллах 5 жилийн гэрээ хийгдлээ. 2014 оноос хойш 1-р эмнэлэг нь тус эмнэлэгтэй хамтран ажиллаж чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр нийт 30 монгол эмч мэргэжилтнүүдийг бэлтгэжээ. Энэ удаад чөмөг шилжүүлэн суулгахаас гадна өөр бусад чиглэлээр бэлтгэх боломжтой болсон ба Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болж өнгөрлөө.

13340263_1199843893393517_9196384656562503736_o 13392259_1199844246726815_9216838890113750133_o 13403200_1199843883393518_5532886657173334851_o 13416821_1199843896726850_5383017602442761842_o

13392959_10156883673170161_1082445560_n 13393374_10156883674180161_1350173628_n 13435694_10156883675230161_1009591953_n 13436078_10156883673305161_42265679_n