Лахорт болсон халдлага

 lahore-mourning-boy-ap 

Пакистаны зүүн хэсгийн Лахор хотноо олон хүн цугласан Gulshan-e-Iqbal нэртэй цэнгэлдэх хүрээлэнд амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас олон хүний амь үрэгдсэн тухай BBC 3 сарын 27 –ны оройн 19:06 минутанд мэдээлсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнд Христийн сүсэгтэн гэр бүлүүд олноор цугларан Дээгүүр өнгөрөх буюу Амилалтын баяраа тэмдэглэж байсан ба Исламын шашинтай хүмүүс ч байжээ. Халдлагын уршгаар 340 орчим хүмүүс бэртэж 72 хүн амь үрэгдсэний дотор 30 гаруй нь хүүхдүүд байсан байна. Пакистаны цагдаа нар талибанчуудын санаатай халдлаганд оролцсон байж болзошгүй 50 хүнийг баривчилжээ. Талибанчууд бол Христийн сүмийнхнийг хүчтэй эсэргүүцдэг бүлэглэл юм.

Талибан гэх энэ хөдөлгөөн 1979-1989 онд зөвлөлтийн түрэм­­гийллийн үед, Хельменд, Кандагар мужуудад гол төлөв мед­­ресийн (шашны сургууль) оюутан сурагчдаас бүрдэж лалын фундаменталист хөдөлгөөн болж төлөвшжээ. Угсаатны хувьд дийлэнхи нь пуштун, үзэл суртал нь лалын хэт тулгуур фундаментализм, өрнийн ба орчин үеийн бүх зүйлийг үл таална. (Tsag.mn сайтаас)

Хэдэн жилийн өмнө тэд мөн хүмүүсийн залбиран сууж байсан сүмүүд рүү халдаж байжээ.  Тэр үеэс Пакистаны засгийн газар итгэгчдийн аюулгүй байдлын төлөө зарим нэгэн чухал алхамуудыг хийсэн. Өөрөөр хэлбэл Пакистан дахь сүмүүд болон гэлэнмаа нарын хийдийн урд онцгойлон Мэндлэлтийн болон Дээгүүр өнгөрөх баярын үед цагдаа байлгах болсон байна. Пап лам ч эрх бүхий хүмүүсээс шашны цөөнхүүддээ анхаарч тэдний аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүсч байжээ. Засгийн газар энэ тал дээр ажиллаж байгаа ч террористууд халдлага хийсээр л байна. Нэг талаасаа Пакистан бол зөвхөн мусильманчуудын улс байх ёстой гэсэн үзэл байдагтай энэ бүх халдлагуудын учир шалтгаан гэж үзэж болно.

Францис Пап лам даваа гарагт залбирал дээрээ халдлаганд өртсөн тэдгээр хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тэдний төлөө болон алдсан бүх хайртай хүмүүсийнх нь төлөө залбирахыг уриалсан юм. Есүс бидэнд Тэнгэрбурханы хүчирхэг байдал бол сөнөөлт биш харин хайр энэрэл, Тэнгэрбурханы шударга байдал бол өшөө авалт биш харин өршөөл нигүүлсэл гэдгийг харуулсан хэмээжээ.

pakistan-blast

Leave a Reply