Францис Пап ламын намтар

Америкийн анхны Хамба лам Жорже Марио Берголио (Jorge Mario Bergoglio) нь Аргентинаас гаралтай аж. Буено Айрес (Buenos Aires)-ийн 76 настай есүит Ахлах Хамба лам тэрээр Америк тив даяар нэр алдартай хүн боловч өөрийн хариуцсан Шашны хүрээнийхэндээ машид хайртай, хамба ламын үйлчлэлийнхээ 15 жилийн турш автобус болон метрогоор зорчин явсан эгэл санваартан хэвээр үлдсэн юм.

Оройн хоолоо өөрөө хийх, орон сууцанд амьдрах өөрийн шийдвэрийг тайлбарлаж, “Миний хүмүүс бол ядуус бөгөөд би тэдний нэг билээ” хэмээн тэрээр олонтаа хэлдэг. Нигүүлсэл болон Эзэний элчийн зүрх зоригийг үзүүлэх, хүн бүрт хаалга үүдээ нээлттэй байлгахыг өөрийн санваартнуудад тэрээр цаг үргэлж зөвлөдөг. Янз бүрийн тохиолдолд түүний хэлдэг, Сүмд тохиолдох хамгийн муу юм нь “оюун санааны бодит байдал гэгддэг Лубак (Lubac)” юм, энэ нь “хувиа хичээсэн ахуй” гэсэн утгатай юм. Нийгмийн шударга ёсны талаар ярьж байхдаа тэрээр юун түрүүн Катекизм буюу Католик Шашны сургалтыг сурах, Арван бошиг болон Жаргалангийн номлолыг дахин нээхэд хүмүүсийг дууддаг.   Түүний төсөл нь энгийн юм: хэрэв чи Христийг дагавал “хүмүүний сүр хүчийг уландаа гишгэх нь ноцтой гэм нүгэл” болохыг ойлгоно.

Өөрийн нууцлагдмал алдар нэр буюу хэдхэн цөөн мөрөөс бүрдэх өөрийн албан ёсны намтартай боловч наад зах нь Буено Айресийн Ахлах Хамба ламын томилгоо авах хүртлээ 2001 онд Аргентиныг нөмөрсөн санхүүгийн томоохон хямралын үед түүний олж авсан хүчирхэг байр суурийнхаа улмаас тэрээр баримжаа болж байв.

Италийн цагаачлагчдын хүү тэрээр 1936 оны арван хоёр сарын 17-нд Буено Айрест мэндэлжээ. Түүний эцэг Марио (Mario) нь төмөр замд алба хаадаг нягтлан бодогч байв, эх Режина Сивори (Regina Sivori) нь таван хүүхдээ өсгөхөд амьдралаа зориулсан аж. Тэрээр химийн техникчээр сургууль төгссөнийхөө дараа санваартны замыг сонгож, Вилла Девото (Villa Devoto)-гийн Шашны хүрээний Сургуульд элсэн оржээ. 1958 оны гурван сарын 11-нд Есүсийн Нийгэмлэгийн сахилтны анхан шатны сургуульд орсон байна. Тэр Чилид Хүмүүнлэгийн ухааны сургалтыг дүүргэж, Сан Мигуел (San Miguel) дэх Колегио де Сан Жосе (Colegio de San José)-гоос гүн ухааны зэрэг хамгаалахаар 1963 онд Аргентинд буцсан байна. 1964-1965 онд тэрээр Язгуурын Гэм Нүгэлгүй Үр Тогтолтын Коллеж (Immaculate Conception College)-д утга зохиол болон сэтгэл судлалын хичээл зааж, 1966 онд Буено Айрес дахь Колегио дел Салваторе (Colegio del Salvatore)-д бас тэдгээр хичээлийг зааж байв. 1967-70 онд тэрээр теологи буюу тэнгэрбурхан судлалыг судалж, Сан Жосегийн Колегигоос  эрдмийн зэрэг хүртжээ.

1969 оны арван хоёр сарын 13-нд тэрээр Ахлах Хамба лам Рамин Жосе Кастеллано (Ramón José Castellano)-гоос санваартны сахилыг авчээ. Тэрээр 1970, 1971 оны хооронд Испанийн Алкале де Хенарес (Alcalá de Henares)-ын Их Сургуульд үргэлжлүүлэн сурсан ба 1973 оны дөрвөн сарын 22-нд есүитийн сүүлийн шатны мэргэжлийн зэргээ хамгаалжээ. Аргентинд буцаж ирээд Сан Мигуелын Вилла Барилари (Villa Barilari)-д сахилтны анхан шатны сургуулийн захирал; Сан Мигуелын Тэнгэрбурхан судлалын салбарын профессор; Есүсийн Нийгэмлэгийн Салбарт зөвлөгч, түүнчлэн Гүн ухаан, Тэнгэрбурхан судлалын Салбарын Колегио Мехимо (Colegio Máximo)-гийн Захирал байв.

1973 оны долоон сарын 31-нд Аргентин дахь Есүитийн Нийгэмлэгийн тэргүүнээр томилогдсон бөгөөд зургаан жилийн турш тус албыг хашжээ. Тэгээд их сургууль дахь ажлаа үргэлжлүүлж, 1980-1986 онд Колегио де Сан Жосегийн Захирлын албыг дахин нэг удаа хашжээ. Түүнчлэн Сан Мигуелд паришийн санваартнаар ажиллаж байв. 1986 оны гурван сард докторын судалгааны ажлаа дуусгахаар Герман улс руу явсан юм; Удирдлагууд нь түүнийг Буено Айрес дахь Колегио дел Салвадорт явуулсан ба дараа нь Кирдоба (Córdoba) хотын Есүит Сүмд оюун санааны удирдагч ба гэмшил наманчлалын зуучлагч санваартнаар илгээсэн юм.

Буено Айресын Ахлах Хамба лам Кардинал Антонио Кваррачино (Antonio Quarracino) түүнийг дотны шадар хамтрагч байхыг хүсэж байсан юм. 1992 оны таван сарын 20-нд Пап лам II Иохан Паул түүнийг Аука (Auca)-гийн цол хэргэмт Хамба лам, Буено Айресын Шадар туслахаар томилов. Таван сарын 27-нд тэрээр эпископын сахилыг Кардинал Антонио Кваррачиногоос хүртжээ. Тэрээр miserando atque eligendo хэмээх уриаг эпископын уриагаараа сонгосон ба хувцасныхаа ханцуйд Есүсийн Нийгэмлэгийн бэлгэ тэмдэг болох есүс (ihs)-ийг оруулга болгосон юм.

Тэрээр паришийн мэдээ Estrellita de Belém -д хамба ламынхаа хувиар анхны ярилцлагыг өгч байжээ. Тэрээр Флорес (Flores) дүүргийн Хамба ламын Итгэмжит Төлөөлөгчөөр шууд томилогдсон ба 1993 оны арван хоёр сарын 21-нд Шашны ахлах хүрээний Ерөнхий Итгэмжит Төлөөлөгчийн албыг түүнд өгсөн байна. 1997 оны зургаан сарын 3-нд тэрээр Буено Айресын Ахлах Хамба ламын хүндэт тушаалд очсон нь гайхмаар зүйл биш байлаа. Есөн сар ч өнгөрөөгүй байтал Кардинал Кварричиногийн үхлийн улмаас 1998 оны хоёр сарын 28-нд тэрээр Аргентины Тэргүүн Хутагт, Ахлах Хамба ламыг залгамжилж, Аргентины Зүүний дэглэмийн итгэл бишрэлийн эгэл Сахилтан болов.

Гурван жилийн дараа 2001 оны хоёр сарын 21-ний өдрийн Кардиналуудын Их Хуралаас Пап лам II Иохан Паул түүнийг Кардиналаар сонгож, Сан Роберто Беллармино (San Roberto Bellarmino)-гийн цол хэргэмд өргөмжилжээ. Кардиналын хувиар түүний томилолтыг ёслон тэмдэглэхээр Ром хотод очихгүй байхыг сүсэгтнүүдээсээ тэр гуйсан ба харин аялалдаа зарцуулах мөнгөө ядууст хандивлахыг тэднээс хүсжээ. Аргентины Католик Их Сургуулийн Цог Жавхлант Бичгийн Түшмэлийн хувьд тэрээр Meditaciones para religiosos (1982), Reflexiones sobre la vida apostólica (1992) and Reflexiones de esperanza (1992) номуудын зохиогч мөн билээ.

2001 оны арван сард Эпископын Үйлчлэлийн Хамба лам нарын Дээд Хуралдааны Жирийн үеийн Ерөнхий 10 дугаар Ассемблейгаас түүнийг Хэргийг Ерөнхийлөн Хамаарагчаар томилсон байна. Есөн сарын 11-ний террорист халдлагын улмаас эх орондоо байсанд талархсан Нью Йоркийн Ахлах Хамба лам Кардинал Эдвард Михаел Еган (Edward Michael Egan)-ыг өөрчлөх сүүлийн мөчид тус үүрэг түүнд ирсэн юм. Дээд Хуралдааны үеэр тэрээр “хамба ламын зөнчийн томилолт”, “шударга ёсны зөнч” байх, “тасралтгүй номлох” үүрэг, Сүмийн нийгмийн сургаал ба “итгэл бишрэл, ёс суртахууны хэрэг явдалд үнэн шүүлтийг илэрхийлэх”-д онцгой анхаарал тавьж байв.

Энэ бүх хугацаанд Кардинал Бергоглио Латин Америкт улам нэрд гарч байлаа. Үүнээс гадна тэрээр эрүүл ухаан бүхий хандлага ба бараг “даяанч”-ийн гэмээр хатуу чанд амьдралын хэв байдлаас хэзээ ч холдоогүй юм. Энэхүү ядуу даржин байдлын амин сүнс дотор 2002 оны Аргентин Хамба лам нарын Бага Хурлын Ерөнхийлөгчийн томилолтоос тэрээр татгалзжээ. Гэвч гурван жилийн дараа тэрээр сонгогдож, 2008 онд гурван жилийн бүрэн эрхээр дахин баталгаажсан юм. 2005 оны дөрвөн сард тэрээр Пап лам XVI Бенедиктийг сонгох Хаалттай Дээд Хуралдаанд оролцож байжээ.

Гурван саяас ч олон оршин суугчтай Шашны Хүрээ болох Буено Айресийн Ахлах Хамба ламын хувьд тэрээр нэгдэл ба сайн мэдээний тунхаглалд үндэслэсэн томилолтын төслийн талаар бодож байв. Тэрээр дөрвөн гол зорилгыг дэвшүүлсэн байна: нээлттэй бөгөөд ахан дүүгийн нэгдлүүд, гол үүргийг гүйцэтгэх мэдлэгтэй эгэл сүсэгтнүүд, хотын оршин суугч бүрт хүрэх сайн мэдээний тунхаглалын хүчин чармайлт, ядуус ба өвчтэй хүмүүст туслах дэмжлэг. “Тэнд амьдардаг хүмүүсийн бүтэц ба түүхийг харгалзан үзэх замаар” Буено Айрест сайн мэдээг дахин тунхаглахыг тэрээр зорьж байв. Тэрээр санваартнууд болон эгэл хүмүүсээс хамтран ажиллахыг хүсэж байв. 2009 оны есөн сард тэр Аргентены Тусгаар тогтнолын хоёр зуун жилийн ойг тохиолдуулан эв санааны компанит ажлыг эхлүүлсэн юм. 2016 он гэхэд хоёр зуун буяны төлөөлөгчийн газар зохион байгуулагдах аж. Латин Америкийн хүрээнд, “Латин АмерикийнEvangelii Nuntiandi”-ийн хувиар 2007 оны Апарекида (Aparecida)-гийн Бага Хурлын илгээлтийн үр нөлөөг тэрээр шаардаж байв.

Саяхны sede vacante-ийн эхлэлийг хүртэл тэрээр Тэнгэрлэг Тахилгын болон Үндсэн Ёслолуудын Сахилгын Бүлгийн гишүүн, Сахил Санваартны Бүлгийн гишүүн, Тэнгэрбурханд зориулсан Амьдралын Институтын болон Зөнчийн Амьдралын Нийгэмлэгийн Бүлгийн гишүүн, Гэр бүлүүдийн төлөөх Ромын Пап ламын Зөвлөлийн болон Латин Америкийн төлөөх Ромын Папын ламын Хорооны гишүүн байлаа.

2013 оны гурван сарын 13-ны өдөр тэрээр Дээд Их Хамба ламаар сонгогдов.

Leave a Reply