Ромд Ариун Хаалга нээгдлээ

2015.12.8 /11 цаг орчим/ Францис Пап лам Ром дахь Петр гэгээнтний Дээд сүмийн Ариун Хаалгыг нээн орлоо. Ариун Хаалгыг нээж Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилийг эхлүүлэх ёслолын үйл ажиллагаа Петр гэгээнтний талбайд Язгуурын гэм нүгэлгүй үр тогтолт баяр ёслолын талархал магтаалын Мөргөлөөр эхэлсэн бөгөөд нийт 70 мянга гаруй хүмүүс хуран цуглажээ. Энэхүү онцгой Баярт Жилийг 12 сарын 8-нд нээж байгаа нэг шалтгаан нь асар том өөрчлөлтийг авчирсан 3 жил үргэлжилсэн Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан энэ өдөр өндөрлөж өдгөө 50 жилийн ой тохиож байгаатай холбоотой юм. Энэ талаар мөн Пап лам номлолынхоо үеэр дурьдсан бөгөөд тэрээр хэлэхдээ “50 жилийн өмнө Дээд Хуралдааныг хийж байсан санваартан эцгүүдийн дэлхий рүү нээсэн нэгэн хаалгыг мөн санацгаая” хэмээжээ.


12321492_1650479618556632_8828099462373202957_n

12313929_1650479651889962_5794815681389244957_n

Leave a Reply