Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жил зарлагдлаа

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жил 2015.12.8 – 2016.11.20

«Эцэгийн адил өршөөнгүй байгтун»

Францис Пап лам 2015 оны 4 сарын 11-нд тохиосон тэнгэрлэг өршөөл нигүүлслийн ням гарагт оройн залбирлаар Misericordiae VultusНигүүлсэнгүй нүүр царай хэмээн нэрлэсэн албан захидлаа танилцуулан өршөөл нигүүлслийн онцгой баярт жилийг бүх дэлхийн католик Шашинд албан ёсоор зарлан тунхагласан билээ. Үүнээс нэг сарын өмнө буюу 3 сарын 13-нд католик сүсэгтнүүдийн нийтээрээ залбирах өдөр болох “Эзэний төлөөх 24 цаг”-аар Петр гэгээнтний дээд сүмд болсон наманчлалын ёслолд хүрэлцэн ирсэн сүсэгтнүүдэд хандан хэлсэн номлолынхоо төгсгөлд өршөөл нигүүлслийн баярт жилийг зарлах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ «Хэн ч Тэнгэрбурханы өршөөл нигүүлслээс салан тусгаарлагдаагүй юм… Хайрт ахан дүүс минь, би католик Шашин өршөөл нигүүлслийн гэрчлэл байх томилолтоо хэрхэн илүү тод томруун болгох тухай байнга боддог. Энэ томилолт бол зүрх сэтгэлийн эрс өөрчлөлтөөр эхэлдэг аян зам ба бид энэ аяллыг хийх ёстой. Тиймээс би Тэнгэрбурханы өршөөл нигүүлсэлд төвлөрсөн нэгэн онцгой баярт жилийг зарлахаар шийдсэн юм. Энэхүү жил нь өршөөл нигүүлслийн ариун жил байх бөгөөд тэрхүү хугацааны турш бид «Эцэгийн адил өршөөнгүй байгтун» (харьц. Лук 6:36) хэмээх Эзэний үгийн дагуу амьдарахыг зорьё. Энэ үг онцгойлон наманчлал сонсогч лам нарт их чухал ба та бүхэн маш өршөөнгүй байна уу! Ариун жил нь дараагийн язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь баяр ёслолоор эхэлж 2016 оны 11 сарын 20-нд Бидний Эзэн Есүс Христ Ертөнцийн Хаан баяр ёслолын ням гарагт дуусах болно…» гэсэн байна.

 

Leave a Reply