Ойн Баярт Жил гэж юу вэ?

Католик Шашин 25 жил тутамд нэгэн чухал жилийг тэмдэглэдэг. Үүнийг англиар “Jubilee” (жүбили) гэж нэрлэдэг ба монголоор “Ойн Баярт Жил” гэж орчуулж байгаа. Үүнээс гадна энэхүү жилийг “Ариун Жил” гэж нэрлэдэг.
Хамгийн сүүлд 2000 онд Ойн Баярт Жилийг тэмдэглэсэн ба дараагийн Ойн Баярт Жил 2025 онд болно. Зарим тохиолдолд Пап лам Ойн Баярт Жилийг давтамжит хугацаанаас өөр үед зарлах тохиолдол байдаг. Үүнийг англиар “extraordinary Jubilee” монголоор “онцгой Баярт Жил” (энэ тохиолдолд монгол хэл дээр “Ой” гэсэн үгийг хэрэглээгүй) гэж нэрлэж байгаа юм. 
2015 оны 4 сарын 11-нд Францис Пап ламын зарласан онцгой Баярт Жилийг оруулан католик Шашин нь түүхэндээ нийт гуч дахь удаагаа Ойн Баярт Жилийг (үүнээс зургаа нь онцгой) тэмдэглэж байгаа юм. Хамгийн анхны Ойн Баярт Жилийг нь 1300 онд VIII Бонифас Пап лам санаачлан зарлаж байжээ. 

Ойн Баярт Жил нь «Гэм нүглүүдийн ба нүглийн ял шийтгэлийн уучлал өршөөлийн жил. Өстөн дайснуудын эвлэрэл, зүрх сэтгэлийн эрс өөрчлөлтийн болоод Эвлэрлийн үндсэн ёслолыг хүлээн авдаг жил юм. Ингэснээр мөн энэхүү жил нь эв нэгдэл, итгэл найдвар, шударга ёсны ба ахан дүүсийн хамтаар Тэнгэрбурхандаа баяр баясал, амар тайван сэтгэлээр үйлчлэх үүрэг даалгаврын жил болдог».

Leave a Reply