Дэлхий дээрх хамгийн том 10 сүм

10. Энх тайвны Бидний Хатагтайн нэрэмжит дээд сүм, Кот-Дивуар улс

Улсын нийслэл Ямусукруд оршдог уг сүмийг улсын анхны ерөнхийлөгчийн санаачлагаар Ром хотын Петр Гэгээнтний дээд сүмээс санаа авч 1985-1989 оны хооронд гантиг чулуугаар бариулжээ. Хэдийгээр жижиг харагдаж байгаа ч 18,000 хүн багтаах боломжтой гэнэ. 1990 онд Иохан Паул II уг дээд сүмийг адисласан байна.

9. Ариун Зүрх хэмээх дээд сүм, Белги улс

Белгичүүдийн тусгаар тогтнолын 75 жилийн ойн дурсгалд зориулан 1905 онд сүмийн анхны чулууг тавьж байжээ. Баригдах явцдаа дэлхийн дайнуудад хоёр ч удаа өртсөн уг сүм 1970 онд бүрэн гүйцэд баригдаж дууссан байна. 8000 м2 талбайтай Ариун Зүрх хэмээх сүм нь Белги улсын Вруселс мужид оршдог.

8. Ариун Гурвалын нэрэмжит сүм, Португаль улс

Португалийн түүхэн дурсгалт, шашны ариун газарт тооцогддог Фатимагийн нутаг дэвсгэрт 2004-2007 оны хооронд Фатимагийн Бидний Хатагтай хэмээх ариун шүтээний газрын дэргэд баригджээ. 9000 хүний багтаамжтай баригдсан Ариун Гурвалын нэрэмжит сүм нь орчин үеийн шилдэг 10 сүмийн жагсаалтанд багтдаг. 2009 онд уг сүмийг шинэлэг ба онцгой шийдэлтэй барилгаар тодорхойлж олон улсын инженерийн шагнал авч байжээ. Барилгын дотоод зай 8700 м2 юм байна.

7. Личений Бидний Хатагтай сүм, Польш улс

Энэхүү сүм олон мянган польш болон гадаадын сүсэгтнүүдийн хүсэлтээр сайн дурын хандиваар боссон сүм юм. Сүмийн барилгын ажил 1994-2004 он хүртэл 10 жилийн хугацаанд үргэлжилжээ. Дотоод хэмжээ нь 10,090 м2.

6Ливерпүлийн Катедрал, Англи

Liverpool-Cathedral

 

Ливерпүүлд байрладаг энэхүү сүм нь дэлхийн Англиканы сүмүүдийн дунд томоороо хоёрт ордог. 1904-1978 оны готик хэв маягаар баригдсан ба 5,800 хүний багтаамжтай юм. Доторх талбайн хэмжээ 9,687м2.

5. Милан хотын Катедрал, Итали улс

Европын хамгийн алдартай готик маягын сүм бол Италид байдаг. Ойролцоогоор 6-р зууны үед баригдсан ба өнөөдрийг хүртэл тэрхүү дүр төрхөөрөө хадгалагдан иржээ. Энэхүү сүм нь урлаг уран зохиолын болон архитектуруудын лавлагаа болж өгдөг бөгөөд Миланий үндсэн баримтуудын нэг юм. 10,8186 м2хэмжээтэй.

4. Тэнгэрлэг Иохан Гэгээнтний Кадетрал, Америк улс

11,200 мкв хэмжээтэй, Америкийн хамгийн том сүм юм. 1892 онд барилгын ажил эхэлсэн боловч хараахан бүрэн барьж дуусаагүй юм байна. Гэлээ ч энэхүү сүм үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэнэ.

3. Севиллегийн Катедрал, Испани улс

Энэхүү сүм нь Гэгээн Мариагийн Кадетрал нэртэй боловч түүхэндээ Севиллегийн Кадетрал гэдгээрээ илүү танигдсан ба 16-р зууны үед баригдсан гэж үздэг. Энэхүү газарт Христофер Колумб шатаж нас барсан гэдэг. Дотоод талбай нь 11520 м2, маш нарийвчилсан баялаг готик архитектуртай сүм юм. Мөн энэ сүмийг UNESCO дэлхийн өв хэмээн бүртгэжээ.

2. Апаресидагийн Бидний Хатагтай Дээд сүм, Бразил улс

Дэлхийн хамгийн том Мариагийн эргэл мөргөлийн төв нь Бразил улсад байдаг юм. Энэхүү сүм нь 1946-1980 онд баригдсан ба жилдээ 10 сая гаруй жуулчид хүлээн авдаг байна. Доторх хэмжээ нь 12,000 мкв бөгөөд 47-70 мянган хүн багтаах багтаамжтай. Энэ сүм нь Бразилийн Апарэсида хотод байрладаг.

1. Петр Гэгээнтний Дээд сүм, Ватикан хот улс

Петр Гэгээнтний сүм нь Ромын католик Шашны “Эх” сүм хэмээн авч үздэг бөгөөд католик шашинтнуудын хувьд ариун газар юм. Уламжлалт яриагаар бол сүмийн тахилын ширээний чанх доошоо Христийн 12 элчийн нэг болох Петр Гэгээнтний шарил байдаг буюу түүнийг католик Шашны анхны Пап хэмээн үздэг. Энэхүү сүм нь 15,160 мкв ба дээд тал нь 60 мянган сүсэгтэн багтах боломжтой гэдэг юм байна.