Алагдах аюултай байсан ч үлдсэн

Missionaries_of_Charity_credit_Blazl_via_Flickr_CC_BY_NC_ND_20_CNA_6_23_15

2016 оны 3 сарын 4-ны өглөө Йемений Аденд байрлах Калкуттагийн Тереза эхийн үндэслэсэн “Энэрэл хайрын дэлгэрүүлэгч нар”-ын байгууллагын эрхлэн явуулдаг ахмад настны асрамжийн газарт зэвсэглэсэн хүмүүс шашны шалтгаанаар санаатайгаар халдан 4 гэлэнмаа болон бусад 10 ажилтны амь насыг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарчээ. Харин тэнд асран сувилуулж байсан хүмүүсийг алаагүй байна. Ахлагч гэлэнмааг цагдаад мэдээлж байх зуур амиа алдсан гэлэнмаа нарын хоёр нь Уганда бусад нь Энэтхэг болон Кени улсын иргэд байжээ.
Ватиканы улс төрийн болон дипломат харилцааг хариуцдаг нарийн бичиг кардинал Петр Паролин нэгэн арга хэмжээн дээр «Тэд бол мартирууд. Тэд заналхийллийг хүлээн авсан гэдгээ надад хэлсэн. Гэсэн хэдий ч тэд алагдах аюултай үлдэхийг сонгосон» хэмээн хэлж тэдгээр дөрвөн гэлэнмаа нарын төлөө эмгэнэж буйгаа илэрхийлсэн.
Түүнчлэн Аденд байдаг Ариун Гэр бүл сүмийг өнгөрсөн 9 сард үл мэдэгдэх зэвсэгтэй хүмүүс дээрэмдэж галдан шатаасны улмаас тэрхүү гэлэнмаа нарын байранд байрлаж байсан салесиан санваартан Энэтхэг улсын иргэн Томас Узунналил ор сураггүй болсон ба магадгүй барьцаалагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тэрээр Аденд үлдсэн цор ганц католик санваартан юм.
Саудын Араб, Оман улсуудтай хил залгаа оршдог Ойрх Дорнодын хамгийн ядуу мөн насанд хүрээгүйчүүдийг цэрэгт элсэхийг зөвшөөрсөн 8 орны нэг болох Йемен улсад сүүлийн нэг жил хагасын турш болж байгаа иргэний дайны уршгаар олон мянган гэмгүй иргэд хохирч байгаа билээ.
Аденд болсон энэ террорист халдлагад Францис Пап лам маш их сэтгэл зовнисон бөгөөд тэрээр «Эдгээр хүмүүс бол өнөөдрийн мартирууд! Тэд сэтгүүлийн нүүр биш, тэд мэдээ биш. Тэд Шашны төлөө цусаа өгсөн. Энэ хүмүүс тэднийг алсан хүмүүсийн халдлагын бас ийм мэдээнд шимшрэхээ больсон үл тоосон байдлын даяарчлалын хохирогч нар юм… Тереза Эх минь диваажинд эдгээр энэрэл хайрын мартир /тарчлагч/ охидуудтайгаа хамт байж энх тайван ба Тэнгэрбурханаас ирдэг хүний амьдралын хүндлэлийн төлөө зуучлан залбирч өгнө үү» хэмээн Анжелус залбирлынхаа үеэр хэлсэн байна. Мөн Францис Пап лам энэхүү өрөвдөх сэтгэлгүй харгис хүчирхийллийн хохирогчдын гэр бүлүүдийн төлөө болоод энэ алан хядлага хүмүүсийн ухамсрыг сэрээж зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтөлж өнцөг булан бүрийг зэвсгээ буулгахад зоригжуулж харилцан ярилцах замыг эхлүүлэхийн төлөө залбирах болохоо амласан юм. Францис Пап лам бүх хүмүүсээс хүчирхийллээс татгалзаж Йемений ард иргэдийн төлөө ялангуяа Тереза Эхийн гэлэнмаа нарын үйлчлэхийг зорьж байсан илүү тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөөх ажил үйлсээ эргэн шинэчлэхийг гуйсан юм.

Leave a Reply