Христ мэндэлсэн баярын мэндчилгээ

Христ дэх эрхэм ахан дүүс нараа. Энэ үе бол бид Тэнгэрбурханы тэнгэрлэг өршөөл нигүүлсэл Есүсээр дамжин бие махбод болсон тухай тунгаан боддог хишиг ивээлийн улирал юм. Бид мэндлэлтийн үйл явдлыг харуулсан аливаа зүйлийг шимтэн үзэхдээ хүн төрөлхтөнд үзүүлсэн Тэнгэрбурханы өршөөнгүй хайр болох Христийн нүүр царайг энхрийлэн хардаг. Христийн мэндлэлт бол Тэнгэрбурхан бүх хүмүүст авралыг авчирч байгаа баталгаа юм. Тиймээс Христийн мэндлэлт нь бидний дотор үүрд оршдог Өршөөл нигүүлслийн мэндлэлт юм. Бүгдээрээ баярлан талархацгаая. Мөн та бүхэндээ Тэнгэрбурханы ивээлээр бялхам Христийн мэндэлсэн баяр болон Шинэ Жилийг хүсэн ерөөе!

+Эрхэм хүндэт хамба лам Вэнсэслао Падилла
Апостолик захиргаа

Leave a Reply