Холливуудын үзэсгэлэнт эмэгтэй гэлэнмаа болсон түүх

Долорэс Харт 1950-1960 оны үед Холливудын нэрт кино жүжигчин байжээ. Тэрээр 1963 онд кино урлагаа орхиж Бенедиктийн нэрэмжит гэлэнмаагийн байгууллагад элсэн оржээ. 1959 онд намайг Режина Лаудисийн нэрэмжит байгууллагад орох хүсэлтэйгээ уламжлахад надад “энэ бодлоо хаяад кинондоо эргээд тогло” гэсэн хариуг тэд өгсөн юм. Одоо бодоход тэд миний энэ байдалд маш ухаалаг хандсан юм. Яагаад гэвэл тэр үед би хэтэрхий залуу бас хайр дурлалын эргүүлгэнд байж билээ. Үнэхээр ч би гэлэнмаа болно гэдэг хэн бүхний санаанд хэзээ ч биелэхгүй мэт санагдаж байсан тийм л үе байсан юм. Тиймээс би тэд миний хүсэлтийг харгалзан үзэж “оролдоод үз” гэж хэлэх хүртэл 5 жилийн турш кинонд тоглосоор байсан юм. 7 наснаасаа л эхлэн кино жүжигчин болно гэж бодон энэ л миний туйлын хүсэл мөрөөдөл гэдэгт бат итгэлтэй байлаа. Яагаад гэхээр бүр бага байхаасаа эхлэн өвөөтэйгээ хамт өдөржин кино үздэг байж билээ. Тэр үед өвөө минь кино үзүүлэх эрхтэй байсан юм.
Миний анхны кино болох “Хайрлаж байна” киноны дараа найруулагч над дээр ирээд хаанаас хэрхэн киноны тухай сурсан талаар минь асуухад би: Би мэдэхгүй энэ зүгээр л байгалиас заяагдсан гэж хариулсан юм. Гэвч нэгэн өдөр өвөө минь зүүдэнд ирээд чи бол бяцхан чөтгөр. Би чамд бүх боломж бололцоог олгосон байтал чи тэдэнд хэзээ ч үнэнийг хэлээгүй. Чи киноны тухай зүйлсийг надаас сурсан гэж хэлж билээ.
Бродвэйд 10 кино хийж дууссаны дараа надад ийм нэгэн мэдрэмж төрсөн юм. Тэнгэрбурхан надад хязгааргүй ихийг өгсөн гэтэл би энэ бүхнийг ингээд л аваад байх уу эсвэл энэ бүхний төлөө ямар нэгэн юм хийж, хэлж ярих ёстой юу?. Амьдарлынхаа туршид үргэлжлүүлэн кино хийж болох байсан ч энэ бол жинхэнэ аз жаргал биш байсан юм. Амьдрал гэдэг чиний төсөөлж байгаагаас ч илүү утга учиртай, үүнээс маш олон зүйлийг сурч болно. Хүн бүрт өөрийн гэсэн үүрэг даалгавар гэж байдаг. Таны уулзах хүн бүрт өөрийн гэсэн зорилго төлөвлөгөө бий. Тиймээс энэ бүхнийг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.