Дэлхийн Христийн сүмүүдийн нэгдлийн төлөөх залбирлын долоо хоног 2016

042674b4-8c68-48e0-a687-ba466ae407d9Дэлхий дээрх Христийн сүмүүдийн нэгдлийн төлөөх залбирлын долоо хоногийг Христийн Сүмүүдийн Дэлхийн Зөвлөл зохион байгуулсаар иржээ. Энэ зөвлөлд 2013 оны сүүлчээр 345 Христийн сүм гишүүн болсон мэдээ байгаа аж. 2016 оны залбирлын долоо хоногийн сэдэв нь «Эзэний сүр хүчит үйлсийг тунхаглахаар дуудагдсан» (харьц. 1 Петр 2:9) бөгөөд залбирлын эх материалыг Папын Христийн сүмүүдийн Нэгдлийн төлөө Зөвлөл болон Христийн Сүмүүдийн Дэлхийн Зөвлөл дахь Итгэл бишрэлийн Хороо нар хамтран бэлтгэжээ. Залбирлын долоо хоногуудыг тухайн шашны хүрээ нь өөрийн тохиромжтой цаг хугацаанд тааруулан өрнүүлэх боломжтой гэсэн байна. Тодорхой мэдээллийг болон санал болгож буй залбирлын эхийг англи хэл дээрх дараах эх сурвалжаар орж харна уу.

 

Залбирлын гарын авлага

Залбирлын долоо хоногийн тухай

Leave a Reply