CPDRC Dancing Inmates жуулчдыг Сэбу руу татаж байна

CPDRC Dancing Inmates жуулчдыг Сэбу руу татаж байна.
Энэ бичлэг бол CPDRC Dancing Inmates нэрээр цахим ертөнцөд алдаршсан Филиппиний Сэбу хотын өндөр зэргийн хамгаалалттай засан хүмүүжүүлэх төвийн хүмүүжигч нарын бүжиглэж буй бичлэг юм. Уг хорих төвийн удирдлагаас 2005-2010 оны хооронд явуулсан засан хүмүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүмүүжигчдээрээ өдөр бүр бүжгийн дасгал хийлгэх болсон байна. Харин тэдний бүжгийн бичлэг олон улсын цахим ертөнцөд алдартай болсон бөгөөд зарим хүмүүжигч нар аль хэдийн өөрсдийн шүтэн бишрэгч нартай болсон гэнэ. 2013 онд уг хорихын хүмүүжигч нарын тухай Dance of the steel bars нэртэй уран сайхны кино бүтээл хүртэл хийгдсэн байна. Бичлэгийг үзсэн хүмүүсийн олонх нь энэ бол хүмүүжигч нарыг бие махбод болон оюун санааны хувьд эрүүл, дэг журамтай байлгахад туслаж байна гэж үзэж байгаа аж. 2015 онд Францис Пап лам Филиппин улсад хийсэн айлчлалд зориулан уг хорихын хүмүүжигч нар мөн бүжиг бэлтгэн үзүүлж байжээ.

Leave a Reply